| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08059/И |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 118
| 2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/00118 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Баянцагааны 11 гудамж, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Доржготовын Тулга /РД:ЧД62071479/
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 байр, 57 тоотод оршин суух, Харчин овогт Ичинноровын Мөнхмандах /РД:ЧР71092013/
7.188.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Тулга миний бие И.Мөнхмандахад 2014 оны 4 сарын 20-ны өдөр 1900 долларыг 10 хувийн хүүтэй амаар тохиролцон зээлдүүлсэн. И.Мөнхмандах нь зээлсэн доллараа сүүлийн хугацаа 6 сарын дараа гэхэд өгнө хүүгээ 10 хувь гэж тооцож бодоод байж байгаарай гэж хэлсэн. Түүнтэй 2016 оны 12 сарын 06-ны өдөр уулзахад авсан доллараа буцааж өгөх нь үнэн гэсэн бичиг хийж нотриатаар орж баталгаажуулж өгсөн. Гэвч надаас авсан мөнгөө хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа болно. Миний бие 2014 оны 4 сарын 20-ны өдөр өөрийн 2715001744 тоот данснаас 1700 долларыг авч гэртээ хадгалж байсан 1200 доллараа нэмж нийт 2900 доллар И.Мөнхмандахад өгсөн. И.Мөнхмандахад 2014 оны 4 сарын 20 өдөр зээлсэн 2900 долларыг тухайн өдрийн ханш болох 1781,31 төгрөгт хөрвүүлэн тооцоход нийт 5.166.002 төгрөг болж байна. Одоогийн долларын ханш 2016 оны 12 сарын 12-ны өдрийн байдлаар 2478,64 төгрөг байгаа бөгөөд 2900 долларыг төгрөгт хөрвүүлэхэд 7.188.056 төгрөг болж байгаа бөгөөд 2014 оны 4 сарын 20 өдөр болон 2016 оны 12 сарын 12 өдрийн ханшийн зөрүү 2,022.054 төгрөг болж байна. Иймд И.Мөнхмандахаас 2900 долларыг тухайн зээлсэн өдрийн ханш болох 1781.31 төгрөгөөр тооцон 5.166.002 төгрөг болон хохиролд одоогийн долларын ханшны зөрүү 2.022.054 нийт 7.188.056 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Мөнхмандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Мөнхмандах миний бие Д.Тулгын нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 7.188.056 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Тулга нь хариуцагч И.Мөнхмандахад холбогдуулан 7.188.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Мөнхмандах нь Д.Тулгын нэхэмжлэлийн шаардлага 7.188.056 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч И.Мөнхмандахын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч И.Мөнхмандахаас 150547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И.Мөнхмандах нь Д.Тулгын нэхэмжлэлийн шаардлага 7.188.056 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 129.960 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 64980 төгрөг, хариуцагч И.Мөнхмандахаас 64980 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Тулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА