Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 126

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00126

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө хаягт байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бөөчүүд овогт Лүндэндоржийн Туяа /РД:УЖ68121202/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                                     

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Бөөчүүд овогт Лүндэндоржийн Туяа нь “БСБ Финанс ББСБ” ХХК- иас 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 677 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.009.800 төгрөгийн хэрэглээний зээлийг сарын 3,7 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч Л.Туяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа. Л.Туяа нь гэрээ байгуулах үеийн хаягтаа оршин суудаггүй бөгөөд одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, бид өөрсдөө олж тогтоох боломжгүй тул Л.Туяаг эрэн сурвалжилж өгнө үү.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бөөчүүд овогт Лүндэндоржийн Туяа /РД:УЖ68121202/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Хэрэгт нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК болон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг гудамж, 3-38 тоот хаягт оршин суух Лүндэндоржийн Туяа нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 677 тоот “Барьцаат зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Туяа нь нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1.009.800 төгрөгийн зээлийг авч, барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул үүгээр Л.Туяаг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт Лүндэндоржийн Туяа нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг гудамж, 3-38 тоот хаягт бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй тухай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны ажлын албаны тодорхойлолт авагдсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бөөчүүд овогт Лүндэндоржийн Туяа /РД:УЖ68121202/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь Л.Туяаг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

         Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-тай холбоо барих утас: 302767, 91919560 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бөөчүүд овогт Лүндэндоржийн Туяа /РД:УЖ68121202/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК

холбоо барих утас: 302767, 91919560 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА