Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 148

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Иргэний хариуцагч: Ч.О,

Шүүгдэгч: Ж.Б,

Өмгөөлөгч: Б.Э,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,      

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ж Б-т холбогдох 1928002640027 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .....аймгийн ......суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................................  ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..........................оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овгийн Ж. Б, регистрийн дугаар; 

Шүүгдэгч Ж.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.2, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн 2.1-ийн 77, Сагстай өргөгч, төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас ...... сумын Захирагчийн ажлын албаны цахилгааны багийн ажилтан 54 настай М овогтой О нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .................. хашааны урд талд байх гудамжинд 10-02 ӨМӨ улсын дугаартай Киа Рино маркийн сагстай сумт өргөгч тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа сагстайгаа хамт унаж, нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Захирагчийн ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд хүний амь эрсэдсэн осол гарсан. Хэрэг гарах үед би Говьсүмбэр аймагт томилолтоор ажиллаж байсан. Энэ хугацаанд Зүүнсайханы тэр хэсэгт ажиллах талаар чиглэл ямар нэгэн хүнээс аваагүй. Заавал очиж ажиллах шаардлага байгаагүй. Гэтэл очиж ажилласан байсан.  Нүнжиг худалдааны төвийн урд талын цамхаг дээр нэг өргөгч буулгаад, дараа нь тэнд очиж ажилласан байсан. Цаашаа 500 метр яваад өргөгчийг ажиллуулахад, буюу тухайн хэрэг болох үед цамхгийн орой дээр гэмтэл байсан уу, эсхүл дээр нь байсан уу? гэдгийг тодорхойлоогүй байж байгаад дээш нь гаргасан гэдэг нь харагдаад байгаа. Тэрийг яаж шалгах ёстой гэдэг нь эргэлзээтэй санагдаж байгаа. Тухайн үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хариуцсан хүн буюу томилогдсон хүн байгаагүй. Холбогдох сургалтад суусан, тухайн ажлыг хийж, тодорхой туршлагатай болсон Б гэх Захирагчийн ажлын албанд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн мэргэжилтнээр томилж үүрэг гүйцэтгүүлсэн. Тухайн үед хэрэг гарах үед хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байсан. Говьсүмбэр аймаг руу явах үндсэн шалтгаан нь Захирагчийн ажлын албыг орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газар болгох шаардлагатай байгаа. Үүнийг Говьсүмбэр аймаг тэргүүн эгнээнд хийж явж байгаа гэх мэдээлэл авсан тул газар дээр нь очиж туршлага судлаад, хэрхэн яаж зохион байгуулж байгаа талаар мэдэж, Захирагчийн ажлын албыг орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газар руу шилжүүлье гэсэн Даланзадгад сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн, дэд дарга Угтахбаяр гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй явсан байсан. 28-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад цахилгаанчин А утсаар ярьж, осол зөрчил гарсан гэх мэдээлэл авсан. Тэр даруйдаа Сумын орлогч дарга, мэргэжлийн хяналтын газар руу мэдээллийг өгч, холбогдох арга хэмжээ авсан. Аймагт түргэн дуудах асуудлыг зохицуулах чиглэлийг өгч ажилласан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн 1 хүний орон тоотойгоор батлагдсан. Жилд нэг удаа ажилтны ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ гэсний дагуу ээлжийн амралтыг олгосон. Би өөрөө ээлжийн амралттай Улаанбаатар хотод явж байхад Б  над руу яриад ээлжийн амралтаа авах санал тавиад амруулсан. Би зөрж ирээд ажилдаа ороод хэд хоноод Говьсүмбэр аймаг руу явах хугацаанд энэ асуудал гарсан.

Иргэний хариуцагч Ч.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагын зүгээс энэ хүнийг анх осолд орсны дараа 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө төсвөөс олгосон. 2020 онд оршуулгын тэтгэмж 8.000.000 төгрөгөөс нэхэмжилсэн дүнгээр байгууллагын даргын шийдвэрээр олгосон. Талийгаачийн цалингийн зээлийг төлөхөд төсөв дээр байхгүй учир Сумын засаг даргад шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт өгсөн. Засаг дарга хариуд нь шүүхээр шийдвэрлэгдээд, тодорхой болсны дараа төлөх боломжтой гэсэн. Санхүүгийн байгууллагын зүгээс тийм зөвлөмж өгсөн байдаг. Энэ асуудал нь шийдэгдээгүй. Бусад хохирлыг нь төлж барагдуулсан байгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслэж, төлөх гарцыг хайж байгаа. Гэхдээ манай төсөвт байхгүй учир Засаг даргыг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт тавьсан. Саяхан сургалт явагдаад дууссан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангаж ажиллах ёстой. Тэрнээс гадна техникийн бүрэн бүтэн байдлыг жолооч нар шалгах ёстой гэх сургалтууд явагдаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр нормын хувцсаар хангах, машин техникийн урсгал засвар хийж өгөх, ажилчдад хөдөлмөр хамгааллын малгай, аюулгүйн бүс бүх зүйлээр хангаж өгөх үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн осол болох үед Улаанбаатар хотод байсан учраас яг ямар асуудал болсон талаар өөрийн нүдээр хараагүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед манай бага дүү Түмэнбаяр залгаад аав цамхагт гэрэл янзалж байгаад унаж нас барсан байна гэсэн мэдээ дуулгасан. Тэгээд би Улаанбаатар хотоос ирээд болсон асуудлын талаар цагдаагийн байгууллага дээр ирж уулзаж мэдээллийг авсан... Сагсыг яагаад унасан гэдэг асуудал дээр л их гайхаж байгаа. Өөр санал гомдол байхгүй байгаа. Хуулийн дагуу 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан байгаа. Талийгаачийн оршуулгын зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж авмаар байна. Оршуулгын зардлыг яг нарийн мэдэхгүй байна... Санал хүсэлт байхгүй. Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанаас талийгаачийн ажил явдлын зардлыг төлж барагдуулсан байгаа. Одоо талийгаачийн цалингийн зээлийг би шүүхэд нэхэмжилсэн, түүнийг төлөөгүй байна. Одоо талийгаачийн цалингийн зээлийн төлбөр төлөгдчихвөл гомдол санал байхгүй. Өөр санал хүсэлт байхгүй. /1-р хх-ийн 46, 2-р хх-ийн 76-р хуудас/

Иргэний хариуцагч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Би энэ албан тушаалд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Би тухайн үед бол энэ ажилд ороогүй байсан учраас энэ талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Сүүлд нь ажилд ороод ийм асуудал болсон талаар сонсож байсан. 10-02 ӨМӨ улсын дугаартай автомашиныг хэзээ манай байгууллага авсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай байгууллагаас талийгаачийн ар гэрт 60 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон байсан. Манай байгууллагаас албан ёсоор нэхэмжилсэн нэхэмжлэлтэй холбоотой баримт ирээгүй байгаа... Манай байгууллагаас талийгаач М.О-ийн хүү буюу хууль ёсны төлөөлөгч О.Гт 2019 онд 06 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр талийгаачийн оршуулгын зардлыг баримтаар нэхэмжилсэн дүн буюу 4.111.944 төгрөгийг тус тус олгосон байгаа. Талийгаачийн цалингийн зээлийг хохирогчоос нэхэмжилсэн байгаа бөгөөд энэ мөнгийг манай байгууллагаас төлөх талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж хөөцөлдөж байна... /2-р хх-ийн 80, 114-115-р хуудас/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар 28-ны өглөө би ажил дээр ирсэн. Тэгээд хаана ямар ажил үүрэг гүйцэтгэх зааварчилгааг цахилгаанчин А ахаас аваад ажлаас гарцгаасан. Манай жолооч Ц ах тухайн өдөр жижиг крантай ирсэн байсан. Тэгсэн бид нар цамхагт гэрэл янзлахаар болоод Ц ах том кранаа авч ирэхээр Н ахтай хамт явсан, би болохоор талийгаач О ахтай хамт цаг уурын хажуу талын цамхагт гэрэл рүү явсан. Бид нар тэр цамхагт гэрлийг эхэлж янзлах байсан. А ах 7 дугаар багийн төвд өөр ажилтай гээд тийшээ явсан. Цаг уурын цамхаг дээр очиход шийдэн дээр нь утас хөндийрсөн байсныг янзалчихаад талийгаач ах Одхүү цамхагт краны жолооч Ц ах руу яриад энэ гэрлийг бид хоёр янзалчихлаа та хоёр шууд Зүүнсайханы цамхагт гэрэл дээр хүрээд оч, бид хоёр тийшээ яваад очъё гэсэн. Тэгээд талийгаач бид хоёр миний машинтай Зүүнсайхан руу явсан. Бид хоёр замаараа 2 дугаар багийн төвөөр дайраад талийгаач нүүрсний талон авна гэсэн. Тэгээд би яваад багийн төвийн гадаа ирсэн. Талийгаач багийн төв рүү ороод удаагүй гарч ирээд 2 цагаас хойш бол гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр яваад Ногоочдын цамхагт гэрэл дээр очоод хуучин утас тасалсан байсныг үзүүрийг нь хайгаад айлын хашаанд буюу Ногоочдын 3-5 тоот хашаанд газар ухаж байхад Ц ах, Н ах нар том крантай машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Н ах, талийгаач бид гурав айлын хашаанд хэсэг газар ухаж байгаад утасны үзүүрээ олоод холбох гэж байхад талийгаач Одхүү ах би яваад Ивээл төвийн хажуу талын самбарын анносыг буулгачихаад ирье гээд крантай машинаар Ц ахтай хамт яваад өгсөн. Н ах бид хоёр утасны холболтоо хийгээд дуусч байхад самбараас анносыг авчихлаа гээд тэр хоёр хүрээд ирсэн. Тэгээд нөгөө утас залгаад дууссан чинь цамхагт гэрэл асахгүй байсан. Тэгээд хашаанаас гараад утасны гэмтлийг хайсан. Тэгээд муу утас байсан учраас утсыг солиод байж байхад А ах ирсэн. А ахыг ирсэн дараагаад Ц ах тамхинд явчихаад ирье гээд крантай машинаа унаад яваад өгсөн. Тэгээд утсаа сольж дуусгаад залгахад цамхагт гэрэл асахгүй байсан учраас дээшээ гарч гэмтэл хайхаар болсон. Тэгээд Ц ахыг ирэхэд талийгаач кранаа байрлуул дээшээ гаръя гэж хэлсэн. Тэгсэн Ц ах кранаа цамхагт гэрлийн баруун талд ухраад шахаж зогссон. Тэгээд данхраадаа буулгаж машинаа данхраадсан. Тэгсэн А ах надад хандаад доошоо яваад тэр гэрлийн шонгийн цагийн релен солиод ир гэж хэлсэн. Тэгээд би машинаа унаад тэр гэрэл дээр очоод цагийн реленийг сольсон чинь тэр релен болохгүй байсан учраас буцаж очиход талийгаач ганцаараа сагсанд орчихсон цамхагт гэрэл дээр ажиллаж байсан. Би А ахаас дахин нэг цаг релен авсан чинь талийгаачийг дээрээс утсаа унагаачихсан гээд бариад байж байгаад шилэн наалт нь хагарсан байна гэж хэлээд надад өгсөн. Тэгээд би буцаж яваад шонгийн реленийг солиод ирсэн чинь талийгаач сагстай хамт газар унасан гээд сагснаас нь гаргачихсан байсан. Ц ах талийгаачийн толгойг өвдөг дээрээ бариад сууж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Удалгүй эмч ирээд талийгаачийг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд эмч нар цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа нар ирээд хамгаалалт авсан асуудал болсон. Цамхагт гэрэл 21 метрийн өндөрт байдаг гэсэн суулгалттайгаа 18 метр орчим өндөр байдаг юм шиг байна лээ. Сагсны суурийн гагнаас тавигдсан байна лээ... Удаан хэрэглээд муудсан байх, түүнээс болоод унасан байх. Би сагсан дотор орж ажил үүрэг гүйцэтгэдэг. Сагсанд орж өндөрт гарахад салхитай байвал савлаад байдаг юм, бусад үед нээх их хөдлөөд байдаггүй. Талийгаач ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан. Бид нарыг өндөрт гарахад бүс, каск, малгай хэрэглүүлдэг. Манай байгууллагаас нормын хувцас, цахилгааны багаж, хамгаалах малгай, бүс зэргийг өгдөг. Би ажилд ороод 2 сар болж байгаа. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг Батцэнгэл гэдэг инженер өгдөг байс инженер одоогоор амарчихсан байгаа учраас тухайн үед А хийх ажлын талаар зааварчилгаа өгч байгаа юм. Өндөрийн зааварчилгаа гэдэг юм өгдөггүй. Тухайн үед зааварчилгаа өгсөн хүн байхгүй. /1-р хх-ийн 52-53-р хуудас/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 9 цагт ажил дээрээ очсон. Ажил дээр очоод ажилд гарах үед манай цахилгааны багийн цахилгаанчин А бид нараар гарын үсэг зуруулсан. Ер нь өдөр болгон гарын үсэг зурдаг. Тэгээд жолооч Ц ах бид хоёр түлш авах гээд гарсан. Талийгаач Одхүү цахилгаанчин Ууганбат хоёр цаг уурын цамхагт гэрэл дээр очоод байж байя гэсэн. Бид хоёр түлшээ аваад араас нь очихоор тохироод явсан. Тэгээд Ц ах бид хоёр МТ колонкоос түлшээ аваад дараагаар нь Хурд дэлгүүр орж машины сэлбэг захичихаад явж байхад Ууганбат залгаад цаг уурын цамхагт гэрэл болчихлоо Ногоочдын цамхаг руу очиж явна, тийшээ ир гэж хэлсэн. Тэгээд Ц ах бид хоёр Ногоочдын цамхагт гэрэл дээр очсон. Тэнд очиход талийгаач Одхүү цахилгаанчин Ууганбат хоёр ирчихсэн тогоо шалгаад байж байсан. Тэгээд хуучин кабел тасарсан байна гээд бид хоёр кабелыг нь ухсан. Тэгсэн талийгаач Одхүү Ивээл худалдааны төвийн самбар унжчихсан байна түүнийг аваад ирье гээд Ц ах тэр хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг анносыг аваад ирэхэд Ууганбат бид хоёр кабелаа ухаад дуусч байсан. Тэгээд талийгаач ирээд кабелаа солиод байж байхад Ц ах тамхинд явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Ц ах эргээд ирсэн дараагаар нь А ах ирсэн. Тэгээд шонгийн доор холболтоо хийсэн чинь цамхагт гэрэл асахгүй байсан. Тэгсэн талийгаач дээшээ гэрэл дээр гарна гэж хэлсэн. Би урд хашаанаас гэрлийн кабелаа булаад явж байхад талийгаач сагсанд орчихсон цамхагт гэрэлд гарчихсан байсан. Тэгсэн талийгаач дээр кабел тасарчихсан байна холбочихлоо гэж хэлсэн. Цамхагт гэрэл ч ассан, тэгээд бууяа гэж хашхирсан. Доор нь А бид хоёр залгаас ленттэйд байж байхад Ц ах гэнэт сагс гэж хашхирсан би дээшээ харахын завдалгүй сагс хажууд унасан. Сагсан дээр очиход талийгаач сагсан дотор хэвтэж байсан. Талийгаачийг сагснаас өргөж гаргаад түргэн дуудсан. Түргэн ирээд талийгаачийг үзээд тариа хийсэн, зүрхэнд нь массаж хийсэн. Тэгээд найдваргүй болсон байна гээд цагдаад дуудлага өгсөн, ийм л зүйл болсон... Крант машины сагс нугасаараа хөдөлдөг байсан. Өөр хөдлөөд байгаа нь мэдэгдэхгүй л байдаг... Гагнаас нь мултарсан байх. Талийгаач ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан. Манай байгууллага өндөрт гарвал аваарын бүс, каск, малгай зэргийг өгдөг... Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер л хариуцдаг байх, мэдэхгүй байна. /1-р хх-ийн 55-56-р хуудас/

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанд 2019 оны 4 дүгээр сард ажилд орсон. Намайг ажилд ороход талийгаач энэ байгууллагад цахилгаанчин хийж байсан. Манай ажил өдрийн 8 цаг байдаг. Өнөөдөр өглөө буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 8 цаг 55 минутад ажил дээрээ очиход цахилгааны инженерийг орлож байгаа Аоос манай цахилгааны багийнхан буюу цахилгаанчин Н, Ууганбат, талийгаач Одхүү бид нар зааварчилгаа авч гарын үсэг зураад 9 цаг өнгөрөөгөөд Петровисын колонк орж түлш авсан. Дараа нь Хурд дэлгүүр орж машины сэлбэг захиалсан. Тэгчихээд би 10 цаг өнгөрч байхад Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 3-5 тоот хашааны хойд тал дахь цамхагт гэрэл рүү цахилгаанчин Нийн хамтаар очсон. Цамхагт гэрэл дээр очиход талийгаач Одхүү, цахилгаанчин Ууганбат нар цамхагт гэрлийн хажууд цахилгаанчин Ууганбатын машинтай ирчихсэн байсан. Цахилгаанчин Ууганбат, талийгаач Одхүү нар Ногоочдын 3-5 тоот хашаанд байх шийднээс цамхагт гэрэл хүртэл гэрлээ хөөж байсан. Н бид хоёр цамхагт гэрлийн хажууд очоод зогсоод Н буугаад хашаа руу орсон. Би машин дотроо сууж байгаад паарны радиодор нөхөх санаатай сууж байхад талийгаач машины кабинд орж ирээд хоёулаа Ивээлийн хажуу талын самбарын аннос урагдсан байна тэрийг ав гэж хэлсэн, тэрийг аваад ирье гэсэн. Тэгээд бид хоёр Ивээл төвийн хажууд ирж самбарын хажууд ирээд талийгаачийг сагсан доор суулгаад би өөрөө кранаа удирдаад аннос руу аваачсан. Талийгаач анносыг авсан. Тэгээд бид хоёр буцаад цамхагт гэрэл рүү явсан. Бид хоёр цамхагт гэрэл дээр очоод машины буугаад очиход Н, Ууганбат хоёр цахилгааны гэмтлийг шийднээс наашаа хөөж байсан. Тэгээд талийгаач бид хоёр Н, Ууганбат хоёрт тусалсан. Тэгж байгаад би машинаараа тамхинд явсан. Тамхинд яваад эргээд ирэхэд манайхан цамхаг руу гарахаар болсон байсан. Тэгээд би машинаараа цамхагт гэрэл рүү ухраад байж байхад талийгаач ирээд би гарна гээд сагсанд орсон. Тэгэхээр нь би өөр хүн гаргахгүй юм уу гэхэд би ганцаараа гарна гээд сагсанд гарсан. Тэгээд би дээш нь өргөсөн. Дээш нь өргөөд цамхагт гэрлийн хажууд сагсыг чацуулсан. Талийгаач дээр цамхагт гэрэл дээр 5-6 минут орчим болсон байх. Доор байгаа Н, А хоёртой хашхираад тогоо шалгаад байж байсан. Тэгж байгаад тогны гэмтэл доор сууринд байгааг мэдээд талийгаач доошоо бууя гэж хашхирахаар нь би сагсаа нааш нь татсан. Тэгээд сагсаа буулгаж байхад сагс гэнэт дээрээс нураад ирсэн. Би сандраад машинаас яаж бууснаа мэдэхгүй газарт буухад машины урд талд сагс босоогоороо газарт унасан. Яваад очиход талийгаач түрийлгээ хараад сагсан дотор хэвтэж байсан. Тэгээд талийгаачийг Н, А бид гурав сагснаас өргөж гаргаад хажуу газарт тавьсан. А түргэн тусламж дуудсан. Түргэн ирж үзээд тариа хийгээд цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж байгаад нас барсан байна цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар удаагүй хүрээд ирсэн, ийм зүйл болсон. Цамхагт гэрэл 18 метр орчим байгаа байх. 16-17 метрээс унасан байх... Шонд гарахад бүс, хамгаалах малгай, бээлий зэргийг хэрэглэдэг. Талийгаачид хамгаалах хэрэгсэл байгаагүй... Өндөрт гарахад хөдөлмөр хамгааллын инженер Б зааварчилгаа өгч гаргадаг байсан. Б амарсан учраас зааварчилгаа өгсөн хүн байхгүй. 10-02 ӨМӨ улсын дугаартай автомашинд эвдрэл гэмтэл гарах нь гардаг, гэхдээ гайгүй... Би ажилд ороод энэ машиныг хүлээн авсан байсан юм. Бага саг эвдрэл гарч байсан. Сагсанд засвар хийх шаардлагатай гэх дүгнэлт “Түвшин Өргүүр” ХХК-аар оношилгоо хийлгэхэд хэлсэн. Засвар үйлчилгээ хийгээгүй. Сагсны эвдрэл гэмтлийг хариуцдаг механик гэдэг албан тушаалтан байдаг байсан. Тэр хүн 2019 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Түүнээс хойш хүн аваагүй. Механик байхгүй учраас ХАБ-ын инженер хариуцах ёстой, техник талаасаа би хариуцах ёстой... Би энэ машиныг хүлээн аваад сагсанд өндөрлөгөө хийж сагс саарал өнгөтэй байсныг шар өнгөөр будсан. Бусдаар бол сууриар нь оролдсон зүйл байхгүй. Надаас өмнө энэ сагсанд засвар хийж байсан талаар сонсож байсан. Сагс нь том байсныг жижиг болгож буцааж машинд тавьж байсан гэсэн. Тэр ажлыг хэн хийсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед би ажилд орчихсон байсан учраас би өөрөө унаж очоод үзүүлж байсан. Тэгэхэд стандартын хэмжээгээр өргүүлж цаг минутаар хэмжиж магадлал хийсэн. Тэгээд сагсны арын хэсэг нь намхан байна стандартад нийцэхгүй байна гэснээр би сагсны дээд хэсэгт нь өндөрлөгөө хийсэн. Магадлалыг Д багш, Мягмарсүрэн гэх хоёр хүн хийж байсан. Машин Замын-Үүдээс ирсэн гэсэн. Хэзээ ямар байдлаар авч ирсэн талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Сагсыг авч багасгасан гэсэн. Тэгэхэд гагнаас хийсэн байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний өмнө ажиллаж байсан хүн нь Пуужиндорж гэдэг хүн байсан юм байна лээ. Тэр хүн нас бараад жолоочгүй болчихсон байж байгаад зар тавихаар нь би ирж шалгуулаад ажилд орж байсан. Тэгэхээр тэр Пуужиндорж гэдэг хүн л тэр засвар үйлчилгээг хийлгэж байсан байх. Яг хэн гэдэг хүнээр хийлгэж байсан талаар би мэдэхгүй байна. Машинд бага зэрэг эвдрэл гарч байсан. Сум болон өргөгч, сагсанд гэмтэл гарч байгаагүй. /1-р хх-ийн 57-58, 59, 2-р хх-ийн 85-р хуудас/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө манай ажилчид ажил дээр цуглараад бид нар ярилцаж байгаад цаг уурын цамхагт гэрэл, Ногоочдын цамхагт гэрэл, Баруунсайханы Шарга дэлгүүрийн засмал замын гэрэл зэргийг янзлахаар тохиролцоод цахилгааны аюулаас болгоомжлох талаар өгдөг аюулгүй ажиллагааны дэвтэрт ажилчдаараа гарын үсэг зуруулаад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөд тэгээд ажилдаа гарах гэж байхад намайг 7 дугаар багийн төв дээр очиж цахилгааныг нь янзалж өг гэж сумын Тамгын газраас хэлсэн. Тэгээд би 7 дугаар багийн төв рүү явсан. Манай цахилгааны багийн ажилчид ажилдаа гарцгаасан. Ажилдаа гарахдаа талийгаач Одхүү, цахилгаанчин Ууганбат, цахилгаанчин Н, жолооч Ц нар цаг уурын цамхагт гэрэл рүү явна гэж байсан. Тэгээд би 7 дугаар баг дээр очиж цахилгааныг нь янзалчихаад 11 цаг 40 минутын үед Ногоочдод яваад очиход манай хэд буюу талийгаач Одхүү, цахилгаанчин Ууганбат, цахилгаанчин Н, жолооч Ц нар кабелийн гэмтлээ олчихсон байж байсан. Тэгээд би очоод кабелыг нь залгаад Н бид хоёр буцаагаад газар булаад байж байхдаа цахилгаанчин Ууганбатыг зүүн талд байгаа гэрлийн шонгийн реленийг солиод ир гээд явуулсан. Тэгсэн талийгаач яасан нь мэдэгдэхгүй дээшээ гарчихсан байсан. Тэгээд талийгаачийг дээр цамхагт гэрэл дээр байхад нь яасан байна гэхэд лент нь наранд түлэгдчихсэн байна, энийг боочихоод буулаа гэж хэлсэн. Тэгээд бууяа гээд хашхирсан. Тэгэхэд нь би буу буу гэж хэлсэн. Тэгээд доошоо хараад юм хийгээд байж байхад жолооч сагс гээд хашхирсан. Тэгээд хажууд крант машины сагс салаад унасан. Сагс унахад талийгаач дотор нь байж байсан. Талийгаачийг сагснаас гаргаж байгаад би хэн нэгнийх нь утсаар түргэн дуудсан. Түргэн ирээд талийгаачийг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Цамхагт гэрэл 18 метр орчим байдаг... Сагс яагаад салж унасныг сайн мэдэхгүй байна. Гагнаас нь мултарсан байх... Талийгаач ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан. Бид нарыг өндөрт гарахад бүс, каск, малгай хэрэглүүлдэг. Манай байгууллагаас нормын хувцас, гутал, цахилгааны багаж, хамгаалах малгай, бүс зэргийг өгдөг... Аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн үед өгсөн зүйл бол байхгүй. Бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөр аюулгүй ажиллагааны байцаагч Б өгдөг. Тухайн үед Б ээлжийн амралттай байсан. Өглөө манай цахилгааны баг ажилд гарахад нь бол би зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан. Манай цахилгааны инженер Б ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот явахдаа надад зааварчилгааны дэвтрийг өгөөд зааварчилгаа өгч байгаараа гэсний үндсэн дээр би зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байсан. /1-р хх-ийн 60-61-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан байсан. Би ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хотод явж байхад манай байгууллагын дарга Ж.Б уулзаад Говьсүмбэр аймагт туршлага судална тийшээ хамт яваад ирнэ шүү гэж хэлсэн. Дарга хэлсний дагуу би туршлага судлахаар байгууллагын ажилтан нарын хамтаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Говьсүмбэр аймгийн орон нутгийн өмчид үйлдвэрлэлийн газрын ажилтан нартай албаны уулзалт зохион байгуулж байхад 12 цагийн үед манай дарга утсаар ярьчихаад за болохоо байлаа Одхүү цамхагт кранаас унасан гэж байна ухаангүй байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар ажлын хүмүүс рүүгээ ярьцгаасан. Би мэргэжлийн хяналтын байцаагч Гантуяа гэдэг хүн рүү залгаж ийм асуудал болсон байна гэдгийг хэлсэн. Тэгээд бид нар 13 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд 17 цагийн үед Улаанбаатар хотод ирээд шууд Өмнөговь аймаг руу гараад маргааш өглөө нь 04 цагийн үед Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд өдөр нь манай байгууллагын дарга дуудаад ослын акт гаргаж өг гэсний дагуу би ослын акт үйлдсэн. Ер нь бол жилдээ 2 удаа нийт ажилтан нартаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай холбоотой сургалт явуулдаг. Өдөр тутамд цех, багууд дотроо хариуцсан инженерүүд нь өгдөг би инженерүүдэд нь хяналт тавиад явдаг. Сагстай краныг жолооч Ц хариуцан ажилладаг... Байгууллагын ажилтан нар өндөрт гарахдаа өндрийн зөвшөөрөл хүсэж байгууллагын даргаар баталгаажуулж байж өндөрт гарах ёстой. Өндөрт гарах зааварчилгааг би өгдөг... Манай байгууллагаас нормын хувцас, цахилгааны багаж, хамгаалах малгай, бүс зэргийг өгдөг... Хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналт хариуцсан ажилтан эзгүй тохиолдолд Зам талбай хариуцсан мэргэжилтэн орлон гүйцэтгэж байх талаар манай байгууллагын дарга амаар үүрэг чиглэл өгч байсан. Даргаас албан ёсоор гарсан тушаал, шийдвэр байхгүй байх гэж бодож байна. Энэ асуудлыг байгууллагын нарийн бичиг мэдэх байх... Өвлийн нөхцөлд өвлийн куртик, өмд, зуны улиралд зуны өмд, цамцаар хангадаг. Цахилгаанчид хамгаалах бүс, хамгаалах малгай, гутал бусад багаж хэрэгслээр хангадаг. Талийгаач хамгаалах малгай, өндрийн бүс, өвлийн дулаан хувцас, гутал, багаж хэрэгсэл зэргээр хангагдсан байсан. /1-р хх-ийн 62-63, 64-р хуудас/

 Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанд цахилгааны багийг хариуцаж ажилладаг. Манай баг цахилгааны инженерээр би мончероор А, Н, Ууганбат, жолооч Ц нар ажиллаж байгаа юм. Хуучин бол талийгаач М.Одхүү ажилладаг байсан. Одоо нэг сул орон тоо байгаа. Манай багт саяны аваар гаргадаг өргөгчтэй машин байгаа, сүүлд ирсэн бас нэг жижиг өргөгчтэй машин байгаа, мөн нэг старикс маркийн машин ингээд 3 техник хэрэгтэй. Манай багийн техник хэрэгслийг хуучин автын механик гэж Батсайхан гэдэг хүн ажиллаж байсан. Тэр хүн ажлаасаа гарсан цагаас хариуцах хүнгүй болсон. Жолооч Ц л хариуцаж ажиллаж байсан. Жолооч л хариуцах байх гэж бодож байна... Би энэ байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон. Намайг орсон цагаас хойш өргөгч кран эвдэрч байсан зүйл байхгүй... Цахилгаантай холбоотой зааварчилгааг би өөрөө өгдөг. Ц нь краны жолооч мөн сагстай өргөгчийн операторыг давхар хийдэг. Өндөрт гарахад өндрийн зөвшөөрөл авдаг. Өндөрт гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг Б.Б өгөх ёстой. Өндөрт гарахдаа зөвшөөрөл аваагүй байсан. Цахилгааны хувьд А өгсөн байсан. Би амраад явахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байгаарай гээд хариуцуулаад явсан. А зааварчилгаа өгсөн байсан. Өндөрт ажиллах зааварчилгаа бол өгсөн хүн байхгүй. Цамхагт гэрэл 16-18 метр өндөр байгаа байх. /1-р хх-ийн 65-66-р хуудас/

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач бид хоёр 2018 оны 05 дугаар сард анх танилцаад улмаар гэр бүл болж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Налайхаас Өмнөговь аймагт шилжин ирж нэг гэрт хамтран амьдрах болсон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай гадаа цагаан өнгийн машинтай танихгүй хүн ирсэн. Тэр хүн надаас Захирагчийн ажлын албанд ажилладаг Одхүүгийнх мөн үү гэсэн би мөн гэсэн чинь Одхүү осолд орчихсон юм шиг байна та хамт яваач гэж хэлсэн. Түүний дагуу би тэр машинд сууж явсан, явах замдаа талийгаачийн бага хүү О.Түмэнбаярыг замаараа Онги төвөөс аваад явсан. Тэгээд осол болсон газар өөрийн биеэр ирсэн. Тэгэхэд цагдаа нар ирчихсэн хамгаалалт авсан байсан. Талийгаач газар хэвтэж байсан. Талийгаач хамгаалах малгай, бүс өгсөн талаар хэлж байсан. Тэрийгээ гэрт авч ирээгүй. Ажлын хувцас бол өгдөг байсан. Талийгаач өглөө гэрээсээ 08 цаг 50 минутанд гараад өдөр цайндаа ирээд орой 18 цагаас буудаг байсан. Хааяа орой уртасгаж ажилладаг байсан. Аймагт байгаа гудамжны гэрэл хаана эвдэрсэн байна түүнийг засварладаг байсан. Талийгаач ажилдаа их дуртай, сэтгэлтэй ажилладаг байсан... Их хэцүү л байна даа. Байгууллага бол арай л хариуцлагагүй байна. /1-р хх-ийн 67-р хуудас/

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тухайн кран нь жолоочтойгоо манай ажлын газар дээр очиж надад шалгуулсан. Захирагчийн ажлын алба 2019 оны 04 дүгээр сараас эхлэн манай байгууллагад тухайн тээврийн хэрэгслийг магадлалд оруулахаар асуудал тавьж ажилд нь шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлсэн. Гэтэл /тухайн тээврийн хэрэгсэл нь жил болгон магадлалд орох дүрэмтэй гэтэл 2016 оноос хойш бүтэн 3 жил магадлалд ороогүй байсан. Тиймээс хийгдэх шаардлагатай ажлууд их байсан/ Тийм учраас бид нар Захирагчийн ажлын албанд тухайн үед ажиллаж байсан Батсайхан гэдэг хүнд олон удаа заавар, зөвлөгөө өгч тухайн краныг бэлдүүлсэн. Мөн тухайн краны жолооч Ц гэдэг хүнд мөн заавар зөвлөгөө өгч нилээд засвар үйлчилгээ хийлгэсэн. Түүний үндсэн дээр тухайн кранд манай байгууллага магадлал хийсэн. Тухайн техникийн гол үзүүлэлт болох даацын хязгаарлалт, өндрийн хязгаарлалт Флат формын эргэлтийн хязгаарлалт, зогсоох гар тормоз зэргийг нэг бүрчлэн шалгаж магадлал гаргасан, мөн аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж хүргүүлсэн. Сагстай өргөгчтэй автомашинд жил бүр магадлал хийж байх дүрэмтэй. Энэ төрлийн автомашины үндсэн шассыд автотээврийн үндэсний төвийн оношилгооны лаборатори хөдөлгөөнд оролцох эрх харин өргөх механизмд эрх бүхий байгууллага магадлал хийж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Бид нар 1 дүгээрт сагстай өргөгчийн даацын хязгаарлалтын мэдрэгчийг шалгадаг. Биднийг тухайн краныг шалгаж байх үед сагс нь суурин дээрээ тийм их гагнаас хийгдээгүй байсан. Тийм учраас магадлал хийсэн дараагаар ажил үүргээ гүйцэтгэхийн тулд ямар нэгэн цуурал харагдахаар нь дахин гагнаас хийсэн байх гэж үзэж байна. Түүний улмаас энэ сагс салсан байх гэж үзэж байна. Манай байгууллага бол тухайн өргөх механикийн аюулгүй ажиллагааны гол үзүүлэлт болох мэдрэгчүүд /даац болон өндрийн/ мэдрэгчүүд ажиллаж байгааг л үзэж түнд нэг жилийн хугацаанд магадлал гаргадаг. Бид нар гагнаасыг тийм нарын үзэх шаардлага байхгүй. Даац, өндрийн мэдрэгчүүд дээр түлхүү анхаарч үзлэг хийдэг. Гэхдээ тухайн автомашинд тийм их бол гагнаас харагдаагүй. Гагнаастай холбоотой асуудлыг манай байгууллага хариуцахгүй. Ердийн ойлголтоор бид автомашинаа жил бүр үзлэгт оруулдаг. Гэтэл ашиглалтын явцад тухайн машины рам, кузов, хаалганд гэмтэл гарвал бид өөрсдөө гагнадаг. Гэхдээ энэ тээврийн хэрэгсэл нь байгууллагын тээврийн хэрэгсэл нь байгууллагын тээврийн хэрэгсэл учраас ажилд гарах болгонд нь аюулгүй ажиллагаа хариуцдаг ажилтан тогтмол шалгаж тухайн засвар болж байна уу гэдэгт дүгнэлт хийж ашиглахыг зөвшөөрч байх үүрэгтэй байдаг. Тухайн автомашинд магадлал хийгээд заавал шалгаж үздэг. Би өөрөө дээр нь гараад шалгаж үзсэн. Сагс нь шар байсан санагдаж байна. Ер нь стандартандаа сагс, сум, сумны арк зэрэг нь шар байна гэсэн заалттай байдаг. Гагнаасанд хэдэн кг даана, даахгүй гэсэн тооцоолол байхгүй. Харин 200 кг сагсыг тухайн сумын гидро цилиндр алдалгүйгээр барьж чадаж байгаа эсэх дээр л шалгадаг... Сагс нь шар гэж санаад байсан чинь цэнхэр байсан юм шиг байна. Тэрийг мартсан байна. Ихэвчлэн шар, цэнхэр 2 байдаг. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан инженер А.Мягмаржав сайн мэдэж байгаа. /2-р хх-ийн 81-82, 118-р хуудас/

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 сард Жавхлант жолоо ХХК-д орсон. Харин 2019 оны 8 сараас эхлээд Түвшин өргүүр ХХК-д зөвлөх мэргэжилтнээр ажилладаг болсон. 2019 оны 4 сараас захирагчийн ажлын албаны 10-02 ӨМӨ улсын дугаартай сагстай өргөгчтэй автомашинд магадлал хийх хүсэлт тавьсан гэж захирал хэлж байсан. Тухайн үед магадлал хийх нөхцөл бүрдээгүй техникийн хувьд засвар үйлчилгээтэй байсан. Энэ ажил нь үргэлжилж явсаар 2019 оны 09 сард техникийн магадлал хийсэн. Магадлал хийхэд захирал Д, би, краны операторчин нь байсан. Тэгээд магадлал хийгээд шаардлагатай бичиг баримтыг краны операторчинд гаргаж өгсөн. Манай компанийн зүгээс техникийн магадлалын акт, зөвлөмжийг краны операторчинд хүргүүлсэн. Дүрэм дээрээ хэсэгчилсэн магадлалыг жилд 1 удаа, бүрэн магадлалыг 3 жилд нэг удаа хийж байх ёстой. Сагстай өргөгч яагаад салж унасныг би мэдэхгүй. Бид өгөх зөвлөмжөө албан бичгээр хүргүүлсэн. Магадлал хийсэн актан дээрээ гарсан асуудлын талаар тодорхой тусгаж өгсөн байгаа. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон операторчин нь техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж ажилд гарах үүрэгтэй. Сагсан дээр метал хэсгүүдэд гагнуураар засвар хийгдсэн байсан. Сагсны хүрээг хэт намсгасан байсан. Энэ талаар бид нар дүрэмд заасан шаардлагад нийцүүлэх гэж зөвлөмж өгсөн. Тухайн машинд байх гагнаас цуурах, гагнаас салах асуудлыг манай байгууллага хариуцахгүй. Бид нар тэр засварыг хийж өгөөгүй. Хэрвээ бид нар тэр засварыг хийж өгсөн бол хариуцна. Ямар ч төрлийн өргөх байгууламж дээр заавал тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага засвар хийнэ гэсэн заалттай байдаг. Манай байгууллага тухайн автомашинд магадлал хийхэд ажиллагааны хувьд ямар нэгэн асуудал гараагүй. Сагс нь цэнхэр өнгөтэй байсан. 200 кг ачааг даах хүчин чадалтай гэж үзэж дүгнэлт хийх үед гагнаасыг тооцоолсон... Сагс тухайн үед цэнхэр өнгөтэй байсан. Д захирал андуурч мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед сагс нь цэнхэр байсан. Манайх магадлал хийсэн дараагаар сагсаа шар болгосон байсан. /2-р хх-ийн 83-84, 119-р хуудас/

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд 2018 онд засварчнаар орж одоог хүртэл ажиллаж байна. Яг хэзээг нь санахгүй байна. Баатар дарга ажил аваад энэ машиныг надад түр хугацаагаар хариуцуулж байсан. Тэгээд удаагүй Ц ажилд ороод надаас энэ машиныг Цт хүлээлгэн өгсөн. Намайг хариуцаж байхад гарсан эвдрэл гэмтэл байхгүй. Надаас өмнө талийгаач Пуужиндорж гуай хариуцаж байсан юм шиг байна лээ. Тэгээд хариуцах хүнгүй байх үедээ сумт өргөгч нь эвдрээд жил шахуу байж байгаад Төмөрбаатар гэдэг хүнээр янзлуулсан. Машины сагсанд гагнуур хийж байсан талаар мэдэхгүй байна. Би хариуцаж байхдаа гагнуур хийлгэж байгаагүй. /2-р хх-ийн 86-р хуудас/

 Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОДБХХХ-ийн дарга, Геологи Уул уурхайн улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ажлаасаа гарсан. Би тухайн үед Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан. Энэ үед буюу 2019 оны 09 дүгээр сард манай байгууллагын тээвэр, авто, өргөх машин механизмын хяналтын улсын байцаагч ажлаасаа гараад уг орон тоонд хүн томилогдоогүй байсан учраас би “Түвшин өргөөр” ХХК-аас гаргасан магадалгаанд Хэлтсийн даргын хувьд гарын үсэг зурсан. Би тухайн магадалгаа хийх үед нь өөрийн биеэр байгаагүй. Магадалгаа гарсан дараагаар нь би гарын үсэг зурсан. Сагстай өргөгчтэй автомашинд хэдэн жилд магадлал хийж дүрэмтэй талаар мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Энэ талаарх асуудлыг тухайн магадлал хийсэн байгууллагаас тодруулж асуусан дээр байх. Магадлал хийсэн байгууллага нь тайлбар хийх болов уу гэж бодож байна. /2-р хх-ийн 87-88-р хуудас/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны зун Захирагчийн ажлын албаны машиныг манай хашаанд янзлаад өг гээд аваачиж өгсөн. Би тухайн үед барилгын ажил хийгээд Мандал-Овоо суманд байсан учраас гар хүрч чадахгүй байж байгаад 2018 оны намар орой болсон хойно Захирагчийн ажлын албаны дарга Ж.Б янзлаад өг шонгийн гэрлүүд асахаа байгаад янзалж чадахгүй байна гэсэн учраас би тэр машиныг үзэхэд машины диск, консны аппарат, хүчлүүр зэрэг нь болохгүй байсан. Тэгээд тэрийг янзалчихаад дараа нь сумны орелкуудыг сольж сумны тохиргоог хийж өгсөн. Тэгээд бүрэн ажилд оруулаад Захирагчийн ажлын албанд оруулаад өгсөн. 10-02 ӨМӨ улсын дугаартай сумт өргөгчтэй автомашины сагсанд гар хүрээгүй. Тэр сагс нь зүгээр бүрэн бүтэн байсан учраас тэнд гагнуур хийсэн болон гар хүрсэн хүн байхгүй. /2-р хх-ийн 89-р хуудас/

Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ албаны даргаар анх 2014 оны 05 сард томилогдон ажиллаж байгаад 2018 оны 02 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд 2020 оны 06 дугаар сард дахин энэ албан тушаалтд томилогдсон. Намайг энэ байгууллагын даргаар томилогдоход 10-02 ӨМӨ улсын дугаартай сумт өргөгчтэй автомашин ашиглагдаж байсан. Сумт машин энэ байгууллагад хэдэн оноос эхлэн ашиглагдаж байгааг нарийн мэдэхгүй байна. Намайг ажил авахад л дөнгөж ирсэн шинэхэн машин байсан. Миний өмнө Цэцэгдэлгэр гэдэг хүн даргаар ажиллаж байсан. Цэцэгдэлгэр гуай 2017 онд өвчний улмаас нас барсан. Энэ машиныг анхнаас нь Пуужиндорж гэдэг хүн хариуцаж албанд ашиглаж байсан. Пуужиндорж гуай 2017 оны 04 сард байх нас бараад энэ машиныг хариуцах хүн байхгүй байсан юм. Тэгээд би Ганбат хүнийг авч ажиллуулсан. Тэгсэн Ганбат энэ машины диск болохгүй байна гээд байхаар нь намар тавиулчихсан байсан. Тэгээд би өөрөө 2018 оны 02 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөгдөхөд энэ машиныг албанд ашиглахгүй байсан. Талийгаач Пуужиндорж гуай надад 2017 оны үед гидрийн сууринд гагнуур хийсэн гэж хэлж байсан. Тэр нь яг хаана нь гагнуур хийсэн талаар мэдэхгүй байна. Сагсанд гагнуур хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Гидрийн суурь гэдэг нь сагсны доор байрлах сагсны суурийн хөдөлгөх механизм юм. /2-р хх-ийн 114-р хуудас/

Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Захирагчийн ажлын албанд 2018 оны хавар байх өргөгч краны жолоочоор ажилд ороод 3-4 сар ажиллаад ажлаасаа гарсан. Намайг ажилд ороход 10-02 ӨМӨ улсын дугаартай сумт өргөгчтэй автомашиныг тухайн байгууллагаас хүлээлгэн өгч байсан. Миний өмнө Пуужиндорж гэдэг хүн энэ машиныг барьж байгаад нас барчихсан гээд энэ машин жолоочгүй байсан. Намайг авахад гидрийн шингэн алдаад байдаг байсан, би тэрийг нь янзалж байсан. Тэгээд сүүлдээ диск нь эвдрээд явахаа байсан юм. Тэгээд ч би өөр ажилд орохоор болоод ажлаасаа гарсан. Би тэр машиныг засварчин Төмөрбаатар гэдэг хүний хашаанд аваачиж орхиод явж байсан. Би ажиллаж байхдаа гагнуур хийлгэж байгаагүй. /2-р хх-ийн 117-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “М.О 54н/эр 28/Х Д/задгад” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. /1-р хх-ийн 69-70-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр оношинд дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. М.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. М.О нь өндрийн уналтын улмаас оношинд дурьдсан олон гэмтлээр нас баржээ. /1-р хх-ийн 72-73-р хуудас/

Шинжээч Т.С 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтэд: Асуулт-а. Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба нь ажилчдыг ажилд гарахад нь болон тухайн хэрэг, ослын үед аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ямар хууль эрхийн акт яаж зөрчсөн байна вэ?

Хариулт-а. Даланзадгад хотын Захирагчийн ажлын алба нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305 дугаар тушаалын 3-р хавсралт Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн байна.

1. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хотын захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Б, цахилгааны инженер Б.Б болон хотын захирагчийн ажлын албаны дарга Ж.Б нар нь албан томилолт, ээлжийн амралттай байсан байна. Иймд тухайн осол гарах өдөр зааварчилга өгөх албан тушаалтан байгаагүй ба зааварчилга өгөх, аюулгүй байдлыг хангуулж ажиллах ажилтан томилоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл 48.3 дахь /Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараах журмыг баталж мөрдүүлнэ/ заалтыг, мөн хуулийн 48.3.2 дахь /ажлын байрны тодорхойлолт, албан тушаалтын лавлах/ заалтыг, Мөн өдөр тутмын зааварчилгааг удирдах түвшний инженер техникийн ажилтан өгөх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд тухайн өдөр цахилгаанчин албан тушаалтай А зааварчилга өгсөн нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн 2.1-ийн 77-д /78.Цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг дараах ажилтан нар хариуцна:

  • Ажил олгогч
  • Наряд олгогч, шийдвэр өгөгч, ажлын даалгавар өгөгч;
  • Ажлын удирдагч;
  • Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгогч (цаашид зөвшөөрөл олгогч гэх);
  • Ажлын байр бэлтгэгч;
  • Ажилд оруулагч;
  • Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч (цаашид ажил гүйцэтгэгч гэх);
  • Ажиглагч (Хянагч);
  • Бригадын гишүүн/ заалт;

2. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /1). өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилох;/ заасны дагуу өргөгчийг эзэмшигч, ашиглагч байгууллага болох Хотын Захирагчийн ажлын алба нь өргөгч /сагстай өргөгч/-ийн бүрэн бүтэн байдал хариуцагч, сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан нарыг томилж ажиллаагүй байна.

3. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /2). Өргөгчийг бүрэн бүтэн байлгах, техникийн магадлал, засвар үйлчилгээ хийх журам тогтоож, мэргэжлийн албыг байгуулах/ заалтын дагуу сагстай өргөгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ болон аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журам, заавруудыг боловсруулж, ажилчдад танилцуулж урьдчилан сэргийлж ажиллаагүй байна.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна./ заалтын дагуу сагстай өргөгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллаагүй байна.

Асуулт-б. Аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийг зөрчсөн бол энэ нь дээрх хэрэг, осол гарахад нөлөөлсөн байна уу?

Хариулт-б. Асуулт-а дугаарт дурьдагдсан зөрчлүүд нь уг осол гарахад нөлөөлсөн байна.

Асуулт-в. Захирагчийн ажлын албанаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө ажилчдыг өндөрт гарахад ямар албан тушаалтан хяналт тавьж, хариуцах ёстой байсан бэ, энэ албан тушаалтан нь хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үү, гүйцэтгээгүй бол энэ нь осол гарахад нөлөөлсөн үү?

1. Хариулт-в. Хотын Захирагчийн ажлын алба нь Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /1). Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилох;/ заалтын дагуу сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцсан, мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэшсэн үнэмлэх авсан ажилтанг томилж ажиллуулах дотоод бүтэц зохион байгуулалтыг бүрэн хийгээгүйгээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үед хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хариуцах ажилтан тодорхойгүй байсан байна.

Асуулт-г. Тухайн хэргийн үед талийгаач Одхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн үү, хэрэв зөрчсөн бол яаж зөрчсөн байна вэ?

Хариулт-г. Талийгаач Одхүү нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль, дүрэм, журам зөрчөөгүй.

Асуулт-д. Дээрх 10-02 ӨМӨ улсын дугаартай өргөгч техникч, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа ямар байна вэ?

Хариулт-д. 10-02 ӨМӨ улсын дугаартай өргөгчийн ашиглалтын хугацааг тодорхойлох боломжгүй. Учир нь Монгол улсад уг техникийн ашиглалтын хугацааг тогтоосон норм, дүрэм байдаггүй.

Асуулт-е. Тухайн хэрэг, ослын үед ашиглаж байсан өргөгч техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөж байгаа стандартын шаардлага хангаж байна уу, хэрэв хангахгүй байгаа бол үүнийг хэн, ямар албан тушаалтан хангуулж байх үүрэгтэй вэ?

Хариулт-е. Тухайн сагстай өргөгчийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх талаархи мэдээлэл нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын техникийн магадлалын актаар тодорхойлогдох бөгөөд эзэмшигч байгууллага болох Хотын Захирагчийн ажлын албан нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Түвшин өргүүр” ХХК-аар техникийн бүрэн магадлал хийлгэсэн байна. Техникийн бүрэн магадлалд механизм, тоормозны ажиллагаа хэвийн ослоос хамгаалах хэрэгслүүд ажиллагаатай, сагс, төмөрлөг хийцэд хэв гажилтгүй, шингэний алдагдалгүй гэж дүгнэгдсэн байна. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь заалтын дагуу эзэмшигч байгууллага нь сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх болгонд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэхийг байгууллагаас томилогдсон мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэшсэн үнэмлэх авсан бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан хариуцан ажиллах үүрэгтэй.

Асуулт-ё. Дээрх хэрэг осол нь хэний ямар буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна вэ?

Хариулт-ё. Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолд дурьдагдсан асуултанд хариулах бөгөөд буруутай этгээдийг тогтоох эрх, үүрэг хүлээхгүй учир уг асуултанд хариулах боломжгүй юм.

Асуулт-ж. Асуултанд тусгагдаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд ач холбогдолтой гэсэн хариултуудаа дүгнэлтэнд тодорхой дурьдаж болно.

Хариулт-ж. Шинжээчийн дүгнэлтэнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаатай холбоотой асуултанд шинжээчийн тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд хариулт өгсөн болно. /1-р хх-ийн 75-77-р хуудас/

Шинжээч Ө.Оюунболдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: Асуулт-а. Шинжилгээнд хүргүүлсэн 10-02 ӨМӨ улсын дугаартай КИА РИНО маркийн сагстай сумт өргөгч тээврийн хэрэгслийн сумт өргөгчийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар техникийн хувьд ашиглах боломжтой байсан эсэх?

Хариулт-а. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10-02 ӨМӨ улсын дугаартай КИА РИНО маркийн сагстай сумт өргөгчийг ашиглахдаа ашиглалтын өмнөх үзлэг явуулаагүй байна. Ашиглалтын өмнөх үзлэгээр зөрчил, гэмтэл илэрвэл ашиглалтыг хариуцаж буй инженер техникийн ажилтан шууд зогсоох үүрэгтэй байдаг. /Энэ талаар Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.6 түүний 2, 4, 6 дахь хэсэгт тодорхой тусгасан байдаг./

Асуулт-б. Уг тээврийн хэрэгслийн сумт өргөгчийн сагс нь ямар шалтгааны улмаас салж унасан болох? Уг сумт өргөгчийн салсан сагс нь үйлдвэрээс гарсан цагаас хойш засвар үйлчилгээнд орж гагнуур хийгдэж байсан эсэх?

Хариулт-б. Тус байгууллагын ХАБ-ын ажилтан Б.Баас тодруулга авахад сагстай өргөгчид 2019 оны 1 сард Төмөрбаатар гэх иргэнээр засвар үйлчилгээ хийлгэсэн гэх боловч засвар үйлчилгээ хийсэн талаар ямар нэгэн баримт бичиг үйлдэгдээгүй байна. Кран, өргөх төхөөрөмжид заавар үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх дүрэмтэй бөгөөд даацын метал хийцийг гагнуураар засварлахдаа үйлдвэрлэгч байгууллагын зааврын дагуу мэргэжлийн гагнуурчин засварлаж, хийгдсэн гагнуурын ажлыг баталгаажуулан акт гаргах ёстой байдаг. /Энэ талаар Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 2.5 дугаар хэсэгт буюу 2.5.2, 2.5.3, 2.5.6, 2.5.11, 2.5.12, 2.5.13 дугаар заалтуудад тодорхой тусгасан байдаг/

Асуулт-в. Дээрх 10-02 ӨМӨ улсын дугаартай өргөгч техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа ямар байна вэ?

Хариулт-в. Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 19 жилийн насжилттай, 2013 оноос Монгол улсад ашиглагдсан байна. Монгол улсад одоогоор уг техникийн ашиглалтын хугацааг тогтоосон норм нормитов байхгүй бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага техникийн бүрэн магадлалаар ашиглалтын шаардлагыг тогтоож өгдөг.

Асуулт-г. Тухайн хэрэг, ослын үед ашиглаж байсан өргөгч техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөж байгаа стандартын шаардлага хангаж байна уу, хэрэв хангахгүй байгаа бол үүнийг хэн, ямар албан тушаалтан хангуулж байх үүрэгтэй вэ?

Хариулт-г. Тухайн хэрэг, ослын үед ашиглаж байсан өргөгч техник, тоног төхөөрөмж нь Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрмийн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Ашиглалтын явцад Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн дагуу хариуцах инженер техникийн ажилтанг томилох, ашиглалтын зөв зохион байгуулалтыг хийх талаар дүрэмд тусгагдсан шаардлагуудыг хангаагүй байна.

Хавсралт Хууль эрх зүйн заалтууд Хариулт а

4.4.6 Өргөгчийг ашиглах болон үйлчилгээ хийх явцад илэрсэн гэмтэл согог нь аюулгүй ажиллагаанд нөлөөлөх, түүнчлэн энэхүү дүрмийг зөрчсөн үйлдэл гарсан тохиолдолд аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь түүнийг арилгах арга хэмжээг авах бөгөөд зайлшгүй тохиолдолд түүний ажиллагааг зогсооно. Аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь дараах тохиолдолд өргөгчийг ашиглахыг хориглоно.

Үүнд: 2) даацын метал хийцэд үлдэгдэл хэв гажилт ба ан цав илрэх;

4) өргөгчийг аттестатчилагдаагүй машинч удирдан ажиллуулах түүнчлэн бүрэн бүтэн байдал хариуцагч болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилтныг тушаалаар томилоогүй;

6) хяналтын байгууллагын байцаагчийн шаардлага биелэгдээгүй;

Хариулт-б

2.5.2. Тооцооны элементэд хэрэглэх материалын чанар нь үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ болон шалгалтаар баталгаажуулагдсан байна.

2.5.3. Өргөгчийн даацын элементүүдийг бэлтгэх болон гагнах ажлыг тогтоосон журмын дагуу батлагдсан гагнагдах эд зүйлийн онцлогийг тусгасан гагнуурын технологийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.

2.5.6. Метал хийцийн гагнуурыг зөвхөн тогтоогдсон журмын дагуу аттестатчилагдсан гагнуурчнаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрнө.

2.5.11. Метал хийцийн гагнуурын ажлыг гүйцэтгэсэн гагнуурчны нэрийг заасан тэмдэглэгээ буюу пайзтай байна. Тэмдэглэгээг өргөнийг ашиглалтын явцад элэгдэхээргүй, хадгалагдахаар хийж гүйцэтгэнэ.

2.5.12. Өргөгчийг үйлдвэрлэх, засвар, шинэчлэлт, угсралтын үед гагнуурын чанарыг шалгахдаа гадна үзлэг, хэмжилт, механик туршилт хийх, үл эвдлэх сорилоор шалгах зэрэг аргыг норматив баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэнэ.

2.5.13. Гагнуурын чанарыг тухайн гагнуурын холболтод зайлшгүй шаардлагатай гэж үзвэл дулааны боловсруулалт хийж дууссаны дараа шалгах ба түүний үр дүнг журнал, карт, маягтад бичнэ. /1-р хх-ийн 81-83-р хуудас/ 

“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 1. Шинжилгээнд хүргүүлсэн 10-02 ӨМӨ улсын дугаартай KIA RINO маркийн автомашины явах эд ангиуд бүрэн бүтэн ажиллагаатай эсэх. Хэрэв эвдрэл гэмтэлтэй бол хаана ямар эвдрэлтэй эсэх? 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар уг тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд орсон байсан эсэх?

Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг багаж, тоног төхөөрөмж дээр шалгахад: урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилтийн хэмжилтүүд, зогсоолын тоормос, дугуйн хээний гүн, их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Харин автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: баруун гар талын шил арчигчийн резин байхгүй, зүүн гар талын тоормосны болон ухрах арааны хоёр гэрлийн чийдэнгүүд асахгүй, тусгай өргөгч тоног төхөөрөмжийн хашлагатай шат /сагс/-ны доод суурь шалны хөдлөвчнүүдийн гагнуур ханзарсан, гал унтраагуур байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын АТТөвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн өөрийн байранд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байсан.

Асуулт 2. 10-02 ӨМӨ улсын дугаартай KIA RINO маркийн автомашины сагстай сумт өргөгч нь тасран унах шалтгааныг нөхцөл юунаас үүдэлтэй эсэх? Автомашины сагстай сумт өргөгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ашиглах боломжтой байсан эсэх?

Хариулт 2. АТТөвийн техникийн хяналтын үзлэгийн багаж, тоног төхөөрөмж дээр урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилтийн хэмжилтүүд, зогсоолын тоормос, дугуйн хээний гүн, их гэрлийн тусгалын чадал, утааны хорт бодисын хэмжээ, ерөнхий байдал иж бүрдлийг MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага”, MNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага” стандартуудын дагуу үзлэгийн инженер, техникч нар шалгах үүрэгтэй. Уг автотээврийн хэрэгслийн тусгай өргөгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал ашиглах боломжтой байсан эсэхэд хариулах боломжгүй.

Асуулт 3. Тухайн хэрэг, ослын үед ашиглаж байсан өргөгч техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөж байгаа стандартын шаардлага хангаж байна уу?

Хариулт 3. Тухайн автотээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй, өргөгч тусгай тоног төхөөрөмжийг Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн автотээврийн хэрэгслийн /автокран/ ачаа өргөх төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгаж баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна./ гэсэн Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын дагуу мөрдөгдөх боловч тухайн үед дээрх шаардлага хангаж байсан эсэхийг шинжээчид бид тодорхойлох боломжгүй.

Асуулт 4. Асуултанд тусгагдаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд ач холбогдолтой гэсэн хариултуудаа дүгнэлтэнд тодорхой дурьдаж болно.

Хариулт 4. Асуултанд тусгагдаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох баримт болох зүйл илрээгүй. /2-р хх-ийн 96-103-р хуудас/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Сагс болон сагсны гагнуурт би ажил авснаасаа хойш засвар үйлчилгээ хий гэсэн үүрэг чиглэл өгөөгүй. Тийм учраас засвар хийсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Тухайн өргөх механизмын баталгаа хийлгэх хугацаа нь намайг ажил авахад болчихсон байсан. Тэгээд баталгааг Улаанбаатарт хийдэг Өмнөговь аймагт магадлал хийх компани байхгүй гэж бодож явахад 2019 оны 09 дүгээр сард Цогтцэций суманд Энержи ресурс компани нь манай машиныг гуйж заалны дээвэр хийхэд ажиллуулах хүсэлт тавьсан. Тэгээд машинаа тийш нь явуулах болоход тухайн техникт магадлал хийх шаардлага үүссэн. Тэгээд магадлал хийх компани хайсан чинь Өмнөговь аймагт “Түвшин өргүүр” гэж компани магадлал хийдэг гэж сонсоод тухайн “Түвшин өргүүр” ХХК-д хүсэлт тавьж 10-02 ӨМӨ улсын дугаартай автомашины өргөх механизмд магадлал хийлгэсэн. Тухайн магадлал хийх ажиллагаанд би өөрийн биеэр оролцоогүй, манай байгууллагын хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, жолооч хоёр явж магадлал хийлгэсэн. Тухайн үед “Түвшин өргүүр” ХХК-иас зөвлөмж ирүүлээгүй. Сарын дараа албан бичгийн хамтаар 1 нүүр зөвлөмж хүргүүлсэн байсныг манай байгууллага хүлээн авсан байсан нь бичиг хэргийн бүртгэлд орсон байдаг. 10-02 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Захирагчийн ажлын алба 2013 онд авсан байсан байх сайн санахгүй байна. Сагсны доод хэсэгт бэхэлгээ хийж хувь хүн гагнасан л байсан. Бусдаар яг энэ гагнаас нь үйлдвэрийнх, хувь хүнийх гэдгийг нь мэдэхгүй байна... Миний ойлгож байгаагаар гаднын ямар нэг биетэд татагдаж унасан байх л гэж бодож байгаа болохоос өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна. Тухайн осол болохоос хэдхэн минутын өмнө Ивээл худалдааны төвийн хажууд сагсыг өргөөд буулгасан байдаг. Тухайн автомашинд магадлал хийсэн “Түвшин өргүүр” ХХК нь уг машины сумт өргөгчийг тестэлж үзсэн эсэх талаар мэдэхгүй байна. Би 2018 оны 10 сард ажилд ороход тухайн тээврийн хэрэгсэл ажиллахгүй, ажилд гаргахгүй байсан. Тухайн үед жолооч байхгүй. Ерөнхийд нь Мөнх-Эрдэнэ гэдэг засварчин хариуцаж байсан юм байна лээ. Би ажил аваад сумны өргөдөг механизмыг Төмөрбаатар гэдэг хүнээр янзлуулж ажилд гаргасан. Намайг ажиллах хугацаанд эвдрэл гараагүй байж байгаад энэ осол болсон. /2-р хх-ийн 90-91-р хуудас/     

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 06-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 07-44-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 95-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 97-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 98-р хуудас/

Нас барсны бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 109-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1-р хх-ийн 110-132, 2-р хх-ийн 53/

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 135-136-р хуудас/

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 137-138-р хуудас/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 139-140-р хуудас/

Эрсдэлийн үнэлгээний дагуу хийх ажлын төлөвлөгөө /1-р хх-ийн 141-142-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын тушаалын хуулбар /1-р хх-ийн 143-150-р хуудас/

Өргөгчийн паспортын хуулбар /1-р хх-ийн 151-168-р хуудас/

Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрлийн хуулбар /1-р хх-ийн 169-177-р хуудас/

Сагстай өргөгчийн техникийн бүрэн магадлал хийсэн актын хуулбар /1-р хх-ийн 178-182-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын тушаалын хуулбар /1-р хх-ийн 183-184, 244-р хуудас/

Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 185-192, 2-р хх-ийн 14-15-р хуудас/

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэврийн хуулбар /1-р хх-ийн 194-196-р хуудас/

Захиргааны ажлын албаны цахилгааны инженер, техникийн ажилчдад давтан сургалт явуулсан бүртгэл /1-р хх-ийн 197-199-р хуудас/

Урьдчилсан зааварчилгааны хуудас /1-р хх-ийн 200-221-р хуудас/

Шинээр ажилд орсон ажилтны ХААЭА-н сургалтанд хамрагдсан байдал /1-р хх-ийн 222-231-р хуудас/

Ажлын хувцасны хангалт норм хэмжээний талаархи бүртгэл /1-р хх-ийн 232-242-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 245-250-р хуудас/

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цахилгаанчин талийгч М.О-ийн ажлын зураглал /2-р хх-ийн 09-р хуудас/

“Түвшин өргүүр” ХХК -ний 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн №19/07 дугаартай магадлагаа хийсэн комиссын дүгнэлт /2-р хх-ийн 25-27-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 71-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.2, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн 2.1-ийн 77, Сагстай өргөгч, төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны цахилгааны багийн ажилтан 54 настай Маам овогтой Одхүү нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 2-19 тоот хашааны урд талд байх гудамжинд 10-02 ӨМӨ улсын дугаартай Киа Рино маркийн сагстай сумт өргөгч тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа сагстайгаа хамт унаж, нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ж.Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ дараах байдлаар биелүүлээгүй болох нь:

Шинжээч Т.С-ийн  2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтэд:

Даланзадгад хотын Захирагчийн ажлын алба нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305 дугаар тушаалын 3-р хавсралт Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн байна.

1. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хотын захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Б, цахилгааны инженер Б.Б болон хотын захирагчийн ажлын албаны дарга Ж.Б нар нь албан томилолт, ээлжийн амралттай байсан байна. Иймд тухайн осол гарах өдөр зааварчилга өгөх албан тушаалтан байгаагүй ба зааварчилга өгөх, аюулгүй байдлыг хангуулж ажиллах ажилтан томилоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл 48.3 дахь /Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараах журмыг баталж мөрдүүлнэ/ заалтыг, мөн хуулийн 48.3.2 дахь /ажлын байрны тодорхойлолт, албан тушаалтын лавлах/ заалтыг, Мөн өдөр тутмын зааварчилгааг удирдах түвшний инженер техникийн ажилтан өгөх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд тухайн өдөр цахилгаанчин албан тушаалтай А зааварчилга өгсөн нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн 2.1-ийн 77-д /78.Цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг дараах ажилтан нар хариуцна:

  • Ажил олгогч
  • Наряд олгогч, шийдвэр өгөгч, ажлын даалгавар өгөгч;
  • Ажлын удирдагч;
  • Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгогч (цаашид зөвшөөрөл олгогч гэх);
  • Ажлын байр бэлтгэгч;
  • Ажилд оруулагч;
  • Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч (цаашид ажил гүйцэтгэгч гэх);
  • Ажиглагч (Хянагч);
  • Бригадын гишүүн/ заалт;

2. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /1). өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилох;/ заасны дагуу өргөгчийг эзэмшигч, ашиглагч байгууллага болох Хотын Захирагчийн ажлын алба нь өргөгч /сагстай өргөгч/-ийн бүрэн бүтэн байдал хариуцагч, сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан нарыг томилж ажиллаагүй байна.

3. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /2). Өргөгчийг бүрэн бүтэн байлгах, техникийн магадлал, засвар үйлчилгээ хийх журам тогтоож, мэргэжлийн албыг байгуулах/ заалтын дагуу сагстай өргөгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ болон аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журам, заавруудыг боловсруулж, ажилчдад танилцуулж урьдчилан сэргийлж ажиллаагүй байна.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна./ заалтын дагуу сагстай өргөгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллаагүй байна.

Хариулт-б. Асуулт-а дугаарт дурьдагдсан зөрчлүүд нь уг осол гарахад нөлөөлсөн байна.

1. Хариулт-в. Хотын Захирагчийн ажлын алба нь Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь /1). Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилох;/ заалтын дагуу сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцсан, мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэшсэн үнэмлэх авсан ажилтанг томилж ажиллуулах дотоод бүтэц зохион байгуулалтыг бүрэн хийгээгүйгээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үед хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хариуцах ажилтан тодорхойгүй байсан байна.

Хариулт-г. Талийгаач Одхүү нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль, дүрэм, журам зөрчөөгүй.

Хариулт-д. 10-02 ӨМӨ улсын дугаартай өргөгчийн ашиглалтын хугацааг тодорхойлох боломжгүй. Учир нь Монгол улсад уг техникийн ашиглалтын хугацааг тогтоосон норм, дүрэм байдаггүй.

Хариулт-е. Тухайн сагстай өргөгчийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх талаархи мэдээлэл нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын техникийн магадлалын актаар тодорхойлогдох бөгөөд эзэмшигч байгууллага болох Хотын Захирагчийн ажлын албан нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Түвшин өргүүр” ХХК-аар техникийн бүрэн магадлал хийлгэсэн байна. Техникийн бүрэн магадлалд механизм, тоормозны ажиллагаа хэвийн ослоос хамгаалах хэрэгслүүд ажиллагаатай, сагс, төмөрлөг хийцэд хэв гажилтгүй, шингэний алдагдалгүй гэж дүгнэгдсэн байна. Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2 дахь заалтын дагуу эзэмшигч байгууллага нь сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх болгонд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэхийг байгууллагаас томилогдсон мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэшсэн үнэмлэх авсан бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан хариуцан ажиллах үүрэгтэй.

Хариулт-ё. Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолд дурьдагдсан асуултанд хариулах бөгөөд буруутай этгээдийг тогтоох эрх, үүрэг хүлээхгүй учир уг асуултанд хариулах боломжгүй юм.

Хариулт-ж. Шинжээчийн дүгнэлтэнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаатай холбоотой асуултанд шинжээчийн тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд хариулт өгсөн болно. /1-р хх-ийн 75-77-р хуудас/ гэснээр,

Шинжээч Ө.О-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

Хариулт-а. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10-02 ӨМӨ улсын дугаартай КИА РИНО маркийн сагстай сумт өргөгчийг ашиглахдаа ашиглалтын өмнөх үзлэг явуулаагүй байна. Ашиглалтын өмнөх үзлэгээр зөрчил, гэмтэл илэрвэл ашиглалтыг хариуцаж буй инженер техникийн ажилтан шууд зогсоох үүрэгтэй байдаг. /Энэ талаар Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 4.4.6 түүний 2, 4, 6 дахь хэсэгт тодорхой тусгасан байдаг./

Хариулт-б. Тус байгууллагын ХАБ-ын ажилтан Б.Баас тодруулга авахад сагстай өргөгчид 2019 оны 1 сард Төмөрбаатар гэх иргэнээр засвар үйлчилгээ хийлгэсэн гэх боловч засвар үйлчилгээ хийсэн талаар ямар нэгэн баримт бичиг үйлдэгдээгүй байна. Кран, өргөх төхөөрөмжид заавар үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх дүрэмтэй бөгөөд даацын метал хийцийг гагнуураар засварлахдаа үйлдвэрлэгч байгууллагын зааврын дагуу мэргэжлийн гагнуурчин засварлаж, хийгдсэн гагнуурын ажлыг баталгаажуулан акт гаргах ёстой байдаг. /Энэ талаар Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 2.5 дугаар хэсэгт буюу 2.5.2, 2.5.3, 2.5.6, 2.5.11, 2.5.12, 2.5.13 дугаар заалтуудад тодорхой тусгасан байдаг/

Хариулт-в. Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 19 жилийн насжилттай, 2013 оноос Монгол улсад ашиглагдсан байна. Монгол улсад одоогоор уг техникийн ашиглалтын хугацааг тогтоосон норм нормитов байхгүй бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага техникийн бүрэн магадлалаар ашиглалтын шаардлагыг тогтоож өгдөг.

Хариулт-г. Тухайн хэрэг, ослын үед ашиглаж байсан өргөгч техник, тоног төхөөрөмж нь Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрмийн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Ашиглалтын явцад Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн дагуу хариуцах инженер техникийн ажилтанг томилох, ашиглалтын зөв зохион байгуулалтыг хийх талаар дүрэмд тусгагдсан шаардлагуудыг хангаагүй байна.

Хавсралт Хууль эрх зүйн заалтууд Хариулт а

4.4.6 Өргөгчийг ашиглах болон үйлчилгээ хийх явцад илэрсэн гэмтэл согог нь аюулгүй ажиллагаанд нөлөөлөх, түүнчлэн энэхүү дүрмийг зөрчсөн үйлдэл гарсан тохиолдолд аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь түүнийг арилгах арга хэмжээг авах бөгөөд зайлшгүй тохиолдолд түүний ажиллагааг зогсооно. Аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь дараах тохиолдолд өргөгчийг ашиглахыг хориглоно.

Үүнд: 2) даацын метал хийцэд үлдэгдэл хэв гажилт ба ан цав илрэх;

4) өргөгчийг аттестатчилагдаагүй машинч удирдан ажиллуулах түүнчлэн бүрэн бүтэн байдал хариуцагч болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилтныг тушаалаар томилоогүй;

6) хяналтын байгууллагын байцаагчийн шаардлага биелэгдээгүй;

Хариулт-б

2.5.2. Тооцооны элементэд хэрэглэх материалын чанар нь үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ болон шалгалтаар баталгаажуулагдсан байна.

2.5.3. Өргөгчийн даацын элементүүдийг бэлтгэх болон гагнах ажлыг тогтоосон журмын дагуу батлагдсан гагнагдах эд зүйлийн онцлогийг тусгасан гагнуурын технологийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.

2.5.6. Метал хийцийн гагнуурыг зөвхөн тогтоогдсон журмын дагуу аттестатчилагдсан гагнуурчнаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрнө.

2.5.11. Метал хийцийн гагнуурын ажлыг гүйцэтгэсэн гагнуурчны нэрийг заасан тэмдэглэгээ буюу пайзтай байна. Тэмдэглэгээг өргөнийг ашиглалтын явцад элэгдэхээргүй, хадгалагдахаар хийж гүйцэтгэнэ.

2.5.12. Өргөгчийг үйлдвэрлэх, засвар, шинэчлэлт, угсралтын үед гагнуурын чанарыг шалгахдаа гадна үзлэг, хэмжилт, механик туршилт хийх, үл эвдлэх сорилоор шалгах зэрэг аргыг норматив баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэнэ.

2.5.13. Гагнуурын чанарыг тухайн гагнуурын холболтод зайлшгүй шаардлагатай гэж үзвэл дулааны боловсруулалт хийж дууссаны дараа шалгах ба түүний үр дүнг журнал, карт, маягтад бичнэ. /1-р хх-ийн 81-83-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч М.О-ийн амь нас хохирсон болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр оношинд дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. М.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. М.Одхүү нь өндрийн уналтын улмаас оношинд дурьдсан олон гэмтлээр нас баржээ. /1-р хх-ийн 72-73-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий, мэдлэг, туршлага, чадвар бүхий шинжээчээр шинжилгээ хийж дүгнэлтүүдээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Ажил олгогч буюу хуулийн этгээдийг энэ хэрэгт зохих хэмжээний гэм буруутай гэж үзэн, гэмт хэргийн улмаас  учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, түүнийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны Ерөнхий нягтлан бодогч Ч.Оыг иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр тогтоож, энэхүү хэрэгт холбогдуулан иргэний хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол хуульд нийцсэн байна гэж шүүх үзэв.    

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нь талийгаач М.О-ийн цалингийн зээлийн төлбөр 5.878.179 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 928 тоот албан бичигт: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны цахилгаанчин ажилтай Маам овогтой Одхүү нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үед үйлдвэрлэлийн осол гарч амь нас нь эрсэдсэн. Захирагчийн ажлын албаны төсвөөс М овогтой О-ийн ар гэрт 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон оршуулгын зардлыг олгосон болно. М.О-ийн хүү О.Г нь аавынхаа цалингийн зээл 5.878.179 /Таван сая найман зуун далан найман мянга нэг зуун далан есөн төгрөг/-ийг нэхэмжилсэн ба Захирагчийн ажлын албанд уг нэхэмжлэлийг барагдуулах төсөв байхгүй тул Даланзадгад сумын Засаг даргад албан хүсэлт ирүүлсэн болно. Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.2, 2.1.4 дахь заалтыг тус тус үндэслэн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх боломжтой эсэх талаар судалж Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, Төрийн аудитын газраас зөвлөмж хүссэн албан тоот хүргүүлсэн. Уг нэхэмжлэлийг хангах талаар шүүхийн шийдвэрийг үндэслэн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг утсаар ирүүлсэн тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан болно.” гэх албан бичгээр Даланзадгад сумын Засаг дарга дээрх цалингийн зээлийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба болон Даланзадгад сумын Засаг даргын нөөц сангаас 5.878.179 /таван сая найман зуун далан найман мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийг шатанд Ж.Бт холбогдох эрүүгийн хэрэгт “Түвшин өргүүр” ХХК-нийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргаж байх боловч гэмт хэргийн улмаас  учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд “Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба” хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид талийгаачийн 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, оршуулгын зардалд 4.111.944 төгрөг төлсөн, мөн талийгаачийн цалингийн зээлийн төлбөр 5.878.179 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг цалингийн зээлийг Даланзадгад сумын Засаг даргын нөөц сангаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэж, түүний хохирлыг барагдуулсан байх тул “Түвшин өргүүр” ХХК-нийг иргэний хариуцагчаар татах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авах үүргийг  мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн ба шинжээчийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээр гэмт хэрэг гарах, үйлдвэрийн осол болох шалтгаан нөхцөлтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага буруутай талаар дүгнэсэн байхад энэ талаар холбогдох хуулийн этгээдэд мэдэгдэл бичих, улмаар  мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахуулах зэрэг хуулиар хүлээлгэсэн үүргийг мөрдөгч болон прокурор биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хариуцагч “Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба”-ны зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гт талийгаач М.О-ийн 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, оршуулгын зардалд 4.111.944 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж, гэм хорын хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгч Ж.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1  ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1002 ӨМӨ улсын дугаартай сум өргөгчтэй крантай автомашин болон салж унасан сагсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд хүлээлгэж өгөхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овгийн Ж.Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй. 

4. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1  ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10-02 ӨМӨ улсын дугаартай сум өргөгчтэй крантай автомашин болон салж унасан сагсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд хүлээлгэж өгөхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба болон Даланзадгад сумын Засаг даргын нөөц сангаас 5.878.179 /таван сая найман зуун далан найман мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Г /Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Их-Уулын 26-5 тоотод оршин суух, утас 88968072/-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА