| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1443/э |
| Дугаар | 1168 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 1168
2020 11 09 2020/ШЦТ/1168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э, Л.Э,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл (үнэмлэхийн дугаар-) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Нийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “жолооч ажилтай, ам эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамж тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Аовогт Б Н
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Б.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э: “...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүн нь тодорхой хэмжээний ажил хөдөлмөр хийж байгаа тул үлдсэн хоёр хүүхдэд маань тусалж дэмжээд явбал сайн байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: “...Миний охинд туслаад, манай охиныг нас хүртэл тэтгэмжийн мөнгийг минь өгөөрэй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас)
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай:
1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой ясны цөмөрсөн ил хугарал, суурь ясны олон салаалсан сэлтэрхийт хугарал, баруун зүүн чамархайн булчин, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, зулай, духны хуйханд шарх, зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн духны суурь хэсгийн эдийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, гадна, дээд, доод хана, баруун нүдний ухархайн дээд, доод хана, зүүн хоншоор, хацар ясны нум, хамар яс, доод эрүү баруун хоншоорын хөндий хамарсан нийлмэл хугарал, ховч ясны хугарал, зүүн шуу, баруун шуу, богтос ясны далд хугарал, дух, зулайн хуйх, нүүр хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, уруулд шарх, эрүү, 2 бугуй, сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг босон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай шинэ гэмтэл байна.
3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна.
4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
5. Талийгаач нь 2020.-ний минутад нас баржээ.
6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.
7. Эмчилгээ хийгдсэн тул согтуурал, мансуурлын хэмжээг тогтоох боломжгүй.
8. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68-78 дугаар хуудас)
- Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Huyndai Porter маркийн цэнхэр өнгийн автомашин ертөнцийн зүгээр урдаас хойш чигт секундэд Мон Суль ШТС-ийн урд гарц руу зүүн гар тийш эргэх үед ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигт өөрийн эгнээнд явсан хар өнгийн мотоциклийн жолооч нь баруун урд талын хаалга мөргөж зорчих хэсэг дээр унаж байна. Портер машины жолооч ШТС-д машинаа байрлуулаад машинаас бууж, мотоциклийн жолооч дээр очоод өргөөд зорчих хэсгээс гаргаж байна...“ тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... ослын талаар мэдэх зүйл байхгүй, унаж явсан мотоциклийг энэ зун авсан, номер дугааргүй, мотор сольж тавьсан. Хааяа унадаг байсан. Талийгаачийн буяны ажилд баримтаар 9.555.820 төгрөг болсон. Жолоочид маш их гомдолтой байна. Хохирлоо бүрэн төлүүлнэ. Хойд талд нь үлдэж байгаа охиндоо жолоочоос нас хүртэл нь тэтгэмжийн мөнгө гаргуулж авмаар байна. Жолооч Н дансаар 6.000.000 төгрөг, манай бэр Эад 3.000.000 төгрөг өгсөн. Мөн эм тариа 266.000 төгрөг авсан. Хохирол бүрэн төлсөн, миний хувьд ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би талийгаач П.Нын эхнэр нь байгаа юм. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг. Охин Х талийгаач Наар овоглодог, дугаар цэцэрлэгт явдаг, настай. Би хувиараа Хар хорин зах дээр зогсож жижиг бараа зардаг. Хойд талд үлдэж байгаа охиндоо жолоочоос нас хүртэл нь тэтгэмжийн мөнгө гаргуулж авмаар байна. Надад Н 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн гэмтлийн эмнэлэгт байхад эм тариа авч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),
- Гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Мон суль” шатахуун түгээх станц дээрх ажлын байран дээр ажлаа хийгээд сууж байтал гадаа аймаар чанга чимээ гарсан. Гараад харахад Портер машины жолооч нь гэмтсэн гэх хүнийг тэврээд замаас гаргаж байсан. Хар өнгийн мотоцикл хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
- Иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...ослын талаар мэдэх зүйл байхгүй, Н манай байгууллагад жолооч хийдэг, тухайн машиныг байнга унадаг, санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 112-117 дугаар хуудас)
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн BIKES маркийн мотоцикл нь эвдрэл гэмтэлтэй, эд анги бүрэн бус тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Эвдрэлтэй эд ангиудыг үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу.
3. Эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй.
4. Механик тоормосны системтэй, тоормосны эд анги дутуу тул бүрэн ажиллагаатай байгаагүй.
5. Тоормос нь хийн, хий-шингэн дамжуулгагүй, АВS системээр тоноглогдоогүй. Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 90-92 дугаар тал)
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 139 тоот магадалгаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
- Тээврийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 140 тоот санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эын хүсэлт (хавтаст хэргийн 218 дугаар тал),
- Шүүгдэгч Б.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 195 дугаар тал), “тодорхойлолт (хавтаст хэргийн 196 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 190 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын -ны өдрийн цаг минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “эзэмшлийн Huyndai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс П.Н жолоочтой “Bikes” маркийн улсын дугааргүй, мотоциклтой мөргөлдөж түүний амь нас хохирсон болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэмжилтийн бүдүүвч (хх4-11), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт (хх68-78), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх21-22), гэрч Г.Нийн мэдүүлэг (хх52-53), иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлэг (хх41-42), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт (хх112-117), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тоот магадалгаа (хх-83) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь нас хохирсон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо юм.
Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явсны улмаас Bikes маркийн мотоциклийн жолооч П.Нтай мөргөлдөж, амь насыг нь хохироосон хор уршигт хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 139 тоот магадалгаа, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтээр (хх4-11);
Хохирогч П.Н нь Bikes маркийн мотоцикл жолоодон явахдаа Huyndai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж нас барсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дугаартай: “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой ясны цөмөрсөн ил хугарал, суурь ясны олон салаалсан сэлтэрхийт хугарал, баруун зүүн чамархайн булчин, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, зулай, духны хуйханд шарх, зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн духны суурь хэсгийн эдийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, гадна, дээд, доод хана, баруун нүдний ухархайн дээд, доод хана, зүүн хоншоор, хацар ясны нум, хамар яс, доод эрүү баруун хоншоорын хөндий хамарсан нийлмэл хугарал, ховч ясны хугарал, зүүн шуу, баруун шуу, богтос ясны далд хугарал, дух, зулайн хуйх, нүүр хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, уруулд шарх, эрүү, 2 бугуй, сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт (хх68-78), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх13-17) зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнд дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нөгөөтээгүүр амь хохирогч П.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх” дүгнэлт, магадалгаа зэргээр зам тээврийн осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн байна.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч П.Нын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагавар болох оршуулгын зардал болон бусад гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э, Б.Э нараас оршуулгын зардалд баримтаар 9.555.820 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулжээ.
Амь хохирогч П.Н, Л.Э нарын дундаас 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охин Н.Х мэндэлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар (хх-39)-аар тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн асрамжид байсан хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тогтоосон баримтгүйн улмаас гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нээлттэй үлдээсэн болохыг тогтоолд дурдав.
Huyndai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “эзэмшлийнх бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Бээс “...манай байгууллагад жолооч хийдэг, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх41-42)-ийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу болоод хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргах зүйлгүй, прокурорын саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү” ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасны дагуу шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг хийх тов тогтоосон хугацаанд прокуророос эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар шүүгдэгчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх тухай хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ... ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг товлож хэргийн хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Н нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-190) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, байхаас гадна цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох” талаар заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Эрүүгийн тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Нийн ВС ангиллын, дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.