| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08088/И |
| Дугаар | 182 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 182
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/00182 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах, “Сар шинэ интернэшнл” Банк бус санхүүгийн байгууллага
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжав хутагт гудамж, 39 байр, 84 тоотод оршин суух, Самбуу овогт Зоригтхүүгийн Болдбаатар /РД:ХЛ78112514/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хороолол, 43 байр, 62 тоотод оршин суух, Самбуу овогт Зоригтхүүгийн Энэрэл /РД:ХЛ87012705/
Зээлийн гэрээний үүрэгт 2.726.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч З.Болдбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201160888 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3.7% хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртлэх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 2.308.250 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 418485 төгрөг, нийт 2.726.735 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.Болдбаатар, З.Энэрэл бид нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нар Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2.726.735 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 726.735 төгрөгийг тус тус төлж барагдуулах, графикийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.726.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нар Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2.726.735 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 726.735 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 58580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 29290 төгрөг, хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нараас 29290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” Банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нар Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2.726.735 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 726.735 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 29290 төгрөг, хариуцагч З.Болдбаатар, З.Энэрэл нараас 29290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА