Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч М.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.У-т холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл ...., эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын .... дугаар багт оршин суух,  /рд:........./ М.У.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дүгээр  багт оршин суух  Ө.Ё-г зодож эрүүл мэндэд  нь  “... тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт урагдсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ө.Ё-г“....2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр орой 18 цагийн орчимд М дэлгүүрээс С нэртэй 2.5 литрийн пиво авсан БЭ, М, М-тэй цуг явж байсан У бид дөрөв хувааж уугаад дуусах үед У гэх залуу хэдүүлээ ахиад пиво нэмж ууя гэхээр манай найз БЭ У-т хандан бид хоёрт мөнгө байхгүй байна гэхэд У сумын төв ороод арга нь олдох байх гэж хэлээд БЭ-н мотоциклыг У жолоодож би ард нь суусан, М-н мотоциклыг ард БЭ суугаад БШ дэлгүүрийн гадаа бид очсон юм. Би дэлгүүрийн гадаа очсоны дараа У гэх залууд хандан БЭ бид хоёрт пивоны мөнгө байхгүй гэж хэлэхэд У, Э.БЭ-н гар утсыг булааж аваад, мөн М-гийн мотоциклыг түлхүүрийн булааж аваад энэ хоёрыг дэлгүүрт барьцаанд тавихад зээл өгөхгүй яахий гэж хэлэх үед М.У-аас мотоциклын түлхүүрийг авъя гэж хэлэхэд байж бай яах гээд байгаа юм бэ гээд М-тэй зууралдаж заамдалцах үед би тэр хоёрын дундуур орж яах гээд байгаа юм бэ гээд У-аас Э.БЭ-н гар утсыг аваад Э.БЭ-д өгөхөд У намайг чи ямар том пизда юм бэ гээд миний зүүн шанаанд 1 удаа цохих үед би дэлгүүрийн хананд толгойгоо цохсон, дахиж миний  үснээс зулгааж байшингийн хананд цохсон. Би тухайн үед манараад тонгойх үед  миний хамарт 1 удаа У өшиглөсөн. Урьд өмнө нь бид хоёр маргалдаж муудаж  байгаагүй. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Манай Халзан сумын Д.Э ахын хүү Э.М/М/-тэй У гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мотоциклтой явж байсан. Би шүүх хуралд суухгүй. Миний зүгээс гаргах санал болон гомдол, нэхэмжлэх  зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/

 

Гэрч О.Э-н“...2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед гадаа гэгээ тасраагүй байсан намайг дэлгүүрт сууж байхад Ө.Ё, Э.БЭ нар орж ирээд Боргио пиво зээлж авъя гэхээр би зээлэхгүй гээд гаргасан. Тэгээд удалгүй дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаж муудаад байх чимээ гарахаар нь би гарахад М.У Ө.Ё-г заамдаж дэлгүүрийн зүүн талын ханыг толгойгоороо  нь түлхээд мөргүүлж дараа нь тонгойх үед нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан юм. Би тэр хүүхдүүдэд эмнэлэгт үзүүл цагдаад дуудлага өг гэхэд зүгээр гээд хөдлөөд явсан. Миний хувьд М.У Ө.Ё-г ямар шалтгааны улмаас зодох болсон талаар мэдэхгүй. Намайг дэлгүүрээс гарах үед дэлгүүрийн зүүн талын хананы хажууд М.У Ө.Ё-г заамдаж хана руу толгойг түлхэж 1 удаа мөргүүлж, тонгойх үед нь хөлөөрөө өшиглөх үед Ө.Ё-н хамар орчмоос цус гарч байсныг харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14,

       

           Гэрч Э.М-н“...М.У бид хоёрыг мотоциклтой дэлгүүрийн гадаа очих үед Э.БЭ, Ө.Ё нар таарч юм ярьцгааж байгаад би тэр хоёрыг 1 ширхэг пиво байна сумаас гарч ууя гээд сумаас урагш хогийн зүүн талд 2 литрийн “С” нэртэй пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар сумын төв орж “БШ” дэлгүүрийн гадаа очсон юм. Ө.Ё, Э.БЭ хоёр дэлгүүр лүү эхэлж ороод гарч ирэх үед М.У бид хоёр зөрж ороод дэлгүүрээс тамхи авах гэж ороод  тамхи авалгүй  гарч ирээд М.У намайг мотоциклын түлхүүрээ өгчих түлхүүр дэлгүүрт тавиад пиво авъя гэхээр нь би өгөхгүй гэхэд М.У намайг  чи ганц мотоциклынхоо түлхүүрийг өгчихгүй гээд уурлаад заамдах үед Ө.Ё дундуур орж ирээд салгах үед М.У Ө.Ё-г чи дундуур орлоо надтай зодолдох гээд байгаа юм уу гээд зүүн шанаа орчим 1 удаа цохиод, тонгойх үед хөлөөрөө 1 удаа нүүр орчим өшиглөсөн тэр үед Э.БЭ бид хоёр салгаж гэр гэр лүүгээ явцгаасан юм. М.У Ө.Ё-г зодох үед дэлгүүрийн худалдагч О.Э эгч хажууд байж байсан. Би тухайн үед цагдаад хандах гэхэд Ө.Ё цагдаад хэлээд хэрэггүй гээд хөдөө гэр рүүгээ Э.БЭ-н хамт явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Э.БЭ-н...Э.МӨ.Ё бид хоёрыг ганц пиво байна сумаас гарч ууя гээд сумын төвөөс урагш хогийн цэгийн ойролцоо очиж бид нар хувааж ууцгаагаад дуусан...М.У миний гар утсыг аваад дэлгүүрт тавьчих мөн Э.М-н мотоциклын түлхүүрийг аваад дэлгүүрт тавина гэхэд Э.М уурласан гэтэл М.У Э.М-н цамцнаас заамдаад дэлгүүрийн хананд налах үед Ө.Ё тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл М.У Ө.Ё-н зүүн шанаанд 1 удаа гараараа цохиж, Ө.Ё-г заамдаж хананд толгойг нь цохиж тонгойх үед зүүн хөлөөрөө М.У нүүр орчим өшиглөж байгаа харагдсан тэр үед Э.М бид хоёр тэр хоёрыг салгаж гэр гэр лүүгээ явцгаасан. Э.М, Ө.Ё, М.У бид нар Халзан сумаас урагш хогийн цэгийн зүүн талд Э.М-н авч явж байсан 2 литрийн “С” пивыг хувааж ууцгаасан. М.У Ө.Ё-г зодох үед гадаа харанхуй болох гэж байсан тэгэхдээ М.Уыг Ө.Ё-г шанаанд 1 удаа цохиж, байшингийн хананд толгойг 1 удаа цохих, нүүр орчим 1 удаа хөлөөрөө цохих зэргийг би харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Яллагдагч М.У-н “...Би өмнө өгсөн  мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би М найзтайгаа маргалдаж байхад Ө.Ё дундуур орж ирсэн тэгээд бид хоёр муудсан. Тэрнээс бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Одоо Ө.Ё нь надаас ямар нэгэн зүйл  нэхэмжлээгүй, би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаартай: 1. Ө.Ё-н биед “тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт урагдсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ,  2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/

 

-Ө.Ё-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17/

 

- Шүүгдэгч М.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 35/

 

- Шүүгдэгч М.У-н  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 33/

-Шүүгдэгч М.У-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 44/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 07 дүгээр сарын 23-ны өдрийн 5/63 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 45 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 81 дугаартай санал /хх-46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр  багт оршин суух  Ө.Ё-г зодож эрүүл мэндэд  нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт урагдсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Би М найзтайгаа маргалдаж байхад Ө.Ё дундуур орж ирсэн тэгээд бид хоёр муудсан. Тэрнээс бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Одоо Ө.Ё нь надаас ямар нэгэн зүйл  нэхэмжлээгүй, би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.... ”гэх,

хохирогч Ө.Ё-н  “...МУ-с мотоциклын түлхүүрийг авъя гэж хэлэхэд байж бай яах гээд байгаа юм бэ гээд М-тэй зууралдаж заамдалцах үед би тэр хоёрын дундуур орж яах гээд байгаа юм бэ гээд Уаас Э.БЭ-н гар утсыг аваад Э.БЭ-д өгөхөд У намайг чи ямар том пизда юм бэ гээд миний зүүн шанаанд 1 удаа цохих үед би дэлгүүрийн хананд толгойгоо цохсон, дахиж миний  үснээс зулгааж байшингийн хананд цохсон. Би тухайн үед манараад тонгойх үед  миний хамарт 1 удаа У өшиглөсөн... гэх,

гэрч О.Э-н“...Тэгээд удалгүй дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаж муудаад байх чимээ гарахаар нь би гарахад М.У Ө.Ё-г заамдаж дэлгүүрийн зүүн талын ханыг толгойгоороо  нь түлхээд мөргүүлж дараа нь тонгойх үед нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан юм...” гэх мэдүүлгүүд,

Гэрч Э.М-н“...М.У намайг мотоциклын түлхүүрээ өгчих түлхүүр дэлгүүрт тавиад пиво авъя гэхээр нь би өгөхгүй гэхэд М.У намайг  чи ганц мотоциклынхоо түлхүүрийг өгчихгүй гээд уурлаад заамдах үед Ө.Ё дундуур орж ирээд салгах үед М.У Ө.Ё-г чи дундуур орлоо надтай зодолдох гээд байгаа юм уу гээд зүүн шанаа орчим 1 удаа цохиод, тонгойх үед хөлөөрөө 1 удаа нүүр орчим өшиглөсөн тэр үед Э.БЭ бид хоёр салгаж гэр гэр лүүгээ явцгаасан юм...” гэх

Гэрч Э.БЭ-н “...М.У миний гар утсыг аваад дэлгүүрт тавьчих мөн Э.М-нмотоциклын түлхүүрийг аваад дэлгүүрт тавина гэхэд Э.М уурласан гэтэл М.У Э.М-н цамцнаас заамдаад дэлгүүрийн хананд налах үед Ө.Ё тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл М.У Ө.Ё-н зүүн шанаанд 1 удаа гараараа цохиж, Ө.Ё-г заамдаж хананд толгойг нь цохиж тонгойх үед зүүн хөлөөрөө М.У нүүр орчим өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүд

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаартай: 1. Ө.Ё-н биед “тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт урагдсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ,  2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.У-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

М.Уын үйлдлийн улмаас хохирогч Ө.Ё-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Ө.Ё нь надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.

  Иймд шүүгдэгч М.У-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч М.У-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       

Шүүх шүүгдэгч М.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдал, прокурорын саналыг  харгалзан  үзэж   Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч М.У  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.          

 

Шүүгдэгч М.У  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч М.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.У-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.У-т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч М.У-т  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч М.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч М.У  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ө.Ё-д эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР