| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07918/И |
| Дугаар | 111 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 111
| 2017 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/00111 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скайтел” ХХК /РД:2576376/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 27 гудамж, 1148 тоотод оршин суух, Хүрэлбаатарын Батхүү /РД:ОЭ87032611/
Гэрээний үүрэгт 55878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Батхүү нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 сарын 21-ний өдөр дараа төлбөрт Postpaid Vip-40K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90109001 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Батхүү нь гэрээний үүргээ үл биелүүлэн 90109001 дугаарын 2016 оны 1 сарын байдлаарх төлбөр 101878 төгрөгийг төлөхгүй байгаа тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Х.Батхүүд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Х.Батхүүгээс төлбөрийн үлдэгдэл болох 101878 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 51878 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 55878 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Х.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 55878 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Х.Батхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 55878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлага 55878 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир “Скайтел” ХХК нь хариуцагч Х.Батхүүд холбогдуулан гаргасан 55878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Х.Батхүүд холбогдуулан гаргасан 55878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА