Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00467

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** хороолол, ** байрны  тоотод оршин суух, эрэгтэй, РД-**, Монгол овогт Б Б,  

хариуцагч- Баянгол дүүрэг,  хороо, **  гудамжны  тоотод оршин суух, эрэгтэй, РД-**, Зөөд овогт Б Ч  холбогдох

  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг ** оны ** сарын ** өдөр хүлээн авч,  ** оны ** сарын ** өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаас  төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие хугацаат цэргийн албыг дүйцүүлэн хаах талаар сайн мэдэхгүй байсан бөгөөд  оны  сард бусдаар дамжуулан иргэн Б.Ч танилцсан. Энэ талаар Б.Ч лавлахад танил талгүй бол маш хэцүү байдаг, надад танидаг хүн байгаа тэр хүнтэй холбож өгч чадна шүү гэж хэлсэн.

Тэгээд хугацаат цэргийн албыг дүйцүүлэн хаалгахаар Б.Ч  төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө авснаас хойш сураггүй байж байгаад утсаар холбогдоход одоо болж байгаа нэмж,  төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлэхэд нь Хаан банкны тоот данс руу  төгрөгийг шилжүүлсэн.

Улмаар би *** өдөр дүүргийнхээ цэргийн хэлтэс дээр очиход дүйцүүлэн хаах албыг заавал өөрийн биеэр очиж, хаах шаардлагатай байдаг талаар мэдэж, Б.Ч цагдаагийн байгууллагаар шалгуулах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Б.Ч  төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

            Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нэхэмжилсэн ** төгрөгийг ** өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжилсэн ** төгрөгийг хариуцагч Б.Ч ** өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн ** төгрөгөөс ** төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн ** тоот данснаас ** төгрөгийг, хариуцагч Б.Ч **  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,