Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/06012

 

2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2016/06012 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Говь-Сүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 8 дугаар байр, 30 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байр, 31 тоот хаягт түр оршин суух, Боржигон овогт Жаргалсайханы Билгүүн /РД:УП89011676/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23в байр, 130 тоот хаягт оршин суух, Боржигон хиад овогт Мөнхжаргалын Мөнх-Оч /РД:ЧМ88022517/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.060.00 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр М.Мөнх-Очид 500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр ломбарднаас зээлж авч өгсөн. Мөн өөрийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг түр хэрэглүүлэхээр түүнд өгсөн. 1 сарын дараа мөнгө болон гар утсаа нэхэхэд одоогоор мөнгөний боломжгүй байна хэд хоногоос өгье гэсэн хариуг хэлсэн. Сүүлд надаас нэмж 60.000 төгрөг авсан. Иймд хариуцагчаас нийт 1.060.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ж.Билгүүн миний бие М.Мөнх-Очоос нэхэмжилсэн 1.060.000 төгрөгийн 760.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Билгүүн нь хариуцагч М.Мөнх-Очид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.060.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 760.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Мөнх-Очоос улсын тэмдэгтийн хураамжид 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ж.Билгүүний нэхэмжлэлтэй М.Мөнх-Очид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 760.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Мөнх-Очоос улсын тэмдэгтийн хураамжид 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ