| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0025/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1924001080017 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт******* багт оршин суух, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, .
.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 00 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн Майхан толгойн 11-13 тоотод байрлах өөрийн гэртээ маргалдаж, түүний зүүн нүдэн тус газарт нь цохиж зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, болор хагас мултрал, цайлт, зүүн нүдний хараа бууралт 0,25 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байх үедээ өөрийн гэртээ болон нөхөртэйгээ “... гэртээ гал түлүүлэхгүй гэж маргалдан...” гал түлэх гэж хагалж бэлтгэсэн модыг шидэж гийн зүүн нүдэнд цохиж, нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, болор хагас мултрал, цайлт, зүүн нүдний хараа бууралт 0,25 болж буурсан гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз гэх залуугийнд эхнэр хамт пиво уух гээд очтол эхнэр ******* нь миний зүүн нүд рүү мод шидэж гэмтэл авсан. Тэгээд тэр даруй эмнэлэгт үзүүлж дараа нь цагдаад мэдэгдсэн. Эмч үзээд миний нүдийг ноцтой гэмтсэн байж болзошгүй байна, яаралтай хот явж нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн гэсэн. Тэгээд би эхнэр Наранчимэгийн хамт маргааш нь автобусаар Улаанбаатар хот руу явж улсын нэгдүгээр төв эмнэлэгийн нүдний тасагт хэвтэн эмчлүүлсэн Эмч нар намайг хагалгаанд оруулж магадгүй үрэвсэл ихтэй байгаа учир эмчлүүл гээд хэвтүүлсэн. Нэгдүгээр эмнэлэгээс гараад гадуур эмчилгээ хийлгэж байгаад сумандаа ирсэн. Зүүн нүд маань нэлээн зовиуртай байна. Өвдөлт гайгүй харин харахдаа муу байна...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 41-42-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 00 цагийн үед би нөхөр болон манай нөхрийн хүргэн болох хамт бид гурав гэр бүлийн найзууд болох гэрт 1 ширхэг 2,5 литрийн пиво авч очсон. Бид нарыг гэрт нь ороод суухад эхнэр нь нэлээн согтуу агсам тавиад сууж байсан. Тэгээд гэр нь гал хөсгүй хүйтэн байхаар нь би галаа түлээч ямар их тамхи татдаг юм гэж үглэж байгаад зуухны нь ойр орчмыг цэвэрлээд галаа түл гэж хэлтэл галаа түлэх гээд зогсож байтал эхнэр нь зуухан дээр тээж хэвтээд гал түлүүлэхгүй гээд байсан. Удалгүй зуухан дотроос нөхрийнхөө гал асаах гээд өрсөн байсан модыг аваад шидсэн. Тэгтэл тэр мод нь манай нөхрийн толгой руу оносон. Манай нөхөр нүүрээ дараад намайг цохьчихлоо гэхээр би тонгойгоод нөхрийнхөө нүүр рүү хартал хамраас нь цус гарч байсан. Тэгтэл гар утасныхаа гэрлийг тусгаад хартал нүд нь нэг л биш болсон байсан. Тэгээд бид гурав тэндээс гэртээ ирээд эмчид үзүүлсэн дээр гэж ярилцаад эмчид үзүүлсэн. Манай нөхрийн нүдний хүүхэн хараа гэмтсэн бололтой, маш ноцтой харагдаж байсан. Яаралтай хот яв гэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэр эгч уйлаад ах руу агсамнах аястай юм яриад эхэлсэн. Тэгэхээр нь ах г тайвшруулаад овоо гайгүй болоод байж байтал эгч нөхрийнхөө гал асаах гээд зомгол цуулж байсан хутгыг аваад тэр хутгаа барьчихаад гал асаах гэлээ та нар гээд эгчийг гэр дотор тойруулж хөөгөөд байсан. Дараа нь эгч зуухан дотор гал асаах гээд бэлдсэн байсан түлээний модноос аваад шидсэн нь баруун талын орон дээр сууж байсан ахын нүүрийг нь оносон. ах гараараа нүдээ дараад миний нүд сохорчихлоо гээд орилоод доошоо тонгойгоод суухад хамраас нь цус гарч, зүүн нүдний доод зовхи хөхрөөд ил гараад ирсэн, хүүхэн хараа нь томорсон нүдний цагаан өөхөн хэсэг нийтдээ цус хураад улаан болсон байсан. Наранчимэг эгч бид хоёр гар утасны гэрэл тусгаж харсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... уйлж агсамнаад эхэлсэн. Тэгэхээр нь би гараад явж байтал манай эхнэр миний араас гарч ирээд намайг эргээд ороод ир гэсэн. Тэгээд намайг ортол эгч хүмүүс рүү дайрч давшлаад хөөж туугаад байж байсан. Би ийг эхнэртэйгээ муудалцах байх гэж бодоод гэрээс авч гарах гээд зууралдаад байж байтал баруун талын орон дээр сууж байсан ах нүүрээ дараад доошоо ёолоод суусан. Наранчимэг эгч аа чи нүд рүү нь модоор цохьчихлоо шүү дээ, яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. ******* эгч ахыг анх гэрт нь орж ирэхэд үг хаяад гомдож туньсан байдалтай юм яриад байсан. Миний ойлгосноор урд нь тэр хоёр ахын гэрт нь мал идээнээс болж маргалдсан тэгээд хөөгдөж туугдсан юм яриад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шөнө 01 цагийн үед эхнэр хамт манайд ирсэн. нь зүүн нүдээ дарсан байсан. Тэгээд надад үзүүлэх гэж ирлээ, нүдээ гэмтээсэн гэхээр нь хартал зүүн нүд нь тэр чигтээ улайсан, хүүхэн хараа нь нэлээн том болсон байсан болохоор би шууд эмнэлэг дээр очиж боолт хийлгэ, тэгээд дусаалга хэрэглээд яаралтай Улаанбаатар хот яв гэж зөвлөсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53-р хуудас/,
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх зүүн нүдний хараа бууралтын өөрчлөлтүүд нь нэг гэмтлээс буюу зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, болорын мултрал, цайлтаас болж үүссэн байна. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт зүүн нүдний хараа бууралт 0,25 зүүн нүдний битүү гэмтэл, болор хагас мултрал, болор цайх, шилэнцэрт хөвөлт гэсэн оноштой мэс засал эмчилгээ хийлгэх саналтай гэсэн байна. Өөрөөр хэлбэл гийн биед учирсан гэмтлүүд нь мэс засал эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой. Мэс засал эмчилгээ хийлгээгүй учир дээрх 3 дүгнэлтэнд тусгагдсан хараа бууралтын өөрчлөлтүүд илэрсэн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 97-98-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13964 дугаартай: “...гийн биед зүүн нүдний алимны битүү гэмтэл, цус хуралт, эвэрлэгийн шарх, болорын мултрал, хараа 0,01 дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн нүдний харааны бууралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.7,34.3-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 35 нөлөөлөх, 2.2.4-д зааснаар гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай: гийн биед зүүн нүдний алимны битүү гэмтэл, цус хуралт, эвэрлэгийн шарх, болорын мултрал, хараа 0,8 дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. гийн биед үүссэн гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13964 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаартай: “...д зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, болор хагас мултрал, цайлт, зүүн нүдний хараа бууралт 0,25 болж буурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болох ба хатуу мохоо зүйлийн цохилтын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Зүүн нүдний дээрх гэмтлүүд нь нэг механизмаар үүсгэгдсэн тул салгаж гэмтлийн зэрэг тогтоохгүй. Зүүн нүдний дээрх гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид мэс засал эмчилгээ хийлгэх заалттай байгаа нь Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 86-88-р хуудас/,
Эмч Д.ын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн: “... Зүүн нүдийг нээн үзэхэд салст улайсан. Нүдний алим цус хуралттай. Хүүхэн хараа өргөссөн байдалтай. Баруун нүдийг даруулж байгаад харахад юм сайн харахгүй байна гэнэ. Гэрэл тусгаж харахад гэрлийн урвал сул. Нүдээр хатгаад байна гэнэ...” гэсэн тодорхойлолт,
Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай: “...Тус багийн иргэн Мижиддоржийн нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 634 толгой мал тоологдсон. Амьдралын түвшин сайн. Багийн үндсэн иргэн, байнгын оршин суугч мөн болно...” гэсэн тодорхойлолт,
ын ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар,
*******ын амбулатороор эмчлүүлэгчийн картын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хохирогчид төлсөн зардлын тооцооны жагсаалт,
Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 11 дугаартай: ******* нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй болно. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ямар нэгэн хариуцлага хүлээх чадвартай болно...” гэсэн дүгнэлт,
гийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын болон иргэний үнэмлэхний хуулбар, эмчилгээнд явсан үеийн зардлын жагсаалт, баримтууд, Health-Aid үүдэн эмнэлгийн томографийн шинжилгээний болон үзлэгийн тэмдэглэл, зурагнууд, гэмтэл учирсан үеийн гэрэл зураг, Сондра нүдний эмнэлэгийн үзлэгийн карт, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 00 цагийн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байх үедээ өөрийн гэртээ болон нөхөртэйгээ “гэртээ гал түлүүлэхгүй гэж маргалдан” гал түлэх гэж хагалж бэлтгэсэн модыг шидэж гийн зүүн нүдэнд цохиж, нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, болор хагас мултрал, цайлт, зүүн нүдний хараа бууралт 0,25 болж буурсан гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулсаны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч *******ын: “... түүний эхнэр Наранчимэг нарын хамт пиво барьсаар гаднаас манайд орж ирсэн. Тэгээд би гэртээ унтаж амрах гээд ор, дэрээ зассан байсан болохоор гэрт ирсэн хүмүүст дотроо жаахан дүргүй хүрсэн. Тэгтэл нөхөр маань галаа түлээдэхье гээд галаа асаах гээд зуухандаа мод хийсэн. Би нөхөртөө хандан одоо гал түлэхгүй ээ, унтаж амармаар байна гэхэд, нөхөр маань хүн орж ирж байхад чи яагаад байгаа юм бэ? гээд над руу уурласан. Би ч галаа түлүүлэхгүй гээд зуухан дээрээ тээж хэвтсэн. Тэгээд пиво уусан байсан болохоор хэсэг хугацаанд ухаан санаа балартсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм...Тиймээс би өөрийнхөө гэм бурууг ойлгож, маш их гэмшиж байна...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Шүүгдэгч *******ын “... учруулсан хохирлоо сайн дураараа төлж, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт,
Хохирогч гийн: “...******* нь эмчилгээ болон унааны зардал, хохирлыг тухай бүрт нь барагдуулж байсан. Эмчийн дүгнэлтээр биеийн байдал сайжирч байгаа тул иргэн *******т ямар нэгэн гомдол саналгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, / хх-ийн 117-р хуудас /
Хохирогч гаас ирүүлсэн хохирлын талаархи баримт /хх-ийн 34-38-р хуудас/
Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алтжингийн хохирогч гаас ирүүлсэн хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 120-121-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон албадлагын арга хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын түлээний модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд устгаж, CD-ийг хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын түлээний модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч гийн 1 ширхэг СD-ийг эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ