Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 59

 

 

 

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00059

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банк

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 57 дугаар байр, 149 тоотод оршин суух, Бат овогт Мэнддаваагийн Отгондулам /РД:ЧК70112903/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 50 дугаар байр, 161 тоотод оршин суух, Бат овогт Мэнддаваагийн Саруул /РД:ЧК66060603/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.242.920.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Отгондулам, М.Саруул нар нь тус банктай 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр № ЗГ-ВСС2015060919-1 тоот зээлийн гэрээ болон № БГ-ВСС2015060919-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, мөн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр № ЗГ-ВСС2015060919-1-2 тоот баталгааны гэрээг, № ЗГ-ВСС2015060919-1-3-н тоот баталгааны гэрээг тус тус байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №БГ-ВСС2015060919-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 149-н тоот хаягт байрлах 40 м.кв галбайтай гурван өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 50.000.000 төгрөгөөс 8.708.546,67 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 14.772.051,89 төгрөгөөс 8.820.584,90 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч М.Отгондулам, М.Саруул нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгзэс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41.291.453,33 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 5.617.328,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 334.138,57 төгрөг, нийт 47.242.920,32 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

          Иймд зээлдэгч М.Отгондулам, М.Саруул нартай байгуулсан № ЗГ-ВСС2015060919-1 тоот "Зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 47,242,920.32 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,164.60 төгрөгийг тус тус зээлдэгч нараас гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох М.Отгондуламын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 149-н тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч М.Отгондулам, М.Саруул нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 47.242.920,32 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байрны 149 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож байна. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

Хариуцагч М.Отгондулам, М.Саруул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 47.242.920,32 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байрны 149 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч М.Отгондулам, М.Саруул нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 47.242.920,32 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байрны 149 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч М.Отгондулам, М.Саруул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.242.920.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, хариуцагч М.Отгондулам, М.Саруул нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 47.242.920,32 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байрны 149 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, хариуцагч М.Отгондулам, М.Саруул нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394164,60 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Отгондулам, М.Саруул нараас 394164,60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч М.Отгондулам, М.Саруул нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 47.242.920,32 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2205013219 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000253538-н тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байрны 149 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394164,60 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Отгондулам, М.Саруул нараас 394164,60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА