Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 235

 

2020/ШЦТ/235

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Хохирогч: Ч.Ч

Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан, гэрч Б.Быг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б Ад холбогдох 1912003520009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Ааймгийн Ө суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Ааймгийн Өсумын Т багийн Ш гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Б А /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ааймгийн Ө сумын З багийн нутаг Т гэх газраас иргэн Ч.Чгийн 40 тооны хонь, 14 тооны ямаа, нийт 54 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, Ч.Чд 6.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: 05 дугаар сарын 03-ны өдөр манай хонь Ч.Ч, н.Э гэх айлын хоньтой нийлсэн. Хонио ялгаж байсан чинь Ч.Чгийн хонийг харж байсан М ирээд Э бид хоёр цайгаа ууж байгаад хонио нийлүүлчихлээ гэж хэлсэн. Би манай хонин дотор хонио үзээрэй гэж хэлэхэд М дараа болъё гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 04-ний өдөр манай хонь ус руу орж байгаад Б хоньтой нийлсэн. Б хонинд Ч.Чгийн 18 тооны төлөг үлдсэн байсан. Б надаас юун хонь юм бэ гэж асуухад нь би байж байг гэж хэлсэн. Маргааш нь Б залгаад ирж хонио ав гэхээр нь аав нь хүнээс хонь авсан очоод аваад ир гээд хүүхдээ явуулсан. Миний бие өвдөөд манай хүүхэд намайг авах гээд Улаанбаатар хотоос ирчихсэн байсан. Тэгээд би буруу юм хийж байна гэж  бодоод хонинууд нь захлаад байхаар нь ялгаад гэрийнхээ урд руу туучихсан. Хонь нийлсэн гэдгийг Э, М, Б гэх хүмүүс мэдэж байгаа. Би 05 дугаар сарын 05-ны орой Улаанбаатар хот руу яваад 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтээд 10 хоноод ирсэн. Би хүүхдээ алдаад сэтгэл санаа тогтворгүй байсан. Ч.Чг утсаар ярихаар нь сандраад банкнаас зээл авч хохирол төлбөрийг нь манай эхнэр аваачиж өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ч мэдүүлэхдээ: Би хонио алдсаныхаа дараа Б.А гэх айлаас хоёр удаа очиж хонио сурсан. Гэтэл хонь нийлээгүй гээд байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Агийн бэр болох Т гэх хүн хүргэнтэй нь хамт мал борлуулах гэж явсан. Намайг 05 дугаар сарын 03-ны өдөр явсныг Б.А сайн мэдэж байсан. Б.А удаа дараа манайхаас хулгай хийсэн. Би 3 хоноод буюу 05 дугаар сарын 06-07-ны үед ирсэн. Ирээд хонио тоолчихоод явж байсан чинь Б.А хээр хоёр гурван залуучуудтай архи уугаад сууж байсан. Хонио алдчихлаа хайгаад явж байсан гэхэд Б.А надад юм хэлээгүй. Хүүхэд нь нас бараад удаагүй байсан болохоор би Б.Агийн хонинд хонио үзэж чадаагүй. Тэгээд Б.Агийн бэр Таас хонио алдчихаад явж байна гэж  асуусан чинь бэр нь уйлаад байхаар нь би яваад өгсөн. Дараа нь Б гэх айлынд очоод хонио алдчихлаа гэхэд Б таны хайгаад байгаа хонь чинь Б.Агийн хонинд байгаа, одоо тал нь байгаа, эр хонинуудыг нь ачаад явсан гэж хэлсэн. Б.Агийн эхнэр, бэр нар нь 18 тооны хонь Ч.Ч авсан гэж хэлсэн байсан. Б.Агийн гэрийн хүн нь над руу залгаад чиний алдсан гээд манайхыг хардаад байсан хонь чинь А хонинд байна лээ, очиж хонио ав гэж хэлсэн. Тэгээд А хониноос хонио очиж авахад 2 ямаа нь байхгүй байсан. Би 17 тооны хонь очиж авсан. Хохирол төлбөр төлөхдөө Б.Агийн эхнэр нь авчирч өгсөн. Буцааж авсан 17 төлөгнөөс бусад хонины хохирол гэж 7.000.000 төгрөг төлнө гэсэн. Б.А хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөх гээд сууж байхдаа бэрээс болоод баригдчихлаа гэж хэлж байсан гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003520009 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чгийн мэдүүлсэн: ...Манайх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаагаа тоолоход бүрэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 40 тооны хонь, 14 тооны ямаа дутсан байсан бөгөөд хонь, ямаа 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд алдагдсан. Алдсан өдрөө тодорхой мэдэхгүй байна. Хонь, ямаа алдсан нь  үнэн. Би бэлчээрээс алдсан 40 тооны хониноос О.А хонин дотроос 12 тооны охин төлөг, 5 эр төлгөө олж авсан. Одоо 23 тооны нас гүйцсэн эр хонь дутуу, олж аваагүй байгаа. Хар толгойтой, мөн хар халзан хонинууд алдсан. Эдгээр алдсан хонинууд дотор содон нь гэвэл сүүлнийх нь тал нь хар халзан нас гүйцсэн эр хонь байгаа. Хонинууд бүгд сэрвээн дээрээ цэнхэр оохортой, харин ямаа нь хар болон улаан зүсмийн ямаанууд байсан бөгөөд хоёр эвэр нь дотор талдаа цэнхэр будагтай  байсан. 11 тооны ямаа нь хар зүсмийн 3 тооны улаан зүсмийн ямаа алдсан. Нас гүйцсэн эр ямаанууд алдсан. Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газар алдсан хонь, ямаагаа хайж яваад Б.Боос анх алдсан хониныхоо талаар сураг гаргасан. Анх хонь, ямаа алдсанаа мэдээд олон газраар машинтай явж эрж хайсан. Өгийнуур сумын Дойт багт оршин суудаг Б.Б миний алдсан хонины сургийг гаргаж өгсөн. Миний хувьд манай гэртэй ойр нутагладаг Б.А гэх өвгөнийг сэжиглэж байсан. Би алдсан 40 тооны хониноос 17 тооны хонио О.А хонин сүргээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олж авсан. Тухайн өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос Б.А миний  93031444 дугаарын утас руу 97179500 дугаарын утсаар залгаж ах нь танай хонийг тасалж хулгайлсан, ахыгаа уучлаарай чамайг хохиролгүй болгоно, доогуураа тохиръё гэж хэлэхээр нь би үгүй чамд тэгж дарлуулж чадахгүй, таныг манай хонь, ямааг хулгайлна гэж арай ч бодоогүй гэж хэлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны орой Б.Агийн эхнэр С.Б утсаар залгаад миний дүү гэрээсээ гараад ир эгч нь чамтай уулзах гэсэн юм, гэрийн чинь гадаа байна, хаалгаа онгойлгочих гэхээр нь би утсаа салгаад амарсан. Манай гэрт Б.Агийн эхнэр С.Б ирж надад миний бэлчээрээс алдсан 40 тооны хонь, 14 тооны ямааны хохирол гээд 7.500.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Мөнгө өгөх үед миний дэргэд миний эхнэр С.Мхамт байсан. Надад Б.А хэнтэй хамт хулгай хийсэн талаараа юу ч яриагүй. Миний төрсөн дүү Ч.М надтай хамт харж маллаж байсан. Миний хувьд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу мал борлуулахаар яваад 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Өгийнуур сумын төвд байдаг гэртээ хоноод 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мал дээрээ очоод хонь, ямаагаа эхнэр С.Мөнхзул, С.Мгийн эхнэр нарын хамтаар тоолоход хонь 40, ямаа 14 дутсан. Миний хонь, ямааг хулгай хийсэн Б.А 2019 оны цагаан сараар Монгол Улсын Засгийн газраас шалгаруулдаг Алтан төлийн эзэн болж найр хийж байсан. Хүн ичихгүй мал хулгай хийж байгаад миний бие туйлын гомдолтой байна. Ичихгүй миний хонь, ямааг хулгай хийчихээд өөрөө надтай уулзахгүй, эхнэр, бэр хоёроо над руу явуулаад байгаа. Миний малыг Б.А ганцаараа хулгай хийгээгүй хамсаатан байгаа гэж би бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чгийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байна. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Б өдрийн цагаар над руу утсаар яриад Ч ахаа, та сумын төвийн хойно колонк дээр хүрээд ирээч, дүү нь танд хулгайд алдсан хонины чинь талаар тодорхой зүйл хэлье гэхээр нь би колонк дээр иртэл Б.Б мотоцикльтой ирсэн намайг хүлээж байсан. Тэгээд надад таны хулгайд алдсан хонь, ямааг Б.Агийн эхнэр, бэр, хүүхдүүд нь хонин дотроосоо ялгаад гэрээсээ хойшоо А хонь руу туусан, та очиж тэндээс хонио аваараа, миний хэлсэн үнэн шүү гэж надад хэлээд Б.Б явсан.Тухайн өдрийн үдээс хойш 17 цагийн үед Б.Агийн эхнэр С.Б над руу утсаар ярьж чи нутгийн хүн байж манайхыг хонь, ямааны хулгайд хардлаа, чиний алдсан хонинууд А хонинд байна, дотор нь улаан зүсмийн хоёр ямаа хамт явж байна лээ, би сая А хонинд үзээд ирлээ, алдсан хонь, ямаагаа аваарай гэж надад хэлсэн. Энэ бүх хэлж ярьсан зүйлээс харахад Б.А хүргэн, бэр, эхнэртэйгээ хамтарч миний алдсан хонь, ямааг хулгайлж авсан гэж би үзэж байна. Маргааш өглөө нь А хонинд өглөө эрт очиж үзэхэд Б.Б С.Бын хэлснээр миний алдсан хонинуудаас 17 тооны хонь А хонинд байсан. Харин ямаа байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед манай гэрийн гадаа Б.Б ирж надад Ч.Ч ахаа дүү нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн шүү, таны хонийг хулгайлсан хэрэгт дүү нь оролцоогүй шүү, надад итгээрэй, өмнө нь хүмүүсийн нөлөөнд ороод буруу ташаа мэдүүлэг өгсөн, миний өнөөдрийн өгсөн мэдүүлэг бүгд үнэн шүү ахаа, дүүгээ уучлаарай гэж Б надад хэлээд явсан. Аг аймгийн төвд мөрдөгчөөр шалгуулмаар байна. Суманд хэсгийн төлөөлөгчид хулгай хийснээ хэлэхгүй, ирж мэдүүлэг өгөөд гэртээ харьж байгаа хүн суманд шалгагдаж байхдаа үнэнээ хэлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чгийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манайх нийтдээ 3000 тооны малтай. Үүнээс адуу 330 гаруй, үхэр 120 орчим, бусад нь бог мал байдаг юм. Миний аав Ч гэж хүн байж байгаад 2018 онд өнгөрсөн. Би айлын том хүү болохоор малыг нь авсан. Манай аав малчин байж байгаад сүүлдээ ангийн манаач 20 орчим жил хийсэн хүн байгаа юм. Би малаа аавынхаа нэр дээр бүртгүүлээд явдаг байсан. Би малаа ойр ойрхон тоолоод явдаг. Энэ дэвтрээс гадна дахиад 3 дэвтэр он, оноороо байдаг. Би дэвтэр дээрээ дагнаж мал тооллогоо бичдэггүй. Бүртгэж тэмдэглэх шаардлагатай бүхий л зүйлээ тэмдэглээд явдаг. Зарим нь дууссан, зарим нь дуусаагүй байгаа. Манай тэр хавиар ер нь их хулгай гардаг. Би нийтдээ 400 орчим малаа алдсан бөгөөд он, оноор нь цагдаагийн байгууллагад бүртгүүлээд явж байгаа. Манай дүү М өдөртөө малаа хариулгатай байлгадаг. Манай хонь тасарч, салж, гүйхгүй. Манай аавыг амьд байхад А хэсэг хонийг тасдаад хөөгөөд явж байхад нь таараад чи яагаад манай хонийг туугаад явж байдаг юм гэсэн юм билээ. Тэгсэн чинь танай хонь тасарчихсан явж байхаар нь хониндоо нийлүүлэх гээд явж байна гэхээр нь аав чи яахаараа манай хонь руу нийлүүлэхгүй, өөрийнхөө хонь руу нийлүүлдэг юм гэж хэлээд уурласан байдаг юм. Тэр үед А нь уучлаарай гээд аавд архи өгсөн гэж ярьж байсан байдаг. Тэр үедээ аав надад хэлээгүй, ээжид хэлсэн байсан. Мөн манай нутгийн Ц гэдэг хүнд ярьж байсан байна лээ. Өмнө нь ярьж байгаагүй, сая Аг манай хонийг хулгайлсан гэдгийг мэдээд надад ярьсан юм. Би эхнэр М “Хаан” банкны данс руу авчирч өгсөн өдөр нь хийсэн. Би 3 жил дараалан 100 гаруй, 100 гаруй тооны мал алдаж байсан. Мөн 40 гаруй тооны хонь, ямаа алдаж байсан. Би эдгээр малаа дандаа намар нүүдлийн үеэр алдаж байсан. Хэсгийн төлөөлөгчид тухай бүр нь тэмдэглүүлж байсан. Би тухайн үедээ өөр газраар явж хайгаад байсан чинь манай хаяанаас А л аваад байсан юм байна гэж бодож байна. Надад хонь, ямааны төлбөр, мал эрж хайсан бензин, шатахууны төлбөр гэж шилжүүлсэн 7.500.000 төгрөг нь манай эхнэрийн дансанд байж байгаа. Би хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлээд мөнгийг нь үрэлгүй, эхнэрийнхээ дансанд хийсэн байсан. 2019 оны 05 дугаар сард намайг хот руу явсан хойгуур манайх 3 тооны эр үхрээ алдчихсан чинь 2 тооны үхэр маань Агийн үхэрт байж байгаад буцаад өөрийнхөө үхэрт нийлсэн байсан. Манай үхрүүд Агийн үхрүүдтэй Ар өлөн гэх газар бэлчээрээрээ нийлчихдэг байсан. Би хонио алдсаныхаа дараа 1 тооны үхрийг та авсан байна гэж хэлсэн чинь хүүхдүүд мэдэж байгаа гэсэн. Агийн эхнэр Б гуай 7.500.000 төгрөг авчирч өгөхдөө үхрийнхээ мөнгийг ав, хэдийг авах уу гээд байсан. Тэгэхээр нь би та нар яаж борлуулсан тэрийгээ өг гэж хэлсэн. Би үхрийнхээ мөнгийг авахгүй, би хуулийнх нь дагуу шийдүүлнэ. Би энэ хонь, ямааны мөнгийг чинь данс руугаа хийчихье, хуулийн дагуу нь шийдүүлнэ, өмнө нь алдсан хониныхоо мөнгийг ч та нараас нэхэмжилнэ гэж хэлээд гаргасан. Б гуай уучлалт гуйж, сууж байгаад гараад явсан. Өнгөрсөн жил мах их өндөр үнэтэй байсан. Би малаа алдчихаад Өгийнуурийн сумын Дойт, Тоглох, Төвшрүүлэхийн хойд айлуудаар, Бэрэнгийн айлуудаар өчнөөн явж хайж шүүсэн. Би тухайн үед Агийнхээр болон тэдний охиныхоор хоёр ч удаа хайсан. Тэр үед Агийн хүүхэд өнгөрчихсөн байсан болохоор санаа зовоод мал дотор нь шүүж үзээгүй, асуучихаад яваад өгсөн юм. Би сайн явсны хүчинд малаа олж авсан. Зарим айл хулгайд сэрдлээ гэж уурлаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Чгийн дахин мэдүүлсэн: ...Над руу Б.А 97179500 дугаарын утсаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос ярьсан бөгөөд ах нь танай хонийг нь тасалж хулгайлсан, ахыгаа уучлаарай, төлье, хохиролгүй болгоё, ахыгаа уучлаарай гэж ярьсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 21 цагийн үед 97179500 дугаарын утаснаас миний 93031444 дугаарын утас руу Б.Агийн эхнэр С.Б залгаад уулзъя миний дүү хаалгаа онгойлгочих гээд утсаар ярьсан бөгөөд би хаалгаа тайлаагүй. Олон удаа залгаад байхаар нь би утсаа салгаад амарсан. Надад нэмж мэдүүлэх зүйл гэвэл Б.Агийн тууж Б.Б хоньтой нийлүүлсэн манай хонийг Б.Агийн бэр Г.Т нь Приус маркийн машинаараа гэр рүүгээ туугаад явсан талаар Б.Б надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Амэдүүлсэн: ...Хуулийн заалтыг ойлгож мэдсэн. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Намайг гэртээ байхгүй байхад манай ээж Г.Таас иргэн Ч.Ч асуугаад явсан байна лээ. Би Чгийн хонь, ямааг хэн хулгайлсан талаар тодорхой мэдэхгүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмээ С.Баас мэдсэн. Манай хонь, ямаатай Ч.Ч гуайн хонь, ямаа нийлээгүй. Манай өвөөг нутгийн хүмүүс Халзан гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/ 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...Хуулийн заалтыг ойлгож мэдсэн бөгөөд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Ч.Ч надаас хэдний өдөр алдсан хонь, ямаагаа асууж ирснийг би санахгүй байна, Ч.Ч манай гэрт ирж алдсан хонь, ямаагаа асуусан өдөр цас орж байсан. Би өөрийн нөхөр Б.Аг иргэн Ч.Чгийн хонь, ямааг хулгай хийснийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Тус өдөр манай нөхөр надад Ч.Чгийн хонь Нарийн нуурын урд бэлчиж явсан талаар хэлсэн. Нарийн тодорхой зүйл хэлээгүй. Миний хувьд хонь, ямаагаа алсаас хараад машинаар эргүүлж тойруулдаг болохоор нийлсэн үгүйг бас сайн мэдэхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн охин А.О хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын дахин мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хавьцаа /он сарыг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна/ Ч манай гэрт орж ирээд хориод хонь тасарчихсан юм шиг байна, өчигдөр хонио тоолсон чинь хонь дутаад байна, би ямаа самнаж байсан хүнтэйгээ хоёулаа тооллоо, ямаагаа бол тоолж амжаагүй гэж яриад, малаа эрж сураглаад явсан. 2019 оны 06 дугаар сард хэсгийн төлөөлөгч М намайг дуудахаар нь би яваад очсон чинь Ч байж байсан. Тэгээд намайг хөгшин хулгайчууд гээд элдвээр хэлж дайрч доромжлоод байсан. Ч тэр үед манай 4 тооны эр хонийг Гтууж авчирч өглөө гэж ярьж байсан. Би гэртээ ганцаараа байсан. Ч нь нэг л удаа малаа хайж ирсэн. Гнь манай нутгийн Э гэдэг хүний хүүхэд байгаа юм. Бүтэн нэрийг нь Эын Г гэдэг. Одоо Өмнөговь аймагт том тэрэг барьж байгаа гэсэн. Атэй 1976 онд гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. 2019 оны хавар нэг хүүхдээ өвчнөөр алдчихсан. Манай нөхөр А насаараа Өгийнуур суманд мал маллаж амьдарсан. Зан байдлын хувьд гаж буруу зан, ааш авир байхгүй, мөрөөрөө хүн байгаа юм. Манай нутаг усныхан ч сайн мэднэ. Номхон томоотой хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын дахин мэдүүлсэн: ...Хадам аав А хүнээс өрөндөө хэдэн хонь, Б хоньтой хонинд орхисон, ачаад гэр дөхүүлээд өгөөч гэхээр нь Г бид хоёр 18 тооны хонийг Б гэрийн гаднаас ачиж хадмын гэрийн гадаа авчирч өгсөн. Хулгайн хонь гэдгийг мэдээгүй. Хадам аав хэнээс өрөндөө хонь авсан талаар тодорхой хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.А мэдүүлсэн: ...Ч.Ч ахтай садан төрлийн холбоо харилцаа байхгүй. Нутгийн хүн гэдгээр нь мэднэ. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед намайг сэрээд гэрээсээ гартал манай хоньтой хэдэн тооны хонь ирж нийлсэн байсан. Манайх урд өдөр нь хонь, ямаагаа хашиж хоносон бөгөөд хашаанд ороогүй, гэрийн гадаа 8 хонь хотолж хоносон байсан. Эдгээр хашигдаагүй 8 хоньтой 17 тооны хонь ирж нийлсэн байсан. Хоёр чих урдаасаа ухам имтэй сэрвээн дээрээ цэнхэр оохороор будсан хонинууд байсан. Дандаа төлгөн хонь байсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ч гэх хүн нутгийн Шар гэх хүнтэй хамт Пронтер маркийн машинтай ирж 17 тооны хонийг тоолж аваад өөрийн алдсан хонинууд байна гээд ачаад явсан. Хашигдсан шинж байхгүй байсан. Багцаагаар 10 км орчим зайтай нутагладаг. Бэлчээрээр нийлэх боломжгүй. Хонь, ямаа өдөртөө хол бэлчлээ гэхэд 3 км газар л бэлчинэ. Хоорондоо нийлэх боломж байхгүй, хүний хүчин зүйлээр туугаад манай гэрийн ойролцоо орхисон байх. Дээрх хоёр айлын гэр 4 километрээс хэтрэхгүй бөгөөд хоорондоо хонь нийлэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Б мэдүүлсэн: ...Иргэн Ч.Ч гуай 40 гаруй хонь, арваад ямаагаа хулгайд алдсан гээд хөдөө манай гэрээр ирээд алдсан хонь, ямаагаа сураад явсан. Иргэн Ч.Чгийн алдсан хонийг Тоглох багийн харъяат Б.А ах намайг хонин дээрээ очиход Б.А манай хоньтой сэрвээн дээрээ цэнхэр будагтай 20 орчим хондлой дээрээ хар лак будагтай 20 гаруй тооны хонинуудыг тууж авчраад манай хоньтой нийлүүлсэн байсан. Энэ үед би Б.А гуайд хандан хаанаас ямар учиртай хонь туугаад манай хонинд нийлүүлээд байгаа юм бэ гэж асуухад танай хонинд байж байг гээд тууж ирсэн сэрвээн дээрээ цэнхэр будагтай хонь, хар лакаар будсан хонинуудыг орхиод удалгүй үдээс хойш 16 цагийн үед миний бие Б.Агийн тууж ирсэн 40 гаруй тооны хонийг буцаагаад гэр рүү нь дөхүүлж туусан. Миний туусан хонинуудыг Б.Агийн бэр Г.Т ирж суудлын мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн 73-73 АРА гэсэн улсын дугаартай машинаар туугаад гэрээ чиглээд явсан. Ямаа байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ням гариг байсан. Ч.Ч гуайн хонь, ямаа манай хонь, ямаанаас 10 гаруй км зайтай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Б дахин мэдүүлсэн: ...Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар зарим нэг зүйлийг буруу худлаа хэлсэн. Иргэн Ч.Ч олон тооны хонь, ямаа алдсан хэрэг дээр би одоо өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв хэлж мэдүүлнэ. Хавар 05 дугаар сарын 04-ний өдөр Дойт багийн Нарийн нуур гэх газар манай хонь бэлчиж байсан. Миний бие бэлчээрт байгаа хонио гэрийн гаднаасаа харж байсан. Тэгтэл манай хоньтой Б.Агийн хонь, ямаанууд нийлэх гээд ойрхон бэлчиж байхад би мотоцикльтой очиж хонио тууж Б.Агийн хонь, ямаанаас холдуулсан. Энэ үед Б.А танай манай хонь, ямаа бэлчээрээр нийлчихлээ, би салгалаа танай хонинд би 20 гаруй тооны хонь нийлүүлсэн шүү, миний танай хонинд нийлүүлсэн хонийг хоньтойгоо байлгаж байгаад тусад нь хашаад байж байгаарай, манай хүргэн Г бэр Г.Т нар ирж авна гэж хэлээд Б.А явсан. Уг хонинууд сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохортой хонинууд байсан. Манай хонинд дээрх хонинууд нэг хоносон. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр орой 20 цагийн багцаа бэр Г.Т, хүргэн Г нар нь ирж хөх өнгийн 09-89 АРХ улсын дугаартай Пронтер маркийн машинаар ирж Б.Агийн манай хонинд нийлүүлсэн 18 тооны хонийг дөрвөн хөлийг нь мяндсан уяагаар хүлж ачсан. Миний хувьд дээрх хонинуудыг Ггийн хамтаар ачсан. Машины кабинд Г.Т сууж байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дойт багийн Нарийн нуурын урд Б.Агийн эхнэр С.Б надтай таарсан. Энэ үед би танай нөхрийн манай хонинд авчирсан хонинууд хэний хониноос хулгай хийсэн хонинууд юм бэ гэхэд чи дуугүй байж бай, хүнд битгий хэлээрэй гэж надад хэлсэн. Иргэн Ч.Ч хэд хоногийн дараа хонь, ямаа алдсан гээд эрэл сургаар явж байхдаа манайд алдсан хонь, ямаагаа сураглаж ирсэн. Би тухайн үед Ч.Чд үнэнийг хэлээгүй. С.Б, Г.Т, Б.А нар биеэрээ ирж надад хэлэхдээ хүнд энэ хулгайн хонинуудын талаар битгий хэлээрэй гэж хэлсэн. Утсаар ч гэсэн мөн чимээгүй байгаарай гэж хэлсэн. Би тухайн үед нь Ч.Ч алдсан хонь, ямаагаа эрж хайгаад яваад байна гэж С.Бт хэлэхэд надад хандан хүнд битгий хэлээрэй, чимээгүй байж бай гэсэн. Тэгээд би энэ хүмүүсийн нөлөөнд ороод иргэн Ч.Чд үнэнийг хэлээгүй. Манай хонинд байхдаа 20 орчим тооны хонь харагдаад байсан. Шөнө орой Г.Т, Г нар ирж ачиж аваад явахад 18 тооны сэрвээн дээрээ цэнхэр оохортой хонинууд байсан. Б.А гуай ямаа тууж ирээгүй. Би гэртээ ганцаараа байсан, эхнэр Ж.Б Өгийнуур сумын төвд сургуулийн хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Тоглох баг руу айлд аваачиж тавина гэж Г надад хэлсэн. Нутгийн хүмүүс Г.Тыг Бондоороо, мөн Т гэж дууддаг бөгөөд жинхэнэ нэр нь Т юм. Б.А надад хандан миний хулгайлж тууж авчирсан хонинуудыг чи холхон гаргачих гэхээр нь би үгүй гэсэн. Өөрөөр нөлөөлсөн асуудал байхгүй. Надад нэмж мэдүүлэх зүйл гэвэл Б.Агийн хулгайлсан хонинд миний бие оролцоогүй, хүргэн Г бэр, Г.Т нар ирж хулгайн хонийг манай гэрийн гаднаас ачихад би ачилцаж өгсөн. Энэ хэргийг илрүүлэхэд миний бие өөрийн мэдэх зүйлээ бүгдийг нь үнэн зөв мэдүүллээ. Миний мэдүүлсэн зүйл бүгд үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Б дахин мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай хонь Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт байх Нарийн цагаан нуур гэх газар руу яваад орчихсон. Тэгсэн чинь А гуайн хонь зүүн талаас нь орж ирсэн байсан. Би хонь нийллээ гээд давхиад иртэл А гуай өөрийнхөө хонийг цааш нь гаргаж байсан. А гуай надад манай хоёрын хонь ойртчихлоо шүү би хэсэг хонь үлдээчихлээ шүү гэсэн. Тэгсэн чинь манай хонин дотор хондлой дээрээ цэнхэр өнгийн оохортой хэсэг хонинууд нийлсэн байсан. Мөн хондлой дээрээ хар лакан тэмдэгтэй хонинууд тасраад хониныхоо араас гүйгээд байхаар нь тэр хар лакан тэмдэгтэй хонинуудыг А гуайн хонины араас хөөсөн. Манай хонинд 17-18 тооны хондлой дээрээ цэнхэр оохортой хонинууд нийлсэн байсан. Би тэр хонинуудыг тоолоогүй. Маргааш орой нь хүргэн бэр хоёр нь ирээд аваад явсан. Тэгэхэд би 17-18 тооны хонь байна гэж мэдсэн. Би тэр хонинуудыг яг 17 юм уу 18 юм уу гэдгийг нь  мэдэхгүй байна. Надад А гуай танай хонин дотор байж байг л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. А гуайн хонинууд угаасаа хар лакан будагтай байдаг. Тэр хар лакан тэмдэгтэй хонинууд А гуайн хонинууд байсан. Угаасаа хар лакан тэмдэгтэй хонинууд хониныхоо араас гүйгээд байсан. Тэгэхээр нь би хониных нь араас хөөгөөд орхисон. Тэр цэнхэр оохортой хонинууд танай хонинууд хийчихсэн шүү, танай хонин дотор байж байг гэсэн болохоор нь үлдээсэн. Надад тэр хонинуудыг хулгайн мал гэдгийг хэлээгүй. Би тэр хонинуудыг хулгайн хонь гэдгийг ёстой гадарлаагүй. Би тухайн үед хохирогч Чгийн хонинуудыг А хонин дотор байгааг мэдээгүй. Би Чд доогуур А гуайн хойгуур байдаг айлуудаар шүүж үз л гэж хэлсэн. Нийлсэн хонинд ямаа ерөөсөө байгаагүй. Би хохирогчид ямааны талаар яриагүй. Манайд байсан хонинуудтай А байсан хонинууд бол нэг хонинууд. Ч хонинуудаа Ахөөс олж авлаа л гэж хэлсэн. ...Ч надаас 20,30-аад тооны цэнхэр өнгийн оохор тэмдэгтэй хэсэг хонь, ямаа харав уу л гэж асуусан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Б дахин мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай хонь Нарийн цагаан нуурын ард бэлчиж байсан. Б.Агийн хонинууд манай хониноос зайдуу Нарийн цагаан нуурын урд талд бэлчиж байсан бөгөөд хоорондоо бэлчээрээр нийлээгүй. Б.А цагаан бор зүсмийн мориор тууж манай хонинд 18 тооны хонь авчирч нийлүүлээд надад хандан энэ хонинууд танай хонинд байж байг, орой ирж авна гэж хэлээд морьтойгоо буцаад гэр рүүгээ явсан. Б.Агийн тууж авчирч манай хоньтой нийлүүлсэн хонинуудыг тухайн өдрөө ирж аваагүй, маргааш орой нь Б.Агийн хүргэн О.Г, Г.Т нар нь хөх өнгийн Пронтер маркийн машинтай ирж манай гэрийн гаднаас өвөлжөөн дотроос ачаад явсан. Тэр үед би О.Г Г.Т нарын ачсан хонинуудыг тоолж үзэхэд 18 тооны хонь байсан. Хар халзан, шар халзан, улаан толгойтой хонинууд байсан. Дээрх хонинууд сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохортой байсан. Имийг нь анзаарч хараагүй. Б.Агийн тууж авчирсан 18 тооны хонь манайд нэг хоносон. Г.Т нь Гтэй хамт ирж нийт 18 тооны хонийг 4 хөлийг нь уяад хөх өнгийн Пронтер маркийн өндөрлөгөөгүй машинд ачаад манай гэрээс зүүн тийш замаар гэр рүүгээ чиглээд Г.Т О.Гөөр машинаа бариулаад явсан. Өөр хүн хамт байгаагүй. Манайх Дойт багийн Нүхт гэх газар нутаглаж байсан. Б.Агийнх Төмөртийн овооны ард Тоосго цохидог байсан газрын ард нутаглаж байсан бөгөөд хоорондоо 3 км орчим зайтай нутаглаж байсан. Чд би Б.Агийн гэрийн ойр орчимд нутагладаг айлуудын хонинд хонио үз гэж хэлсэн. Ч.Ч айлуудын хониор явж алдсан хонио эрж хайж байгаад О.А хонин дотроос алдсан 17 тооны хонио олж авсан байсан. О.А хонин дотроос олж авсан Ч.Чгийн 17 тооны хонины зүсийг нь би хараагүй учраас О.Г Г.Т нарын манай гэрийн гаднаас ирж ачсан хонинууд мөн бишийг нь хэлж чадахгүй. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.А 20 орчим тооны хондлой дээрээ хар лакан будагтай хонинууд, сэрвээн дээрээ цэнхэр оохороор будсан 20 орчим тооны хонинууд тууж авчраад манай хонинд нийлүүлсэн. Сэрвээн дээрээ цэнхэр оохортой хонинууд гэдгийг нь сүүлд нь О.Г, Г.Т нар манай гэрт ирж 18 тооны хонийг ачиж авч явахад мэдсэн. Хондлой дээрээ хар лакан будагтай 20 орчим тооны хонийг би хонин дотроосоо салгаад Б.Агийн гэр рүү хонин сүргийг нь бараадуулж туусан. Хондлой дээрээ хар лакан будагтай манай хонинд тууж авчирсан 20 орчим тооны хонинууд Б.Агийн хонинууд бөгөөд тэдний хонь хондлой дээрээ хар лакан будагтай бөгөөд өөр ийм хар лакан будагтай хоньтой айл байхгүй. Харин Б.Агийн тууж авчирсан сэрвээн дээрээ цэнхэр оохортой 18 тооны хонь нь манай хоньтой хамт байсан. Миний хувьд хондлой дээрээ хар лакан будагтай 20 орчим тооны хоньтой хамт туусан гэж андуурч мэдүүлсэн байна. Тухайн өдөр жижиг суудлын Приус бололтой машинтай хүн хонь эргүүлж тойруулж байгаа бололтой надад харагдсан. Тухайн өдөр салхи шуургатай өдөр байсан. Приус машинтай хүн ганцхан тэр хавьд Г.Т байсан. Би Г.Тыг хонио эргүүлж тууж байна гэж алсаас харсан бөгөөд салхинд сайн харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б дахин мэдүүлсэн: ...А гуайн манай хонинд шилжүүлсэн хонинууд нь бүгд төлгөн хонинууд байсан. Тэр дотор эр хонь огт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 238-239 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Ч.Мгийн мэдүүлсэн: ...Миний бие өөрийн төрсөн ах Ч.Чгийн сувай болон эр хонь, эр нас гүйцсэн ямаа, эр борлон ямаануудыг Өгийнуур сумын Зэгстэй багийн Төмөртийн овоо гэх газар харж маллаж байсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.Ч ах, эхнэр С.М хамтаар мал дээрээ ирж хонь, ямаагаа тоолоход 40 тооны хонь, 14 тооны ямаа дутсан байсан. Тэгээд мал бэлчдэг газрын ойр хавийн малтай айлуудаар дутсан хонь, ямааг сүргээсээ салаад айлын хонь, ямаатай нийлсэн байж магадгүй гээд эрж хайсан боловч сураг гараагүй. Хэд хоногийн дараа өдрийг нь тодорхой санахгүй байна, төрсөн ах Ч.Ч дутсан хонь, ямааны сургийг гаргасан бөгөөд манай мал гэртэй ойр нутагладаг Б.А хулгайлсан байсныг  Ч.Ч сураг гаргасан. Ийм л асуудал, хэрэг болсон. Миний хувьд хонь, ямаагаа өглөө бэлчээгээд дагаад явдаг бөгөөд орой бэлчээрээс гэр рүүгээ дөхүүлээд гэрийнхээ гадаа хотлуулж хонуулдаг. Намайг хонь, ямаагаа бэлчээрт үлдээгээд гэртээ ирж өдрийн цагаар цайгаа уухад манай хонь, ямаанаас хулгай хийсэн байх. Өөр байдлаар хонь, ямаагаа эзэнгүй орхидоггүй. Өдөр болгон 13 цагаас 14 цагийн хооронд миний хувьд цайндаа явдаг. Ч.Ч эхнэр С.М хамтаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирж тоолоход хонь, ямаа бүрэн байсан. Миний хувьд 1097 тооны хонь, 528 тооны ямааг харж малладаг. Ихэнхдээ хар толгойтой хонь, мөн хар халзан хонинууд бөгөөд содон зүстэй хонь гэвэл сүүлнийх нь тал нь хар, толгой нь хар халзан эр хонь алдсан хонинууд дотор байгаа. Сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохороор будсан хонинууд байгаа бөгөөд ямаанууд хоёр эврийнх нь дотор талд цэнхэр будгаар будсан ямаанууд байгаа. Хавар ноолуурыг нь самнаад цэнхэр будгаар будсан. Улаан, хар зүсмийн 14 тооны ямаанууд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мгийн дахин мэдүүлсэн: ...Манай хонь өмнө нь тасарч, алга болж байсан тохиолдол байхгүй. Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хонин дээрээ байж байгаад өдөр 14 цагийн үед гэр рүүгээ яваад цай унд уучихаад хэсэг дуг хийчихсэн байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хонин дээрээ очсон. Намайг гэр рүүгээ явж цай унд уучихаад ирэх хооронд манай хониноос тасдаж хулгайлсан гэж бодож байна. Манай хонь ер нь тасардаггүй, бөөндөө байдаг. Тасарч алга болсон байх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 236-237 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  О.Гийн мэдүүлсэн: ...Миний хувьд Улаанбаатар хотоос 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн Шаварт гарам гэх газар байдаг Г.Тынд ирээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны багцаа Улаанбаатар хот руу явсан. Өгийнуур суманд байхдаа Тынд байсан. Хадам аав Б.А намайг Өгийнуур суманд ирснээс хойш 1 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж хэвтэхээр Улаанбаатар хот руу явсан. Хадам аав Б.А, Г.Т бид хоёрыг Б.Б гэрийн гаднаас хүнээс авлагандаа авсан хэдэн хонио үлдээсэн тэр хонинуудыг ачаад авчраад өгөөч гэж хэлэхээр нь Г.Тын гэрийн гадаа байсан хөх өнгийн Пронтер маркийн машиныг би асааж Г.Ттай хамт явж Б.Б гэрийн гаднаас 18 тооны сэрвээн дээрээ цэнхэр будагтай хонинуудыг ачаад хадам аав Б.Агийн гэрийн гадаа буулгаж өгсөн. Дээрх хонинууд хулгайн хонинууд байсныг би мэдээгүй. Өгийнуур сумаас Улаанбаатар хот руу явахдаа өөрийн эхнэр Б.О хамт Приус маркийн машинтай явсан. Уг машин миний өөрийн машин байгаа юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангилалтай. Пронтер маркийн машин бол Г.Тын эзэмшлийн машин байгаа юм. Уг машин 09-89 УНГ гэсэн улсын дугаартай машин байгаа юм. Уг машин Улаанбаатар хотын харъяат Гүндсамбуугийн нэр дээр байдаг бөгөөд худалдаж авсан хүн нь Г.Т юм. Хотын хүний нэр дээр улсын дугаар авах гээд хадам дүү А.Гүндсамбуугийн нэр дээр гэрчилгээ нь байдаг. Эзэмшигч нь Г.Т. Уг машинаар Б.Б гэрийн гаднаас хонь ачсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  С.М мэдүүлсэн: ...Манай хонь, ямаа Өгийнуур сумын Зэгстэй багийн Төмөртийн овоо гэх газар хаваржиж, бэлчиж байсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд бэлчээрээс 40 тооны хонь, 14 тооны ямаагаа хулгайд алдсан. Манайх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаагаа тоолж бүртгэхэд бүрэн байсан бөгөөд сувай хонь 1098, ямаа 525 байсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 41 хонь, 15 ямаа дутсан байсан. Гэтэл нэг ямаа, нэг хонь харгана дотор үлдээд сүргээсээ хоЦон байсан. Хонь ямааг хашаад тоолж байхад майлаад сүрэг дээрээ ирсэн. Хонь, ямаагаа дахин, дахин 3 удаа тоолоход хонь 40, ямаа 14 дутсан. Алдсан мал нь хар толгойтой хонинууд, хар халзан хонинууд, содон нэг хонь алдсан нь сүүлнийх нь тал нь хар, хар халзан нас гүйцсэн эр хонь байгаа. Алдсан хонинууд бүгд сэрвээн дээрээ цэнхэр оохороор будсан. Алдсан ямаа бол хар болон улаан зүсмийн ямаанууд байсан бөгөөд хоёр эврийнх нь дотор талд цэнхэр будгаар будсан 11 тооны хар зүсмийн ямаа, 3 тооны ямаа нь улаан зүсмийн ямаа байсан. Манайх 2019 оны 05 дугаар сарын 03-нд хонь, ямаагаа тоолоход сувай хонь 1098, ямаа 525 байсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь, ямаагаа тоолоход сувай хонь 1057, сувай ямаа 510 байсан. Малын бүртгэлийг би хөтөлж тэмдэглэдэг. Миний нөхөр Ч.Ч хамт тоолдог. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонио тоолоход 1098 сувай хонь байсан. Хонь тоолсны дараа нэг сувай хонь бэлчээрээс ирсэн. Тэгээд 1098 болсон. Дээрх сувай хонь, ямаанаас гадна манайд хургатай хонь 900, эр хонь 260, ямаа 528, ишигтэй ямаа 325 байгаа. Эдгээр хонь ямааны учрыг би хэлж өгье. Сувай хургалаагүй хонь эр нас гүйцсэн хонь, эр төлөг эдгээрийг малчид сувай хонь гээд нийтэд нь нэг нэр дээр тоолдог, ишигтэй ямаа, хургатай хонь тусдаа, сувай ямаа, эр ямаа, эр борлон, мөн сувай ямаан дээр хамтад нь тоологддог учраас хөндлөнгийн хүнд хонь, ямаа зөрүүтэй юм шиг харагдана. Намайг Улаанбаатар хотод байхад нөхөр Ч.Ч маань алдсан 40 тооны хониныхоо 17 тооны хонийг О.А гэдэг айлын хонин дотроос олж авсан байсан. Манай хөдөө гэртэй ойрхон нутагладаг Б.А гэх хүн манай нөхөрт танай хонь, ямааг ах нь хулгай хийсэн, учраа олъё гээд Улаанбаатар хотоос утсаар ярьж Өгийнуур суманд ирээд манай нөхөр Ч.Чтэй уулзаад тохиръё гээд олон удаа эхнэр, бэрээ дагуулж гэрт ирж уучлалт гуйж, эхнэр Б.Баараа манай нөхөр Чд хулгайд алдсан хонь, ямааны чинь хохирол гээд 7.500.000 төгрөгийг гэрт маань бэлнээр авчирч өгсөн. Энэ үед миний бие Улаанбаатар хотоос гэртээ ирсэн байсан. Дойт багийн малчин Б.Б манай нөхөр Ч.Чд манай хулгайд алдсан хонийг Б.А тууж Б.Б хоньтой нийлүүлээд шөнө Б.Агийн бэр Г.Т, хүргэн О.Г нар нь Г.Тын хөх өнгийн Пронтер маркийн машинаар манай хулгайд алдсан хонинуудын хөлийг нь боож машин дээр ачаад аваад явсан талаар хэлсэн байсан. Манай хонь, ямааг хулгай хийсэн хүмүүсийг Архангай аймгийн малын хулгайтай тэмцэх хэсгээр шалгуулмаар байна. Суманд шалгаад үр дүн муутай. Манай малыг хулгайлсан хүмүүс ичиж зовохгүй, хулгай хийсэн үйлдлээ үнэнээр нь хэлэхгүй, хэсгийн төлөөлөгч цагдаа нарт үнэнээ хэлнэ гэж байхгүй байна. Б.А танай хонь, ямааг би авсан, Б.Б хонинд тууж аваачсан нь үнэн, удалгүй би Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан талаараа хэлсэн. Хаана, хэнд аваачиж борлуулснаа бидэнд хэлээгүй. Хаана, хэнд зарсан талаар нь асууж тодруулахад ах нь танай алдсан хонь, ямааны хохирлыг өгсөн юм чинь энүүгээрээ тохиръё гээд гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Ш мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ч намайг хамт яваад хонь ачилцаад өг гээд Пронтер маркийн машиндаа суулгаад Өгийнуур сумын төвөөс Тоглох багийн Шар өлөн гэх газар нутаглаж байсан О.А гэх айлын гадаа очтол Ч.Чгийн хулгайд алдсан гэх 17 тооны хонь О.А хонин дотор гэрийнх нь гадаа байсан. Ч.Ч, О.А, бид гурав дээрх 17 тооны хонийг О.А хоньтой хамт малынх нь хашаанд хашиж байгаад барьж аваад Ч.Чгийн хөх өнгийн Пронтер маркийн машинд ачаад Ч.Чгийн хонинд авчирч нийлүүлсэн. О.А хонин дотроос олж авсан Ч.Чгийн 17 тооны хонь бүгд сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохороор будсан, 2 чих урдаасаа ухам имтэй, 17 тооны хонь байсан. Зүс нь янз, янз байсан бөгөөд хар халзан, шар халзан хонинууд байсан О.А манай хонинд хөлөөрөө ирж нийлсэн байсан, хаанаас ирж нийлснийг мэдэхгүй гэж байсан. 17 тооны хонины үс, ноос нь шарласан зүйл байгаагүй. Миний ажигласнаар хашигдсан шинж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  А.О мэдүүлсэн: ...Миний хувьд Улаанбаатар хотоос 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн Шаварт гарам гэх газар байдаг Г.Тынд өөрийн нөхөр О.Гийн машинаар хүрч ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байх Улаанбаатар хот руу явсан. Өөрийн төрсөн аав Б.Агийн хамтаар өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Приус-20 маркийн 69-50 УБЭ улсын дугаартай машинтай Улаанбаатар хот руу явсан. Б.А надтай хамт Улаанбаатар хот руу явахдаа малын мах авч яваагүй. Б.А Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан бөгөөд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн Драгоны арын байранд Г.Цэдэндамбаа гэх айлд хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Д.Змэдүүлсэн: ...Миний хувьд 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 12 жил Өгийнуур сумын Тоглох багийн засаг даргаар ажиллаж байна. Миний хариуцан ажилладаг Тоглох багийн иргэн Б.А сум орон нутагтаа нэр хүндтэй, 2013 онд сумын сайн малчин, 2017 онд аймгийн сайн малчин, 2019 онд Хүнс, Хөдөө Аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамнаас “Алтан төлийн эзэн”-ээр шалгарч шагнагдаж байсан. Элдэв муу зуршил байхгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, залуу малчдад мал маллах арга ухаан зааж сургадаг. 2019 оны 02 дугаар сард А гуайн төрсөн хүү нь өвчинөөр гэнэт нас барсан. Төрсөн хүүгээ нас барснаас хойш Б.А гуай сэтгэл санаагаар их унах болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  А.Б мэдүүлсэн: ...Миний хувьд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жил Өгийнуур сумын Зэгстэй багийн засаг даргаар ажиллаж байна. Миний хариуцан ажилладаг Зэгстэй багийн иргэн Ч.Ч нь сум орон нутагтаа нэр хүндтэй, иргэдийн итгэлийг хүлээж Өгийнуур сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон 3 удаа ажилласан. Ч.Ч нь 2019 оны мал тооллогоор адуу 264, үхэр 79, хонь 1233, ямаа 564, нийт 2140 мал тоолуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б мэдүүлсэн: ...Манай дүү Чгийнд 4 тооны хонь аваачиж өгөөгүй. 2019 оны хавар хонины бэлчээр дээр Чгийн дүү М бид хонио нийлүүлчихсэн юм. Тэгээд хонин дотроос 4 тооны хонийг ялгаж авч байсан юм. Тухайн үед манай хонь нийлэх гээд шүргэсэн юм.  Тэгээд л Чгийн 4 тооны хонь манай хонин дотор орчихсон байсныг ялгаад авч байсан юм. Тэрнээс манай дүү 4 тооны хонь Чгийн гэрт аваачиж өгсөн асуудал огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 199-200 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Э.Г мэдүүлсэн: ...Миний бие 2019 оны 05 дугаар сард Ч.Чгийн 4 тооны хонийг  тууж аваачиж өгсөн асуудал байхгүй. Харин манай хонь, ямаатай иргэн Ч.Чгийн хонь, ямаа бэлчээрээр нийлсэн. Энэ үед нийлсэн хонь, ямааг миний төрсөн ах Э.Бөөрийн хонь, ямааг иргэн Ч.Чгийн хонь, ямаанаас ялгаж авсан. Харин иргэн Ч.Чгийн хонь, ямааг Ч.Чгийн төрсөн дүү Ч.М ялгаж авсан. 2019 оны 05 дугаар сард манай хонь, ямаа иргэн Ч.Чгийн хонь, ямаатай бэлчээрээр Төмөртийн овоо гэх газар нийлсэн. Ч.Чгийн хонь, ямаа манай хонь ямааны бэлчээр бараг нэг газар буюу ойролцоогоор 2 км зайтай нутагладаг. Манайх Вандангийн элс гэх газар, иргэн Ч.Чгийнх Төмөртийн овоо гэх газар хаваржиж байсан. Дээрх хоёр газар их ойрхон нутаг. Чгийн хонь, ямаа манай хонь ямаатай нийлдэг. Өөр айлын хоньтой нийлсэн талаар би сонсоогүй. Манай хонь, ямааны бэлчээр Ч.Чгийн хонь, ямаа бэлчээр нэг болохоор нийлээд байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 203-205 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: ...Би Чгээс нийт 18 тооны хонь авсан. Бусдыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Чулуутын дөрвөлж гэх газар гэх хонинд явж байтал Дөрвөлжийн ар дээр хониноосоо тасарсан бололтой хэсэг хонь байж байсан. Би тэр хонинууд дээр явж очоод тоолоход 18 тооны хонь байсныг хониндоо нийлүүлээд ус руу туугаад явсан. Манай хонинууд ус руу орж явахад цаанаас Б хонь ирээд манай хоньтой нийлсэн. Би тэр үед  нөгөө 18 тооны хонийг Б хоньтой нийлүүлчихсэн. Тэгээд өөрийнхөө хонийг уснаас туугаад аваад харьсан. Би хүү охин хоёртойгоо яриад Б хонин дотор хүнээс, өрөндөө авсан хэдэн хонь байгаа авчраад өгөөрэй гэж хэлсэн. Манай 2 хүү авчраад өгсөн. Маргааш орой нь би буруу юм хийчихлээ гэж бодоод нөгөө 18 тооны хонио ялгаад бэлчээрээрээ нийлэг гээд туучихсан. Би Чг танина. Чгийнх манайхаас 2 км орчим зайтай Төмөртийн овоо гэх газар хаваржиж байсан. Миний нийлүүлсэн хонинууд хар, халзан, шар зүсмийн сэрвээн дээрээ цэнхэр оохортой, урдаасаа ухам имтэй хонинууд байсан. Тэр хонинууд дандаа төлөг байсан. Би тэр өдөр усан дээр хонио Б хоньтой нийлүүлчихсэн. Тухайн үедээ манай хониноос ч нийлсэн байсан.  Тухайн өдөр манай охин Тд Б танай хониноос хориод хар лактай хонь нийлсэн байна, ялгаад хөөчихлөө шүү гэж хэлсэн байсан. Тэр хонинууд тэр өдрөө манай хонинд нийлсэн байсан. Урьд нь Чгийн хонь манай хоньтой нийлж байгаагүй. Би Чгийн хонины тэмдгийг нь мэднэ. Би тухайн үед сэрвээн дээрх цэнхэр будаг, тэмдгээр нь Чгийн хонь байна гэж мэдсэн. Манайх 800 гаруй тооны хонь, ямаатай. Тэр хонинууд тасарчихсан байж байхаар нь л хониндоо нийлүүлээд авчихъя гэж бодоод авсан. Тэгээд дараа нь буруу юм хийж байгаа юм байна гэж бодоод бэлчээр рүү нь туучихсан. Би буруугаа ойлгож байна. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би тухайн үед өөрийн эзэмшлийн 9 тоо тамгатай бор зүсмийн, нас гүйцсэн морьтой явж байсан. Би тэр морио 2019 оны 06 дугаар сард өөрийн 7 тооны морины хамт хулгайд алдчихсан. Сумын хэсгийн төлөөлөгчид бүртгэлтэй байгаа. Би 1953 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Би Өгийнуур сумын бага сургуулийг 1963 онд 3 дугаар анги төгсөж байсан. Би Улаанбаатар хотод 1971-1974 онд 122 дугаар ангид цэргийн алба хаасан. Би 4 хүүхэдтэй, одоо эхнэрийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт амьдардаг. Би улсад 1975 оноос хойш хориод жил ажилласан. 2019 оны хавар “Алтан ишиг”-ийн эзэн болсон. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Ч нь намайг загнаад сүрдүүлээд байсан. Би буруу юм хийсэндээ гэмшээд Чг аашилж загнаад байхаар нь хохирол төлбөргүй болгочихъё гэж бодоод 7.500.000 төгрөг өгсөн. Уг нь би Чгийн 18 тооны хонийг л мэднэ, бусад 22 хонь, 14 ямааг нь би мэдэхгүй байна. Би хохирогчоос уучлалт гуйсан чинь ерөөсөө хүлээж авахгүй, намайг ястай нь хатаана, өмнө нь зөндөө мал алдсан тэрийгээ ч төлүүлнэ гэсэн. Тэр хонин дотор ямаа байгаагүй. Би цаад алдсан гээд байгаа хонь, ямааг нь ерөөсөө мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 128-131 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04, 180-182 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 184-186 хуу/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 06 хуу/

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 тоот прокурорын зөвшөөрөл /хх-ийн 07 хуу/

“Хас Үнэлгээ” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 хуу/ 

Эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 109 хуу/

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183 уу/

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 тоот прокурорын зөвшөөрөл /хх-ийн 07 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 187 хуу/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 188 хуу/

“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 190 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 151-152 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 132 хуу/ 

Б.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 41-64 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны хооронд Ааймгийн Ө сумын З багийн нутаг Тгэх газраас иргэн Ч.Чгийн 18 тооны хонь хулгайд алдагдаж, Ч.Чд 1.260.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны хооронд А аймгийн Ө сумын Збагийн нутаг Ттийн овоо гэх газраас иргэн Ч.Чгийн 18 тооны хонийг хулгайлж, Ч.Чд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Чгийн мэдүүлсэн: Би хонио алдсаныхаа дараа Б.А гэх айлаас хоёр удаа очиж хонио сурсан. Гэтэл хонь нийлээгүй гээд байсан. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Агийн бэр болох Т гэх хүн хүргэнтэй нь хамт мал борлуулах гэж явсан. Намайг 05 дугаар сарын 03-ны өдөр явсныг Б.А сайн мэдэж байсан. Б.А удаа дараа манайхаас хулгай хийсэн. Би 3 хоноод 05 дугаар сарын 06-наас 07-ны үед ирсэн. Дараа нь Б гэх айлд очоод хонио алдчихлаа гэхэд Б таны хайгаад байгаа хонь чинь Б.Агийн хонинд байгаа, одоо тал нь байгаа, эр хонинуудыг нь ачаад явсан гэж хэлсэн. Б.Агийн эхнэр, бэр нар нь 18 тооны хонь Ч.Ч авсан гэж хэлсэн байсан. Хохирол төлбөр төлөхдөө Б.Агийн эхнэр нь авчирч өгсөн. Буцааж авсан 17 төлөгнөөс бусад хонины хохирол гэж 7.000.000 төгрөг төлнө гэсэн. Б.А хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөх гээд сууж байхдаа бэрээс болоод баригдчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чгийн мэдүүлсэн “Манайх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаагаа тоолоход бүрэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 40 тооны хонь, 14 тооны ямаа дутсан байсан бөгөөд хонь, ямаа 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд алдагдсан. Алдсан өдрөө тодорхой мэдэхгүй байна. Хонь, ямаа алдсан нь үнэн. Миний бэлчээрээс алдсан 40 тооны хониноос О.А хонин дотроос 12 тооны охин төлөг, 5 эр төлгөө олж авсан. Одоо 23 тооны нас гүйцсэн эр хонь дутуу, олж аваагүй байгаа. Хар толгойтой, мөн хар халзан хонинууд алдсан. Эдгээр алдсан хонинууд дотор содон нь гэвэл сүүлнийх нь тал нь хар халзан нас гүйцсэн эр хонь байгаа. Хонинууд бүгд сэрвээн дээрээ цэнхэр оохортой, харин ямаа нь хар болон улаан зүсмийн ямаанууд байсан бөгөөд хоёр эвэр нь дотор талдаа цэнхэр будагтай  байсан. 11 тооны ямаа нь хар зүсмийн 3 тооны улаан зүсмийн ямаа алдсан. Нас гүйцсэн эр ямаанууд алдсан. Өгийнуур сумын Дойт багийн Нүхт гэх газар алдсан хонь, ямаагаа хайж яваад Б.Боос анх алдсан хониныхоо талаар сураг гаргасан. Анх хонь, ямаа алдсанаа мэдээд олон газраар машинтай явж эрж хайсан. Өгийнуур сумын Дойт багт оршин суудаг Б.Б миний алдсан хонины сургийг гаргаж өгсөн. Миний хувьд манай гэртэй ойр нутагладаг Б.А гэх өвгөнийг сэжиглэж байсан. Би алдсан 40 тооны хониноос 17 тооны хонио О.А хонин сүргээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олж авсан. Тухайн өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос Б.А миний 93031444 дугаарын утас руу 97179500 дугаарын утсаар залгаж ах нь танай хонийг тасалж хулгайлсан, ахыгаа уучлаарай чамайг хохиролгүй болгоно, доогуураа тохиръё гэж хэлэхээр нь би үгүй чамд тэгж дарлуулж чадахгүй, таныг манай хонь, ямааг хулгайлна гэж арай ч бодоогүй гэж хэлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орой Б.Агийн эхнэр С.Б утсаар залгаад миний дүү гэрээсээ гараад ир эгч нь чамтай уулзах гэсэн юм, гэрийн чинь гадаа байна, хаалгаа онгойлгочих гэхээр нь би утсаа салгаад амарсан. Манай гэрт Б.Агийн эхнэр С.Б ирж надад миний бэлчээрээс алдсан 40 тооны хонь, 14 тооны ямааны хохирол гээд 7.500.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Мөнгө өгөх үед миний дэргэд миний эхнэр С.Мхамт байсан”, “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Б өдрийн цагаар над руу утсаар яриад Ч ахаа, та сумын төв хойно колонк дээр хүрээд ирээч дүү нь танд хулгайд алдсан хонины чинь талаар тодорхой зүйл хэлье гэхээр нь би колонк дээр иртэл Б.Б мотоцикльтой ирсэн, намайг хүлээж байсан. Тэгээд надад таны хулгайд алдсан хонь, ямааг Б.Агийн эхнэр, бэр, хүүхдүүд нь хонин дотроосоо ялгаад гэрээсээ хойшоо А хонь руу туусан, та очиж тэндээс хонио аваараа, миний хэлсэн үнэн шүү гэж надад хэлээд Б.Б явсан. Тухайн өдрийн үдээс хойш 17 цагийн үед Б.Агийн эхнэр С.Б над руу утсаар ярьж чи нутгийн хүн байж манайхыг хонь, ямааны хулгайд хардлаа, чиний алдсан хонинууд А хонинд байна, дотор нь улаан зүсмийн хоёр ямаа хамт явж байна лээ, би сая А хонинд үзээд ирлээ, алдсан хонь, ямаагаа аваарай гэж надад хэлсэн. Энэ бүх хэлж ярьсан зүйлээс харахад Б.А хүргэн, бэр, эхнэртэйгээ хамтарч миний алдсан хонь, ямааг хулгайлж авсан гэж би үзэж байна. Маргааш өглөө нь А хонинд өглөө эрт очиж үзэхэд Б.Б С.Бын хэлснээр миний алдсан хонинуудаас 17 тооны хонь А хонинд байсан. Харин ямаа байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед манай гэрийн гадаа Б.Б ирж надад Ч.Ч ахаа дүү нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн шүү, таны хонийг хулгайлсан хэрэгт дүү нь оролцоогүй шүү, надад итгээрэй, өмнө нь хүмүүсийн нөлөөнд ороод буруу ташаа мэдүүлэг өгсөн, миний өнөөдрийн өгсөн мэдүүлэг бүгд үнэн шүү ахаа, дүүгээ уучлаарай гэж Б надад хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 15-17, 77-79 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн “Ч.Ч манай гэрт ирж алдсан хонь, ямаагаа асуусан өдөр цас орж байсан. Би өөрийн нөхөр Б.Аг иргэн Ч.Чгийн хонь, ямааг хулгай хийснийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Тус өдөр манай нөхөр надад Ч.Чгийн хонь Нарийн нуурын урд бэлчиж явсан талаар манай нөхөр надад хэлсэн”, гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-29/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын мэдүүлсэн “Манай гэрээр хонь, ямаагаа алдсан гээд сураглаад явсан”, “Хадам аав А хүнээс өрөндөө хэдэн хонь, Б хоньтой хонинд орхисон, ачаад гэр рүү дөхүүлээд өгөөч гэхээр нь Г бид хоёр 18 тооны хонийг Б гэрийн гаднаас ачиж хадмын гэрийн гадаа авчирч өгсөн. Хулгайн хонь гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 39-40/,   

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.А мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед намайг сэрээд гэрээсээ гартал манай хоньтой хэдэн тооны хонь ирж нийлсэн байсан. Манайх урд өдөр нь хонь, ямаагаа хашиж хоносон бөгөөд хашаанд ороогүй, гэрийн гадаа 8 хонь хотолж хоносон байсан. Эдгээр хашигдаагүй 8 хоньтой 17 тооны хонь ирж нийлсэн байсан. Хоёр чих урдаасаа ухам имтэй сэрвээн дээрээ цэнхэр оохороор будсан хонинууд байсан. Дандаа төлгөн хонь байсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ч гэх хүн нутгийн Шар гэх хүнтэй хамт Пронтер маркийн машинтай ирж 17 тооны хонийг тоолж аваад өөрийн алдсан хонинууд байна гээд ачаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Б мэдүүлсэн “Тоглох багийн харъяат Б.А ах намайг хонин дээрээ очиход манай хоньтой сэрвээн дээрээ цэнхэр будагтай 20 орчим хондлой дээрээ хар лак будагтай 20 гаруй тооны хонинуудыг тууж авчираад манай хоньтой нийлүүлсэн байсан гэж хэлсэн. Энэ үед би Б.А гуайд хандан хаанаас ямар учиртай хонь туугаад манай хонинд нийлүүлээд байгаа юм бэ гэж асуухад танай хонинд байж байг гээд тууж ирсэн сэрвээн дээрээ цэнхэр будагтай хонь, хар лакаар будсан хонинуудыг орхиод удалгүй үдээс хойш 16 цагийн үед миний бие Б.Агийн тууж ирсэн 40 гаруй тооны хонийг буцаагаад гэр рүү нь дөхүүлж туусан. Миний туусан хонинуудыг Б.Агийн бэр Г.Т ирж суудлын мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн 73-73 АРА гэсэн улсын дугаартай машинаар туугаад гэрээ чиглээд явсан. Ямаа байгаагүй”, “Хавар 05 дугаар сарын 04-ний өдөр Дойт багийн Нарийн нуур гэх газар манай хонь бэлчиж байсан. Миний бие бэлчээрт байгаа хонио гэрийн гаднаасаа харж байсан. Тэгтэл манай хоньтой Б.Агийн хонь, ямаанууд нийлэх гээд ойрхон бэлчиж байхад би мотоцикльтой очиж хонио тууж Б.Агийн хонь, ямаанаас холдуулсан. Энэ үед Б.А танай манай хонь, ямаа бэлчээрээр нийлчихлээ, би салгалаа танай хонинд би 20 гаруй тооны хонь нийлүүлсэн шүү, миний танай хонинд нийлүүлсэн хонийг хоньтойгоо байлгаж байгаад тусад нь хашаад байж байгаараа, манай хүргэн Г бэр Г.Т нар ирж авна гэж хэлээд Б.А явсан. Уг хонинууд сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохортой хонинууд байсан. Манай хонинд дээрх хонинууд нэг хоносон. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр орой 20 цагийн багцаа бэр Г.Т хүргэн Г нар ирж хөх өнгийн 09-89 АРХ улсын дугаартай Пронтер маркийн машинаар ирж Б.Агийн манай хонинд нийлүүлсэн 18 тооны хонийг дөрвөн хөлийг нь мяндсан уяагаар хүлж ачсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дойт багийн Нарийн нуурын урд Б.Агийн эхнэр С.Б надтай таарсан. Энэ үед би танай нөхрийн манай хонинд авчирсан хонинууд хэний хониноос хулгай хийсэн хонинууд юм бэ гэхэд чи дуугүй байж бай, хүнд битгий хэлээрэй гэж надад хэлсэн. Манай хонинд байхдаа 20 орчим тооны хонь харагдаад байсан. Шөнө орой Г.Т, Г нар ирж ачиж аваад явахад 18 тооны сэрвээн дээрээ цэнхэр оохортой хонинууд байсан. Б.А гуай ямаа тууж ирээгүй” , “2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай хонь Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт байх Нарийн цагаан нуур гэх газар руу яваад орчихсон. Тэгсэн чинь А гуайн хонь зүүн талаас нь орж ирсэн байсан. Би хонь нийллээ гээд давхиад иртэл А гуай өөрийнхөө хонийг цааш нь гаргаж байсан. А гуай надад манай хоёрын хонь ойртчихлоо шүү би хэсэг хонь үлдээчихлээ шүү гэсэн. Тэгсэн чинь манай хонин дотор хондлой дээрээ цэнхэр өнгийн оохортой хэсэг хонинууд нийлсэн байсан. Мөн хондлой дээрээ хар лакан тэмдэгтэй хонинууд тасраад хониныхоо араас гүйгээд байхаар нь тэр хар лакан тэмдэгтэй хонинуудыг А гуайн хонины араас хөөсөн. Манай хонинд 17-18 тооны хондлой дээрээ цэнхэр оохортой хонинууд нийлсэн байсан. Маргааш орой нь хүргэн бэр хоёр нь ирээд аваад явсан. Тэгэхэд би 17-18 тооны хонь байна гэж мэдсэн. Би тэр хонинуудыг яг 17 юм уу, 18 юм уу гэдгийг нь  мэдэхгүй байна. Надад А гуай танай хонин дотор байж байг л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. А гуайн хонинууд угаасаа хар лакан будагтай байдаг. Тэр хар лакан тэмдэгтэй хонинууд А гуайн хонинууд байсан. Угаасаа хар лакан тэмдэгтэй хонинууд хониныхоо араас гүйгээд байсан. Тэгэхээр нь би хониных нь араас хөөгөөд орхисон. Тэр цэнхэр оохортой хонинууд танай хонинууд хийчихсэн шүү, танай хонин дотор байж байг гэсэн болохоор нь үлдээсэн. Надад тэр хонинуудыг хулгайн мал гэдгийг хэлээгүй. Би тухайн үед хохирогч Чгийн хонинуудыг А хонин дотор байгааг мэдээгүй. Нийлсэн хонинд ямаа ерөөсөө байгаагүй. Би хохирогчид ямааны талаар яриагүй. Манайд байсан хонинуудтай А байсан хонинууд бол нэг хонинууд. Ч хонинуудаа Ахөөс олж авлаа л гэж хэлсэн. ...Ч надаас 20,30-аад тооны цэнхэр өнгийн оохор тэмдэгтэй хэсэг хонь, ямаа харав уу л гэж асуусан”, “А гуайн манай хонинд шилжүүлсэн хонинууд нь бүгд төлгөн хонинууд байсан. Тэр дотор эр хонь огт байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46, 47-49, 50-52, 84-85, 238-239/ 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  Ч.Мгийн мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.Ч ах, эхнэр С.М хамтаар мал дээрээ ирж хонь, ямаагаа тоолоход 40 тооны хонь, 14 тооны ямаа дутсан байсан. Тэгээд мал бэлчдэг газрын ойр хавийн малтай айлуудаар дутсан хонь, ямааг сүргээсээ салаад айлын хонь, ямаатай нийлсэн байж магадгүй гээд эрж хайсан боловч сураг гараагүй. Хэд хоногийн дараа өдрийг нь тодорхой санахгүй байна, төрсөн ах Ч.Ч дутсан хонь, ямааны сургийг гаргасан бөгөөд манай мал гэртэй ойр нутагладаг Б.А хулгайлсан байсныг Ч.Ч сураг гаргасан. Ийм л асуудал, хэрэг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55, 236-237/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  О.Гийн мэдүүлсэн “Хадам аав Б.А, Г.Т бид хоёрыг Б.Б гэрийн гаднаас хүнээс авлагандаа авсан хэдэн хонио үлдээсэн, тэр хонинуудыг ачаад авчираад өгөөч гэж хэлэхээр нь Г.Тын гэрийн гадаа байсан хөх өнгийн Пронтер маркийн машиныг би асааж Г.Ттай хамт явж Б.Б гэрийн гаднаас 18 тооны сэрвээн дээрээ цэнхэр будагтай хонинуудыг ачаад хадам аав Б.Агийн гэрийн гадаа буулгаж өгсөн. Дээрх хонинууд хулгайн хонинууд байсныг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  С.М мэдүүлсэн “Манай хонь, ямаа Өгийнуур сумын Зэгстэй багийн Төмөртийн овоо гэх газар хаваржиж, бэлчиж байсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд бэлчээрээс 40 тооны хонь, 14 тооны ямаагаа хулгайд алдсан. Манайх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаагаа тоолж бүртгэхэд бүрэн байсан бөгөөд сувай хонь1098, ямаа 525 байсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 41 хонь, 15 ямаа дутсан байсан. Гэтэл нэг ямаа, нэг хонь харгана дотор үлдээд сүргээсээ хоЦон байсан. Хонь ямааг хашаад тоолж байхад майлаад сүрэг дээрээ ирсэн. Хонь, ямаагаа дахин, дахин 3 удаа тоолоход хонь 40, ямаа 14 дутсан. Алдсан мал нь хар толгойтой хонинууд, хар халзан хонинууд, содон нэг хонь алдсан нь сүүлнийх нь тал нь хар, хар халзан нас гүйцсэн эр хонь байгаа. Алдсан хонинууд бүгд сэрвээн дээрээ цэнхэр оохороор будсан. Алдсан ямаа бол хар болон улаан зүсмийн ямаанууд байсан бөгөөд хоёр эврийнх нь дотор талд цэнхэр будгаар будсан 11 тооны хар зүсмийн ямаа, 3 тооны ямаа нь улаан зүсмийн ямаа байсан. Намайг Улаанбаатар хотод байхад нөхөр Ч.Ч маань алдсан 40 тооны хониныхоо 17 тооны хонийг О.А гэдэг айлын хонин дотроос олж авсан байсан. Манай хөдөө гэртэй ойрхон нутагладаг Б.А гэх хүн манай нөхөрт танай хонь, ямааг ах нь хулгай хийсэн, учраа олъё гээд Улаанбаатар хотоос утсаар ярьж Өгийнуур суманд ирээд манай нөхөр Ч.Чтэй уулзаад тохиръё гээд олон удаа эхнэр, бэрээ дагуулж гэрт ирж уучлалт гуйж, эхнэр Б.Баараа манай нөхөр Чд хулгайд алсан хонь, ямааны чинь хохирол гээд 7.500.000 төгрөгийг гэрт маань бэлнээр авчирч өгсөн. Б.А танай хонь, ямааг би авсан, Б.Б хонинд тууж аваачсан нь үнэн, удалгүй би Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан талаараа хэлсэн. Хаана, хэнд аваачиж борлуулснаа бидэнд хэлээгүй. Хаана, хэнд зарсан талаар нь асууж тодруулахад ах нь танай алдсан хонь, ямааны хохирлыг өгсөн юм чинь энүүгээрээ тохиръё гээд гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Ш мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ч намайг хамт яваад хонь ачилцаад өг гээд Пронтер маркийн машиндаа суулгаад Өгийнуур сумын төвөөс Тоглох багийн Шар өлөн гэх газар нутаглаж байсан О.А гэх айлын гадаа очтол Ч.Чгийн хулгайд алдсан гэх 17 тооны хонь О.А хонин дотор гэрийнх нь гадаа байсан. Ч.Ч, О.А, бид гурав дээрх 17 тооны хонийг О.А хоньтой хамт малынх нь хашаанд хашиж байгаад барьж аваад Ч.Чгийн хөх өнгийн Пронтер маркийн машинд ачаад Ч.Чгийн хонинд авчирч нийлүүлсэн. О.А хонин дотроос олж авсан Ч.Чгийн 17 тооны хонь бүгд сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохороор будсан, 2 чих урдаасаа ухам имтэй, 17 тооны хонь байсан. О.А манай хонинд хөлөөрөө ирж нийлсэн байсан, хаанаас ирж нийлснийг мэдэхгүй гэж байсан. 17 тооны хонины үс, ноос нь шарласан зүйл байгаагүй. Миний ажигласнаар хашигдсан шинж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/, 

Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Чгээс нийт 18 тооны хонь авсан”, “2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Чулуутын дөрвөлж гэх газар гэх хонинд явж байтал Дөрвөлжийн ар дээр хониноосоо тасарсан бололтой хэсэг хонь байж байсан. Би тэр хонинууд дээр явж очоод тоолоход 18 тооны хонь байсныг хониндоо нийлүүлээд ус руу туугаад явсан. Манай хонинууд ус руу орж явахад цаанаас Б хонь ирээд манай хоньтой нийлсэн.  Би тэр үед  нөгөө 18 тооны хонийг Б хоньтой нийлүүлчихсэн. Тэгээд өөрийнхөө хонийг уснаас туугаад аваад харьсан. Би хүү охин хоёртойгоо яриад Б хонин дотор хүнээс өрөндөө авсан хэдэн хонь байгаа авчираад өгөөрэй гэж хэлсэн. Манай 2 хүү авчираад өгсөн. Маргааш орой нь би буруу юм хийчихлээ гэж бодоод нөгөө 18 тооны хонио ялгаад бэлчээрээрээ нийлэг гээд туучихсан. Миний нийлүүлсэн хонинууд хар, халзан, шар зүсмийн сэрвээн дээрээ цэнхэр оохортой, урдаасаа ухам имтэй хонинууд байсан. Тэр хонинууд дандаа төлөг байсан. Би тэр өдөр усан дээр хонио Б хоньтой нийлүүлчихсэн. Тухайн үедээ манай хониноос ч нийлсэн байсан. Тухайн өдөр манай охин Тд Б танай хониноос хориод хар лактай хонь нийлсэн байна, ялгаад хөөчихлөө шүү гэж хэлсэн байсан. Тэр хонинууд тэр өдрөө манай хонинд нийлсэн байсан. Би Чгийн хонины тэмдгийг нь мэднэ. Би тухайн үед сэрвээн дээрх цэнхэр будаг, тэмдгээр нь Чгийн хонь байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125, 128-131/, “05 дугаар сарын 03-ны өдөр манай хонь Ч.Ч, Э гэх айлын хоньтой нийлсэн. Хонио ялгаж байсан чинь Ч.Чгийн хонийг харж байсан М ирээд Э бид хоёр цайгаа ууж байгаад хонио нийлүүлчихлээ гэж хэлсэн. Би манай хонин дотор хонио үзээрэй гэж хэлэхэд М дараа болъё гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 04-ны өдөр манай хонь ус руу орж байгаад Б хоньтой нийлсэн. Б хонинд Ч.Чгийн 18 тооны төлөг үлдсэн байсан. Б надаас юун хонь юм бэ гэж асуухад нь би байж байг гэж хэлсэн. Маргааш нь Б залгаад ирж хонио ав гэсэн. Тэгээд аав хүнээс хонь авсан очоод аваад ир гээд хүүхдээ явуулсан. Тэгээд би буруу юм хийж байна гэж бодоод хонинууд нь захлаад байхаар нь ялгаад гэрийнхээ урд руу туучихсан. Ч.Чг утсаар ярихаар нь сандраад банкнаас зээл авч хохирол төлбөрийг нь манай эхнэр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба эдгээр нотлох баримтуудаар харин шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын эхээр хохирогч Ч.Чгийн 22 тооны эр хонь, 14 тооны ямааг хулгайлсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аг хохирогч Ч.Чгийн 40 тооны хонь, 14 тооны ямаа, нийт 54 тооны буюу олон тооны бог малыг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Б.А нь бусдын 22 тооны хонь, 14 тооны ямааг хэзээ, хаана, яаж хулгайлсан, яаж зарж борлуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, шүүгдэгч Б.А нь дээрх үйлдэл холбогдолд гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан “шүүгдэгч Б.А нь хохирогч Ч.Чгийн 22 тооны хонь, 14 тооны ямааг хулгайлсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны хооронд бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн ба энэ хугацаанд Монгол Улсын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болж хэрэглэсэн болно.

            Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Б.Ад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн болно.

            Шүүгдэгч Б.Агийн хулгайлсан 18 тооны хонь нь бүгд төлгөн хонь байсан талаар гэрчүүд мэдүүлсэн ба хохирогч Ч.Ч нь 17 тооны төлгийг хүлээж авсан байх тул хохирлыг хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээгээр тооцож 18х70000= нийт 1.260.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. 

            Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хүрээнд гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна.

            Шүүгдэгч Б.А нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бор зүсмийн нас гүйцсэн морийг хэрэглэсэн болох нь тогтоогдсон боловч уг морийг битүүмжлээгүй, мөн 2019 оны 06 дугаар сард хулгайд алдсан талаар мэдүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн морины үнэ 300.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах, хохирогч Ч.Чгийн хүсэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг малын тооцооны дэвтрийг хохирогчид буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Б.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Агийн “бусдын 36 тооны буюу 22 тооны хонь, 14 тооны ямааг хулгайлсан” гэх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Ц овогт Б Аг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Агийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэвтэр 2 ширхгийг хохирогч Ч.Чд буцаан олгож, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг устгасугай.

9. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ