| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0235/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 232
2020/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганбаатар
Хохирогч: Х.П
Шүүгдэгч: Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Т Бод холбогдох 2012000000230 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, А аймгийн Өсумын Б багийн Р гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Т Б /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ааймгийн Ө сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Птээ нойрны эм уулгах гэсэн, мөн арван долоогийн түлхүүрийг хүнд өгч явуулсан гэх асуудлаас болж маргалдан улмаар сандлаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн гарын богтос яс доод 1/3 хэсгээр хугарч бороолон хуурамч үе үүсгэсэн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.П мэдүүлэхдээ: Чагнаа гэдэг найз нь өөрийнх нь мотоциклийг унаж яваад моторыг нь хага цохичхоод түлхүүрийг нь аваад явсан. Хүнд түлхүүр өгч явуулсан гэж Б намайг зодсон. Найздаа уураа гаргахгүй, надад уураа гаргаж намайг зодсон. Намайг зодох үед өөрийнх нь дүү О болон өөрийнх нь 2 хүүхэд байсан. Тэр үед М ах байж байгаад эргээд орчихсон. Тэр үед М ах хоносон бол зодоон гарахгүй байсан байх гэж бодсон. Монгол хүн бие биедээ тусалдаг учраас л би тусалж тэр хүнд түлхүүр өгсөн. Би тэр залуутай ямар ч хамааралгүй. Би хагалгаанд орохдоо 620.000 төгрөг, ор хоногийн мөнгө 150.000 төгрөг, шинжилгээний мөнгө 100.000 төгрөг, замын зардал 240.000 төгрөг гээд нийт 1.112.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Би эхнэр Пээсээ албан ёсоор уучлалт гуйж байна. Манай эхнэр М гэдэг залуутай нийлсэн байсан. Бид нар архи дарс ууж байгаад нойрны эмний асуудлаас болоод л маргалдсан. Тэгээд би эхнэрээ 2 удаа өшиглөж, нэг удаа цохиж авсан. Өөр асуудал болоогүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000230 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Пийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би А аймгийн Ө сумын Б багийн нутагт өөрийн гэрт өөрийн нөхөр Т.Бод зодуулсан. Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө нутгийн М гэх залуу манайд ирээд мотоцикль эвдэрчихлээ, арван долоогийн болон арван есийн түлхүүр байвал өгөөч, би мотоциклио засварлаад дараа нь нэг малд явах замаараа буцаагаад түлхүүрийг чинь авчираад өгье гэж хэлээд манайд байсан арван долоогийн түлхүүрийг аваад явсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр Т.Б арван долоогийн түлхүүр хүнд өгч явууллаа гээд намайг зодсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн аавынх руу явсан. Тэр цагаас хойш миний гар өвдөөд байсан бөгөөд би бариач хүнд гараа үзүүлэхэд миний гарыг үзээд мах нь тасарчихсан байж магадгүй юм гэхээр нь өвчин намдаах эм уугаад яваад байтал гарын өвчин буухгүй байхаар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед гэртээ очиж Т.Бтой уулзаж миний гар өвдөөд байна, хоёулаа Улаанбаатар хот руу явж миний гарыг эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд чадахгүй гээд хэрэлдсэн. Ингээд би 2 хүүхдээ Т.Бод үлдээгээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлэх гэтэл орон нутгаасаа 13А маягт авч ирээгүй байна гээд эмнэлэгт үзүүлж чадаагүй. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр дахиж Улаанбаатар хот руу 13А маягт авч явж үзүүлээд гарынхаа зургийг авахуулахад миний зүүн гар хугараад зөрж буруу бороолсон байна гээд намайг хагалгаад оруулж эмнэлэгт хэвтүүлсэн. Би эмнэлэгт хэвтэж байхдаа Т.Бтой утсаар ярьж би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байна, чи хүрээд ирээч гэхэд чадахгүй, би очихгүй гэсэн. Ингээд би Улаанбаатар хотоос ирээд цагдаад хандаж байгаа юм. Би тэр үед ханилж суугаад хоёр хүүхдийг нь гаргаад өгсөн ханиа юу, юу бололгүй цагдаад өгөөд хэрэггүй байх гэж бодсон. Мөн Т.Быг буруугаа ойлгоод уучлалт гуйгаад ирэх байх гэж бодож байтал тэгээгүй. Тухайн үед Т.Бын төрсөн дүү О, мөн манай хоёр хүүхэд байсан. Хогийн шүүрээр миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед шүүрний иш нь хугарч унасан. Гар маш их өвдсөн. Тэгээд би гар аймар өвдөөд байна, болилдоо гэтэл дахин давхарласан байсан 5 ширхэг пивор сандлаар нэг удаа зүүн гар руу цохихоор нь би Бод хандаж чи миний гарыг хугалчихлаа гэхэд намайг тоохгүй байсан. Өөрөөр цохиж, зодсон асуудал байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвд байдаг Пүүжээ гэж дууддаг хүнд үзүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш би гараа гэмтээхээр ямар нэгэн юм хийгээгүй, аавындаа гэрийн ажилд тус болоод л байж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал мөнгөө Т.Боос гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Пийн дахин мэдүүлсэн: ...Тухайн үед би гараа хугарсан гэж мэдээгүй, мөн Т.Быг надаас уучлалт гуйхгүй, тоохгүй ингээд явна гэж ч бодоогүй болохоор М ахаас санаа зовоод малын байран дээрээс унасан гэж хэлсэн юм. Тухайн үед сумын төв рүү бариачид үзүүлэх гэж явахад М ах, Бын дүү О, М ахын эхнэр О гэж дууддаг эгч болон манай хоёр хүүхэд хамт явсан. Өөр хүн хамт яваагүй. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний гар өвдөөд болохгүй байхаар нь би өөрийн төрсөн дүүг дуудаж авахуулсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 13-наас хойш цагаан сарын дараа над руу утсаар ярьж ирж тавилгаа ав, өөрийнхөө эд зүйлийг ав гээд байхаар нь би дүү П очиж өөрийн эд зүйлээ авсан. Мөн 2020 оны 03 дугаар сард сумын төвд нэг удаа уулзсан. 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явахдаа очиж хоёр хүүхдээ үлдээгээд явсан. Өөрөөр уулзаагүй. Би тухайн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад нэг хүсэлт байна, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр миний нөхөр Т.Б намайг зодох үед миний хоёр хүүхэд болон Бын дүү О нар харж байсан. Миний том охин одоо 7 настай бөгөөд том охиноосоо энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авахуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Пийн дахин мэдүүлсэн: ...Т.Б миний хохирол болох эмчилгээ хийлгэсэн мөнгийг өгөөгүй. Бүр надаас уучлалт ч гуйгаагүй. Би гомдолтой байна. Т.Боос эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна. Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардал болох 930.000 /есөн зуун гучин мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Мөн одоо 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод очиж гарынхаа хадаасыг авхуулахаар явах үед гарах зардал мөнгөө нэхэмжлэх болно. Би энэ зардлуудаа баримтаар нэхэмжилнэ. Яг одоо надад эмнэлэгт эмчлүүлсэн баримт маань байхгүй байгаа тул би шүүх хуралд оролцох үедээ эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Мгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би хөдөө мал дээрээ очиход Х.П нь гараа бэртээчихлээ гээд байж байсан. Тэгээд би сумын төв рүү орж гараа үзүүлэх юм уу гэхэд тэгье гээд надтай хамт сумын төв рүү явж бариач П ах дээр очиж үзүүлсэн бөгөөд яг үзүүлэх үед нь би байгаагүй, гадаа машиндаа хүлээж байсан. Пийг үзүүлээд гарч ирэхээр нь би яасан гэж байна гэж асуухад гарыг маань барьсангүй, хараад ямар ч гэсэн мултраагүй байна, эмнэлэгт үзүүлж эмчээс зөвлөгөө ав гэж байна гэсэн. П надад хэлэхдээ малын байран дээрээс хальтарч унасан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Мгийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг Т.Бын гэрт очиход Бынд Б, П, хоёр хүүхэд нь, мөн Бын эмэгтэй дүү нь болох О нар байсан. Тухайн өдөр Пийг сумын төв рүү авч явж бариачид үзүүлэхэд манай эхнэр, хүүхэд болон П, мөн Бын хоёр хүүхэд, Бын төрсөн дүү охин О нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Х мэдүүлсэн:... Манай аав ээж хоёр дүү бид хоёрын дэргэд хэрэлддэг. Хэрэлдэхээрээ аав ээжийг зодоод дүү бид хоёрыг айлгаад байдаг. Манай аав ээжийг өвөлжөөндөө байхдаа зодсон. Манай аав ээжийг хогийн шүүрээр бас сандлаар гар бас хөлөн дээр нь цохисон. Манай дүү Цолмонбаяр, аавын дүү Отгон эгч, манай аав, ээж бид нар байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.П мэдүүлсэн: ... Би Х.Пийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээс нь очиж авсан. П эгч өөрөө намайг ирээд аваач, намайг Б зодчихлоо гэж дуудсан. Намайг очиход хэрэлдэж маргалдсан асуудал байгаагүй. Гэртээ хоёр тийшээ хараад суучихсан байхаар нь би ороод эгчийг аваад явсан. Тэр үед эгчийн гар өвдөөд байна гээд гараа боочихсон байсан. Яг яаж гэмтсэн талаар сайн мэдээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Т.Б ахын гэрт очиж П эгчийг авах үед гэрт нь Б ах, П эгч , хоёр хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Намайг очиход Т.О байхгүй байсан. Намайг очихын өмнөхөн гэр рүүгээ явсан гэж П эгч надад ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Т.Бын гэрчээр дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ айгаад өөрийн эхнэр Х.Пийг зодож, цохиогүй гэж ярьсан. Яг үнэн нь бол би тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн эхнэр Х.Птэй маргалдаж гэрт байдаг пивор сандлаар зүүн гар болон хөлд нь цохисон. Мөн хөлөөрөө хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр зодож, цохисон асуудал гаргаагүй. Өмнө өдөр нь бид хамт архи пиво ууж байгаад манай найз З.Ч эхнэр чинь чиний уух гэж буй аягатай пивонд эм хийчихлээ гэж хэлсэн асуудлаас болж би эхнэртэйгээ маргалдсан. Бид хоёрыг хэрэлдэж, зодолдох үед манай хоёр хүүхэд, мөн миний өөрийн төрсөн дүү О нар байсан. Өөр хүн байгаагүй. Би Х.Пийн зүүн гарыг нь гэмтээсэн. Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.О 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаартай дүгнэлттэй танилцсан. Пийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Би өмнө нь Х.Пийг зодож цохиж байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Х.Пээс уучлалт гуйна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад санал гомдол байхгүй. Би одоохондоо эмчилгээний мөнгө өгч чадаагүй байгаа. Би удахгүй эмчилгээний төлбөрийг нь барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Пийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.П нь тухайн өдөр манайд ирсэн бөгөөд миний гарыг үзээд өгөөч гэхээр нь би гарыг нь хараад ах нь сайн мэдэхгүй юм байна, чи эмчид үзүүлсэн нь дээр байх гэж хэлээд явуулсан. Пийн гар ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн шинж байгаа эсэхийг би мэдэхгүй, би барьж үзээгүй. Ямар ч гэсэн зүүн гар нь шуу хэсгээрээ хавдчихсан байсан. Тухайн үед П хэн, хэний хамт ирснийг нь би мэдэхгүй. Манайд ганцаараа орж ирсэн. Гадаа машинтай хүнтэй ирсэн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Х мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна, манай охин нөхөртэйгөө муудалцаад хэрүүл, зодоон болоод зодуулаад ирлээ гээд дүүтэйгээ хамт манайд ирсэн. Тэрнээс хойш манайд байгаа. Эд зүйлсээ авна гэж дүүтэйгээ явж олж ирсэн. Өөрөөр дахиж явсан талаар би мэдэхгүй. Тухайн үед гар өвдөөд гээд байсан бөгөөд яг тэр үед нь бид эмнэлэгт үзүүлж чадаагүй, гайгүй болчих байх гэж бодсон чинь Пийн гар нь өвдсөн хэвээр байгаад байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэх гэж явсан бөгөөд 13А маягт байхгүй гээд эмнэлэгт үзүүлж чадаагүй ирсэн. 2020 оны 05 дугаар сард 13А маягт сумын эмнэлгээр хийлгэж аваад Улаанбаатар хотод үзүүлэхэд гар нь хугарсан гээд хагалгаа хийсэн гэсэн. Би хамт яваагүй, манай эхнэр хамт явсан. Манайд ирэх үедээ л зүүн гар өвдөөд байна, манай нөхөр зодсон гэж ярьж байсан. Мөн Өлзийт суманд бариачид үзүүлэхэд мах нь тасарсан байж магадгүй, эмнэлэгт үзүүл гэсэн, гайгүй байх гээд байсан. Манайд ирснээсээ хойш гэрт ойр зуурын ажилд тусалж байсан болохоор ямар нэгэн гэмтэл, бэртэл авах боломж байгаагүй бөгөөд унаж бэртсэн асуудал ч байхгүй. Тухайн үед Х.П өөрөө мах нь тасарсан байх гээд байсан юм. Ингээд цаг хугацаа алдаж эмнэлэгт үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Чийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би малд явж байгаад Бынд очиход Б ганцаараа байсан. Тэгээд удалгүй эхнэр нь Ямаат багийн Мөнгөлдэй гэж дууддаг залуугийн хамт сумын төв рүү ороод ирлээ гээд архи, пиво аваад ирсэн бөгөөд тэр архи, пивио бид нар хувааж ууж байхад Бын уух гэж байсан аягатай пивонд П нэг эм хийчихээр нь би Быг дуудаад чи наад пивио битгий уугаарай, эхнэр чинь сая эм хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд би архи, пивио ууж дуусгаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Хэрэлдсэн бол миний хэлсэн үгнээс болж л хэрэлдсэн байх. Намайг байхад хэрүүл маргаан болоогүй. Т.Б өөрийн эхнэр Пийг зодож, цохисон талаар би сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн: ...Би ер нь Т.Быг хар багаас нь мэднэ. Нутгийн хүмүүс дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу гэр орноо хаяад дэмий тэнээд архи, дарс уугаад яваад байдаггүй. Аав, ээж болон ах дүүгийнхээ үгэнд сайн ордог, төлөв даруу зантай хүн байгаа юм. Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт аав, ээжтэйгээ мал маллаж амьдарч байгаа. Т.Б нь бага насандаа 2004 оноос 2010 оны хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад сургуулиас гарч хөдөө аав ээжтэйгээ мал маллах болсон бөгөөд 2014 онд эхнэр Птэйгээ гэр бүл болон хөдөө мал маллаж амьдарч байгаад 2020 оны 01 сараас салж тусдаа амьдрах болсон. Салах үедээ эхнэр П нь зодуулсан гээд байгаа юм байна. Манай дүү Т.Б эмэгтэй хүнийг зодож, нүдсэн гэхэд итгэхгүй байгаа. Т.Б нь цэргийн алба хааж байгаагүй. Тэрээр тэр болгон архи уугаад байдаггүй. Надтай согтуу таарч байсан удаа байхгүй. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар бол хааяа нэг архи уудаг талаар сонсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Х.Пийн биед зүүн гарын богтос яс доод 1/3 хэсгээр хугарч бороолон хуурамч үе үүсгэсэн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хугарлыг ил аргаар эвлүүлэн ялтас шургаар бэхлэх хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь 2020 оны 01 дүгээр сарын 12-нд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн рентген зургаас харахад уг гэмтэл нь 2 ба түүнээс дээш сарын өмнө үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн 5 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Ө сумын Б багийн нутаг дэвсгэрт Х.П нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ааймгийн Ө сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Пийгээ зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Пийн мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би А аймгийн Ө сумын Б багийн нутагт өөрийн гэрт өөрийн нөхөр Т.Бод зодуулсан. Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө нутгийн М гэх залуу манайд ирээд мотоцикль эвдэрчихлээ, арван долоогийн болон арван есийн түлхүүр байвал өгөөч, би мотоциклио засварлаад дараа нь нэг малд явах замаараа буцаагаад түлхүүрийг чинь авчираад өгье гэж хэлээд манайд байсан арван долоогийн түлхүүрийг аваад явсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр Т.Б арван долоогийн түлхүүр хүнд өгч явууллаа гээд намайг зодсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн аавынх руу явсан. Тэр цагаас хойш миний гар өвдөөд байсан бөгөөд би бариач хүнд гараа үзүүлэхэд миний гарыг үзээд мах нь тасарчихсан байж магадгүй юм гэхээр нь өвчин намдаах эм уугаад яваад байтал гарын өвчин буухгүй байхаар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед гэртээ очиж Т.Бтой уулзаж миний гар өвдөөд байна, хоёулаа Улаанбаатар хот руу явж миний гарыг эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд чадахгүй гээд хэрэлдсэн. Ингээд би 2 хүүхдээ Т.Бод үлдээгээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлэх гэтэл орон нутгаасаа 13А маягт авч ирээгүй байна гээд эмнэлэгт үзүүлж чадаагүй. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр дахиж Улаанбаатар хот руу 13А маяг авч явж үзүүлээд гарынхаа зургийг авахуулахад миний зүүн гар хугараад зөрж буруу бороолсон байна гээд намайг хагалгаад оруулж эмнэлэгт хэвтүүлсэн. Би эмнэлэгт хэвтэж байхдаа Т.Бтой утсаар ярьж би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байна, чи хүрээд ирээч гэхэд чадахгүй, би очихгүй гэсэн. Ингээд би Улаанбаатар хотоос ирээд цагдаад хандаж байгаа юм. Хогийн шүүрээр миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед шүүрний иш нь хугарч унасан. Гар маш их өвдсөн. Тэгээд би гар аймар өвдөөд байна, болилдоо гэтэл дахин давхарласан байсан 5 ширхэг пивор сандлаар нэг удаа зүүн гар руу цохихоор нь би Бод хандаж чи миний гарыг хугалчихлаа гэхэд намайг тоохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10, 11-14, 15-17/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Мгийн мэдүүлсэн “Тухайн өдөр би хөдөө мал дээрээ очиход Х.П нь гараа бэртээчихлээ гээд байж байсан. Тэгээд би сумын төв рүү орж гараа үзүүлэх юм уу гэхэд тэгье гээд надтай хамт сумын төв рүү явж бариач П ах дээр очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21/
мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Х мэдүүлсэн “Манай аав ээжийг өвөлжөөндөө байхдаа зодсон. Манай аав ээжийг хогийн шүүрээр бас сандлаар гар бас хөлөн дээр нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.П мэдүүлсэн “П эгч өөрөө намайг ирээд аваач, намайг Б зодчихлоо гэж дуудсан. Тэр үед эгчийн гар өвдөөд байна гээд гараа боочихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Пийн мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.П нь тухайн өдөр манайд ирсэн бөгөөд миний гарыг үзээд өгөөч гэхээр нь би гарыг нь хараад ах нь сайн мэдэхгүй юм байна, чи эмчид үзүүлсэн нь дээр байх гэж хэлээд явуулсан. Ямар ч гэсэн зүүн гар нь шуу хэсгээрээ хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Х мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна, манай охин нөхөртэйгөө муудалцаад хэрүүл, зодоон болоод зодуулаад ирлээ гээд дүүтэйгээ хамт манайд ирсэн. Тухайн үед гар өвдөөд гээд байсан бөгөөд яг тэр үед нь бид эмнэлэгт үзүүлж чадаагүй, гайгүй болчих байх гэж бодсон чинь Пийн гар нь өвдсөн хэвээр байгаад байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэх гэж явсан бөгөөд 13А маягт байхгүй гээд эмнэлэгт үзүүлж чадаагүй ирсэн. 2020 оны 05 дугаар сард 13А маягт сумын эмнэлгээр хийлгэж аваад Улаанбаатар хотод үзүүлэхэд гар нь хугарсан гээд хагалгаа хийсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн “Салах үедээ эхнэр П нь зодуулсан гээд байгаа юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
хохирогч Х.Пийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ховогт Т Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүгдэгч Н.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн ба энэ хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс хохирогч Х.Пийн гэм хорын хохиролд нийт 1.112.000 төгрөг нэхэмжилснээс хагалгаанд орсны 620.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлгийн төлбөр 18.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авсан эм, тарианы үнэ 15.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн үзлэгийн үнэ 30.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн үзлэгийн төлбөр 49.500 төгрөг, Архангай аймгийн Өлзийт сумаас Улаанбаатар хот руу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр очсон, буцсан, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр түүний сумаас Эрдэнэбулган суманд шүүх хуралдаанд ирсэн, буцсан зардал нийт 230.000 төгрөгийн зардал зэрэг нийт 962.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох үндэслэлтэй гэж дүгнэснийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй байх ба хохирогчийн нэхэмжилсэн 10 хоногийн ор хоногийн төлбөр болох 150.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Т Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Бын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Пийн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ