Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/06045

 

 

 

2016 он 12 сар 13 өдөр                            Дугаар 102/ШШ2016/06045                           Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 31 дүгээр байр, 52 тоот хаягт оршин суух Жид овогт Цэгмидийн Батцэцэг /РД:ЛЮ85050607/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байр, 08 тоот хаягт оршин суух Хондогочой овогт Бадамгарын Нармандах /РД:ЕЮ86030108/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг Б.Нармандахад 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлслүүлсэн бөгөөд Б.Нармандах нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 сарын түрээс 2.500.000 төгрөгийг төлөөгүй. Ийм учир хариуцагчаас 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Батцэцэгийн нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батцэцэг нь Б.Нармандахад холбогдуулан гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Ц.Батцэцэгийн нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Нармандахын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000 төгрөгийн 50 хувь буюу 27.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 27.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Батцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ