| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2016/Э |
| Дугаар | 2152 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Н-д холбогдох эрүүгийн 2006 02561 2709 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 8, эцэг, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..... , Б овогтой С.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт үйлчлүүлж байсан иргэн О.О-ын “Хаан” банкны төлбөрийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар тухайн картыг ашиглан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мөнгөний машинаас 4.680.500 төгрөгийг гарган авч иргэн О.О-т 4.685.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Оийн өгсөн мэдүүлэг /хх-18/, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкнаас ирүүлсэн 29/5755 дугаартай албан бичиг түүний, хавсралт /хх-50-51/, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-11-14/, шүүгдэгч С.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-40/, шинээр С.Нийн эцгийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, группэд байдаг талаар нотолсон баримт, 4 хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар нийт 9 хуудас /хх-71-78/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт үйлчлүүлж байсан иргэн О.Оийн “Хаан” банкны төлбөрийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар тухайн картыг ашиглан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мөнгөний машинаас 4.680.500 төгрөгийг гарган авч иргэн О.От 4.685.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Оийн өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өмдний тасагт эрэгтэй өмд 25.000 төгрөгөөр авахдаа “Хаан” банкны виза картаар тооцоогоо хийсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ ирээд гар утсаа хартал миний “Хаан” банкны данснаас 4.680.500 төгрөгний зарлага гарсан мессеж ирсэн байсан. Тэгээд би өөрийн “Хаан” банкны виза картаа гаргаж харах гэтэл байхгүй байсан...Би хохирлоо бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхишигийн өгсөн: “..О.О бид хоёр “Нарантуул” захын өмдний тасаг дээр ирээд Оюунаа найз маань өөрийн нөхөртөө өмд тааруулж байна гээд надад өмд өмсүүлж үзэж байгаад тэгээд гараад явсан ба би хажуугаар нь жаахан юм сонирхож байгаад гараад явсан ба удалгүй “Нарантуул” захаас Оюунаа нь эд зүйлээ худалдан авахдаа “Хаан” банкны виза картаар уншуулан авч байсан. Маш олон хүн байсан учраас надад сэжигтэй гэх зүйл харагдаагүй.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нийн өгсөн: “...Миний хувьд үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 10 дугаар сарын хохирогч эмэгтэйд нийт 4.680.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
“Хаан” банкны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өд ирүүлсэн 29/5755 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-50-51/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-15/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/,
Шүүгдэгч С.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-40/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Оийн өгсөн мэдүүлэг, “Хаан” банкны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өд ирүүлсэн 29/5755 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-50-51/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/, С.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч С.Нийн 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт үйлчлүүлж байсан иргэн О.Оийн “Хаан” банкны төлбөрийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар тухайн картыг ашиглан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас 4.685.500 төгрөгийг гарган авч бусдад 4.685.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч С.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч О.О хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч С.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Н-т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.