| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/2004/Э |
| Дугаар | 2035 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2035
2020 12 10 2020/ШЦТ/2035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Мт холбогдох 2006 00000 2845 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Г овогт Аийн М /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.М нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 2 дугаар гудамжны 15 тоот гэртээ өөрийн эхнэр болох Б.Энхмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, өшиглөн, үсдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхмаагийн өгсөн: “... тэр өдөр нөхөр бид хоёр өглөөнөөс хойш жоохон хэрүүлтэй байсан юм... үргэлжилсээр байгаад 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө хүүхэд маань хөл бөмбөгийн дугуйландаа явчихсан харин 3, 5 настай хоёр охин маань орондоо унтаж байсан. Тэр үед нөхөр бид хоёр 2 хүүхэдтэйгээ газар ор засаад унтаж байсан. Тэгсэн чинь нөхөр бид орон дотроо байх үедээ нөгөө явдлын талаар сонин сонин юм яриад “яг яаж унтсан юм бэ, яаж хийсэн юм бэ” гээд элдвийн юм асуугаад байсан. Тэгээд би босоод ор дэрээ хураагаад хүүхдүүддээ цай ундыг нь хийж өгчихөөд 11 цагаас цуглаандаа явчихаад буцаад гэртээ 12 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь нөхөр архи уучихсан бололтой нөгөө сэдвийн талаар дахиж янз бүрийн юм ярьж байснаа нөхөр хажуу талын орон дээр сууж байснаа эхлээд аягатай хүйтэн ус миний толгой дээр асгачихсан. Тэгсний дараа дахиад хэрэлдэж байснаа миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь тэр цохисон газар нь аймаар том хавдсан. Тэгээд дахиад хэрэлдэж байснаа миний үснээс үсдэж чирсэн, бас тэр үед би орон дээр хэвтэж байх үед миний бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэрэлдэж байснаа тэр дахиад миний нүүр, хацар луу нэг удаа гараараа цохиод авсан... бас хүүхдүүдийн дэргэд намайг элдвээр хэлж доромжилсон, тэгсний дараа би өөрөө гараад хадам аав ээжийг дуудах гэтэл нөхөр араас гарч ирээд намайг гадаа шороон дээр тонгорч унагаагаад үсдэж чирээд миний нүүр лүү бас гараараа цохиод байсан. Тэгээд буцаад гэртээ орсны дараа нөхөр дахиж хэрэлдэж байснаа дахиад намайг хэвтэж байх үед бие лүү болон бөгс рүү өшиглөөд бас намайг орноос чирч буулгасан... тэгээд нөхөр намайг цагдаа дуудсан гэдгийг мэдээд миний толгой руу гараараа 1 удаа цохисноо гэрээс гараад зугтаачихсан..” гэх мэдүүлэг /хх.16-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12342 дугаартай:
“1. Б.Энхмаагийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн баруун ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн өгзөгний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын гадна дунд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, шууны ар дунд хэсэг, цээжний зүүн ар суганы арын шугамаар 8, 9-р хавирга орчим, баруун ташаан дээд хэсэг, баруун бугалгын ар доод хэсэг, шууны дотор дунд хэсэг, зүүн бугалгын гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэг, шууны ар дунд хэсэгт цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн баруун ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн өгзөгний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын гадна дунд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, шууны ар дунд хэсэг, цээжний зүүн ар суганы арын шугамаар 8, 9-р хавирга орчим, баруун ташаан дээд хэсгийн цус хуралт нь 2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл, баруун бул! алганы ар доод хэсэг, шууны дотор дунд хэсэг, зүүн бугалгын гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэг, шууны ар дунд хэсэгт цус хуралт, баруун тохойнд зулгаралт нь 2-оос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын яллагдагчаар өгсөн: “... Б.Энхмаагийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу ... би эхнрээсээ уучлалт гуйсан. Согтуу байхдаа ийм зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.М нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 2 дугаар гудамжны 15 тоот гэртээ өөрийн эхнэр болох Б.Энхмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, өшиглөн, үсдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхмаагийн өгсөн: “... миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь тэр цохисон газар нь аймар том хавдсан. Тэгээд дахиад хэрэлдэж байснаа миний үснээс үсдэж чирсэн, бас тэр үед би орон дээр хэвтэж байх үед миний бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэрэлдэж байснаа тэр дахиад миний нүүр, хацар луу нэг удаа гараараа цохиод авсан... намайг гадаа шороон дээр тонгорч унагаагаад үсдэж чирээд миний нүүр лүү бас гараараа цохиод байсан... бие лүү болон бөгс рүү өшиглөөд бас намайг орноос чирч буулгасан... миний толгой руу гараараа 1 удаа цохисноо гэрээс гараад зугтаачихсан..” гэх мэдүүлэг /хх.16-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12342 дугаартай:
“1. Б.Энхмаагийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн баруун ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн өгзөгний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын гадна дунд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, шууны ар дунд хэсэг, цээжний зүүн ар суганы арын шугамаар 8, 9-р хавирга орчим, баруун ташаан дээд хэсэг, баруун бугалгын ар доод хэсэг, шууны дотор дунд хэсэг, зүүн бугалгын гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэг, шууны ар дунд хэсэгт цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн баруун ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн өгзөгний гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалгын гадна дунд хэсэг, зүүн бугалгын дотор дунд хэсэг, шууны ар дунд хэсэг, цээжний зүүн ар суганы арын шугамаар 8, 9-р хавирга орчим, баруун ташаан дээд хэсгийн цус хуралт нь 2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл, баруун бул! алганы ар доод хэсэг, шууны дотор дунд хэсэг, зүүн бугалгын гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэг, шууны ар дунд хэсэгт цус хуралт, баруун тохойнд зулгаралт нь 2-оос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын яллагдагчаар өгсөн: “... Б.Энхмаагийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.35/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар А.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд А.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
А.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Г овогт Аийн Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Мт сануулсугай.
5. А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР