Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

      2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00612

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт 13-175а тоотод оршин суух, /РД:ХА80090270/ Цэцэн боржигон овогтой Цагаанхүүгийн Мягмарсүрэнгийннэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, Үйлдвэр гудамж 29а байрны 36 тоотод оршин суух, /РД:ЧН81061704/ Алаг адуут овогтой Чойжилын Сувдаад холбогдох

           Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн, хариуцагч Ч.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.Мягмарсүрэн миний бие 2002 онд Ч.Сувдаатай танилцан, 2003 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2003 онд охин М.Эмүжин, 2012 онд охин М.Үлэмжтөгс нар төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 1 дүгээр сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 охин эхийн асрамжид өсч торниж байгаа. Одоо би тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Бидний эд хөрөнгө болох Хос өргөө хотхоны 29А байрны 36 тоот орон сууцыг эхнэр Ч.Сувдаа болон 2 охиндоо өмчлүүлнэ. Хүүхдийн тэтгэлэгийг төлнө” гэв.

            Хариуцагч Ч.Сувдаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Ч.Сувдаа миний бие Ц.Мягмарсүрэнтэй 2003 онд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаандаа 2003 онд охин М.Эмүжин, 2012 онд охин М.Үлэмжтөгс нарыг төрүүлсэн. Ц.Мягмарсүрэн нь 2015 оноос гэр бүлээс гадуур бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож, гэр бүл, үр хүүхдээ хайхрахгүй болсноор таарамжгүй харьцаа үүсч, 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Энэ хүнийг би хоёр охин дээрээ хүрээд ирэх байх гэж 1 жил хүлээсэн. Сэтгэл нь хөрсөн хүнтэй хамт байх боломж байхгүй. Ц.Мягмарсүрэнгийн гэр бүлээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдарч эхэлснээс хойш 2 охин маань миний асрамжид, хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг миний болон 2 охины өмчлөлд үлдээхээр Ц.Мягмарсүрэн зөвшөөрсөн, бидний дунд ямар нэгэн өмч хөрөнгийн маргаан байхгүй. Ц.Мягмарсүрэн цаашид 2 хүүхдийнхээ сургалтын төлбөр болон хэрэглээний зардалд 700.000-1.000.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг болгон сар бүр тогтмол төлөхийг зөвшөөрч баталгаа болгон шүүхэд баталгааны бичиг гаргаж өгсөн. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу охин М.Эмүжин, охин М.Үлэмжтөгс нарт тэтгэлэг олгуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн нь хариуцагч Ч.Сувдаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2002 онд танилцаж, 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн №1350 дугаарт бүртгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин М.Эмүжин, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин М.Үлэмжтөгс нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оны 1 сараас хойш 1 жил тусдаа амьдарсан. Ц.Мягмарсүрэн, Ч.Сувдаа нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, хүүхдүүдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан хариуцагч Ч.Сувдаагийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ц.Мягмарсүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, охин М.Эмүжин, М.Үлэмжтөгс нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 Зохигчид хамтран амьдрах хугацаанд бий болсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, Үйлдвэр гудамж 29а байрны 36 тоот 2 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн өөрийн нэрийг хасч, эхнэр, 2 охины нэр дээр үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байх тул, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүйг дурдах нь зүйтэй.

         Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                            ТОГТООХ нь:

        

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цэцэн боржигон овогтой Цагаанхүүгийн Мягмарсүрэн, Алаг адуут овогтой Чойжилын Сувдаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин М.Эмүжин, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Үлэмжтөгс нарыг эх Ч.Сувдаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин М.Үлэмжтөгс, М.Эмүжин нарыг 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Мягмарсүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, Үйлдвэр гудамж 29а байрны 36 тоот 2 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнгийн нэрийг хасч, эхнэр Ч.Сувдаа, охин М.Эмүжин, М.Үлэмжтөгс нарын өмчлөлд шилжүүлсүгэй. 

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Сувдаагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

     7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА