| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0187/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 243
2020/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Н Эөд холбогдох 2012000000131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Н Э /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Ааймгийн Тсумын .. дүгээр багийн нутаг Б гэх газраас Шинэс төрлийн 4м урттай 659 ширхэг нойтон мод, 1.90м урттай 67 ширхэг хуурай мод, нийт 726 ширхэг, 29.3197м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 6.644.449 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сард А аймгийн Т сумын .. дүгээр багийн нутаг Б гэх газраас шинэс төрлийн 4м урттай 141 ширхэг нойтон 18.1504м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 4.312.535 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000131 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Ц мэдүүлсэн: ...Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Архангай аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. Тухайн өдөр Төвшрүүлэх сумын Уран толгой /03 дугаар/ багт оршин суух Н.Э нь тус сумын Хөх сүм /01 дүгээр/ багийн Бугатын өвөр гэх газраас зохих зөвшөөрлийн бичиггүйгээр шургааг мод бэлтгэсэн байсан тул тухайн хэрэг шалгах ажиллагаанд өөрийн албан тушаалын байр сууринаас оролцсон. Тухайн ажиллагаагаар 4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн шургааг болон гуалин моднуудад үзлэг хийсэн. Тухайн моднууд нь хураасан байдалтай, гуалинг нь газраар эгнүүлсэн байдалтай бэлтгэж Хонхор гэх газарт оршин суух Н хажуу талд байрлах эзэнгүй хоёр хашаанд хурааж тавьсан байсан. Шургааг болон гуалин моднууд ихэнх нь нүдээр харахад нойтон моднууд байсан бөгөөд худалдан борлуулах зорилгоор бэлтгэж байж магадгүй байдалтай байсан. Хонхор гэх газарт үзлэг хийсний дараа 16 цагийн үед Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн /01 дүгээр/ нутаг дэвсгэрт байрлах тухайн моднуудыг бэлтгэсэн байж болзошгүй газар болох Бугатын өвөр гэх газарт мөн адил үзлэг хийж очсон. Биднийг очиход Бугатын өвөр гэх газар нь өөрөө ойн сан бүхий олон төрлийн хэмжээгээр ургасан мод ихтэй, шургааг болон гуалин бэлтгэх боломжтой газар байсан. Үзлэг хийхэд олон тооны шургааг бэлтгэсэн байж болзошгүй хожуулууд байсан. Би тус сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан гэж үзэж байна. Төвшрүүлэх суманд учирсан экологийн хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ө мэдүүлсэн:...Би 2019 оны 12 дугаар сард өөрийн гэртээ байж байхад Э орж ирээд шургааг авах уу гэж асуухаар нь би надад тарианы шон хийх шургааг хэрэгтэй байгаа, хавар авна гэтэл би шургааг бэлдээд хашаандаа хураачихъя гэж хэлэхээр нь би хуурай шургааг биз дээ гэж асуутал тоншуул цохисон хуурай шургааг гэж хэлсэн. Энэ яриа дууссаны дараа Э надад хандаад та мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчих, би модоо бэлтгээд өгье гэж хэлсэн. Түүний дараа би мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч Б бичүүлэх гэтэл Эийн регистрийн дугаарыг нь мэдэхгүй байсан. Тиймээс би өөрийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлсэн. Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Мрүү ярьтал Улаанбаатар хот руу гарах гэж байна гэсэн. Тиймээс би замдаа тариан талбайн шонг буулгачих гээд Этэй уулзуулсан. Энэ хугацаанд би өөрөө Улаанбаатар хотод байсан. Шөнө Э болон Мнарын утас нь холбогдохгүй байсан болохоор нь яасан юм бол гэтэл цагдаа нар М аваад явсан гэж хэлсэн. Эийн регистрийн дугаар байхгүй байсан болохоор би өөрийнхөө нэр дээр эрхийн бичиг бичүүлээд Эөөр мод бэлтгүүлсэн юм. Хэдэн метрийн урттай шургааг бэлд гэж хэлээгүй. Миний мод бэлтгэх эрхийн бичгээр шургааг бэлтгүүлсэн байх. Би нэг шургаагийг 3000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд хэдэн ширхэг шургааг авахаа мөн хэлээгүй юм. Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Төмст гэх газраас бэлтгүүлэхээр эрхийг бичиг авсан. Э өөрөө надад хуурай шургааг бэлтгэж өгнө гэж хэлсэн. Шон хийхэд ямар ч шургааг байсан Бог юм. Шургааг бэлтгэхэд би Эөд юугаар ч туслаагүй. Энэ хүн өөрөө дээрх модыг бэлтгээд гэрийнхээ хашаанд буулгасан байсан. Дээрх модыг Эийн хашаанаас тариан талбай руу тээвэрлэхэд миний төрсөн хүү В нь М, Э нартай ачилцсан байх. Өөр хэн байсныг би мэдэхгүй байна. Эийн хашаандаа хураасан шургаагийг би гэрт нь очиж хараагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Ө.Вийн мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аав Ө над руу залгаад Мтэй хамт мод ачаадах гэхээр нь Төвшрүүлэх сумын Өртөнт гэх газарт очоод ач гэсэн модыг нь ачаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг байр руугаа аваад явсан. Би юу болсон талаар мэдэхгүй. Өөрийн ах Мтэй хамт шургааг ачих гэж байсан. Миний ачиж байсан шургааг хэдэн метрийн урттай байсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ммэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг Өртөнтийн тэнд байх Эийн бэлдсэн шургааг модыг очиж ачаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас доош байх Ө ахын тариан талбайн дээр буулга гэж хэлэхээр нь би мод ачсан гэх газарт нь очоод дээрх модыг ачаад байж байхад цагдаа нар ирээд юу болсон бэ, энэ модыг чинь шалгах шаардлагатай гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. В гэх залуутай би мод ачсан. Дээрх модыг хэн хаанаас бэлтгэсэн болохыг би мэдээгүй. Намайг Ө ах дээрх модыг тариан талбай дээр аваачаад өг гэхээр нь би ачсан. Дээрх мод хуурай, нойтон байсан болохыг би мэдэхгүй байна. 4 метрийн урттай нарийхан шинэс төрлийн мод байсан. Би тэр модны эрхийн бичгийг үзээгүй. 26-46 ТЧ улсын дугаартай чиргүүл дээр мод ачиж эхэлж байсан. “Хово” маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пмэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт /04 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хонхор гэх газарт өөрийн нөхөр Н хамтаар оршин суудаг юм. Манай хажуу талын хашаанд мод бэлтгэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Би Улаанбаатар хот руу 2019 оны 11 дүгээр сард яваад 2020 оны 01 дүгээр сард ирсэн. Намайг эзгүй байхад манай нөхөр Н байсан. Манайх одоо амьдарч байгаа хашаандаа 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Манай хажуу талын хоёр хашаа нь нэг нь манай хүү Эхашаа, нэг нь Эын хашаа байгаа юм. Э, Э нарын хашаанд байгаа модыг хэн буулгасан талаар би мэдэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Эмэдүүлсэн: ...Тус сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Төмст болон Урт чулуут гэх газруудад шургааг хийх боломжтой мод болон дүнзний мод байдаг. Хэрэв хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигтэй бол дээрх газруудаас шургааг бэлдэж болно. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр хулгайгаар мод бэлдвэл Өртөнт /4 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн ангалаг, Баруун ангалаг, Гурвын давааны ар хэсэг газар, Хөх сүм /01 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Бугат, Эрдэнэтолгой, Мааньт, Ар ам, Мухар, Мойлт гэх газруудад хулгайн мод бэлтгэх зорилготой хүмүүс орж мод бэлтгэж болзошгүй. Учир нь эдгээр газруудад шургааг болон дүнзний чиглэлээр бэлтгэж болох моднууд байдаг юм. Төвшрүүлэх сумын хэмжээнд Улсын тусгай хамгаалалттай газар байхгүй. Тус сумын хэмжээнд орон нутгийн хамгаалалттай газар байдаг. Үүнд Хөх сүм /01 дүгээр/ багийн Рашаантын ам буюу Бор бургастын рашааны ам байдаг Эрдэнэтолгой гэх газар багтдаг юм. Шинэс болон Хуш гэх хоёр төрлийн модыг бэлтгэх эрхтэй байдаг. Манай суманд өөр мод байдаггүй юм. Дээрх моднуудыг ойн сан бүхий газраас иргэд бэлдэхдээ унанги мод, гишүү, хожуул, ялзарч муудсан өмх мод, хуурай мод зэрэг моднуудыг цэвэрлэгээний журмаар бэлтгэх ёстой. Хэрэв нойтон болон ургаа мод бэлтгэвэл хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно. Хуурай болон унанги, байгалийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас үхэжсэн модыг шургааг бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэх шаардлагатай. Иргэн ямар ч тохиолдолд нойтон мод бэлтгэж болохгүй. Үйлдвэрлэлийн зориулалттай нойтон мод бэлтгэх эрхийг улсаас олгодог. Гэхдээ манайд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг байдаггүй юм. Э шургааг мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Э 2020 оны 03 дугаар сарын 15-ны үед над дээр ирээд шургааг мод бэлтгэх эрхийн бичиг өгөөч гэхээр нь би тусгаарлалт хийгдээгүй байна, өгөхгүй гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сард манай нөхөр 2-3 хоногийн хугацаанд мод бэлтгэсэн. Миний нөхөр Н.Эийг гэртээ байж байхад Ө утсаар залгаад мод бэлтгээд өгөөч, зөвшөөрлийг нь аваад өгнө гэнээ гэж надад хэлж байсан. Түүний дараа удалгүй ойд мод бэлтгээд байсан. Би дээрх модыг хаанаас бэлдсэн болохыг нь мэдэхгүй байна. Миний нөхөр Э нь Н гэх хүний 6 дахь хүү болон мэндэлсэн. 2 эгч, 3 ахтай, 1 дүүтэй. Багадаа Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрж, сурч боловсорч Архангай аймгийн “Гурван тамир” дээд сургуулийг төгсөөд Төвшрүүлэх сумандаа Онцгой байдлын газрын улсын нөөцийн нярав ажлыг хийж байсан. Нөхөр маань уг ажлаа 10.5 жил хийгээд биеийн байдлаас болж ажлаасаа гарсан. Э даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, архи, тамхи хэрэглээд байдаггүй, үр хүүхдүүддээ болон надад халамж сайтай, сум орон нутагтаа нэр хүндтэй хүн байгаа юм. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Ажил хийж байх хугацаандаа салбарын тэргүүний ажилтан гэх мэт шагналуудаар шагнагдаж байсан. Би “Соёлын төв”-д бүжгийн багш хийдэг бөгөөд миний цалингаар, хувиараа бараа зардаг. Энэ орлогоороо цалинждаг. Манай гэр бүлийн сарын орлого 700.000 төгрөг Бог...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Н мэдүүлсэн: ...Манайх Хонхорт байх эхний гудамжны хамгийн цаад талд амьдардаг юм. Манай хажуу талын эзэнгүй хоёр хашаа манай хүүхдүүдийн хашаа байгаа юм. Нэг хашаа нь миний хүү Эхашаа, нөгөө хашаа нь миний хүү Эын хашаа байгаа юм. Манай хажуу талын эзэнгүй хоёр хашаанд буусан байгаа модны талаар мэднэ. Манай хажуу талын хашаанд байгаа 4 метрийн урттай нарийн модыг манай хүү Э 2019 оны 12 дугаар сараас эхлээд 2020 оны 01 дүгээр сарын хооронд одоо мод байгаа тэр хашаанд нь буулгасан. Харин хамгийн наад талын том хашаанд байгаа 4 метр урттай дүнзний том моднуудыг яг хэн буулгаж байхыг нь би хараагүй. Намайг нэг харахад тухайн хашаанд том дүнзний моднууд буулгачихсан байсан. Эийг би хашаандаа мод буулгаад байхаар нь ямар учиртай, юун мод буулгаад байгаа талаар нь асуухад Э надад Ө ах худалдаж авах гэж байгаа юм, намайг мод бэлдээд өг гэсэн юм гэж хэлж байсан. Би Эөд одоо модны хэрэг аюултай болсон шүү та нарт зөвшөөрлийн бичиг баримт нь байгаа юм уу, буулгаж болж байгаа юм уу гэхэд Э надад зөвшөөрлийн бичгүүд нь байгаа, Ө ах авчихсан байгаа гэж хэлсэн. Би амьдралд нь тав арван цаас хэрэгтэй болохоор зарах гэж байгаа юм байх гэж бодоод зөвшөөрлийн бичиг нь байгаа юм чинь зүгээр байлгүй гэж бодсон. Гэтэл өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн моднуудыг ачих гээд чиргүүлтэй саарал өнгийн том машин очиж хашаанд нь ороод чирч ирсэн чиргүүлээ үлдээгээд машины толгой нь өөрөө яваад өгсөн. Удалгүй 18 цагийн үед мод байсан манай хажуу талын хашаанд жижиг цагаан машинтай 4 хүн ирээд тухайн моднуудыг саарал том оврын ачааны машины үлдээсэн чиргүүл дээр ачиж эхэлсэн бөгөөд яг ачиж байхад нь цагдаа нар ирсэн. Манай хажуу талын хашаанд байгаа 4 метр урттай нарийн моднуудыг манай хүү Э өөрийн цагаан өнгийн Портер маркийн машинаар 4 удаа буулгасан. Харин сүүлд нь Э цэнхэр өнгийн Портер маркийн машинтай өөр хүнтэй хамт 2 удаа буулгасан. Би хамт явсан хүнийг нь хэн гэдгийг мэдээгүй. Манай хүү Э тухайн моднуудыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа хөдөөнөөс мод ачиж ирээд буулгасан. Яг хэдний өдөр хэдэн удаа буулгасан талаар нь мэдэхгүй. Манай хүү Э тухайн моднуудыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа хөдөөнөөс мод ачиж ирээд буулгасан. Яг хэдний өдөр хэдэн удаа буулгасан талаар нь би мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад өдөр, шөнөгүй ирээд гадаа буулгаад байдаг байсан бөгөөд түс тас хийгээд чимээ гарахаар нь би гэрээс гарч хардаг байсан. Э модоо буулгаж л байдаг байсан. Мод буулгасан байгаа хашаа нь манай хашаатай дундуураа тасалгаатай учраас би тэр бүр очоод байдаггүй. Мод буулгаад байгааг нь бол мэддэг байсан. Э ахынхаа буюу манай хүү ЭПортер маркийн машинаар буулгаж байгаа харагддаг байсан. Э өөрөө Портер машингүй. Э моднуудаа хаанаас бэлтгэсэн талаар би мэдэхгүй байна. Бодвол модтой уулнаас л бэлддэг байсан байх. Удахгүй цагаан сар болно, мөнгө төгрөг хэрэгтэй болох байх, Төвшрүүлэх сумын Ө ах мод авна гэхээр нь зарах гэж байгаа юм гэж тайлбарлаж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чмэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Э найз нь ууланд шургааг бэлдсэн байгаа, миний тээврийн хэрэгсэл олон явахаар халаад байна, найз нь 2 хоногийн хугацаатай эрхийн бичиг авсан, тэрнээс өмнө модоо буулгах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би модыг нь Бухт гэх газраас ачилцаад Төвшрүүлэх суманд байх аавынх нь хашааны ард талд байх нэг задгай хашаанд буулгаж өгсөн. Тэр өдөр 2 удаа явсан. Би бас ажилдаа яараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү орж ирсэн. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй гэхээр нь модноос нь ачилцаж өгсөн. Мод бэлтгэх эрхийн бичигт ямар газраас мод бэлтгэ гэсэн болохыг нь хараагүй. Э ганцаараа мод бэлтгээд байна. Чи надад миний бэлтгэсэн модноос 2 удаа татаад өг гэж гуйсан. Эийн бэлтгэсэн мод нь дандаа 4 метрийн урттай хэрэглээний шинэс мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чдахин мэдүүлсэн: ...Миний өөрийн өмчийн 98-08 УНЧ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл 1995 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2012 онд Монгол улсад орж ирсэн, дан кабинтай тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний өмнө 1,2 сая төгрөгөөр худалдан авсан Пүрэвдорж гэх хүний нэр дээр байгаа, энэ хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан байгаа гэсэн. Тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Эийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Үйлдэлтэй тохирч байгаа учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Ц мэдүүлсэн: ...Би “Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн “Экологи байгаль хамгааллын анги”-ийг 2006 онд төгсөөд 2013 оноос эхлэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Н.Э нь ганцаараа 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 01 дүгээр багийн Бухт гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 141 ширхэг, 18.1504 м3 нойтон шинэс модыг бэлтгэж 25-70 АРА улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 4.312.353 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг орон нутгийн дансанд нөхөн төлүүлнэ. Төвшрүү лэх сумын 1 дүгээр баг Бухт гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Омэдүүлсэн: ...Би саяхан Эийг Бухт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн болохыг мэдлээ. Хэзээ, ямар хэмжээтэй мод бэлтгэсэн болохыг нь мэдэхгүй байна. Надад Э мөнгөний хэрэгт гараад 2019 оны 12 дугаар сард мод бэлтгэсэн, би модоо таны машинаар зөөсөн гэж хэллээ. Өөр зүйл хэлэхгүй, дуугүй яваад байгаа бөгөөд Би Төвшрүүлэх сумын төв :рүү оролгүй удаж байгаа мод хараагүй. Саяхан Эийг цагдаад шалгагдсанаас хойш аавын хашаанд ирэхэд энэ модыг би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бухт гэх газраас Э бэлтгэсэн байна гэдгийг мэдсэн. Хашаан дотроо харагдахааргүй нэг нэгээр нь цувуулаад хаясан байсан. Би Этэй хамт мод бэлтгээгүй. Мод бэлтгэсэн, тээвэрлэсэн талаар мэдэхгүй. Э өөрөө л мод бэлтгэсэн. Э ах бид 2 малаа харсаар байгаад таардаг. Э ах өвөл хэдэн муу малаа тэжээсээр байгаад таарсан. Э миний машиныг хэд, хэдэн удаа авч явж байсан. Би нутгийн иргэдэд ч хамаагүй машинаа өгчихдөг. Миний машин 1999 онд үйлдвэрлэгдсэн. Хэзээ худалдаж авсан болохоо санахгүй байна. Элэгдэж хуучирсан муу машин байгаа юм. 25-70 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл миний өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний дүү даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, архи, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.А мэдүүлсэн: ...Манай нөхөр Э мод түлээ бэлдээгүй. Харин Э уулнаас мод бэлтгэсэн байна лээ. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Э надад Э зөвшөөрөлгүй уулнаас их хэмжээний мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Миний нөхөр 2020 онд огт мод бэлтгээгүй. Э дуугүй, даруу төлөв зантай, архи дарс хэрэглээд байдаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эын мэдүүлсэн: ...Манай аав Н ард талд байх залгаа хашаа бол миний хашаа, ард талынх нь хашаа миний таньдаг дүү Д хашаа байгаа юм. Миний хашаанд Э шургааг бэлтгэж хураасан байна. Түүний ард талд байх Д хашаанд Э дүнз бэлтгэж хураасан байсан. Би мод бэлтгээгүй. Харин Эийг Цагдаагийн албан хаагч нар ямар их мод хаанаас хэзээ бэлтгэсэн юм бэ гэж асуутал миний мод биш, манай ахын бэлдсэн, мод байж магадгүй гэж миний нэрийг хэлсэн байна лээ. Би дараа нь Эөөс чи яахаараа өөрөө уулнаас мод бэлтгэж авч ирчихээд намайг бэлтгэсэн байж магадгүй, хэний дүнзийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн юм, давраад хүний нэрийг хэрэгт холбоод байгаарай гэж хэлтэл би шургаагаа танай хашаанд хураасан, дараа нь Д хашаанд дүнз бэлтгээд хураасан гэж хэлсэн. Э дээрх дүнзийг 2020 оны 02 дугаар сард бэлтгэсэн талаараа надад хэлсэн. Э экологийн байцаагч Төрхүүд хэлсэн гэсэн. 2019 оны 12 дугаар сард Э ахаа би хэдэн шургааг танай хашаанд буулгачихъя гэж хэлэхээр нь би хашаандаа хураалгасан. Э ганцаараа дээрх модыг бэлтгэсэн гэж надад хэлсэн. Э ажилгүй болчихоод мөнгө олох гэж мод бэлтгэсэн байна. Ахаа би уулнаас бэлтгэж танай хашаанд бэлтгэсэн шургаагаа танай хашаанд буулгасан байж байгаад зарах гэж байгаад цагдаад баригдчихлаа, Д хашаанд байгаа модыг таныг бэлтгэсэн гээд хэлчихвэл болох гээд байна, тэгэхгүй бол би 2 хэрэг хийсэн гээд балрах гээд байна, би дээрх модыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бухт гэх газраас бэлтгэсэн юм гэж хэлсэн. Өөр зүйлийг хэлэхгүй байсан. 25-70 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Омашин байгаа юм. Миний дүү даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, хөдөлмөрч, гарын ур дүй сайтай, төмрөөр хаалга, зуух зэргийг хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг залуу гэр бүл байгаа юм. Тэрээр улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй. Э ажилгүй болчихоод мөнгө олох гэж мод бэлтгэсэн байна. Би хэнтэй хамт мод бэлтгэсэн талаар нь мэдэхгүй байна Надад ганцаараа мод бэлтгэсэн гэж хэлсэн. Э өөрөө бяр чадал сайтай, эв дүйтэй болохоор ууланд машины оруулж байгаад эвээс хийгээд машин дээрээ ачихаар хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 112-114 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Эийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 13-17, 23, 27, 94-95,97-99 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-12, 22, 91-93 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 34 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 25-26 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 29-30 хуу/
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65 хуу/
2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69 хуу/
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 96 хуу/
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117 хуу/
2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121 хуу/
2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 137 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 139 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд А аймгийн Т сумын .. дүгээр багийн нутаг Б гэх газраас Шинэс төрлийн 4м урттай 659 ширхэг нойтон мод, 1.90м урттай 67 ширхэг хуурай мод, нийт 726 ширхэг, 29.3197м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 6.644.449 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сард А аймгийн Т сумын .. дүгээр багийн нутаг Б гэх газраас шинэс төрлийн 4м урттай 141 ширхэг нойтон 18.1504м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 4.312.535 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд А аймгийн Т сумын .. дүгээр багийн нутаг Б гэх газраас Шинэс төрлийн 4м урттай 659 ширхэг нойтон мод, 1.90м урттай 67 ширхэг хуурай мод, нийт 726 ширхэг, 29.3197м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 6.644.449 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг Бухт гэх газраас шинэс төрлийн 4м урттай 141 ширхэг нойтон 18.1504м3 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 25-70 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 4.312.535 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Ц мэдүүлсэн “Тухайн өдөр Төвшрүүлэх сумын Уран толгой /03 дугаар/ багт оршин суух Н.Э нь тус сумын Хөх сүм /01 дүгээр/ багийн Бугатын өвөр гэх газраас зохих зөвшөөрлийн бичиггүйгээр шургааг мод бэлтгэсэн байсан тул тухайн хэрэг шалгах ажиллагаанд өөрийн албан тушаалын байр сууринаас оролцсон. Тухайн ажиллагаагаар 4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн шургааг болон гуалин моднуудад үзлэг хийсэн. Тухайн моднууд нь шургааг нь хураасан байдалтай, гуалинг нь газраар эгнүүлсэн байдалтай бэлтгэж Хонхор гэх газарт оршин суух Н хажуу талд байрлах эзэнгүй хоёр хашаанд хурааж тавьсан байсан. Шургааг болон гуалин моднууд ихэнх нь нүдээр харахад нойтон моднууд байсан бөгөөд худалдан борлуулах зорилгоор бэлтгэж байж магадгүй байдалтай байсан. Хонхор гэх газарт үзлэг хийсний дараа 16 цагийн үед Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн /01 дүгээр/ нутаг дэвсгэрт байрлах тухайн моднуудыг бэлтгэсэн байж болзошгүй газар болох Бугатын өвөр гэх газарт мөн адил үзлэг хийж очсон. Үзлэг хийхэд олон тооны шургааг бэлтгэсэн байж болзошгүй хожуулууд байсан. Би тус сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан гэж үзэж байна”, “Н.Э нь ганцаараа 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 01 дүгээр багийн Бухт гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 141 ширхэг, 18.1504 м3 нойтон шинэс модыг бэлтгэж 25-70 АРА улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 4.312.353 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг орон нутгийн дансанд нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 104-105/ гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ө мэдүүлсэн “Би 2019 оны 12 дугаар сард өөрийн гэртээ байж байхад Э орж ирээд шургааг авах уу гэж асуухаар нь би надад тарианы шон хийх шургааг хэрэгтэй байгаа, хавар авна гэтэл би шургааг бэлдээд хашаандаа хураачихъя гэж хэлэхээр нь би хуурай шургааг биз дээ гэж асуутал тоншуул цохисон хуурай шургааг гэж хэлсэн. Энэ яриа дууссаны дараа Э надад хандаад та мод бэлтгэх эрхийн бичгийг нь авчих, би модоо бэлтгээд өгье гэж хэлсэн. Түүний дараа би мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч Б бичүүлэх гэтэл Эийн регистрийн дугаарыг нь мэдэхгүй байсан. Тиймээс би өөрийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлсэн. Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Мрүү ярьтал Улаанбаатар хот руу гарах гэж байна гэсэн. Тиймээс би замдаа тариан талбайн шонг буулгачих гээд Этэй уулзуулсан. Шөнө Э болон Мнарын утас нь холбогдохгүй байсан болохоор нь яасан юм бол гэтэл цагдаа нар М аваад явсан гэж хэлсэн. Эийн регистрийн дугаар байхгүй байсан болохоор би өөрийнхөө нэр дээр эрхийн бичиг бичүүлээд Эөөр мод бэлтгүүлсэн юм. Хэдэн метрийн урттай шургааг бэлд гэж хэлээгүй. Миний мод бэлтгэх эрхийн бичгээр шургааг бэлтгүүлсэн байх. Би нэг шургаагийг 3000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд хэдэн ширхэг шургааг авахаа мөн хэлээгүй юм. Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Төмст гэх газраас бэлтгүүлэхээр эрхийг бичиг авсан. Э өөрөө надад хуурай шургааг бэлтгэж өгнө гэж хэлсэн. Шургааг бэлтгэхэд би Эөд юугаар ч туслаагүй. Энэ хүн өөрөө дээрх модыг бэлтгээд гэрийнхээ хашаанд буулгасан байсан. Дээрх модыг Эийн хашаанаас тариан талбай руу тээвэрлэхэд миний төрсөн хүү В нь М, Э нартай ачилцсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,
мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Ө.Вийн мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аав Ө над руу залгаад Мтэй хамт мод ачаадах гэхээр нь Төвшрүүлэх сумын Өртөнт гэх газарт очоод ач гэсэн модыг нь ачаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг байр руугаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ммэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг Өртөнтийн тэнд байх Эийн бэлдсэн шургааг модыг очиж ачаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас доош байх Ө ахын тариан талбайн дээр очоод буулга гэж хэлэхээр нь би мод ачсан гэх газарт нь очоод дээрх модыг ачаад байж байхад цагдаа нар ирээд юу болсон бэ энэ модыг чинь шалгах шаардлагатай гэж хэлсэн. В гэх залуутай би мод ачсан. Дээрх модыг хэн хаанаас бэлтгэсэн болохыг би мэдээгүй. Намайг Ө ах дээрх модыг тариан талбай дээр аваачаад өг гэхээр нь би ачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Эмэдүүлсэн “Тус сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Төмст болон Урт чулуут гэх газруудад шургааг хийх боломжтой мод болон дүнзний мод байдаг. Хэрэв хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигтэй бол дээрх газруудаас шургааг бэлдэж болно. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр хулгайгаар мод бэлдвэл Өртөнт /4 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн ангалаг, Баруун ангалаг, Гурвын давааны ар хэсэг газар, Хөх сүм /01 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрлах Бугат, Эрдэнэтолгой, Мааньт, Ар ам, Мухар, Мойлт гэх газруудад хулгайн мод бэлтгэх зорилготой хүмүүс орж мод бэлтгэж болзошгүй. Э 2020 оны 03 дугаар сарын 15-ны үед над дээр ирээд шургааг мод бэлтгэх эрхийн бичиг өгөөч гэхээр нь би тусгаарлалт хийгдээгүй байна, өгөхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн “2019 оны 12 дугаар сард манай нөхөр 2-3 хоногийн хугацаанд мод бэлтгэсэн. Миний нөхөр Н.Эийг гэртээ байж байхад Ө утсаар залгаад мод бэлтгээд өгөөч зөвшөөрлийг нь аваад өгнө гэж байна гэж надад хэлж байсан. Түүний дараа удалгүй ойд мод бэлтгээд байсан. Би дээрх модыг хаанаас бэлдсэн болохыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Н мэдүүлсэн “Манай хажуу талын эзэнгүй хоёр хашаанд буусан байгаа модны талаар мэднэ. Манай хажуу талын хашаанд байгаа 4 метрийн урттай нарийн модыг манай хүү Э 2019 оны 12 дугаар сараас эхлээд 2020 оны 01 дүгээр сарын хооронд одоо мод байгаа тэр хашаанд нь буулгасан. Харин хамгийн наад талын том хашаанд байгаа 4 метр урттай дүнзний том моднуудыг яг хэн буулгаж байхыг нь би хараагүй. Намайг нэг харахад тухайн хашаанд том дүнзний моднууд буулгачихсан байсан. Эийг би хашаандаа мод буулгаад байхаар нь ямар учиртай, юун мод буулгаад байгаа талаар нь асуухад Э надад Ө ах худалдаж авах гэж байгаа юм, намайг мод бэлдээд өг гэсэн юм гэж хэлж байсан. Би Эөд одоо модны хэрэг аюултай болсон шүү та нарт зөвшөөрлийн бичиг баримт нь байгаа юм уу, буулгаж болж байгаа юм уу гэхэд Э надад зөвшөөрлийн бичгүүд нь байгаа, Ө ах авчихсан байгаа гэж хэлсэн. Би амьдралд нь тав арван цаас хэрэгтэй болохоор зарах гэж байгаа юм байх гэж бодоод зөвшөөрлийн бичиг нь байгаа юм чинь зүгээр байлгүй гэж бодсон. Гэтэл өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн моднуудыг ачих гээд чиргүүлтэй саарал өнгийн том машин очиж хашаанд нь ороод чирч ирсэн чиргүүлээ үлдээгээд машины толгой нь өөрөө яваад өгсөн. Удалгүй 18 цагийн үед мод байсан манай хажуу талын хашаанд жижиг цагаан машинтай 4 хүн ирээд тухайн моднуудыг саарал том оврын ачааны машины үлдээсэн чиргүүл дээр ачиж эхэлсэн яг ачиж байхад нь цагдаа нар ирсэн. Манай хажуу талын хашаанд байгаа 4 метр урттай нарийн моднуудыг манай хүү Э өөрийн цагаан Портер маркийн машинаар 4 удаа буулгасан. Харин сүүлд нь Э цэнхэр өнгийн Портер маркийн машинтай өөр хүнтэй хамт 2 удаа буулгасан. Манай хүү Э тухайн моднуудыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа хөдөөнөөс мод ачиж ирээд буулгасан. Яг хэдний өдөр хэдэн удаа буулгасан талаар нь би мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад өдөр, шөнөгүй ирээд гадаа буулгаад байдаг байсан бөгөөд түс тас хийгээд чимээ гарахаар нь би гэрээс гарч хардаг байсан. Э модоо буулгаж л байдаг байсан. Мод буулгасан байгаа хашаа нь манай хашаатай дундуураа тасалгаатай учраас би тэр бүр очоод байдаггүй. Мод буулгаад байгааг нь бол мэддэг байсан. Э ахынхаа буюу манай хүү ЭПортер маркийн машинаар буулгаж байгаа харагддаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чмэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын сүүлээр Э найз нь ууланд шургааг бэлдсэн байгаа, миний тээврийн хэрэгсэл олон явахаар халаад байна, найз нь 2 хоногийн хугацаатай эрхийн бичиг авсан, тэрнээс өмнө модоо буулгах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би модыг нь Бухт гэх газраас ачилцаад Төвшрүүлэх суманд байх аавынх нь хашааны ард талд байх нэг задгай хашаанд буулгаж өгсөн. Тэр өдөр 2 удаа явсан. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй гэхээр нь модноос нь ачилцаж өгсөн. Мод бэлтгэх эрхийн бичигт ямар газраас мод бэлтгэ гэсэн болохыг нь хараагүй. Э ганцаараа мод бэлтгээд байна. Чи надад миний бэлтгэсэн модноос 2 удаа татаад өг гэж гуйсан. Эийн бэлтгэсэн мод нь дандаа 4 метрийн урттай хэрэглээний шинэс мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Омэдүүлсэн “Надад Э мөнгөний хэрэгт гараад 2019 оны 12 дугаар сард мод бэлтгэсэн, би модоо таны машинаар зөөсөн гэж хэллээ. Өөр зүйл хэлэхгүй, дуугүй яваад байна. Саяхан Эийг цагдаад шалгагдсанаас хойш аавын хашаанд ирэхэд энэ модыг би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бухт гэх газраас Э бэлтгэсэн байна гэдгийг нь мэдсэн. Хашаан дотроо харагдахааргүй нэг нэгээр нь цувуулаад хаясан байсан. Э өөрөө л мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.А мэдүүлсэн “Харин Э уулнаас мод бэлтгэсэн байна лээ. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Э надад Э зөвшөөрөлгүй уулнаас их хэмжээний мод бэлтгэсэн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эын мэдүүлсэн “Миний хашаанд Э шургааг бэлтгэж хураасан байна. Түүний ард талд байх Д хашаанд Э дүнз бэлтгэж хураасан байсан. Би мод бэлтгээгүй. Харин Эийг Цагдаагийн алба хаагч нар ямар их мод хаанаас хэзээ бэлтгэсэн юм гэж асуутал миний мод биш, манай ахын бэлдсэн, мод байж магадгүй гэж миний нэрийг хэлсэн байна лээ. Би дараа нь Эөөс чи яахаараа өөрөө уулнаас мод бэлтгэж авч ирчихээд намайг бэлтгэсэн байж магадгүй, хэний дүнзийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн юм бэ, давраад хүний нэрийг хэрэгт холбоод байгаарай гэж хэлтэл би шургаагаа танай хашаанд хураасан, дараа нь Д хашаанд дүнз бэлтгээд хураасан гэж хэлсэн. Э дээрх дүнзийг 2020 оны 02 дугаар сард бэлтгэсэн талаараа надад хэлсэн. 2019 оны 12 дугаар сард Э ахаа би хэдэн шургааг танай хашаанд буулгачихъя гэж хэлэхээр нь би хашаандаа хураалгасан. Э ганцаараа дээрх модыг бэлтгэсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 112-114/,
мөрдөн байцаалтын шатанд Н.Эийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Үйлдэлтэй тохирч байгаа учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83, 129-131/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Бовогт Н Эийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Эөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35, 42, 134, 135 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 25-70 АРА улсын дугаартай Бонго маркийн автомашин, 98-08 УНЧ улсын дугаартай Киа Бонго маркийн Б.Чөмчлөлийн автомашины үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 4 метрийн урттай 659 ширхэг нойтон мод, 1.90 метрийн урттай 67 ширхэг хуурай мод, нийт 726 ширхэг 2.539.000 /хоёр сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 29.3197 м3 шоо метр мод, 4 метрийн урттай 141 ширхэг 1.152.500 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 18.1504 м3 шоо метр мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 25.179.452 /хорин таван сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 98-08 УНЧ улсын дугаартай Киа Бонго маркийн автомашиныг битүүмжлээгүй ба уг автомашин нь Б.Чойжилжамцын эзэмшлийн машин болох нь нотлогдож байх тул түүний үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.Эөөс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон ар гэрийн амьдралын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж, Н.Эийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, хохирлын 25.179.452 /хорих таван сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилд 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэх боломжтой гэж үзэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Н Эийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эөд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35, 42, 134, 135 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 25-70 АРА улсын дугаартай Бонго маркийн автомашин, 98-08 УНЧ улсын дугаартай Киа Бонго маркийн Б.Чөмчлөлийн автомашины үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 4 метрийн урттай 659 ширхэг нойтон мод, 1.90 метрийн урттай 67 ширхэг хуурай мод, нийт 726 ширхэг 2.539.000 /хоёр сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 29.3197 м3 шоо метр мод, 4 метрийн урттай 141 ширхэг 1.152.500 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 18.1504 м3 шоо метр мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 25.179.452 /хорин таван сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд 1 /нэг/ жилд 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож байгаль орчин уур амьсгалын санд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөний үнийг хохирол 25.179.452 /хорин таван сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгөөс хасч тооцохоор тогтоосугай.
7. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ