| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0107/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 149
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ц.Э,
Өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Л.Ж,
Өмгөөлөгч: Н.Нармандах,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Л.Ж-д холбогдох 2028001000109 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 10-ны өдөр .... аймгийн Сэврэй суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... Хонгорын гол гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овгийн Л.Ж, регистрийн дугаар:КИ,
Шүүгдэгч Л овогтой Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед 86-61 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн зүүн талын засмал зам дээр явган зорчигч Ц.Э-ыг мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ж-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Урьд болсон шүүх хуралдаан дээр бүгдийг үнэн зөвөөр ярьсан тул бүгд хэвээрээ байгаа. Иймд мэдүүлэг өгөхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байсан. Үдээс хойш 16 цаг өнгөрөөгөөд манай найз хүрээд ир машинаа засуулмаар байна гээд намайг дуудсан. Найзынхаа гэр рүү явж байхад замд нэг таньдаг хүн таараад машинаа засуулъя гэсэн. Орой 20 цаг өнгөрч байхад машиныг нь засч дуусаад, дэлгүүрт ороод надад 1 шил архи, 10.000 төгрөг өгсөн. Найзындаа очоод гурвуулаа архиа хувааж уугаад гэр рүүгээ явах гээд гараад явж байсан. Такси барих гээд замын хажуугаар явж байхад хурц гэрэлтэй машин ирээд яасныг мэдээгүй, шууд ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн хэргийн улмаас биедээ гэмтэл авч хохирсон. Одоогоор хөл дээрээ явж чадахгүй, хөл нугарахгүй, өөрөө хүндээр бие засаж чадахгүй байгаа. Олох байсан орлого, өдий хүртэл алдагдсан орлогоо гаргуулмаар байна. Сардаа хамгийн багадаа 400.000 төгрөг авдаг байсан. Олох ёстой байсан орлогоо 7 сараар үржүүлээд 2.940.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс эмчилгээ, асаргааны мөнгө сарын 500.000 төгрөгөөр тохирсон. Нийт 5.096.500 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Хэзээ хөл дээрээ босохоо ч мэдэхгүй байна. Бие засч ч чадахгүй хүний гарт орсон. Одоо хүртэл гишгэж чадахгүй, 2 хөл нугарахгүй, сүүлдээ шилбэ, гуя хоёр адилхан болсон. Сүүж цоорч байгаа. Шөнө унтаж чадахгүй байнга өвдөөд байгаа. Хажуу тийшээ харж ч чадахгүй, өвчин намдаах эм ууж л унтаж байгаа. Өөрөө бие засахтай л болмоор байна. Болдог бол Улаанбаатар хот руу явж эмчлүүлмээр байна. Гуя нарийсаад шилбэ шигээ болсон. Юм идэж уухаас халшраад байгаа. Өдөрт аяга хүрэхгүй хоол идчихээд байж байгаа.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өдөржин гэртээ байж байгаад үдээс хойш 15 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уулд байх Түмээ гэдэг найзынхаа гэр рүү явсан. Намайг гудамжинд явж байхад УАЗ-469 машин хажууд ирээд зогссон. Тэр хүнийг би танихгүй хүн байсан. Тэр хүн намайг таниад байсан. Тэр надад машинаа үзүүлмээр байна гээд би тэр хүний машиныг гудамжинд үзсэн. Тэр машины гал нь тохироогүй байсан учраас тэр машиныг Хан-Уулын 2 дугаар гудамжинд нэлээд оролдсон. Хэсэг оролдоод тэр машиныг янзалж өгсөн. Тэгсэн тэр хүн машинаараа надтай хамт яваад Хан-Уулын нэрийг нь мэдэхгүй нэг дэлгүүрт ороод нэг шил 0,5 граммын Ерөөл нэртэй архи, мөн 10.000 төгрөг өгсөн. Тэгээд бид тэр дэлгүүрээс гараад жаахан яваад гудамжинд айлын хашааны үүдэнд зогсоод нөгөө архиа задлаад надад аягалж өгсөн. Би тэр архинаас амсаад өгсөн чинь нөгөө архиа өөртөө нэг хийж уучихаад намайг аваад үлд гэсэн. Тэгээд би тэр машинаас буугаад найз Түмээгийн гэр рүү алхаад очсон. Түмээ гэртээ байж байсан. Түмээгийнд байж байхад Түмээгийн найз гээд нэг хүн орж ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад нөгөө архиа задлаад хуваагаад уусан. Тэр архийг дуусгачихаад Түмээгийн гэрээс гараад гэр рүүгээ алхсан. Гэр рүүгээ би Хан-Уул, Их-Уулын дундуур явдаг засмал замын хажуу талын явган хүний замаар урагшаа явсан. Урагшаа алхаж яваад 3 дугаар сургуулийн зүүн талд зогсоод такси барихаар гараа өргөсөн. Гараа өргөөд зогсож байхад нэг машин зогсох гэж байгаа юм шиг хажууд ирээд хурдаа сааруулсан. Би тэр машинд суух санаатай машин руу очиход тэр машин чигээрээ зогсоогүй яваад өгсөн. Би чигээрээ замаар гараад замын баруун талд гараад засмал замын баруун талаар урагшаа алхаж яваад явган хүний гарц дээр очиж зогсоод хойшоо харсан чинь нэг хурц гэрэлтэй машин ирж байсан. Тэгсэн явган хүний ногоон гэрэл ассан. Тэгээд би замаар гарах гэхэд тэр машин намайг мөргөсөн. Тэр машинд мөргүүлээд би ухаан алдсан юм. Нэг мэдэхэд би эмнэлэгт хэвтэж байсан. Ийм зүйл болсон. Түүнээс хойш эмнэлэгт 14 хоног хэвтээд гарсан. Эмнэлгээс гараад дүүгийнхээ илүү гэрт буюу Төгөлийн 6-9 тоотод хэвтрийн дэглэмтэй байж байна. Миний 2 хөлийн дунд чөмөг хугарсан. Тархи толгой ихээр өвдөж манарсан. Хоёр хөлийн эрхий хуруу хөхөрсөн байсан. Одоо биеийн байдал дунд зэрэг хэвтрийн дэглэмтэй байна. Хоёр хөл гипстэй хөдөлж чадахгүй хүний асаргаанд байна... Гомдолтой байна, хэзээ яаж хөлтэй болох талаар мэдэхгүй байна. Мөн би ийш тийшээ ээлжийн жолоочоор явж хэдэн төгрөг олж гэрийнхээ хүмүүсийг тэжээдэг байсан. Би Эрдэнэбилэг, Давка, Мөөгий, Идэр, Өлзий болон бусад жолооч нар намайг яваад ирье гэвэл Улаанбаатар, Шивээ хүрэн гэсэн маршрут, Улаанбаатараас Цагаан хад гэж явуулдаг. Мөн Даланзадгадаас Шивээ хүрэн гэсэн маршрутаар явдаг. Зуны цагт бол жуулчинд явдаг байсан. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс, сардаа олох байсан орлого зэргийг нэхэмжилнэ. Мөн би дүү Оюунжаргалаар асруулж байгаа. Дүүд асаргааны зардал өгөх ёстой. Энэ бүгдийг би нэхэмжилж байна. /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 18 цагаас 02 цаг хүртэл Олон нийтийн цагдаа Борхүүгийн хамт замын хяналт шалгалтаар 00-30 ӨМҮ улсын дугаартай авто машинаар эргүүлд гарсан. Тухайн орой 23 цагийн үед 3 дугаар сургуулийн урд талын гэрлэн дохиотой уулзварын хамгийн хойд талын явган хүний гарцнаас хойш 4 юм уу, 5 орчим метрийн цаана 86-61 ӨМҮ улсын дугаартай Toyota Hilux маркийн авто машин аваар татаад зогсчихсон байхаар нь очоод шалгахад Жадамбаа гэдэг жолооч хүн шүргэчихсэн гээд байж байсан. Тухайн үед шүргүүлсэн гэх хүн нь шал согтуу уг авто машинаас 3-аас 4 метрийн цаана 24 дүгээр цэцэрлэг талын замын боржуран дээр сууж байсан. Тэгээд би жолооч Жадамбааг нь согтуурал шалгах тандагчаар үлээлгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин замын хажууд сууж байсан явган зорчигч нь үлээх чадваргүй нэлээн согтуу байсан. Тэгтэл удалгүй жижүүрийн офицер дэслэгч Отгонтуяа ирээд эмнэлэг дуудсан юм уу гэхэд жолооч эмнэлэг дуудсан арай ирээгүй байна гэхээр нь Отгонтуяа бид хоёр явган зорчигчийг Жадамбаатай хамт эмнэлэг рүү явуулаад би ч эргүүлийнхээ маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 02 цагт эргүүлээсээ буугаад гэр рүүгээ харьж амарсан... Тухайн үед жолооч Жадамбаа нь надад явган зорчигчийг замын баруун гар талд гараа өргөөд зогсож байгаад гэнэт урдуур ороод ирсэн гэж хэлсэн. /хх-ийн 22-24-р хуудас/
Гэрч Ё.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөөний 09 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед Ж гэдэг хүнээс 3 дугаар сургуулийн зүүн талын уулзвар дээр би хүн шүргэчихлээ гэсэн дуудлага ирсний дагуу би жолооч Батмөнхийн хамт 3 дугаар сургуулийн уулзвар дээр очиход замын цагдаагийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Түмэндэлгэр олон нийтийн цагдаа Борхүү нар аль хэдийн ирчихсэн байсан. Тухайн хэрэг болсон газарт буюу 3 дугаар сургуулийн зүүн талын гэрлэн дохиотой дөрвөн зам дээр ертөнцийн зүгээр хамгийн хойд талын явган хүний гарцнаас хойш нэлээн зайтай буюу ойролцоогоор 5 эсвэл 6 метрийн цаана 86-61 ӨМҮ улсын дугаартай Toyota Hilux маркийн авто машины хамар хэсэг нь хойд зүг рүү харсан байдалтай урдаас хойш чиглэлтэй зогссон байсан. Харин уг авто машинаас цааш 2-оос 3 метрийн цаана замын боржуран дээр манай цагдаагийн газар архи ууж, биеэ зүй бус авч явдаг, бусадтай хэрүүл маргаан хийдэг дуудлагаар байнга эрүүлжүүлэх байранд ордог Ц.Э нилээн их согтуу ямар ч мэдрэлгүй сууж байсан. Тэгээд би жолоочоос түргэн дуудсан уу гэхэд дуудсан ирээгүй байна гэхээр нь Түмэндэлгэр болон жолоочид түргэнд үзүүлээрэй гэж хэлчихээд дараагийн буюу Аргалант, Цагаан булаг руу дуудлаганд явсан. /хх-ийн 25-27-р хуудас/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 онд МУИС-н Компьютер, техник хангамж, сүлжээний ангийг төгсөөд Өмнөговь аймагт “Говийн анир” ХХК-д сүлжээний инженерээр 2016 он хүртэл ажиллаад 2016-2019 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-д дамжуулах байгууламжийн инженер, 2019 оноос одоог хүртэл Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар холбоо, мэдээллийн инженерээр ажиллаж байна. Намайг 2019 оны 11 сард Цагдаагийн газар ажилд ороход Даланзадгад сумын хэмжээнд шинээр 35 байршилд тавьсан 89 камер ажиллаж байсан. Харин хуучин тавьсан байсан 17 байршилд 32 хяналтын камер ажиллахгүй байсан, одоо ч гэсэн ажиллахгүй байгаа... 3 дугаар сургуулийн зүүн талын 4 замын уулзварын хяналтын камер 2017 бил үү 2018 оноос хойш ажиллахгүй байсан. 2019 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн төсвөөр шинээр 89 ширхэг камерыг байршуулахад төлөвлөгөөнд нь 3 дугаар сургуулийн зүүн урд талын 4 замын уулзвар ороогүй байсан тул камер байршуулаагүй. Манай байгууллагад хяналт нь байдаг камеруудад бол тэр уулзварын хяналт байхгүй харин 32 дугаар байрны зүүн хойд өнцөгт байгаа тухайн байрны камер тухайн уулзварыг хардаг юм байна лээ. Гэхдээ холоос учраас их тод сайн харагддаггүй. Тухайн камер нь анолог DVR системтэй байсан бөгөөд уг системээс плашаар бичлэгийг авах гэж оролдоход ямар нэгэн бичлэг хуулагдахгүй байсан учраас уг бичлэгийг утсаар дахин бичлэг хийж авахаас өөр арга байгаагүй юм. /хх-ийн 31-р хуудас/
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байхад Ц.Э манайд 20 цагийн орчимд байх ганцаараа ирсэн. Ирэхдээ 0,5 граммын Ерөөл архитай ирсэн. Тэр архи нь талаараа байсан. Тэгээд манайд ирээд тэр архиа задлаад надтай хувааж уусан. Бид хоёрыг архи уугаад юм яриад сууж байхад манай хүргэн Мөнхбат орж ирээд гарсан. Манай хүргэн тэр архинаас уугаагүй.. Бид хоёр архийг хувааж уугаад дуусахад Ц.Э гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Би гэртээ амарсан. Тэгээд маргааш өглөө нь хөдөө яваад 2 хоногийн дараагаар аймагт ирэхэд Ц.Э машинд мөргүүлж хөлөө хугалсан гэж сураг дуулсан. Сүүлд нь хүнээс сонсоход манайхаас гарч яваад машинд мөргүүлсэн гэж байсан. Тэгж уулзсан цагаас хойш уулзаагүй. Утсаар бол ярьж байсан. Манай гэрээс гарахдаа гайгүй л гэртээ харина гээд гарсан. Согтчих юм бол манайд унтаад өгдөг хүн байгаа юм. Гайгүй гараад явчихаар нь гайгүй юм байлгүй л гэж бодсон. Архи уудаг, нэг уухаараа нэлээд хэд хоног уудаг. Ц.Эд тогтсон ажил байхгүй. Хааяа манай компанид хөлсөөр машин барьж явдаг. Мөн бусад жолооч нарын эсмэн жолооч хийж явдаг байсан. /хх-ийн 34-р хуудас/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай ах Ц.Э зам тээврийн осолд орж 2 хөлөө хугалсан. Ц.Э одоо Даланзадгад сумын 1-р баг Төгөл 6-9 тоотод байх миний төрсөн дүү Н-ийн хашаанд илүү гэрт нь ганцаараа байгаа. Ц.Эыг би болон манай дүү Н бид хоёр ээлжлэн асарч байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн зүүн урд талын уулзвар дээр машинд мөргүүлж зам тээврийн осолд орсон. Осолд орохоосоо өмнө Нанзадын 3-13 тоотод ээж, эгч, дүү нарын хамтаар тавуул амьдардаг байсан. Тогтсон ажил бол байхгүй. Хувиараа хот хооронд явдаг хүмүүст ээлжийн жолоочоор явдаг байсан. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Машинд мөргүүлсэн үед мөргөсөн жолооч эмнэлгийн тусламж газар дээр нь дуудаагүй шууд өөрөө эмнэлэг рүү авч явсан. Мөн замын цагдаа дуудаагүй бид нарт мөн хэлээгүй зэрэг асуудалд гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж байхад нь мөргөсөн жолооч нь ирж биеийн байдал асууж уулзаагүй зэрэгт гомдолтой байна. Энэ хүн хэзээ хөл дээрээ зогсох талаар би сайн мэдэхгүй байна. Мөн энэ хүнийг Улаанбаатар хотод очиж үзүүлмээр байна. Цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөр мөнгийг гаргуулан авмаар байна. Мөн би энэ хүнийг асарч байгаа тул асаргааны мөнгийг жолоочоос гаргуулан авмаар байна зэрэг саналууд байна. /хх-ийн 35-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Э-ы биед 2 хөлийн дунд чөмөгний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 40-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хариулт-А. Явган зорчигч Ц.Э нь автозамын зорчих хэсэг дээр явж байсан нь зам тээврийн ослын үед бичигдсэн хяналтын камерын бичлэгээр нотлогдож байна. Иймд Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх хэсэгт заасан явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэсэн заалтыг, 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Toyota hiloux маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн.
Хариулт-Б. Явган зорчигч Ц.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.12 б/ дэх хэсгийг, жолооч Л.Ж нь дүрмийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон. /хх-ийн 42-43-р хуудас/
Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 2028001000109 дугаартай хэргийн СО-R дээр бичигдсэн видео-1588658194 нэртэй 32 секундын бичлэг, 47 хуудас бүхий материалтай танилцаж, тавьсан асуултын дагуу дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Хариулт №1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаар шинжээчийн дүгнэлтэд Тоуоtа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л. Жадамбааг зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэжээ. Ямар нотлох баримтыг үндэслэн ийм заалт гаргасан нь тодорхойгүй байна. Явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн талаар санал нийлж байна.
Хариулт №2. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 ...Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 5.2 ...Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт №3. Тоуotа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л. Жадамбаа нь мэдүүлэгтээ “30-40 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлжээ. Тоуоta hilux маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын замыг тодорхойлвол: S=V . (T1+Т2)+ Кэ * V2
3.6 254*ф
Sб-Туулж болох замын урт (м)
V-Хөдөлгөөний хурд (км/цаг) V=30 км/цаг, V=40 км/цаг
Т1- Жолоочийн сэтгэх хугацаа (сек) Т1=0.8 сек
Т2-Тоормосны механизмын ажиллагааны хугацаа (сек) Т2=0.2 сек
ф-Зам дугуйн барьцалтын итгэлцүүр /коэффициент/ ф-0.7
Кэ-Тоормосны идэвхижлийн итгэлцүүр /коэффициент/ Кэ-1
30 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=13,4м 40 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=20.1 м
Дүрс бичлэг болон нөхөн үзлэгийн тэмдэглэлийг бүрэн зогсолтын замтай харьцуулан дүгнэхэд Тоуоtа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л.Ж нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхээр байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үндэслэлгүй.
Хариулт №4. Дээрх хариултаар хариулагдсан
Хариулт №5. Замын гэрэлтүүлэг асаагүй байсан нь харагдах байдалд нөлөөлнө. Дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна.
Хариулт 6 №. Шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн материалд эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байсан нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх нотлох баримт байхгүй байна.
Хариулт №7. Шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн материалд жолооч үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. №3-т хариулсан
Хариулт №8. №2-т хариулсан
Хариулт №9. Хуралд оролцогчдын асуултад хариулт өгөгдсөн гэж үзэж байна.
Хариулт №10. Явган зорчигч Ц.Эыг замын хөдөлгөөнд оролцуулсан этгээд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ:
б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 193-196-р хуудас/
Шинжээч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би камерын бичлэгийг үзэж танилцаж зам тээврийн ослын дүгнэлтийг гаргасан. Жолооч Жадамбаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Хэрэгт авагдсан материал болон камерын бичлэгээр явган зорчигч Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр зүйлд заасан явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу талын хөвөөгөөр явна гэсэн заалт, мөн хуулийн 5.12 дугаар зүйлийн “Б” дэх хэсэгт явган зорчигч заасан аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Яг хэний буруутай үйлдэл гэдгийг нь шинжээч эцэслэн тогтоох боломжгүй юм. Тухайн зам тээврийн осол гарахад жолооч Жадамбаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд Ц.Э нь тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр Жадамбаагийн унаж явсан авто машины урдаас алхаж байсан нь мэдүүлэг болон камерын бичлэгээр нотлогддог учраас явган зорчигч Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.12 дугаар зүйлийн “Б” дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд дээрх үйлдлүүдээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэхээр байна. Тухайн зам тээврийн осол гарсан зам дээр ямар нэгэн тооромзны мөр гараагүй учир хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй. Тухайн камерын бичлэгээс харахад тээврийн хэрэгсэл урдаас хойш чиглэлтэй 4 замын уулзвараар чигээрээ гараад гэрэлд нь орсон хүнийг хараад хөдөлгөөнөө удаашруулахгүй яваад уг хүнийг мөргөөд зогсох үйлдэл хийж байгаа харагддаг. Тухайн тээврийн хэрэгслийн гэрэлд явган зорчигч харагдангуут жолооч самбаачлах хугацааг ашиглаж зогсоох, эсвэл явган зорчигчийг тойрон гарах үйлдэл хийж болохоор байсан. /хх-ийн 36-38-р хуудас/
Шүүгдэгч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны үдээс хойш Сэврэй сумаас Даланзадгад сум руу өөрийн өмчлөлийн 86-61 ӨМҮ улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашинаар гарсан. Даланзадгад сум руу өөрөөсөө гадна 2 хүний хамтаар ирсэн. Даланзадгад суманд орж ирээд хамт ирсэн бэрийгээ Даланзадгад сумын 1-р баг Төгөл хороололд буулгасан. Тэгээд дараагийн хүнээ Даланзадгад сумын 3-р баг Халамж үйлчилгээний газрын гадаа буулгасан. Тэгээд гэртээ харихаар Даланзадгад сумын 1-р сургуулийн өмнүүр гараад Хан-Уул зочид буудлын өмнөх аюулгүйн тойргоор эргээд баруун хойшоо засмал замаар яваад Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн зүүн урд талын уулзварт байх 4 замын урдаас ирэхэд улаан гэрэл асч байсан тул зогсоод хөдөлсөн. Тэгээд цаашаа хөдлөөд уулзвар нэвтрээд явган хүний гарц өнгөрөөд явахад гэнэт хүн гэрэлд ороод ирсэн тул би тормозоо гишгэж зогсох үйлдэл хийсэн. Тэгэхэд машинд мөргүүлээд зам дээр унасан. Би машинаас буугаад ирэхэд зам дээр хүн ёолоод байж байхаар нь очоод татаад харсан чинь таньдаг хүн буюу хамт цэргийн алба хааж байсан Ц.Э гэдэг хүн байсан. Яаж байна аа яагаад зам дээр явж байгаа юм бэ гэхэд нэлээд согтуу юм дуугарахгүй өмнөөс ёолоод байсан. Тэгээд байж байхад эргүүлийн цагдаа ирсэн. Цагдаа ирээд намайг драгерь багаж үлээлгэж үзсэн. Тэгсэн нэг эмэгтэй цагдаа мөн ирсэн. Тэгээд тэр хүн наад хүнээ эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Тэгээд би тэнд ирсэн цагдаатай хамт Ц.Эыг дамжилж машинд суулгаад эмнэлэг дээр очоод Ц.Эыг үзүүлсэн. Хөлийн рентген зургийг авахуулсан. Тэгэхэд 2 хөл нь хугарсан байна гэсэн. Эмч хөлийг нь хагалгаа хийж хадна намайг ялтас хотоос захиалж ирүүл гэсэн, тэгээд би ялтас захиж авахуулсан. Тэгээд 2 хоногийн дараа Ц.Эы баруун хөлөнд хагалгаа хийж хөлийг нь хадсан. Ц.Эыг эмнэлэгт байх хугацаанд нь эм, тариа эмчилгээний хэрэгтэй гэх бүх зүйлүүдийг авч өгч байсан, мөн эргэж тойрч байсан... Би нийтдээ Ц.Эд 2.873.000 төгрөг зарцуулсан байгаа, энэ бүгд баримтаар байгаа. /хх-ийн 51-52-р хуудас/
Шүүгдэгч Л.Ж 2020 оны 08 дугаар сарын 06–ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.Э замын баруун талд явж байсан гэдэг зөрүүтэй байна. Зам дээр явж байснаа ногоон гэрэл ассан гэсэн байна. Тэр уулзвар дээр явган хүний ногоон гэрэл байхгүй. Тэр хэсгийг хохирогч буруу ярьсан байна. Самбаачлах хугацааг ашиглаад тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан боловч зогсоогоогүй гээд байгаа, ийм боломж байгаагүй. Хохирогч гэнэт гараад ирсэн учир мөргөөд зогссон. Энэ хооронд бичлэгээс үзэхэд 2 секунд л болж байгаа үйл явдал. Хэрвээ би машинаа зогсоогоогүй бол дайраад гарах байсан байх. Би цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн ажилтан намайг хохирогчийг эмнэлэгт үзүүл гэсэн. Өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлэгт би хохирогчийг сахиж хоносон. Тэр шөнө ар гэрээс нь хүн ирэх боломжгүй байсан. Утсыг нь ч олоогүй. Өглөө 9 цагийн үед утсыг нь асааж, дугаарыг нь олоод ярихад эгч нь гэх хүн ирсэн. Би Ц.Эыг хараад эмнэлэг дээр хоносон. Тэгээд маргааш өглөө нь эмнэлгээс гараад цагдаа руу очсон. /хх-ийн 160-161-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12-15-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд /хх-ийн 72-73-р хуудас, 126-130-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-80-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /81-84-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 94-97-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 98-108-р хуудас/
Мэс заслын өмнөх дүгнэлт /хх-ийн 109-110-р хуудас/
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, мэс заслын тэмдэглэл /хх-ийн 111-113-р хуудас/
Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн шинжээч нарын зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл, хавсаргасан баримтууд /хх-ийн 199-204-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны оролцогчдын шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ж-г цагаатгаж шийдвэрлэв. Үүнд:
Шүүгдэгч Лхамцэдэн овогтой Жадамбааг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед 86-61 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн зүүн талын засмал зам дээр явган зорчигч Ц.Эыг мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Л.Жгийн үйлдэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хавтаст хэрэгт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч П.Эрхэмбаатар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтэд:
Хариулт-А. Явган зорчигч Ц.Э нь автозамын зорчих хэсэг дээр явж байсан нь зам тээврийн ослын үед бичигдсэн хяналтын камерын бичлэгээр нотлогдож байна. Иймд Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх хэсэгт заасан явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэсэн заалтыг, 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Toyota hiloux маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн. Хариулт-Б. Явган зорчигч Ц.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.12 б/ дэх хэсгийг, жолооч Л.Ж нь дүрмийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон /хх-ийн 42-43-р хуудас/ гэжээ.
Энэхүү шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан ба шүүх оролцогчдын хүсэлтийн дагуу шинжээч П.Э-ыг шүүх хуралдаанд оролцуулж, шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авч, улмаар оролцогчид шинжээчээс эргэлзээтэй асуудлыг тодруулах зорилгоор асуулт асуусан боловч шинжээч оролцогчдын асуултанд тодорхой хариулт өгч чадаагүй төдийгүй би энэхүү албанд томилогдоод нэг жилийн хугацаа болж байгаа ба анх удаа шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа нь энэхүү дүгнэлт юм гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
Иймд шүүх оролцогчдын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан болно.
Шүүхийн шийдвэрийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн багш, албан хаагчид шинжээчээр ажилласан ба доорхи дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, техникийн ухааны магистр, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа, Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Р овогтой М, ахлах багш, хууль зүйн ухааны доктор, авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа Д овогтой Н, багш, магистр, замын зохион байгуулалтын мэргэшсэн мэргэжилтэн болон эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахмад Т овогтой А нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 2028001000109 дугаартай хэргийн СО-R дээр бичигдсэн видео-1588658194 нэртэй 32 секундын бичлэг, 47 хуудас бүхий материалтай танилцаж, тавьсан асуултын дагуу дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Хариулт №1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч П.Э-ын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаар шинжээчийн дүгнэлтэд Тоуоtа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л Ж-г зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэжээ. Ямар нотлох баримтыг үндэслэн ийм заалт гаргасан нь тодорхойгүй байна. Явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн талаар санал нийлж байна.
Хариулт №2. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 ...Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 5.2 ...Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт №3. Тоуotа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л. Жадамбаа нь мэдүүлэгтээ “30-40 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлжээ. Тоуоta hilux маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын замыг тодорхойлвол: S=V . (T1+Т2)+ Кэ * V2
3.6 254*ф
Sб-Туулж болох замын урт (м)
V-Хөдөлгөөний хурд (км/цаг) V=30 км/цаг, V=40 км/цаг
Т1- Жолоочийн сэтгэх хугацаа (сек) Т1=0.8 сек
Т2-Тоормосны механизмын ажиллагааны хугацаа (сек) Т2=0.2 сек
ф-Зам дугуйн барьцалтын итгэлцүүр /коэффициент/ ф-0.7
Кэ-Тоормосны идэвхижлийн итгэлцүүр /коэффициент/ Кэ-1
30 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=13,4м 40 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=20.1 м
Дүрс бичлэг болон нөхөн үзлэгийн тэмдэглэлийг бүрэн зогсолтын замтай харьцуулан дүгнэхэд Тоуоtа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л.Ж нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхээр байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үндэслэлгүй.
Хариулт №4. Дээрх хариултаар хариулагдсан
Хариулт №5. Замын гэрэлтүүлэг асаагүй байсан нь харагдах байдалд нөлөөлнө. Дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна.
Хариулт 6 №. Шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн материалд эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байсан нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх нотлох баримт байхгүй байна.
Хариулт №7. Шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн материалд жолооч үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. №3-т хариулсан
Хариулт №8. №2-т хариулсан
Хариулт №9. Хуралд оролцогчдын асуултад хариулт өгөгдсөн гэж үзэж байна.
Хариулт №10. Явган зорчигч Ц.Эыг замын хөдөлгөөнд оролцуулсан этгээд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ:
б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” заалтыг зөрчсөн байна /хх-ийн 193-196-р хуудас/ гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалж, хууль зүйн болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж Дотоод хэргийн их сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт ...шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна гэж заасан.
Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны онол арга зүйд тулгуурласан, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж шүүх үзэв.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний онолоор бүрэн зогсолтын замыг автомашины туулж болох замын урт, хөдөлгөөний хурд, жолоочийн сэтгэх хугацаа, тормозны механизмын ажиллагааны хугацаа, зам дугуйн барьцалтын итгэлцүүр, тоормосны идэвхижилийн итгэлцүүрийн харьцаагаар тодорхойлдог /"Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний онол, журам" УБ 2014, Ч.Алтанцэцэг, Д.Батчимэг/ ба Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд тухайн автомашины туулж болох замын урт, хөдөлгөөний хурд, жолоочийн сэтгэх хугацаа, тормозны механизмын ажиллагааны хугацаа, зам дугуйн барьцалтын итгэлцүүр, тоормосны идэвхижилийн итгэлцүүрийг шинжлэх ухаанаар батлагдсан томъёонд оруулан тооцооллын аргаар бодож, улмаар шүүгдэгч Л.Жгийн “30-40 км/цагийн хурдтай явж байсан” /хх-ийн 51-52-р хуудас/ гэх мэдүүлэг, дүрс бичлэг болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, бусад нотлох баримтыг үндэслэн бүрэн зогсолтын замыг 13.4 метр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг замын зорчих хэсгийн өргөн 7 метр, асфальтан гадаргуутай, тэгш хоёр чигийн буюу эсрэг сөрөг хөдөлгөөнтэй, замын хажуугаар хашлагтай, замын зүүн болон баруун талаараа явган хүн явах зориулалтын замтай байв. Тээврийн хэрэгсэл байсан гэх газрын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.Түмэндэлгэрээр заалгуулахад уг заасан газраас баруун тийш засмал замын ирмэг хүртэл хэмжихэд 5.7 метр, зүүн тийш засмал замын ирмэг хүртэл хэмжихэд 1.3 метр байсныг тэмдэглэн авч “А” цэг гэж тэмдэглэв. Явган зорчигчийн сууж байсан гэх цэгийг цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.Түмэндэлгэрээр заалгуулж “Б” цэг гэж тэмдэглэн “А” цэгээс “Б” цэг хүртэл тэгш өнцөгт гарган хэмжихэд 2X1.9 метр байх ба үл хөдлөх цэгийг “Б” цэгээс зүүн хойд галд 0.3 метрийн зайд байх гэрлийн шонгоор авч “В” гэж тэмдэглэн “А” цэгээс “В” цэг хүртэл тэгш өнцөгт гаргаж хэмжихэд 2.1X2.2 метр байх ба “А” цэгээс урагш 12 метр зайд явган хүний гарц байсныг тэмдэглэн авсан... /хх-ийн 06-р хуудас/ гэх ба хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10-р хуудас/, СО-R дээр бичигдсэн видео-1588658194 нэртэй 32 секундын бичлэг зэрэг нотлох баримтуудаар явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 ...явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна... 5.2 ...харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино... 5.12 явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/-ийг заавал тусгахыг хуульчилсан ба энэхүү дүгнэлтийг Дотоодын хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, техникийн ухааны магистр, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа, Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Рагчаа овогтой Мөнхбаяр, ахлах багш, хууль зүйн ухааны доктор, авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа Доржсүрэн овогтой Нямдорж, багш, магистр, замын зохион байгуулалтын мэргэшсэн мэргэжилтэн болон эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахмад Түмэнбаяр овогтой Анхбаяр зэрэг Монгол Улсын зөвлөх инженер, авто инженер зэрэг тусгай мэдлэгийн шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан байх ба уг шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...гэнэт хүн гэрэлд ороод ирсэн тул би тормозоо гишгэж зогсох үйлдэл хийсэн. Тэгэхэд машинд мөргүүлээд зам дээр унасан... Тухайн үед тэр хүн зам дээр байсан. Хаанаас гарч ирснийг нь мэдээгүй. Гэнэт л гэрэлд ороод ирсэн. Би зам дээр байгаа хүнийг хараад л тормоз гишгэсэн гэж бодоод байгаа юм. Би урдаас гарч ирэхэд улаан гэрэл асч байсан учраас улаан гэрэл дээр зогсоод хөдөлсөн юм. Би уулзвар дээрээс хөдлөөд хойшоо 30-40 км цагийн хурдтай явсан...хоёрдугаарт явган зорчигч зам дээр согтуу явсан асуудлаас болсон... /хх-ийн 51-52-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Ж гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...ногоон гэрэл асахаар нь хөдлөөд 30 км орчим цагийн хурдтай урдаас хойш чиглэлтэй уулзвар руу чигээрээ нэвтрээд гэрлэн дохио өнгөрөөд буюу уг уулзварын хамгийн хойд талын явган хүний гарц өнгөрөөд 5-6 орчим метр явж байтал өөдөөс 1 автомашины гэрэл гялбахад зам дээр гэнэт нэг хүн миний урд гараад ирсэн /хх-ийн 28-р хуудас/ гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Л.Жгийн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзэв. Үүнд:
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг замын зорчих хэсгийн өргөн 7 метр, асфальтан гадаргуутай, тэгш хоёр чигийн буюу эсрэг сөрөг хөдөлгөөнтэй, замын хажуугаар хашлагтай, замын зүүн болон баруун талаараа явган хүн явах зориулалтын замтай байв. Тээврийн хэрэгсэл байсан гэх газрын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.Түмэндэлгэрээр заалгуулахад уг заасан газраас баруун тийш засмал замын ирмэг хүртэл хэмжихэд 5.7 метр, зүүн тийш засмал замын ирмэг хүртэл хэмжихэд 1.3 метр байсныг тэмдэглэн авч “А” цэг гэж тэмдэглэв. Явган зорчигчийн сууж байсан гэх цэгийг цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.Түмэндэлгэрээр заалгуулж “Б” цэг гэж тэмдэглэн “А” цэгээс “Б” цэг хүртэл тэгш өнцөгт гарган хэмжихэд 2X1.9 метр байх ба үл хөдлөх цэгийг “Б” цэгээс зүүн хойд галд 0.3 метрийн зайд байх гэрлийн шонгоор авч “В” гэж тэмдэглэн “А” цэгээс “В” цэг хүртэл тэгш өнцөгт гаргаж хэмжихэд 2.1X2.2 метр байх ба “А” цэгээс урагш 12 метр зайд явган хүний гарц байсныг тэмдэглэн авсан... /хх-ийн 06-р хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг бичлэгт 22:34:25-д урдаас хойш чиглэлтэй цайвар өнгийн Toyota hilux маркийн автомашинтай төстэй автомашин явж байх ба 22:34:29-д уг автомашины гэрэлд засмал зам дээр явган хүн харагдаж байв. 22:34:31-д уг автомашин явган зорчигчийг мөргөж, 22:34:36-д явган зорчигчийг мөргөсөн автомашины хажуугаар буюу эсрэг урсгалаас өөр автомашин зөрж явсан нийт 32 секундын бичлэгийг ...бэхжүүлэн авав /хх-ийн 11-р хуудас/ гэснээр болон шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар явган зорчигч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган хүний гарцгүй газраар, тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт явж байсан нь энэхүү зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болжээ.
Мөн хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрч М.Т-ийн мэдүүлэгт: ...Тухайн үед шүргүүлсэн гэх хүн нь шал согтуу уг авто машинаас 3-аас 4 метрийн цаана 24 дүгээр цэцэрлэг талын замын боржуран дээр сууж байсан /хх-ийн 22-24-р хуудас/, гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ... Бид хоёр архийг хувааж уугаад дуусахад Ц.Э гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан /хх-ийн 34-р хуудас/, гэрч Ё.О-ийн мэдүүлэгт: ... Ц.Э нилээн их согтуу ямар ч мэдрэлгүй сууж байсан /хх-ийн 25-27-р хуудас/ гэснээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байдалтай байсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар буюу 23 цагийн орчимд явган хүний гарцгүй газар, замын хөдөлгөөнд саад аюул осолтой нөхцлийг үүсгэн, тээврийн хэрэгсэл зорчих зориулалт бүхий хэсэгт алхаж байсан явган зорчигчийн буруутай үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон бөгөөд агшин зуур бий болсон аюулыг урьдчилан мэдэх, сэргийлж самбаачлан ухамсарт үйлдэл хийх бодит цаг хугацаа байгаагүй болох нь Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Хариулт №3. Тоуotа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л. Ж нь мэдүүлэгтээ “30-40 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлжээ. Тоуоta hilux маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын замыг тодорхойлвол: S=V . (T1+Т2)+ Кэ * V2
3.6 254*ф
Sб-Туулж болох замын урт (м)
V-Хөдөлгөөний хурд (км/цаг) V=30 км/цаг, V=40 км/цаг
Т1- Жолоочийн сэтгэх хугацаа (сек) Т1=0.8 сек
Т2-Тоормосны механизмын ажиллагааны хугацаа (сек) Т2=0.2 сек
ф-Зам дугуйн барьцалтын итгэлцүүр /коэффициент/ ф-0.7
Кэ-Тоормосны идэвхижлийн итгэлцүүр /коэффициент/ Кэ-1
30 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=13,4м 40 км цаг хурдтай явах үед бүрэн зогсолтын зам S=20.1 м
Дүрс бичлэг болон нөхөн үзлэгийн тэмдэглэлийг бүрэн зогсолтын замтай харьцуулан дүгнэхэд Тоуоtа Нiluх маркийн 86-61 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Л.Ж нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхээр байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй /хх-ийн 193-196-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Яллах дүгнэлтэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эы мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгосон ба хохирогч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр буюу машины замаар такси барих зорилготойгоор алхаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг ба энэхүү үйлдэл дээрээ маргаагүй байна. Түүнчлэн хохирогчийн энэхүү мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүд болон яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын үзлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд давхар нотолж байна.
Түүнчлэн яллах талын нотлох баримтаар гэрч М.Т , Ё.О, Г.Б нарын цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг авагдаж, эдгээр гэрч нар нь тухайн зам тээврийн осол, тухайн цаг хугацааны нөхцөл байдлын талаар мэдүүлсэн ба шүүгдэгч болон хохирогч нар эдгээр гэрчийн мэдүүлгийг зөрүүтэй гэж үзээгүй төдийгүй дээрх гэрч нарын мэдүүлэг шинжээчдийн дүгнэлт гаргах эх сурвалж, нотлох баримтын зарим хэсэг болсон болно.
Өөрөөр хэлвэл эдгээр гэрч нарын мэдүүлэг нь зам тээврийн осол болсон гэх үйл баримтыг нотолсон хэдий боловч явган зорчигч болон жолоочийн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан бэ гэдгийг тогтоосон нотлох баримт биш юм.
Түүнчлэн яллах талын нотлох баримтаар гэрч Х.Д, Ё.И, Н.Т, Ц.О нарын гэрчийн мэдүүлэг авагдсан ба эдгээр нь хохирогчийн төрөл садангийн хувьд эрүүл мэндийн байдлынх нь талаар, хамт ажиллаж байсан талаараа тус тус мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй мэдүүлгийн нотлох баримт байна гэж үзэв.
Шинжээчийн дүгнэлтүүд яллах талын нотлох баримтаар авагдсан ба энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, энэхүү дүгнэлттэй холбоотойгоор оролцогчид мэтгэлцээгүй болно.
Шинжээч П.Э-ын дүгнэлт болон мэдүүлэг яллах талын нотлох баримт болсон бөгөөд энэ талаар шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тайлбарласан болно.
Шүүх хуралдаан хуульд заасан журмыг баримтлан, хуулиар тогтоосон дарааллын дагуу явагдсан бөгөөд шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт гаргах үе шатанд улсын яллагч, шүүгдэгчийг яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах саналыг бичгээр гаргаж, улмаар шүүхэд өгсөн болно.
Прокурорын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт прокурор шүүхээр тодорхой шийдвэр гаргуулахаар, эсхүл шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргана..., мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ...шүүгдэгчийг яллахаас татгалзаж саналаа бичгээр гаргана гэж тус тус заажээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын хүрээнд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” ...гэх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлан талуудын мэтгэлцэх эрхийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш олгож, гэм буруугийн дүгнэлт гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Прокурор шүүхэд бичгээр гаргасан саналдаа: Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийн 10 дахь заалт буюу “Хариулт №10. Явган зорчигч Ц.Эыг замын хөдөлгөөнд оролцуулсан этгээд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” заалтыг зөрчсөн байна. ...гэх хариулттай холбогдуулан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзсэн байх бөгөөд энэхүү хариулт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй төдийгүй хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй хариулт байна гэж үзэв.
Иймд шаардлагатай гэж үзвэл зөрчлийн хэрэг нээн энэхүү асуудлыг шалгах боломжтой байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагч нь дахин гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна, хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэх тайлбар дүгнэлт гаргаж байх боловч шүүхийн шатанд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд эргэлзээтэй асуудлыг шүүх хуралдаанд оролцуулах замаар шинжээчээс тодруулах, дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй атлаа дахин шинжилгээ хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Улсын яллагч нэгэнт яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах санал гаргасан тул шүүх улсын яллагчийн саналын дагуу шийдвэрээ гаргах ёстой гэх тайлбарыг гаргасан болно.
Mонгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт: Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Мөн зүйлийн 2 дахь хэсэг ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно...гэж заасан төдийгүй улсын яллагчийн тайлбартай холбоотой хуулийн зохицуулалт байхгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан, талуудын санал, мэтгэлцээнд үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрээ гаргасан болно.
Нөгөөтэйгүүр хэргийг прокурорт буцаах үндэслэл, хэмжээ хязгаарыг хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан ба хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлүүд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй төдийгүй улсын яллагчийн яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах саналын үндэслэл нь дээрх хуулийн зохицуулалт, агуулга, үзэл баримтлалд нийцээгүй байна гэж шүүх үзэв.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ж-г цагаатгаж шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон асаргааны зардалд 4.373.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авсан ба шүүгдэгч энэхүү төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 5.096.500 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т: шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино гэж заасны дагуу хохирогч Ц.Эы 5.096.500 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхив.
Шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэх шийдвэр гарсантай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн багш нар шинжээчээр оролцож, шинжээчээр ажилласан зардалд 471.264 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ...шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульчилсан тул шинжээч нарт зардал төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 1.2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...гэж заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... шүүгдэгчийг цагаатгасан... бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцна гэж заасан байх тул Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас шинжээчдийн зардал 471.264 төгрөгийг гаргуулан Дотоодын хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, техникийн ухааны магистр, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа, Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Рагчаа овогтой Мөнхбаяр, ахлах багш, хууль зүйн ухааны доктор, авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа Доржсүрэн овогтой Нямдорж, багш, магистр, замын зохион байгуулалтын мэргэшсэн мэргэжилтэн болон эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа цагдаагийн ахмад Түмэнбаяр овогтой Анхбаяр нарт олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ослын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Жгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч Л.Ж нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гарах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ж-г цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Л.Ж нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-ы 5.096.500 /таван сая ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын шинжээчээр ажилласан зардалд 471.264 /дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг/-ийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас гаргуулан Дотоодын хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Р овогтой М, ахлах багш, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн дэд хурандаа Д овогтой Н, багш, цагдаагийн ахмад Т овогтой А нар /дансны дугаар: Хаан банк /-т тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 471.264 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч нь 4.373.000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ослын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА