| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2019/Э |
| Дугаар | 2207 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Хд холбогдох эрүүгийн 2006 00000 2703 дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “___” ХХК-д ___ ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, “.....” хотхон .... тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...., Ш овогтой Э-ын Х
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэмнэл” нэртэй караокед Ц.Б-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирол, төлбөрийг 15 хоногийн дотор төлнө гэж хохирогчтой тохиролцсон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гомдол, санал байхгүй. Хохирол төлбөрийг талаар бид хоёр хоорондоо ярьж тохиролцсон. гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Бийн өгсөн мэдүүлэг /хх-7-9/, гэрч Т.Бүтэнбаярын өгсөн мэдүүлэг /хх-3-4/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 11308 дугаартай дүгнэлт /хх-17-18/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-24/, Э.Хгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Хгийн урьд эрүүгийн хэрэг хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх- /зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Э.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэмнэл” нэртэй караокед Ц.Бтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед найз Т.Б-ын хамт Сансарын түннелийн “Хэмнэл” гэх караокед найзтайгаа үйлчлүүлж байсан. Бид хоёр 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгтэл тэнд сууж байсан 2 залуутай маргалдсан бөгөөд нэг мэдэхэд намайг цохьсон бөгөөд миний зүүн нүдний дээд талын хөмсөгнөөс цус гарсан байсан. Маргалдсан шалтгаан нь дууны код харах гэж явж очсон. Тэгтэл тэр хоёр залуу над руу уурлаж босож ирээд цохиод авсан.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Бүтэнбаярын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед Сансарын түннелийн “Хэмнэл” гэх караокед найзтайгаа зааланд нь суусан. Бид 2 гурван дуу захиалах ёстой байсан. Тэгээд манай найз Ц.Б нөгөө ширээнд сууж байсан 2 залуу дээр очоод бид 2 нэг дуу дутуу захиалсан байна. 1 дуугаа захиалах гэсэн юм гэсэн чинь нөгөө ширээний 2 залуу манай найз Ц.Б рүү орилж хашгираад байхаар нь би очоод “та хоёр яагаад орилоод байгаа юм” гэж асуутал тэр 2 залуугийн нэг нь эхлээд намайг цохиод авахаар нь би холдоод “цагдаа дуудая” гэтэл тэр 2 залуу шууд манай найзыг зодсон.” /хх-3-4/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 11308 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.Бийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-17-18/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.У-ын өгсөн: “...Баруун, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /хх-57-58/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х-ын яллагдагчаар өгсөн: “...Хохирогч хэл амаар доромжилж зүй бус үг хэлэхээр нь баруун гараараа хохирогчийн зүүн хөмсөг хэсэгт нэг удаа цохьсон.” /хх-21-24/ гэх мэдүүлэг
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-24/,
Шүүгдэгч Э.Х-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Х-ын 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэмнэл нэртэй караокед Ц.Б-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Э.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.
Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.