| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00193/И |
| Дугаар | 00525 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 00525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 23/3 байрны 8А тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧК79032274, Буурал да овогт Буянбадрахын Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 5А байрны 28 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ74021411, Тугчин овогт Ганбаатарын Пүрэв-Очирт холбогдох,
50 000 000 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 50 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр гүйцэтгүүлдэхээр шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015-12-03 өдөр зээлийн гэрээ байгуулан, 30 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Г.Пүрэв-Очир нь зээлээ төлөөгүй.
Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 5А байрны 28 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Иймд хариуцагч Г.Пүрэв-Очироос үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангид 20 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү?гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Г.Пүрэв-Очир нь Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 5А байрны 28 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг барьцаалж, нэг сарын хугацаатайгаар 30 000 000 төгрөгийг Б.Пүрэв-Очироос зээлсэн .
Зээлсэн 30 000 000 төгрөгөө тэр өөрөө хэрэглээгүй, н.Эринбилэгт авч өгсөн.
Нэхэмжлэлийн шаардага 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зээлийн гэрээг сунгаагүй тул нэг сарын хүүг үндсэн зээлийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Харин зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь хэдийгээр Г.Пүрэв-Очир өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа ч тус орон сууцыг эхнэр, 2 хүүхэд нь хамт өмчлөх эрхтэй, гэр бүлийн хөрөнгө юм.Зээл авахад амар гэж ганц түүний нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлсэн байсан юм гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн 000134144 дугаартай гэрчилгээ, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчид 2015 оны 12 сарын 03 өдөр 30 000 000 төгрөгийг нэг сарыг хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Пүрэв-Очир өөрөө ганцаар өмчлөх эрх бүхий, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 5А байрны 28 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан ипотекийн гэрээг тус тус бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан 30 000 000 төгрөгийг н.Эринбилэгт өгсөн шалтгаанаар зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч татгалзсан тайлбар гаргасан байна.
Хариуцагч 2015-12-03 өдөр нэхэмжлэгч Б.Пүрэв-Очиртой байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан гэрээ байгуулсан, зээлд 30 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.
Зохигчийн байгуулсан хүү тохирсон зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан эдгээр гэрээний талаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн 30 000 000 төгрөгийг зээлээр өгөх үүргээ биелүүлсэн байх боловч хариуцагч зээлийг нэг сарын хүүгийн хамт буцаан төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлсэн 30 000 000 төгрөгийг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн нэг сарын хүү 1 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч зээл болон хүү төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зохигч бичгээр тохирсон байна.
Зохигчийн энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай зөрчилдөөгүй байна.
Иймд үүргээ биелүүлэх хугацааг 2016-01-03 өдрөөс хэтрүүлсэн хариуцагчаас нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.
Алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хууль тогтоогч тогтоосон тул хугацаа хэтрүүлсэн хариуцагчийн үүрэг 31 500 000 төгрөгийн 50 хувь буюу алданги 15 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлээс зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөг, нийт 47 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоож, 2 750 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Зээлийн гэрээний дээрх үүргийг хариуцагч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн барьцааны гэрээний зүйл болох 3 өрөө орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих 47 250 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 5А байрны 28 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010939 дугаар бүртгэлтэй, хариуцагч дангаар өмчлөх эрх бүхий, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдуулж, үнээс үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, түүнээс нэмж 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод төлүүлэх, хариуцагчаас 464 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,