Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 240

 

2020/ШЦТ/240

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: М.У 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Ут холбогдох 2012000000182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Тсуманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт А аймгийн Тсумын Б багийн Ж гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт М У /РД: .../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.У нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ааймгийн Х сумын Х багийн Мгэх газарт 75-53 УНМ улсын дугаартай, Мицубиши Лансер маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.1.а дахь хэсэгт заасан “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Ц, Э.Д нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000182 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эмэдүүлсэн: ...У нь миний төрсөн дүү байгаа юм. Харин амь хохирогч Н.Ц нь миний төрсөн ээж байсан юм. Амь хохирогч Э.Д нь миний төрсөн ах Этөрсөн хүүхэд байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө амь хохирогч Н.Ц өөрийн 88583818 гэсэн дугаараар залгаад би өнөөдөр танайд очно гэж ярьсан. Тэгээд өдөр 11 цагийн орчим над руу дахиж залгаад Хотонт сумын төв дээр байна гэж манай эгч Х залгаад одоо гарах гэж байна  гэж хэлсэн. Удалгүй 20 гаруй минутын дараа над руу хэн нь билээ нэг нь ямар ч байсан залгаад зам тээврийн осолд ороод ээж ухаангүй байна гээд орилж чарлаад байхаар нь түргэн дууд гэж хэлчихээд гар утсаа таслаад манай нөхөр СХотонт сумын Эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Өөрийн нөхөр С хамт мотоцикльтой тухайн зам тээврийн осол болсон газар очсон. Тэгээд тухайн газар очоод дүү У, ах Э нараас юу болсон талаар асуухад бид нар машинтай зөөлхөн явж байхад гэнэт урдаас нүдгүй шороон шуурга болоод урд зам харагдахаа байсан чинь ийм асуудал болсон гэж хэлсэн. Намайг хэргийн газарт очиход амь хохирогч Ц ухаангүй машины зүүн гар талын гадна дээшээ харсан байдалтай, толгой нь зүүн урагшаа харсан байдалтай байсан. Би тухайн автомашинд зорчиж явсан хүмүүсээс тухайн автомашиныг хэн жолоодож явсан талаар асуусан. Тухайн автомашинд зорчиж явсан хүмүүсээс асуухад миний төрсөн дүү Уыг жолоодож явсан гэж хэлсэн. Яагаад ийм асуудал болов гэж тухайн автомашиныг жолоодож явсан жолооч болон зорчиж явсан хүмүүсээс асуухад хуй салхитай харанхуйлаад шороо ороод ирсэн, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь ийм асуудал болсон гэж хэлсэн. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газраас манайд буюу Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Тэмээн чулуу гэх газар очих гээд явж байсан юм. Э, Х, Н, О, У, амь хохирогч Н.Ц, Д нар байсан. Намайг очиход амь хохирогч Д ухаангүй байсан. Намайг ирсний дараа түргэнийн эмч ирээд Дийг аваад Хотонт сумын төв рүү явсан. Амь хохирогч Н.Ц, Д нар тухайн автомашины хаана нь зорчиж явсан талаар би асуугаагүй. Манай дүү У архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хгийн  мэдүүлсэн:...Би уншиж бичиж чадна. Би бага боловсролтой. Архангай аймгийн Өндөр-Улаан сум Хануй багийн сургуульд 4 дүгээр анги төгсөж байсан. У нь миний нөхөр Этөрсөн дүү. Харин амь хохирогч Ц нь миний хадам ээж байсан юм. Амь хохирогч Д нь миний төрсөн хүүхэд байсан. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир тухайн хүмүүс нь миний хадам ээж, хадам дүү миний төрсөн хүүхэд байсан юм. Тийм учир ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нн мэдүүлсэн: ...Амь хохирогч Ц нь миний төрсөн эгч байсан. Харин У нь миний төрсөн эгчийн бага хүүхэд нь, мөн амь хохирогч Д нь миний төрсөн эгчийн том хүүхэд буюу Эбага хүүхэд нь байсан. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь миний төрсөн эгч амь хохирогч Ц, түүний төрсөн хүүхэд У, амь хохирогч Д нарын эсрэг Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохоор мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Энэ болсон хэргийн талаар надад ярихад хэцүү байна. Бид нар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газраас тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт оршин суух амь хохирогчийн төрсөн охин болох Эынд очих гээд явж байсан. Тэгээд явж байгаад тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт явж байгаад нэг л мэдэхэд зам тээврийн осол болсон. Тухайн үед айж сандарсан болохоор одоо юу ч санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эдахин мэдүүлсэн: ...У нь миний төрсөн дүү байгаа юм. Харин амь хохирогч Н.Ц нь миний төрсөн ээж байсан юм. Э.Д нь миний бага хүүхэд байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газраас өөрийн төрсөн дүү У, эхнэр Х, охин Д, хүү О, ээж Ц, ээжийн төрсөн дүү Н, бид нар хүргэн Сд очих гээд явсан. Тэгээд Хотонт сумын төвөөр дайраад ертөнцийн зүгээр баруун хойшоо буюу тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг руу явж байх замд гэнэт урдаас шороогоор харанхуй хуй салхи орж ирсэн. Тэгсэн чинь зам тээврийн осолд орчихсон байсан. Миний мэдэх зүйл ийм л байна. Гэнэт урдаас шороогоор харанхуй хуй салхи гарч ирсэн. Дүү У машин бариад явж байсан бөгөөд дүүг зөөлхөн яваарай гэж хэлэхэд тормос гишгэх шиг болсон. Тэгсэн чинь ийм асуудал болсон. Миний төрсөн дүү У машин жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудалд би зорчиж явсан. Жолоочийн арын суудал дээр миний эхнэр Х, түүний хажууд ээжийн төрсөн дүү Н, түүний хажуу талд миний төрсөн ээж Ц, О Н эгчийн өвөр дээр суучихсан, Д ээжийнхээ өвөр дээр суугаад зорчиж явсан. Тухайн автомашин нэг их хурдтай яваагүй. Ойролцоогоор 40 километр цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр зорчиж явж байсан бөгөөд машины хурд хэмжигч рүү нь харахад 40 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Миний төрсөн дүү Уын өөрийн өмчийн автомашин бөгөөд хүнээс худалдаж аваад удаагүй байсан. Яг хэнээс худалдан авсныг би мэдэхгүй байна. Би бол хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг зүүсэн үгүйг би мэдэхгүй. У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Миний эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл бэртэл үүсээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 231 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Э.Дийн цогцост, оношны 1-рт тусгагдсан гавал тархины ил болон битүү хүнд гэмтлийн шинжүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3-рт тусгагдсан биеийн гадаргуугийн шинэ гэмтлүүд тогтоогдсон. 2. Оношны 1 ба 3-рт тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Амь хохирогч Э.Д нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 4. Гавлын ясны ба суурь ясны хугарал, баруун чамархай, суурь ясны баруун арын хонхорын орчим хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралтууд нь учрах үедээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. 6. 2020.05.14-ний 12 цагийн үед, нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 10-15 орчим цаг болсон байх боломжтой байсан. 7. Амь хохирогчийн цус, Цоликлон системээр 1-р бүлэгтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 73-74 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Н.Цын цогцост, оношны 1-рт тусгагдсан гавал тархины ил болон битүү хүнд гэмтлийн шинжүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.А-д тусгагдсан цээжний хөндийн битүү хүнд болон биеийн гадаргуугийн олон тооны шинэ гэмтлүүд, З.Б-д тусгагдсан архаг өвчин эмгэг тогтоогдсон. 2. Оношны 1 ба З.А-д тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Амь хохирогч Н.Ц нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 4. Гавлын ясны ба суурь ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын олон хавирганы 1 ба хоёрлосон шууд хугарлууд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.2, 3.1.3, 3.1.10-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, өвчүүний дунд хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь учрах үедээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, биеийн гадаргуугийн бусад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралтууд нь учрах үедээ * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон ба үхэлтэй шууд шалтгаант холбоогүй. 6. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна. 7. 2020.05.11-ний 21 цагийн үед, нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 10 орчим цаг болсон байх боломжтой байсан. 8. Амь хохирогчийн цус, цоликлон системээр 2-р бүлэгтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 86-88 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Лансер маркийн 75-43 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 1 дүгээр асуултаар хариулагдсан. 3. М.Лансер маркийн 75-43 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12,Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 4. Осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Жолооч М.У /АИ99011211/ нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 101 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Уын мэдүүлсэн: ...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хайртай ээж, ахын хүүхдийн амь насыг санамсар болгоомжгүйгээс болж хохироосондоо маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 хуу/ 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-04, 78-80, 93-95 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 06 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 05 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-77, 89-92 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 131 хуу/ 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Ж.Х нарын хүсэлтүүд зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Х сумын Хбагийн М гэх газарт зам тээврийн осол  гарч, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Ц, Э.Д нарын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.У нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч М.У нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Хсумын Х багийн Мгэх газарт 75-53 УНМ улсын дугаартай, Мицубиши Лансер маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.1.а дахь хэсэгт заасан “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Ц, Э.Д нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эмэдүүлсэн “2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө амь хохирогч Н.Ц өөрийн 88583818 гэсэн дугаараар залгаад би өнөөдөр танайд очно гэж ярьсан. Тэгээд өдөр 11 цагийн орчим над руу дахиж залгаад Хотонт сумын төв дээр байна гэж манай эгч Х залгаад одоо гарах гэж байна хэлсэн. Удалгүй 20 гаруй минутын дараа над руу хэн нь билээ нэг нь ямар ч байсан залгаад зам тээврийн осолд ороод ээж ухаангүй байна гээд орилж чарлаад байхаар нь түргэн дууд гэж хэлчихээд гар утсаа таслаад манай нөхөр СХотонт сумын Эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Өөрийн нөхөр С хамт мотоцикльтой тухайн зам тээврийн осол болсон газар очсон. Тэгээд тухайн газар очоод дүү У, ах Э нараас юу болсон талаар асуухад бид нар машинтай зөөлхөн явж байхад гэнэт урдаас нүдгүй шороон шуурга болоод урд зам харагдахаа байсан чинь ийм асуудал болсон гэж хэлсэн. Намайг хэргийн газарт очиход амь хохирогч Ц ухаангүй машины зүүн гар талын гадна дээшээ харсан байдалтай, толгой нь зүүн урагшаа харсан байдалтай байсан. Би тухайн автомашинд зорчиж явсан хүмүүсээс тухайн автомашиныг хэн жолоодож явсан талаар асуусан. Тухайн автомашинд зорчиж явсан хүмүүсээс асуухад миний төрсөн дүү Уыг жолоодож явсан гэж хэлсэн. Яагаад ийм асуудал болов гэж тухайн автомашиныг жолоодож явсан жолооч болон зорчиж явсан хүмүүсээс асуухад хуй салхитай харанхуйлаад шороо ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нн мэдүүлсэн “Бид нар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газраас тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт оршин суух амь хохирогчийн төрсөн охин болох Эынд очих гээд явж байсан. Тэгээд явж байгаад тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт явж байгаад нэг л мэдэхэд зам тээврийн осол болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эдахин мэдүүлсэн “2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Жинсийн ухаа гэх газраас өөрийн төрсөн дүү У, эхнэр Х, охин Д, хүү О, ээж Ц, ээжийн төрсөн дүү Н, бид нар хүргэн Сд очих гээд явсан. Тэгээд Хотонт сумын төвөөр дайраад ертөнцийн зүгээр баруун хойшоо буюу тус аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг руу явж байх замд гэнэт урдаас шороогоор харанхуй хуй салхи орж ирсэн. Тэгсэн чинь зам тээврийн осолд орчихсон байсан. Дүү У машин бариад явж байсан бөгөөд дүүг зөөлхөн яваарай гэж хэлэхэд тормос гишгэх шиг болсон. Тэгсэн чинь ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/, 

мөрдөн байцаалтын шатанд М.Уын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хайртай ээж, ахын хүүхдийн амь насыг санамсар болгоомжгүйгээс болж хохироосондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125/,

хохирогч Э.Дийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 231 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74/, 

хохирогч Н.Цын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-88/, 

зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-04/, ослын газрын схем зураг /хх-ийн 06/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 05/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Б овогт М Уыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч М.Ут эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй ба М.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.У гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.У нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба яллагдагч М.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар нь М.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт урьдчилсан хэлэлцүүлэгт ирүүлснийг шүүхээс ханган шийдвэрлэж Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 99 тоот саналаар прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг шүүгдэгч М.У зөвшөөрсөн байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Уын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М Уыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Уын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ