Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00526

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,   тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,  

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 11-р гудамжны 144 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХИ84102262, Өндөрийнх овогт Булганы Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 26-р байрны 21 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЮ64061008, Боржигин овогт Намдагийн Авирмэдэд  холбогдох,

15 390 000 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Батханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг тайлбартаа: Б.Ганцэцэг нь 2014-03-10 өдөр хариуцагч Н.Авирмэдтэй зээлийн гэрээ байгуулан, 6 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 9 000 000 төгрөгийг зээлдүүлсэн.

Гэтэл хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагч Н.Авирмэдээс үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 890 000 төгрөг, алдангид 4 500 000 төгрөг нийт 15 390 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэв.

Зохигч 2017-02-15 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь нэхэмжилсэн 15 390 000 төгрөгөөс 10 390 000 төгрөгийн хэсгээс татгалзаж, 5 000 000 төгрөгийг хариуцагч Н.Авирмэд төлөхөөр тохирч эвлэрлээ гэжээ.     

                        
ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10 390 000 төгрөгийн хэсгээс татгалзаж, хариуцагч Н.Авирмэд 5 000 000 төгрөгийг төлөхөөр тохирч зохигч  эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар  эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.6,  59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн  234 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон