Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/2017/00175/И

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах Мобиком корпораци ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамжны 85 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УП90123003, Боржигон овогт Ганбатын Дөлгөөнд холбогдох

 үйлчилгээний  болон гар утасны төлбөрт нийт 1 236 637  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 04 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагчаас гар утасны үйлчилгээний төлбөр болон гар утасны төхөөрөмжийн төлбөрт 1 236 637 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Дөлгөөн нь 2013-11-21 өдөр Мобиком корпораци ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах 20173891 тоот гэрээ байгуулан, iphone 5S 32GB маркийн гар утсыг 2 000 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ үүрэн холбооны дараа төлбөрт багц үйлчилгээг авсан.

Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, гар утас болон ярианы төлбөрөө төлөхгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээнд заасны дагуу гар утасны төлбөрт 1 181 998 төгрөг, гар утасны ярианы төлбөрт 54 639 төгрөг, нийт 1 236 637 төгрөгийг хариуцагч Г.Дөлгөөнөөс гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Г.Дөлгөөн шүүхэд гаргасан тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 236 637 төгрөгөөс 100 000 төгрөгийг 2017-02-27 өдөр, 100 000 төгрөгийг 2017-03-27 өдөр, 1 036 637 төгрөгийг 2017-05-01 өдрийн дотор тус тус  төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 99029851 дугаарын 2014 оны 01 сараас 2015 оны 01 сарыг дуустал хугацааны үйлчилгээний  болон гар утасны төхөөрөмжийн төлбөр 1 236 637 төгрөгийг хариуцагч Г.Дөлгөөн 100 000 төгрөгийг 2017-02-27 өдөр, 100 000 төгрөгийг 2017-03-27 өдөр, 1 036 637 төгрөгийг 2017-05-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 34 229 төгрөгөөс 17 1145 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17 1145 төгрөгийг, хариуцагч Г.Дөлгөөнөөс 17 1145 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,