Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/06064

 

2016 оны 12 сарын 14 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06064

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон, 23 дугаар байр, 42 тоотод оршин суух, эрэгтэй, паспортын дугаар GBR-460037928, Их Британи Улсын иргэн Портер Нейлийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр, 12 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЦБ59081003, Монгол Улсын иргэн, Монгол овогт Чимидийн Алтанцэцэгт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг дангаар өмчлөгч болохоо тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Портер Нейл, орчуулагч Г.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан /ШТҮД: 1057/, хариуцагч Ч.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Дашравдан /ШТҮД: 0345/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Портер Нейл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их Британи Улсын иргэн Портер Нейл миний бие Монгол Улсын иргэн Ч.Алтанцэцэгтэй 2014 оны 4 дүгээр сард танилцаж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ч.Алтанцэцэг нь гэрлэсний дараа зан харилцаа нь эрс өөрзчлөгдөж, надтай огт дуугарахгүй, эхнэр нөхөрийн хооронд хайр халамжгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг дангаар өмчлөгч болохоо тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, орон сууцыг миний өмчлөлд үлдээж, Ч.Алтанцэцэгт би 32.500.000 төгрөг өгөхөөр эвлэрсэн тул эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн бусад шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Их Британи улсын иргэн Портер Нейлтэй 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 09 дүгээр сар гэхэд бидний харилцаа муудаж эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд гэр бүл гэж хэлэхэд хэцүүхэн харилцаатай амьдарч байсан. Портер Нейл нь өөрийгөө ойлгуулахыг хүсэхгүй байсан бөгөөд надтай дуугарахаа больсон. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Портер Нейл өөрийнхөө хувцаснуудыг аваад явсан. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр энэ асуудлыг би гэр бүлээрээ авч хэлэлцсэн. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байхгүй байхад нэхэмжлэгч бүх юмаа аваад нүүгээд явсан байсан. Би түүнийг хаана байгааг нь мэдэхгүй байсан учраас Иргэний Харъяатын Ерөнхий Газарт Портер Нейлийг хаана байгааг нь тодруулж, өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Портер Нейл нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээс бидэнд эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч бид эвлэрч чадаагүй. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлыг бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэсэн байгаа. Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригийнхоо хүрээнд байгуулсан тул шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Портер Нейлийн нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт эд хөрөнгийн маргаанаа дараах байдлаар эвлэрэн шийдвэрлэхээр тохирч байна. Үүнд: Гэрлэлт цуцлахыг талууд хүлээн зөвшөөрөв. Хариуцагчид зээлүүлсэн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэхээ больж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр, 12 тоот 3 өрөө байрыг нэхэмжлэгч Портер Нейлийн өмчлөлд үлдээхээр тохиров. Портер Нейл нь хариуцагч Ч.Алтанцэцэгт 32.500.000 төгрөгийг 222016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагчийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 452580773 дансанд төлөхөөр тохиров. Портер Нейл тохиролцсон мөнгөө шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор Ч.Алтанцэцэг байрыг суллан өгөхөөр тохиров. Орон сууцны доторх тавилгыг дараах байдлаар хуваахаар тохирч байна. Гал тогооны тавилгыг бүхэлд нь, зочны өрөөний 6 сандалтай ширээнээс бусад, хөргөгч, угаалгын машиныг Портер Нейлд үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэг унтлагын өрөөний тавилгыг бүхэлдээ, зочны өрөөнд байгаа 6 сандалтай том ширээ, зурагтыг авахаар тохиров. Үл хөдлөх эд хөрөнгийг Портер Нейлийн нэр дээр шилжүүлэх зардлыг нэхэмжлэгч Портер Нейл хариуцахаар болов гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Портер Нейл нь хариуцагч Ч.Алтанцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг дангаар өмчлөгч болохоо тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө тул ногдох хэсгээ гаргуулна, зээлсэн мөнгийг төлөхгүй гэж маргаж байжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Портер Нейл, хариуцагч Ч.Алтанцэцэг нар нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1199000168 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2015 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг Портер Нейлийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 32.500.000 төгрөгийг түүний Худалдаа Хөгжлийн банк дахь 452880773 дансанд шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх, гал тогооны өрөөний тавилга, зочны өрөөний 6 сандалтай ширээнээс бусад тавилга, хөргөгч, угаалгын машин зэргийг нэхэмжлэгч Портер Нейлд үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэг нь унтлагын өрөөний тавилга, зочны өрөөнд байгаа 6 сандалтай том ширээ, зурагтыг авахаар тохиролцож эвлэрсэн байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798.050 төгрөгөөс 165.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 632.900 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Их Британи Улсын иргэн Портер Нейл /паспортын дугаар GBR-460037928/, хариуцагч Монгол овогт Чимэдийн Алтанцэцэг /РД: ЦБ59081003/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 12 тоот орон сууцыг Портер Нейлийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 32.500.000 төгрөгийг түүний Худалдаа Хөгжлийн банк дахь 452880773 дансанд шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх, гал тогооны өрөөний тавилга, зочны өрөөний 6 сандалтай ширээнээс бусад тавилга, хөргөгч, угаалгын машин зэргийг нэхэмжлэгч Портер Нейлд үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэг нь унтлагын өрөөний тавилга, зочны өрөөнд байгаа 6 сандалтай том ширээ, зурагтыг авах, үл хөдлөх эд хөрөнгийг Портер Нейлийн нэр дээр шилжүүлэх зардлыг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийн баталсугай.

 

3. Хариуцагч Ч.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэмэмжлэгч Портер Нейл татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798.050 төгрөгөөс 165.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 632.900 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Портер Нейлд олгосугай.

 

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ