| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00190/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00466
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О.Ганзоригоос 2 633 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 2 950 500 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 98 150 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 57 078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ