Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр, 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 2024000210008 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: *Улсын иргэн, *төрсөн, 32 настай, эрэгтэй, *, *, мал малладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/.   

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрдийн ******* тоотод оршин суух *******ын гэрт иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судалсан  нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 23 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрдийн ******* тоотод оршин суудаг *******ын гэрт *******тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 000000100 дугаартай: “...*******ын биед гэмтэл учирсан байна. Баруун чамархайн дунд дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. *******ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд ******* гэдэг найзындаа очтол хүмүүс 0.5 литрийн хэмжээтэй 1 шил “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хүмүүстэй хамт архи уусан. ******* дараа нь 0.75 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи дэлгүүрээс авчраад хуваан ууж байтал ******* тасарч унасан. Тэгээд дахиад гэгч 0.5 литрийн хэмжээтэй 1 шил “Ерөөл” нэртэй архи дэлгүүрээс авчраад ууж байтал дуусаад дахиад ын найз бид 2, төв дэлгүүрийн урд талаас очиж 0.5 литрийн хэмжээтэй 1 шил “Ерөөл” нэртэй архи аваад би тэр хүнийг таксинд суулгаад *******ынх руу явуулсан. Би өөрөө замаараа айлаар орно гэж бодоод алхаж байгаад болиод шууд *******ынд очсон. Тэгээд 0.5 литрийн хэмжээтэй архиа бид нар хувааж уугаад нилээн согтсон байсан. ...Тэнд юм ярьж сууж байгаад гэрээс нь гарсан чинь миний толгой руу а гэх залуу архины шилээр цохих шиг болсон. Би толгойгоо дарсан чинь цус гоожоод байсан. Би түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...Би нилээн согтуу байсан болохоор миний толгой руу юугаар цохисныг сайн мэдэхгүй байна. Би эмнэлгийн байгууллагад үзүүлж, 4 оёдол тавиулж, хувиараа эмчилгээ хийлгэсэн. ******* нь надад бэлнээр 100,000 төгрөг, дансаар 200,000 төгрөг өгсөн. Миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа болохоор надад гомдол, санал хүсэлт байхгүй. *******гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-6, 13-17 дугаар хуудас/,

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “2020 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчимд Увс аймгаас Тосонцэнгэл суманд ирээд ******* гэх айлд ирж хоносон. Тэгээд өглөө нь гадуур гарч унаа сураглаж, зар өгчихөөд буцаж очихдоо бид хоёр нэг шил архи авч очтол гаднаас орж ирэн ******* ах, бид дөрөв нийлээд архи хувааж уусан. ..., бид гурав юм яриад сууж байснаа ад хандаад чи дээрэлхээд байгаа юм уу гэж хэлээд хоёулаа босоод ирсэн. газар байсан сэнжтэй аягыг аваад ын толгой руу нэг удаа цохисон, би дундуур нь орж тэр хоёрыг салгасан. Харин ыг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,   

-*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчимд Увс аймгаас Тосонцэнгэл суманд ирж *******ынд тэй очиж хоносон. Тэгээд өглөө Завхан аймаг явах унаа хайх гээд ******* бид гурав төв дэлгүүрийн үүдээр очиж унаа сураад дэлгүүр орж нэг ширхэг 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад *******ынд очоод хувааж уугаад сууж байтал гаднаас ******* гэх залуу орж ирсэн. ******* бид гуравтай архи уусан. ...Би цай ууж байсан стканаараа *******ын толгойн баруун дээд хэсэгт нь нэг удаа цохисон, өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,  

-Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 дугаар сарын 23-ны шөнө *******тай архи ууж, маргалдсаны улмаас *******ын толгой руу нь шилэн стакан аягаар цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд *******гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.     

Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол  шүүх  биелэгдээгүй  торгох  ялын 15 нэгжтэй  тэнцэх хэмжээний

төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                           

                                                                                       

                                                   

                                                                                                                                                                                                                                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН