Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 143

 

 

 

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00143

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3, Жигжиджавын гудамж 7/1 хаягт байрлах, Нийслэлийн Газрын Алба

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд, Петровис ШТС-ын баруун талд байрлах, “Монтед” ХХК /РД:2091038/

Газрын төлбөрт 13.246.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандах, хариуцагч “Монтед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Газрын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монтед ХХК нь Нийслэлийн газрын албатай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилдээ 1.766.160 төгрөг төлөхөөр 168030/0072 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Монтед ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин газар эзэмшсэний төлбөр болох 2012 оны 1.766.160 төгрөг, 2013 оны 1.766.160 төгрөг, 2014 оны 1.766.160, 2015 оны 1.766.160, 2016 оны 1.766.160 нийт 8.830.800 төгрөгийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд манай байгууллага Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож 4.415.400 төгрөг, нийт 13.246.200 төгрөгийг Монтед ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч “Монтед” ХХК-тай  харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13.246.200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч “Монтед” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 13.246.200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Монтед” ХХК нь Нийслэлийн Газрын Албаны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийт 13.246.200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Газрын алба нь хариуцагч “Монтед” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 13.246.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, хариуцагч “Монтед” ХХК нь Нийслэлийн Газрын албаны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийт 13.246.200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Нийслэлийн Газрын алба, хариуцагч “Монтед” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дардаж, хариуцагч “Монтед” ХХК-иас 224.181 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч “Монтед” ХХК нь Нийслэлийн Газрын албаны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийт 13.246.200 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Монтед” ХХК-иас 224.181 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА