Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Д-д холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар Цайртын ... айлын ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛБ............./ Ш.Д.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баруун–Уртаас Улаанбаатар чиглэлийн замын цагдаагийн хяналтын постод албан үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа У.Д-н албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед найзыгаа гаргаж өгөх гээд аймгийн баруун талд байх “сайн яваарай” хаалганы пост дээр олон нийтийн цагдаатай таарсан. Би тухайн үед согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч У.Д-н“...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Б.Б гэх алба хаагчаас үүрэг, чиглэл авч сонсогч Э-н хамт Баруун-Урт сумын цагдаагийн 1 дүгээр пост буюу Баруун-Урт сумаас ертөнцийн баруун тийш 2 км-т байх постод үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл 15 цаг 20 минутын орчимд постод дээрх зам дээр үүрэг гүйцэтгэж байтал Баруун-Урт сумаас Мөнххаан сумын чиглэлд приус-10 маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл постоор гарч байхаар нь шалгах гээд дохиур модоороо дохиход машин тоормосолж зогсох үед ард нь сууж байсан Д гэх залуу жолоочид хандан “яв яв наадах чинь хамаагүй ” гэхэд тухайн машиныг жолоодож явсан эмэгтэй шууд хөдлөөд явчхаар нь араас нь би өөрийн приус-10 маркийн ......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун тийш “сайн яваарай” гэх самбарын ойролцоо зогсоод бууж очин “амрыг эрье та бичиг  баримтаа шалгуулна уу” гэж хэлэхэд машины араас Д гэх залуу бууж ирээд “чи яахаараа бид нарыг зогсоодог бэ явуул” гээд хувцаснаас барьж аваад, тонгорч  унагахаар нь  босоод иртэл дахин баруун тал руу тонгорч унагаан миний дээрээс толгой руу гараараа 2-3 удаа цохиход нь би “та цаашаа байж бай би тантай юм яриагүй жолоочтой ярьж байна. Гэхэд Чи бид нарыг явуул яахаараа биднийг зогсоодог юм бэ пизда минь гэсэн бөгөөд тухайн үед Мөнххаан сумаас эргүүлийн ахлах мөрдөгч Б.М нь ирж байгаа таарч болиулсан бөгөөд би станцаараа цагдаагийн газар руу энэ тухай мэдээлсэн юм. Д нь таксины жолооч бөгөөд тэр утгаараа нь таньдаг болсон. Тухайн машинд жолоочоор нь 40 гаруй насны эмэгтэй, Д-гээс гадна 2 эрэгтэй хүн цуг явж  байсан бөгөөд тухайн хүмүүс нь Д-г болиулах арга хэмжээ аваагүй юу ч дуугарахгүй зогсоод байсан. Д нь нэлээд их согтолттой харагдаж байсан. Миний зүүн гарын тохойн хэсгээр хөндүүр, мөн намайг тонгорч унагаах үед миний самсунг А-10 маркийн гар утасны дэлгэц хагарсан юм. Өөр гэмтэл зүйл байхгүй. Албан үүргээ гүйцэтгэж  байх үед хууль ёсны шаардлага эсэргүүцэж миний биед халдсанд нь гомдолтой байна.

...Би 2018 оны 12 дугаар сараас одоог хүртэл  Сүхбаатар аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт Олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагаас 28-ны өдрийн 08 цаг хүртэл аймгийн төвөөс баруун тийш 3 километр зайд байрлах Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн замын хяналтын постод албан үүрэг гүйцэтгэх Цагдаагийн газрын даргын томилгоотой ажиллаж байсан юм. Тухайн үед Ш.Д-д зодуулж зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтэл учирсан. Одоо ямар нэгэн зовуур байхгүй. Ш.Д намайг зодох явцад миний өөрийн эзэмшлийн самсунг галакси А-10 маркийн гар утас  газар унаж нь хагарсан. Би Ш.Д-тэй зүй бус харьцаж, биед нь  халдсан асуудал байхгүй. Би машины жолооч эмэгтэйтэй харьцаж байхад Ш.Д нь арын суудалд сууж байснаа машинаас бууж ирээд бидний дундуур орж намайг зодсон. Миний зүгээс Ш.Д-д гаргах гомдол, санал байхгүй. Харин гар утасны дэлгэцний үнэлгээ болох 115.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ш.Д нь өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 51 минутад миний хаан банкны 5645055745 тоот данс руу 115.000 төгрөг шилжүүлсэн, миний хохирлыг барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

Гэрч Г.Э-н“...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим Д нь эгчээ манай 2 найз Мөнххаан сум явах гэж байгаа юм унаа нь аймгийн баруун талын хаалган дээр хүлээж байна гэнэ би  согтуу машинаа барж чадахгүй байна та хүргээд өгчих гэхээр нь би өрийн приус-20 маркийн ......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Д түүний найз У, хүргэн Э нарыг суулгаад аймгийн баруун талын постод дээр очтол нэг цагдаа модоороо дохихоор нь зогстол араас Д нь яв яв  наадах чинь хамаагүй гээд бархираад сандаргаад байхаар нь хөдлөөд явж байтал сайн яваарай гэх самбарын тэнд нөгөө  цагдаа араас приус-10 маркийн машинтай ирж зогсоосон. Тэгээд надаас бичиг баримтаа шалгуул гэтэл ард сууж байсан Д нь машинаас буугаад хүн  буулгаад буцахын хооронд чи зогсоолоо пизда минь гээд тухайн цагдаатай барьцалдах үедээ замын хажуу руу тэр хоёр унаж байгаа харагдсан бөгөөд би машинаасаа буугаад хартал Д нь тухайн  цагдаагийн дээр гарчихсан нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Би очиж салгах гэсэн боловч дундуур нь ороод өөрөө цохиулчих магадгүй гээд  очиж чадаагүй тэгээд цуг явж байсан 2 залууг салга гэсэн тэр хоёр мөн айсан байх  салгахгүй харж зогсоод байсан. Удалгүй цагдаад ажиллаж байсан М гэх залуу ирээд тэр хоёрыг болиулсан юм. Д нь гэртээ байхдаа тэр 2 хүнтэй 0.75 л хараа архи хувааж  уугаад дуусгасан. Ер нь бол согтолттой байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

 

Гэрч Г.ГЭ-н“... Д бид хоёр 15 цагийн үед Баруун-Урт сумын төвд У гэх таньдаг залуутай таараад Д, У бид гурав Д-гийнх болох Баруун-Урт сумын 4 дүгээр баг Дэнжийн ....... тоотод очиж 0.75 литрийн хараа архи хувааж уугаад дуусгасан ба У нь Мөнххаан сум руу явах унаа хүлээгээд байна хүргээд өгчих гэсэн ба Д нь хажуу айлын хүн болох Э гэх эмэгтэйг гуйгаад бид Баруун-Урт  сумаас баруун тийш постоор дамжаад гараад явж байтал араас машин ирээд цагдаа зогсоосон ба тухайн цагдаа жолооч болох Э-гээс бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд Д машинаас буугаад тухайн цагдаагийн хувцаснаас бариад тонгорч унагаахаар би болохгүй гэж Д-д хэлэхэд миний үгийг сонсохгүй байсан ба бараг л намайг зодох гээд байсан юм. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Гэхдээ Д нь тэр цагдаагийн биед хүрч тонгорч унагаасан нь буруу үйлдэл гэдгийг нь би мэдээд байгаа  юм. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар руу аваад явсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад байгаа харагдсан ба Д нь тэр цагдаа дээр гараад гараараа цохиж байгаа харагдсан гэхдээ яг хашаа нь цохисныг мэдэхгүй байна. Мөн Д нь тухайн цагдаад чи намайг  шалгах эрхгүй зүгээр явуул пизда минь гэж хэлж байсныг нь санаж байна. Д бид нар 0.75 литрийн хараа архи 2 шилийг уучихсан байсан бөгөөд нэлээн согтуу байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Ч.У-ын “.... Маргааш нь сум руугаа буцах гэж байгаад бага ангийн найз Дтэй таарч тэдний гэрт очиж Д-гийн хүргэн дүү Э бүтэн нэрийн мэдэхгүй гурвуулаа нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи уусан. Д-гийнд тэр архиа уучхаад байж байтал сумаас ирсэн унаа маань аймгийн баруун хаалган дээр хүлээж байна гэхээр нь Д-гийн бэр эгчийг гуйж унаа руугаа хүргүүлэхээр Д, Э нар цуг явсан. Би тухайн үед маш их согтуу байсан учир зарим сайн санахгүй байгаа. Нэг сэргэтэл аймгийн баруун талд засмал замын хажууд зогсчихсон М гэдэг цагдаа ирчихсэн “та нар нэг чинь цагдаа зодож байхад хорьж болиулдаггүй юмуу гээд намайг загнаж байсан. Тэгээд Д цагдаатай муудах гээд зууралдаад байхаар нь чи битгий цагдаатай муудаад бай боль гэж хэлсэн. Би  үнэндээ цагдаатай хаана таарсан, Д цагдааг зодсон гэдгийг огт санахгүй байгаа. Ямар ч байсан цагдаад ажилладаг М ирчихсэн Д-г чи яагаад  цагдаа зодож байгаа юм бэ гээд загнаад байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Б.М-н “...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төвөөс баруун тийш сайн яваарай гэх үдэлтийн хаалган дээр хот явж байгаа найзыгаа гаргаж  өгчхөөд үдээс хойш 16 цагийн  орчимд буцаад аймгийн төв рүү өөрийн .........СҮА улсын  дугаартай приус-20 маркийн машинаар буцаж явтал сайн яваарай үдэлтийн  хаалганаас зүүн тийш 300-400 метрийн зайтай засмал зам дээр улаан өнгийн приус-10 маркийн машин баруун тийш харан зогсчихсон, замын хойд талд хоёр хүн зодолдоод байх шиг байхаар нь ойртож ирээд хартал нэг цагдааг энгийн иргэн зодож байхаар нь бууж очиход олон нийтийн цагдаа Д-г Д гэх залуу дээр нь гарчихсан зодож байхаар нь салгаж болиулсан. Д их хэмжээний согтолттой  байсан бөгөөд олон нийтийн  цагдаа Дийн хувцас нь бөөн тоос шороо болчихсон станц, энгэрийн камер зэрэг нь газар шидэгдэж унасан байсан. Д болон Дгийн нүүр царайд ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Миний харснаар Д нь Дийн дээр гарчихсан гараараа хэд хэдэн  удаа цохиж, цээж рүү нь нэг удаа өшиглөж харагдсан. Би Дээс юу болсон талаар тодруулж асуухад Замын хяналтын постод дээр энэ машиныг шалгахаар зогсооход зогсож байснаа зугтсан. Араас нь ирээд шалгах гэтэл ард сууж явсан Д нь шаардлага эсэргүүцэж намайг зодлоо гэж байсан. У.Д нь олон нийтийн цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан ба аймгийн баруун талын засмал зам дээр замын цагдаагийн хяналтын постод  үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Зам дээр зогсож байсан машинд Дтэй нийлээд 4 хүн байсан. Ямар ч байсан нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүн харагдаж байсан. Тэгээд хүмүүс нэг эмэгтэйгээс бусад нь бүгд согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаартай: 1.У.Д-нбиед зүүн гарын няцралт бүхий гэмтэл учирчээ, 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай: Ш.Д-ээс авсан гэх цусанд 1.6 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

 

        - У.Д-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/

           

-Линзийн Өгөөж ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн /хх-ийн 36-45/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Ш.Д-гийн ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55/

 

- Шүүгдэгч  Ш.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 54/

 

- Шүүгдэгч Ш.Д-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 50/

-2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан гэрээ /хх-ийн 71-73

 

-2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 74-77/

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын цагдаагийн байнгын постонд ажиллах эрүүгийн нэгдсэн байршлын томилгоо /хх-ийн 78/

 

-Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн албан хаагчдыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-н, 03 сарын 01-нээс 03 сарын 31-ний цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 79-80 /

 

У.Д-н Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга /хх-ийн 81/

 

Хохирогч У.Д-д 115 000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 83/

 

- Шүүгдэгч Ш.Д-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 88/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5/64 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 89 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 82 дугаартай санал /хх-ийн 90/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баруун–Уртаас Улаанбаатар чиглэлийн замын цагдаагийн хяналтын постод албан үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа У.Д-н албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж зодсон болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед найзыгаа гаргаж өгөх гээд аймгийн баруун талд байх “сайн яваарай” хаалганы пост дээр олон нийтийн цагдаатай таарсан. Би тухайн үед согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ”гэх,

хохирогч У.Д-н “...Баруун-Урт сумаас Мөнххаан сумын чиглэлд приус-10 маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл постоор гарч байхаар нь шалгах гээд дохиур модоороо дохиход машин тоормосолж зогсох үед ард нь сууж байсан Д гэх залуу жолоочид хандан “яв яв наадах чинь хамаагүй ” гэхэд тухайн машиныг жолоодож явсан эмэгтэй шууд хөдлөөд явчхаар нь араас нь би өөрийн приус-10 маркийн .....СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун тийш “сайн яваарай” гэх самбарын ойролцоо зогсоод бууж очин “амрыг эрье та бичиг  баримтаа шалгуулна уу” гэж хэлэхэд машины араас Д гэх залуу бууж ирээд “чи яахаараа бид нарыг зогсоодог бэ явуул” гээд хувцаснаас барьж аваад, тонгорч  унагахаар нь  босоод иртэл дахин баруун тал руу тонгорч унагаан миний дээрээс толгой руу гараараа 2-3 удаа цохиход нь би “та цаашаа байж бай би тантай юм яриагүй жолоочтой ярьж байна. Гэхэд Чи бид нарыг явуул яахаараа биднийг зогсоодог юм бэ пизда минь гэсэн бөгөөд тухайн үед Мөнххаан сумаас эргүүлийн ахлах мөрдөгч Б.М нь ирж байгаа таарч болиулсан бөгөөд би станцаараа цагдаагийн газар руу энэ тухай мэдээлсэн юм... гэх,

гэрч Г.Э-н “...би өөрийн приус-20 маркийн ....... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Д түүний найз У, хүргэн Э нарыг суулгаад аймгийн баруун талын постод дээр очтол нэг цагдаа модоороо дохихоор нь зогстол араас Д нь яв яв  наадах чинь хамаагүй гээд бархираад сандаргаад байхаар нь хөдлөөд явж байтал сайн яваарай гэх самбарын тэнд нөгөө  цагдаа араас приус-10 маркийн машинтай ирж зогсоосон. Тэгээд надаас бичиг баримтаа шалгуул гэтэл ард сууж байсан Д нь машинаас буугаад хүн  буулгаад буцахын хооронд чи зогсоолоо пизда минь гээд тухайн цагдаатай барьцалдах үедээ замын хажуу руу тэр хоёр унаж байгаа харагдсан бөгөөд би машинаасаа буугаад хартал Д нь тухайн  цагдаагийн дээр гарчихсан нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан....” гэх

гэрч Г.ГЭ-н“...Баруун-Урт  сумаас баруун тийш постоор дамжаад гараад явж байтал араас цагдаа зогсоосон ба тухайн цагдаа жолооч болох Эгээс бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд Д машинаас буугаад тухайн цагдаагийн хувцаснаас бариад тонгорч унагаахаар би болохгүй гэж Д-д хэлэхэд миний үгийг сонсохгүй байсан ба бараг л намайг зодох гээд байсан юм. Тэр хоёр хоорондоо зууралдаад байгаа харагдсан ба Д нь тэр цагдаа дээр гараад гараараа цохиж байгаа харагдсан гэхдээ яг хашаа нь цохисныг мэдэхгүй байна. Мөн Д нь тухайн цагдаад чи намайг  шалгах эрхгүй зүгээр явуул пизда минь гэж хэлж байсныг нь санаж байна...” гэх

Гэрч Ч.У-ын “...Би тухайн үед маш их согтуу байсан учир зарим сайн санахгүй байгаа. Нэг сэргэтэл аймгийн баруун талд засмал замын хажууд зогсчихсон М гэдэг цагдаа ирчихсэн “та нар нэг чинь цагдаа зодож байхад хорьж болиулдаггүй юмуу гээд намайг загнаж байсан. Тэгээд Д цагдаатай муудах гээд зууралдаад байхаар нь чи битгий цагдаатай муудаад бай боль гэж хэлсэн гэх,

Гэрч Б.М-ийн “...сайн яваарай үдэлтийн  хаалганаас зүүн тийш 300-400 метрийн зайтай засмал зам дээр улаан өнгийн приус-10 маркийн машин баруун тийш харан зогсчихсон, замын хойд талд хоёр хүн зодолдоод байх шиг байхаар нь ойртож ирээд хартал нэг цагдааг энгийн иргэн зодож байхаар нь бууж очиход олон нийтийн цагдаа Д Д гэх залуу дээр нь гарчихсан зодож байхаар нь салгаж болиулсан. Д их хэмжээний согтолттой  байсан бөгөөд олон нийтийн  цагдаа Дийн хувцас нь бөөн тоос шороо болчихсон станц, энгэрийн камер зэрэг нь газар шидэгдэж унасан байсан. Д болон Дгийн нүүр царайд ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Миний харснаар Д нь Д-ийн дээр гарчихсан гараараа хэд хэдэн  удаа цохиж, цээж рүү нь нэг удаа өшиглөж харагдсан гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаартай: 1.У.Д-н биед зүүн гарын няцралт бүхий гэмтэл учирчээ, 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн дээрх баримтаар Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч У.Д албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэнд цохиж, өшиглөж, зодон түүний Самсунг А-10 маркийн гар утасны дэлгэцийг хагалж гэмтээсэн үйл баримт тогтоогдоно.

 

Хууль сахиулагч гэдэгт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд энэ хэргийн хохирогч У.Д олон нийтийн цагдаа болох нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын У.Д-тэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын цагдаагийн байнгын постонд ажиллах эрүүгийн нэгдсэн байршлын томилгоо, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн албан хаагчдыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-н, 03 сарын 01-нээс 03 сарын 31-ний цалингийн тооцооны хүснэгт, У.Д-н Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Ш.Д нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр цагдаагийн албан хаагчийг ажил, албан үүргийн дагуу хууль ёсны шаардлага тавих эрхтэй, мөн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эсэргүүцэх, саад учруулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүний хууль ёсны үйл ажиллагааг санаатайгаар эсэргүүцэж, биед нь халдаж, гар утасны дэлгэцийг нь хагалж эд хөрөнгөнд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Ш.Д-гийн хохирогч болох цагдаагийн алба хаагч У.Д  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн  зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Ш.Д нь, хохирогч У.Д-н барьж байсан Самсунг А-10 маркийн гар утасны дэлгэцийг хагалсан бөгөөд тэрээр утасны дэлгэцний үнэ 115 000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч У.Д-н “Ш.Д нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 51 минутад миний хаан банкны ................. тоот данс руу 115.000 төгрөг шилжүүлсэн, миний хохирлыг барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт,115 000 шилжүүлэг хийсэн баримт зэргээр нотлогдоно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Ш.Д-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Шүүх шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдал болон прокурорын саналыг  харгалзан  үзэж  шүүгдэгч  Ш.Д-д Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Ш.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ш.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.  

 

Шүүгдэгч Ш.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Д-г Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ш.Д-г 2700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Д-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ш.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ш.Д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч У.Д-д 115000 төгрөг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР