Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 238

 

2020/ШЦТ/238

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ГНд холбогдох 2012001880177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэлжилгүй, ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт А аймгийн Ц сумын Т багийн Нхороололд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ГН /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 03 дугаар сарын 18-нд А аймгийн Цсумын Т багийн Гхорооллын .. тоотод иргэн Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Бын биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хураа, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал, субарахноидал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2012001880177 дугаартай эрүүгийн хэргээс:                                  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Цэнхэр сумын Тамир багийн төвд Б гэдэг найзындаа очсон. Б, Н, Б3 байсан бөгөөд намайг аймаг руу явах гэсэн чинь хамт явъя гээд бид 4 аймаг орсон. Манайд ирчихээд мотоциклио орхиод тэр гурав зах руу явсан. Ажлаа тараад байж байтал орой манайд ирээд тэр 3 хүргээд өг гээд бид 4 Бынд очсон. Тэндээ Бын эхнэр Аирээд хоол хийж өгөөд Б гэрээсээ 2 том “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд ууцгаасан. Хоолоо идэж пивоо уунгаа хөзөр тоглосон. Нилээд тоглож байгаад би ядраад унтсан бөгөөд нэг сэрсэн чинь гадаа шуугилдаад зодоон болоод байхаар нь гарахад Б, Н 2 муудалцаж зодолдоод Нгэрээсээ гаргачихсан байсан. Би босоод бие засах гээд гарахад Н гадаа орилоод байхаар нь миний найз ингэж болохгүй тайван бай гээд мөрөн дээр нь 2 цохисон чинь Н намайг зөрүүлээд газраас чулуу аваад цохичихсон. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Нэг мэдсэн чинь шөнө амьсгаа давчдаад сэрэхэд Бынд орон дээр нь хэвтэж байсан. Б, А, Б 3 байсан. Н алга болчихсон байсан. Өглөө босоод ирсэн чинь гар, хөл хөдлөхгүй, юм ярьж чадахгүй болчихсон байсан. Тэгээд эхнэр ирээд эмнэлэгт хандсан. Би Улаанбаатар хотод хагалгаанд ороод надад 3 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Намайг ямар учраас цохиж, зодсоныг ойлгоогүй. Зүгээр шууд толгой руу чулуугаар цохиод унагасан. Б, А, Бнар байсан. Өөр хүн байгаагүй. Миний тархинд цус хурсан.  Би гавлын хагалгаанд орсон. Би Н мөр рүү нь 2 удаа цохисон бөгөөд аргадаж, тайвшруулах гээд цохисон. Өөрөөр цохиогүй. Н нилээд согтуу байсан. Нэг нутгийн цэрэгт он жав байсан найз байгаа юм. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Н, Б, Б бид дөрөв Цэнхэр сум руу 2 мотоцикльтой ирсэн. Цэнхэр суманд ирэх үед 20 цаг өнгөрч байсан. Б бид хоёр түрүүлж гэрт орж ирэхэд эхнэр ажилтай, ах Б манай хүүхдүүдтэй байсан. Тэгээд гэрт орохдоо 2.5 литрийн пиво 2 ширхгийг аваад орсон. Тэгээд байж байтал Б, Н нар 2.5 литрийн пиво авч орж ирсэн бөгөөд тэрийгээ уугаад тоглоод сууж байгаад би 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирж уусан. Тэр архийг ууж дуусаад ах Б дахин нэг шил архи авчраад тэрийг бид нар уусан бөгөөд уугаад байж байгаад Н над руу дайрч үл ялиг зүйлээс болж маргалдаад Н намайг гараад ир гээд байхаар нь Б гарахад нь араас нь манай эхнэр Агараад Н чулуу шидээд Б уначихлаа гэхээр нь Б, бид хоёр гарахад Н хашаанд байхгүй, Б хашааны жижиг хаалганы орчим дээшээ хараад унасан байхаар нь оруулж ирээд хэвтүүлсэн. Түргэн дуудах уу гэхэд Б хэрэггүй, гайгүй гэхээр нь унтуулсан. Тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад сэрээхэд Б юм ярьж чадахгүй, гар, хөл нь мэдээгүй болсон байхаар нь түргэн дуудсан. Түргэн сумын төвд ирэхгүй болохоор нь машинаар авч очиж 3 хоног эмчлээд 03 дугаар сарын 22-ны өдөр хотод ирсэн. Маргаан Н бид хоёр хэрэлдэж, Б намайг өмөөрч гарч ирснээс болсон. Түүнийг цохиулаад унахыг манай эхнэр харсан. Б, Н хоёр нилээд согтсон байсан. ГН гээд 1991 оны залуу байгаа. Гэр нь Цэнхэр сумын Нуга гэх газарт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Б, Н, Б бид 4 хамт аймаг руу ороод Б гэртээ харьсан. Хүнсний юм бөөгнүүлээд буцахдаа Бынд ороод Цэнхэр сум руу буцаж явна гэсэн чинь би ганцаараа байгаа та гуравтай хамт явъя, жаахан тоглож сууя гээд бид 4 аймгаас хамт гарсан. Тэгээд суманд ирээд Н намайг буулгаж өгөөд гэр рүүгээ явсан. Би гэртээ буугаад үлдсэн бөгөөд Б, Бынд очих гээд хамт явсан. Гэртээ байж байтал Б 21 цагийн үед залгаад манайд хүрээд ир тоглоё гэхээр нь очсон. Тэгээд байж байтал Н ирээд бид хэд тоглосон бөгөөд Бын эхнэр А, ах нь болох Б нар байсан. Тэгээд тоглож байх зуур Б 2.5 литрийн пиво гаргаж ирээд ууж байгаад намайг гадаа бие засчихаад ороод ирэхэд Б, Н 2 хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгаад хоорондоо учраа ол гээд суулгасан. Тэгээд Б би өглөө ажилтай гээд хажуу талын орон дээр унтах гэж байсан. Гэтэл Б 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирээд бид хэд хувааж ууж дуусаад Н гэрээс гарсан бөгөөд Б араас нь гарсан. Тэгээд Бын эхнэр Ань Б, Н хоёрыг гадаа зодолдоод байхаар араас нь гарснаа Н Быг цохичихоод яваад өглөө гэхээр нь Б бид 2 гарахад Б гадаа газар унаад ухаан алдчихсан байсан. Бид хоёрыг гэрээс гарахад Н байхгүй болчихсон байсан. Бид гурвыг гарахад Бын зүрх нь цохилж байсан. Н өөрөө гадаа байгаагүй. Быг цохиж унагачихаад яваад өгсөн байсан. Н Бын хаана нь, юугаар цохисон гэдгийг бид нар хараагүй. Тэгээд гэрт дамнаж оруулж ирээд хэвтүүлэн цээжин дээр нь дарж өгсөн чинь ухаан орсон. Б толгойдоо гэмтэл авчихсан, толгой өвдөөд байна гээд зүүн талын хөл, гар нь таталт өгөөд байхаар нь сүүлний тосоор тосолж өгөөд Б бид 2 хамт унтсан.Тэгээд би өглөө ажилтай болохоор босоод явсан. Н Быг цохиж, зодсоныг хараагүй. Гэрийн гадаа зодолдоод пижигнэлдээд дуу гараад байхаар нь Аг гараад хараадах гээд гаргатал Н Быг цохиод унагачихсан гэсэн. Тэд нар юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Бын биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Толгой руу цохичихлоо л гээд байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд байсан. Тэр хоёр хоёулаа нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Агийн мэдүүлсэн: ...2020 оны 03 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт ажлаа тараад гэр рүүгээ харьж явтал манай нөхөр Б саяхан аймгаас ирлээ гээд намайг авах гээд урдаас ирж байсан. Бид 2 таараад аавынд очиход Б бид хоёрыг хүлээгээд байж байсан. Тэгээд хоолоо идэж байгаад Б, Н хоёрыг хамт тоглоё гээд дуудсан. Тэгээд тэр 2 ирээд бид хэд тоглож байгаад авчирсан 2 пивоо ууж дуусахаар нь манайд байсан 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг гаргаж ирээд ууж байтал Б би маргааш ажилтай, унтлаа гээд хэвтээд өгсөн. Б, Б, Н 3 үлдсэн архиа хувааж ууж дуусаад манай нөхөр Б, Н 2 муудалцаад байхаар нь би та нар яахаараа ингэж муудалцаж байдаг юм бэ гээд уурласан чинь Бби энэ хоёрыг зодолдуулахгүй гээд Н, Б хоёрын маргааныг болиулаад Нгаргасан. Тэгээд Н гэрийн гадаа гараад ир гээд орилоод байхаар нь Б гарах гэтэл Бгаргаагүй. Тэгсэн чинь Б гараад Нтэй маргалдаад байхаар нь би араас нь гарсан чинь Н та нар бүгдээрээ нийлж над руу дайрлаа гээд чулуу шидээд байхаар нь айгаад гэр рүүгээ орчихсон юм. Тэгээд жаахан байж байгаад юу болж байгаа бол гээд гараад хартал хашааны хаалганы хажууд Н суучихсан Б, Нчи одоо боль, битгий орилж хашгираад бай гээд цохиж аваад байхаар нь би гэртээ ороод нөгөө 2 чинь арай биш байна, зодолдоод байна гэж хэлчихээд хэсэг чимээгүй болчихоор нь гараад хартал Н байхгүй Б нь зодолдож байсан газраа хэвтэж байхаар нь гэртээ ороод Б, Бхоёрт хэлэхэд тэр 2 гараад Быг дамнаж оруулж ирээд орон дээр хэвтүүлэхэд гар, хөл нь татаад байгаа бололтой байхаар нь сүүлний тосоор тосолж өгөөд арай гайгүй болохоор нь бид нар унтацгаасан. Өглөө манайд Н хүрээд ирсэн бөгөөд чи яагаад Быг цохисон юм бэ гэж хэлсэн чинь Б босох гэтэл гар нь хөдлөхгүй орноос өндийж чадахгүй байхаар нь би түргэн дуудъя гэсэн чинь Б зүгээрээ яах юм гэхээр нь Нхарж байгаарай гээд би ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад манай нөхөр Б сэрээгүй унтаж байсан. Тэгээд 10 цагийн үед Н манай ажил дээр ирээд Бын гар, хөл нь татаад, ярьж, хэлж байгаа нь сайн ойлгогдохгүй байна гэхээр нь түргэн дуудаад гэртээ харьтал Бын эхнэр Бадам бас ирсэн байсан. Тэгээд түргэн ирэхгүй удаад байхаар нь хүний машин гуйгаад эмнэлэг рүү явах гээд Быг түшээд босгох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Манай нөхөр Б Быг үүрч гаргаад сумын эмнэлэгт аваачиж өгсөн. Эмнэлэг рүү явах гэж байхад Н бид хоёрыг зодолдсон гэж эхнэрт нь битгий хэлээрэй гэж байсан. Н л цохичихоод явсан байх гэж бодож байна. Манай хашаанд тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Ил гэмтэл, бэртэл харагдаагүй орж ирээд гар, хөл нь л татаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Н мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэг тайлбар байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Манай найзууд худлаа яриагүй байх. Би найзуудынхаа үгэнд итгэж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би найз Б.Бын эмчилгээний зардал мөнгийг төлж байгаа. Хохирол мөнгийг бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 143-145 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4003 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бын биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хураа, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал, субарахноидал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 37-39 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 146-147 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87 хуу/ 

Шүүх хуралдаанд шинээр өгсөн 5 хуудас баримт зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Ц сумын Т багийн Г хорооллын .. тоотод иргэн Б.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Н нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Цсумын Т багийн Г хорооллын .. тоотод иргэн Б.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн “Нилээд тоглож байгаад би ядраад унтсан бөгөөд нэг сэрсэн чинь гадаа шуугилдаад зодоон болоод байхаар нь гарахад Б, Н 2 муудалцаж зодолдоод Нгэрээсээ гаргачихсан байсан. Би босоод бие засах гээд гарахад Н гадаа орилоод байхаар нь миний найз ингэж болохгүй тайван бай гээд мөрөн дээр нь 2 цохисон чинь Н намайг зөрүүлээд газраас чулуу аваад цохичихсон. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Нэг мэдсэн чинь шөнө амьсгаа давчдаад сэрэхэд Бынд орон дээр нь хэвтэж байсан. Б, А, Б 3 байсан. Н алга болчихсон байсан. Өглөө босоод ирсэн чинь гар, хөл хөдлөхгүй, юм ярьж чадахгүй болчихсон байсан. Тэгээд эхнэр ирээд эмнэлэгт хандсан. Би Улаанбаатар хотод хагалгаанд ороод надад 3 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Зүгээр шууд толгой руу чулуугаар цохиод унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн “Тэр архийг ууж дуусаад ах Б дахин нэг шил архи авчраад тэрийг бид нар уусан бөгөөд уугаад байж байгаад Н над руу дайрч үл ялиг зүйлээс болж маргалдаад Н намайг гараад ир гээд байхаар нь Б гарахад нь араас нь манай эхнэр Агараад Н чулуу шидээд Б уначихлаа гэхээр нь Б, бид хоёр гарахад Н хашаанд байхгүй, Б хашааны жижиг хаалганы орчим дээшээ хараад унасан байхаар нь оруулж ирээд хэвтүүлсэн. Түргэн дуудах уу гэхэд Б хэрэггүй, гайгүй гэхээр нь унтуулсан. Тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад сэрээхэд Б юм ярьж чадахгүй, гар, хөл нь мэдээгүй болсон байхаар нь түргэн дуудсан. Түргэн сумын төвд ирэхгүй болохоор нь машинаар авч очиж 3 хоног эмчлээд 03 дугаар сарын 22-ны өдөр хотод ирсэн. Маргаан Н бид хоёр хэрэлдэж, Б намайг өмөөрч гарч ирснээс болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн “Тэгээд тоглож байх зуур Б 2.5 литрийн пиво гаргаж ирээд ууж байгаад намайг гадаа бие засчихаад ороод ирэхэд Б, Н 2 хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгаад хоорондоо учраа ол гээд суулгасан. Тэгээд Б би өглөө ажилтай гээд хажуу талын орон дээр унтах гэж байсан. Гэтэл Б 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирээд бид хэд хувааж ууж дуусаад Н гэрээс гарсан бөгөөд Б араас нь гарсан. Тэгээд Бын эхнэр Ань Б, Н хоёрыг гадаа зодолдоод байхаар нь араас нь гарснаа Н Быг цохичихоод яваад өглөө гэхээр нь Б бид 2 гарахад Б гадаа газар унаад ухаан алдчихсан байсан. Бид хоёрыг гэрээс гарахад Н байхгүй болчихсон байсан. Бид гурвыг гарахад Бын зүрх нь цохилж байсан. Быг цохиж унагачихаад яваад өгсөн байсан. Тэгээд гэрт дамнаж оруулж ирээд хэвтүүлэн цээжин дээр нь дарж өгсөн чинь ухаан орсон. Б толгойдоо гэмтэл авчихсан, толгой өвдөөд байна гээд зүүн талын хөл, гар нь таталт өгөөд байхаар нь сүүлний тосоор тосолж өгөөд Б бид 2 хамт унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Агийн мэдүүлсэн “Б, Б, Н 3 үлдсэн архиа хувааж ууж дуусаад манай нөхөр Б, Н 2 муудалцаад байхаар нь би та нар яахаараа ингэж муудалцаж байдаг юм бэ гээд уурласан чинь Бби энэ хоёрыг зодолдуулахгүй гээд Н, Б хоёрын маргааныг болиулаад Нгаргасан. Тэгээд Н гэрийн гадаа гараад ир гээд орилоод байхаар нь Б гарах гэтэл Бгаргаагүй. Тэгсэн чинь Б гараад Нтэй маргалдаад байхаар нь би араас нь гарсан чинь Н та нар бүгдээрээ нийлж над руу дайрлаа гээд чулуу шидээд байхаар нь айгаад гэр рүүгээ орчихсон юм. Тэгээд жаахан байж байгаад юу болж байгаа бол гээд гараад хартал хашааны хаалганы хажууд Н суучихсан Б, Нчи одоо боль, битгий орилж хашгираад бай гээд цохиж аваад байхаар нь би гэртээ ороод нөгөө 2 чинь арай биш байна, зодолдоод байна гээд гэж хэлчихээд хэсэг чимээгүй болчихоор нь гараад хартал Н байхгүй Б нь зодолдож байсан газраа хэвтэж байхаар нь гэртээ ороод Б, Бхоёрт хэлэхэд тэр 2 гараад Быг дамнаж оруулж ирээд орон дээр хэвтүүлэхэд гар, хөл нь татаад байгаа бололтой байхаар нь сүүлний тосоор тосолж өгөөд арай гайгүй болохоор нь бид нар унтацгаасан. Өглөө манайд Н хүрээд ирсэн бөгөөд чи яагаад Быг цохисон юм бэ гэж хэлсэн чинь Б босох гэтэл гар нь хөдлөхгүй орноос өндийж чадахгүй байхаар нь би түргэн дуудъя гэсэн чинь Б зүгээрээ яах юм гэхээр нь Нхарж байгаарай гээд би ажилдаа явсан. Тэгээд 10 цагийн үед Н манай ажил дээр ирээд Бын гар, хөл нь татаад ярьж, хэлж байгаа нь сайн ойлгогдохгүй байна гэхээр нь түргэн дуудаад гэртээ харьтал Бын эхнэр Бадам бас ирсэн байсан. Тэгээд түргэн ирэхгүй удаад байхаар нь хүний машин гуйгаад эмнэлэг рүү явах гээд Быг түшээд босгох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Манай нөхөр Б Быг үүрч гаргаад сумын эмнэлэгт аваачиж өгсөн. Эмнэлэг рүү явах гэж байхад Н бид хоёрыг зодолдсон гэж эхнэрт нь битгий хэлээрэй гэж байсан. Н л цохичихоод явсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, 

мөрдөн байцаалтын шатанд Г.Н яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би найз Б.Бын эмчилгээний зардал мөнгийг төлж байгаа. Хохирол мөнгийг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145/, 

хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4003 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 146-147/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б овогт ГНхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Н бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Шүүгдэгч Г.Н нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, хөнгөн төрлийн ял оногдуулж өгөх тухай хүсэлтийг гаргасан болон түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтой байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт ГНхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Н бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ