Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 249

 

2020/ШЦТ/249

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, В.Удвал, С.П 

Шүүгдэгч: Г.Б, Ж.П, Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Б, Б овогт ЖП, Б овогт Г А нарт холбогдох 2012001050056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Эсумын .. дугаар багийн Нийн .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 320 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт ЖП /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Цсумын Б багийн Х гэх газарт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Г А /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ааймгийн Тын хэлтэст жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Г Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А, Ж.П, Г.Б нар нь 2017 оны 10 дугаар сард Ааймгийн Б сумын Цбагийн Х гэх газраас хохирогч Я.С 1 тооны морийг бүлэглэж, хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012001050056 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.С мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сард би А гэх айлд байхад А цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн суудлын жижиг машинтай 3 залууг дагуулж ирээд энэ 3 залуу танай адууг Хойд зурай гэх газар хашиж дотроос нь сартай хар морь барьж авсан байна гэж хэлэхээр нь би та нар яагаад хулгай хийж байгаа юм гэхэд бид нар тарваганд явж байгаа юм, таны азарга жороо юм байна, унаж үзэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд эдгээр хүмүүсийн машиныг үзэхэд машинд нь 2 ширхэг “Боргио” нэртэй пиво, 1 ширхэг талх байсан бөгөөд хойд тээшийг нь онгойлгож харахад 2 ширхэг эмээл, хазаар, ногтнууд байхаар нь би та нар эмээл, хазаартай явж байна, адуу туух гэж байна гэхэд эмээлийг зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2 эмээлийг нь аваад гэр рүүгээ явж байсан чинь араас ирээд уучлаарай, бид нарын эмээлийг өгчих гээд байхаар нь эмээлийг нь өгөөд явуулсан. Би гэр рүүгээ явах замдаа адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэр 3 залууг Б, А, П гэж байсан. П өөрийгөө П гэдэг гэж хэлж байсан. Сүүлд нь П гэдэг хүн байсныг мэдсэн. Нөгөө 2 залуу нь ах, дүү байсан юм. Тухайн 3 залуу цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн Тоёота Аллион маркийн авто машинтай байсан бөгөөд улсын дугаарыг нь санахгүй байна. Уг машин 2017 оны 08 дугаар сард Бийн нэр дээр шилжсэн машин байсан. Уг 2 эмээл нь жирийн хуучин тохооны эмээл байсан. Эдгээр хүмүүс тарваганд явж байгаа гэсэн боловч машинаас нь буу гарч ирээгүй. Манай адуу 33 тооны адуу байсан бөгөөд жороо хар хүрэн зүсмийн нас нийлсэн азарга, сартай хар нас нийлсэн морь, сартай халиун нас нийлсэн морь, хамар цагаан халиун нас нийлсэн морь, цагаан шилтэй халиун нас нийлсэн морь, бор халиун нас нийлсэн морь, хээр нас нийлсэн морь, хар нас нийлсэн морь, бор нас нийлсэн морь, халиун соёолон, хар соёолон, сартай хээр хязаалан үрээ, сартай хар хязаалан үрээ, хар хязаалан үрээ, бор хязаалан үрээ, бор шүдлэн үрээ, хээр шүдлэн үрээ, халтар шүдлэн үрээ, халиун гүү нас нийлсэн, бор халиун гүү нас нийлсэн, хар гүү нас нийлсэн, улаан хээр гүү нас нийлсэн, халтар гүү нас нийлсэн, зээрд гүү, халтар хязаалан байдас, хээр хязаалан байдас, халиун даага, бор даага, халтар даага, өсгий цагаан хар даага, хээр унага, бор унага, улаан хээр унага гэсэн адуунууд байсан. Би эдгээр адуугаа тухайн үеийн ханшаар үнэлж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Адуугаа дутаагүй байхад нь олж авсан. Би тэр үед эдгээр 3 залуугаас маш их айсан бөгөөд царайг нь харахад эвгүй царайтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нмэдүүлсэн: ...Намар манай нөхрийн ах А манайд жижиг цагаан машинтай хүн дагуулж ирсэн юм. Тэгсэн чинь С ахын адууг хаваржааных нь хашаан дээр хашсан байсан гээд үл таних 3 хүн дагуулж ирсэн юм. Тухайн үед С ах манайд байсан. Тэгээд манай гадаа ярилцаад байх шиг байсан. Тэгээд дагаж ирсэн 3 хүн нь машинтайгаа явсан. Миний бодлоор С ах хүмүүсийнх нь нэр, усыг бичиж авсан байх гэж бодож байна. Тэр 3 залууг аймгийн төвийн хүмүүс юм шиг байна гэж ярьж байсан. Тухайн үед манай нөхөр А, С нар байсан бөгөөд цагаан машинтай 3 залууг дагуулж А ирсэн. Би одоо тэр 3 залууг харвал танихгүй байх. Тухайн үед сайн ажиглаж хараагүй. С ах сайн таних байх...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай бөгөөд Цац багийн Өндөр овоо гэх газар оршин суудаг. 2017 оны 10 дугаар сард Батцэнгэл сумын Цац багийн Зурай гэх газар үхрээ хураахаар 16 цагийн үед явж байсан чинь Цац багийн Хойд зурай гэх газар С гэх хүний хаваржааны байранд жижиг цагаан саарал өнгийн авто машинтай хүмүүс адуу хашсан байхаар нь дурандаад хартал С ахын адуу байсан бөгөөд дотроос нь нэг морь бариад авчихсан байхаар нь яваад очсон чинь тэр хүмүүс намайг хараад барьж авсан морио тавиад зугтаахаар нь би мотоцикльтойгоо машиных нь урдуур ороод зогсоосон. Зам нь бартаатай байсан учир зогссон. Тэгээд хүмүүс нь буугаад ирэхээр нь очиж машиных нь бичиг баримт жолооны үнэмлэхийг авсан, мөн тээшийг нь онгойлгоод хартал 2 ширхэг модон эмээл, 5 ширхэг хазаар ногт байсан бөгөөд бөөрөнхий олсоор хийсэн урт бугуйл байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг араас дагаад яв гээд шууд өөрийн ах болох Агийнд авчирсан чинь А ахынд адууны эзэн С гэх хүн байж байхаар нь би энэ хүмүүс танай адууг хашаад нэг морь барьж аваад байж байхаар аваад ирлээ гээд машины бичиг баримтыг нь өгсөн. Тэгээд С ах эмээл, хазаарыг нь аваад нэр хаягийг бичиж аваад эдгээр хүмүүсийг явуулсан байсан. Тэгээд цааш нь юу болсныг би мэдэхгүй байна. Миний харснаар 30 гаруй тооны адуу байснаас сартай хар зүсмийн морийг барьж авсан байсан. Хашаатай байсан адуунууд бараан голдуу адуу байсан бөгөөд зөв талын гуяндаа уйлан тамгатай байх шиг харагдаж байсан. 2 ширхэг модон эмээл моринд тохоод явахад бэлэн, бүх хэрэглэл нь байсан. Мөн 2 ширхэг хазаар суран толгойтой мяндсан жолоотой байсан. 3 ширхэг ногтны нэгийг нь сураар хийсэн, нөгөө хоёрыг нь мяндасаар хийсэн байсан. Уг машин нь буруу талдаа жолооны хүрдтэй цагаан саарал өнгийн, өнгө үзэмж сайтай машин байсан. Би уг машины улсын дугаарыг санахгүй байна. Би уг 3 залууг харвал танина, харин нэрийг нь мэдэхгүй. Манай Батцэнгэл сумын иргэд биш байсан. Би үхэртээ явж байсан болохоор шууд ганцаараа яваад очсон. Надтай хүн хамт очоогүй. Энэ талаар С ах, миний төрсөн ах А, түүний эхнэр Н нар мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ан дахин мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сард манайд С ах ирээд байж байтал араас нь А цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн жижиг тэрэгтэй 3 залуу дагуулж ирсэн. Тэгээд энэ 3 залуу С ахын адууг хулгайлаад Хойд Зурай гэх газар малын байран дээр хашаад сартай хар морь барьж авсан байхаар нь машиных нь бичиг баримтыг аваад дагуулаад ирлээ гэсэн. Тэгээд А, С ах, бид гурав уг авто машиныг шалгаж үзэхэд хойд тээшинд нь 2 ширхэг эмээл, ногт, хазаар, 2 ширхэг “Боргио” нэртэй пиво байсан. Тэгээд тэр 3 залуу бид нарыг уучлаарай, дахиж тэгэхгүй, бид нарын бичиг баримтыг өгчих гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ хамт явсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй. Би тэр 3 залууг танихгүй, зүсийг нь цээжилсэн, одоо харвал танина. Уг 3 залуу цагаан саарал өнгийн машинтай хамт явж байсан бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ммэдүүлсэн: ...Би нөхөр болох Г.Атэй 2010 онд гэр бүл болж хуулийн дагуу гэр бүлээ бүртгүүлсэн. Бид 4 хүүхэдтэй. Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт өөрийн малаа маллаж байгаа. Манай нөхөр хааяа архи уудаг, хүнд тусархуу зантай, хүний даалгасан ажлыг сайн хийдэг. Манай нөхөр бага боловсролтой, багаасаа аав, ээжийнхээ хажууд мал маллаж өссөн. Г.Б нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний хадам дүү учир орж гарч явдаг. Нөхөр бид 2 аймагт ирэхээрээ орж гардаг. Бийг архи уулаа гэж би сонсоогүй, төлөв даруу зантай гэж боддог. Б аймагт албан газар ажилладаг бөгөөд ямар газар гэдгийг нь мэдэхгүй. 2020 оны 01 дүгээр сард “Төрийн банк”-наас нэг сая төгрөгийн малчны зээл авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б мэдүүлсэн: ...Г.А болон Г.Б нар манайхаар байнга орж гардаг. Манайх Бийн хашаанд байгаа. Б нь тусч, хөдөлмөрч санагдсан. Би энэ айлд бэр болж ирээд нэг жил гаруй болж байна. Б нь аймгийн Татварын газарт манаачийн ажил хийдэг, гэр бүлтэй бөгөөд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь Архангай аймгийн захиргаанд үйлчлэгчийн ажил хийдэг. А ах Цэнхэр суманд хөдөө өөрийнхөө малыг малладаг бөгөөд өөрөө боломжийн хэдэн малтай гэж ярьж байсан. Тэрээр эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Би Г.А болон Г.Б нарыг архи ууж байхыг нь Архангай аймагт ирснээс хойш хараагүй. Би Г.А болон Г.Б нарыг хүнтэй маргалдсан, ам зөрүүлсэн талаар сонсоогүй учир мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.С мэдүүлсэн: ...Ж.П бид хоёр 2008 онд гэр бүл болж хуулийн дагуу гэр бүлээ батлуулсан. Одоо нэг хүүхдийн хамт амьдарч байна. 2 дахь хүүхэд маань удахгүй мэндлэх гэж байна. Манай нөхөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багт өөрийн хэдэн малаа маллаад аймаг, төв хоёрын хооронд ирж очоод байдаг. Манай нөхөр сургуульд сураагүй учир бичиг мэдэхгүй. Манай нөхөр хааяа архи, дарс уудаг, түргэн уурладаг зантай. Манай амьдрал боломжийн гэж би хувьдаа боддог. Би өөрөө төрийн албанд ажилладаг, нөхөр маань хөдөө хэдэн малтай дутагдах гачигдах зүйлгүй байдаг. Манайх Портер маркийн 57-20 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Манайх 2019 оны жилийн эцсийн байдлаар 223 толгой мал тоолуулсан. Бог болон бодоор нь ялгаж мэдэхгүй байна. Манай нөхөр П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Найз, нөхөдтэйгөө нийлэхээрээ архи уудаг. Манай нөхөр Ж.П малын хулгайн хэрэгт холбогдоод 3 бил үү 4 сар хоригдож байсан санагдаж байна. Би оныг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Ж.П цэргийн алба хааж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бийн мэдүүлсэн: ...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцаж ойлгосон. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би 2017 оны 08 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна, эмээлээ хүнээр янзлуулах санаатай аймгийн төвд байх гэрээсээ гараад явж байгаад найз Птой буюу /Сгэж дууддаг/ таараад пиво уугаад тарваганы мах идэх санаатай Батцэнгэл сум руу саарал өнгийн Аллион маркийн машинтай Цэнхэр сум руу гарсан. Цэнхэр сумын төвөөс төрсөн ах болох Аийг гэрээс нь аваад гурвуулаа Батцэнгэл сумын Цац багийн нутагт очсон чинь нэг мотоцикльтой хүн тарвага сахиж байхаар нь буу дуугарахаар нь очъё гээд хүлээнгээ ойролцоо байсан малын хашаан дээр очиход олон тооны адуу хашаанд дотор орчихсон байсан. Тэгээд байж байтал мотоцикльтой хүн ирээд та нар юу хийж байгаа юм, адуу хулгай хийх гэлээ, машиныхаа тээшийг онгойлго, та нарыг буудна шүү гэж айлгасан. Машины тээшийг онгойлгоход эмээл, ногт 2 байсан. Тэгэхээр нь бид 3 араас нь дагаж айлд очсон. Бид 3 учраа олох гэж гуйсан боловч үгэнд ороогүй. Тэгээд эмээл, ногтоо аваад аймагт ирсэн. Саарал өнгийн Аллион маркийн автомашин нь миний эзэмшлийн машин байсан. Тухайн үед би жолоодож явсан. Улсын дугаарыг санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сард уг машиныг Улаанбаатар хотод автомашины ченжэд зарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Бид нар тухайн үед хазаар, бугуйл авч яваагүй, эмээл ногт авч явсан. Эмээл нь тухайн үед задраад хаягдсан, харин ногт нь хөдөө А ахынд байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Пийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сард байх, сар, өдрөө мэдэхгүй байна, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Захын ард Бтай таараад аймгийн төвөөс гараад машин дотор архи, пиво уусан бөгөөд хэдэн ширхэг архи, пиво ууснаа санахгүй байна, тэгээд тулам олж идье гээд аймгаар хайгаад олдохгүй болохоор нь Архангай аймгийн Цэнхэр сумын төв руу Аийнд очоод тулам асуухад олдохгүй байсан учир Батцэнгэл сумын Цац багийн нутагт хээр явж байсан чинь мотоцикльтой хүн уулын энгэрт тарвага сахиж байхаар нь бид нар ярилцаад тарвага сахихыг нь хүлээгээд тарвага сахиж байсан хүний ойролцоо малын хашаа, саравч дээр очсон. Малын хашааны гадаа очиход адуунууд сүүдэрлээд зогсож байсан. Тэгээд удалгүй байж байтал тарвага сахиж байсан хүн бид 3 дээр хүрч ирээд та нар мал хулгай хийх гэлээ, та нарыг буудна гэж хэлээд бид нарыг дагуулж яваад танихгүй айлын гадаа очоод машиныхаа арыг онгойлго гэж хэлээд онгойлгоход задарсан эмээл, богино мяндас байсан. Тэгээд буцаагаад машиндаа хийгээд аймаг руу хөдөлсөн. Ийм л зүйл болсон. Саарал өнгийн суудлын тэрэг байсан. Улсын дугаар болон машины маркийг нь мэдэхгүй байна. Хэний эзэмшлийн машин байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Б уначихсан явж байсан. Бид нар бусдын адууг хашаанд хашсан болон морь барьж авсан зүйл байхгүй. Би хадмынхаараа орсон бөгөөд манай хадамыг Төмөрөө гэж дууддаг. Манай хадамынх Батцэнгэл сумын Цац багийн Баруун агуу гэх газарт байдаг. Зун байсан учраас айл саахалт айлууд олон байсан. Тарвага сахиж явсан хүнтэй л таарсан. Өөр хүнтэй таараагүй. Бид гурвыг хадамынд очиход хадам аав, ээж хоёр л байсан. Машины тээшийг онгойлгоход задарсан эмээл, богино мяндас гарч ирсэн. Өөр зүйл гарч ирээгүй. Тухайн үед машинаас хазаар гарч ирээгүй, задарсан эмээл, богино мяндасыг хүн авч үлдээгүй. Б, А бид 3 эмээл, богино мяндасыг ашиглаагүй. Машинаар гарч ирсэн задарсан эмээл, богино мяндасыг хаана байгааг нь мэдэхгүй байна. Би саарал өнгийн машиныг хаана, хэнд байгааг нь мэдэхгүй байна. Бид нар дээр тарвага сахиж байсан хүн ирсэн. Тарвага сахиж байгаа хүн нүдээр харахад харагдаж байсан. Бид нарыг очиход адуунууд нь хашаа тойроод байж байсан. Анх замд явж байхдаа түрүүлж хараад, малын хашаан дээр хүлээж зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 60-64 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Аийн мэдүүлсэн: ...Надад сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Г.Б нь миний төрсөн дүү. П нь миний төрсөн дүү Бийн найз нь байх. Пийг танихгүй байж байгаад тухайн үед машин дотор танилцсан. 2017 оны намар байх, өдрийг нь сайн санахгүй байна, сургуулийн хүүхэд ороогүй байсан санагдаж байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хар толгой гэх газар гэртээ байхад Б, П хоёр мөнгөлөг саарал өнгийн Аллион нэртэй машинтай манайд ирсэн. Пийг хүмүүс Сгэж дууддаг. Батцэнгэл сум орж хадмынхаасаа цагаан идээ авч ирэх гэж байгаа, далимд нь хэдүүлээ боодог олж идье гээд Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг руу айл руу явсан. Бид 3 замдаа машинд шар айраг нилээн уугаад нэг айлын гадаа зогссон. Би машинд нь үлдэж, Б, С2 тэр айлд ороод удалгүй цагаан идээ, сүү барьж гарж ирсэн. Тэгээд тэр айлын гаднаас хөдлөөд явж байсан бөгөөд замд нь тарвага сахисан хүн байхаар нь бид нар тарвага алахыг нь хүлээгээд ойролцоо байсан малын хашаан дээр очоод байж байсан чинь мотоцикльтой хүн малын хашаан дээр ирээд хүний малаас хулгай хийх гэлээ гээд бид нарыг айлын гадаа дагуулж ирсэн. Айлын гадаа очоод машины ар талаа онгойлго гэхэд нь тээшээ шалгуулсан. Тухайн машины ард хэмхэрсэн эмээл, дундуураа салсан бололтой хуучин эмээл, ногт харагдаж байсан. Ногт нь жолоогүй байсан. Тэгээд Бийн машины бичиг баримтыг нь авч үлдээд бид нар аймагт ирсэн. Г.Б, Ж.П нартай хамт малын хашаан дээр очсон. Саарал өнгийн Аллион автомашин нь Г.Бийн машин байсан. Тухайн үед Г.Б жолоодож явж байсан. Би машины улсын дугаарыг санахгүй байна, Улаанбаатар хотод зарсан сурагтай байсан харин хэнд зарсныг нь мэдэхгүй байна. Б машинаа зараад удаж байгаа. Би эмээл, хазаарыг хаана байгаа нь мэдэхгүй байна. Тухайн үед эмээл, хазаар, ногт машинд байсныг нь мэдээгүй. Айлын гадаа очоод мэдсэн. Ногт нь манайд яваад байсан. Хүүхдүүд морь малд хийж байгаад хаягдсан байх. Сүүлийн үед харагдаагүй. Тухайн ногт нь муудсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 09, 12, 15 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 07-08, 10-11, 13-14 хуу/

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 34 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50, 69-70, 106 хуу/ 

Архангай аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 51 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52, 73, 109 хуу/ 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 137-139 хуу/ 

Шүүх хуралдаанд шинээр өгсөн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, хохирол төлсөн баримт зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2017 оны 10 дугаар сард Ааймгийн Б сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Я.С 1 тооны морийг хулгайлахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.А, Ж.П, Г.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.А, Ж.П, Г.Б нар нь 2017 оны 10 дугаар сард А аймгийн Б сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Я.С 1 тооны морийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:                          

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.С мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сард би А гэх айлд байхад А цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн суудлын жижиг машинтай 3 залууг дагуулж ирээд энэ 3 залуу танай адууг Хойд зурай гэх газар хашиж дотроос нь сартай хар морь барьж авсан байна гэж хэлэхээр нь би та нар яагаад хулгай хийж байгаа юм гэхэд бид нар тарваганд явж байгаа юм, таны азарга жороо юм байна, унаж үзэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд эдгээр хүмүүсийн машиныг нь үзэхэд машинд нь 2 ширхэг “Боргио” нэртэй пиво, 1 ширхэг талх байсан бөгөөд хойд тээшийг нь онгойлгож харахад 2 ширхэг эмээл, хазаар, ногтнууд байхаар нь би та нар эмээл, хазаартай явж байна, адуу туух гэж байна гэхэд эмээлийг зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2 эмээлийг нь аваад гэр рүүгээ явж байсан чинь араас ирээд уучлаарай, бид нарын эмээлийг өгчих гээд байгаад байхаар нь эмээлийг нь өгөөд явуулсан. Би гэр рүүгээ явах замдаа адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэр 3 залууг Б, А, П гэж байсан. П өөрийгөө П гэдэг гэж хэлж байсан. Сүүлд нь П гэдэг хүн байсныг мэдсэн. Нөгөө 2 залуу нь ах, дүү байсан юм. Тухайн 3 залуу цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн Тоёота Аллион маркийн авто машинтай байсан бөгөөд улсын дугаарыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/, 

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нмэдүүлсэн “Намар манай нөхрийн ах А манайд жижиг цагаан машинтай хүн дагуулж ирсэн юм. Тэгсэн чинь С ахын адууг хаваржааных нь хашаан дээр хашсан байсан гээд үл таних 3 хүн дагуулж ирсэн юм. Тухайн үед С ах манайд байсан. Тэгээд манай гадаа ярилцаад байх шиг байсан. Тэгээд дагаж ирсэн 3 хүн нь машинтайгаа явсан. Миний бодлоор С ах хүмүүсийнх нь нэр, усыг бичиж авсан байх гэж бодож байна. Тэр 3 залууг аймгийн төвийн хүмүүс юм шиг байна гэж ярьж байсан. Тухайн үед манай нөхөр А, С нар байсан бөгөөд цагаан машинтай 3 залууг дагуулж А ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сард Батцэнгэл сумын Цац багийн Зурай гэх газар үхрээ хураахаар 16 цагийн үед явж байсан чинь Цац багийн Хойд зурай гэх газар С гэх хүний хаваржааны байранд жижиг цагаан саарал өнгийн авто машинтай хүмүүс адуу хашсан байхаар нь дурандаад хартал С ахын адуу байсан бөгөөд дотроос нь нэг морь бариад авчихсан байхаар нь яваад очсон чинь тэр хүмүүс намайг хараад барьж авсан морио тавиад зугтаахаар нь би мотоцикльтойгоо машиных нь урдуур ороод зогсоосон. Зам нь бартаатай байсан учир зогссон. Тэгээд хүмүүс нь буугаад ирэхээр нь очиж машиных нь бичиг баримт жолооны үнэмлэхийг авсан, мөн тээшийг нь онгойлгоод хартал 2 ширхэг модон эмээл, 5 ширхэг хазаар ногт байсан бөгөөд бөөрөнхий олсоор хийсэн урт бугуйл байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг араас дагаад яв гээд шууд өөрийн ах болох Агийнд авчирсан чинь А ахынд адууны эзэн С гэх хүн байж байхаар нь би энэ хүмүүс танай адууг хашаад нэг морь барьж аваад байж байхаар аваад ирлээ гээд машины бичиг баримтыг нь өгсөн. Тэгээд С ах эмээл, хазаарыг нь аваад нэр хаягийг бичиж аваад эдгээр хүмүүсийг явуулсан байсан. Миний харснаар 30 гаруй тооны адуу байснаас сартай хар зүсмийн морийг барьж авсан байсан. 2 ширхэг модон эмээл моринд тохоод явахад бэлэн, бүх хэрэглэл нь байсан. Мөн 2 ширхэг хазаар суран толгойтой мяндсан жолоотой байсан. 3 ширхэг ногтны нэгийг нь сураар хийсэн, нөгөө хоёрыг нь мяндасаар хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ан дахин мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сард манайд С ах ирээд байж байтал араас нь А цагаан саарал буюу мөнгөлөг өнгийн жижиг тэрэгтэй 3 залуу дагуулж ирсэн. Тэгээд энэ 3 залуу С ахын адууг хулгайлаад Хойд Зурай гэх газар малын байран дээр хашаад сартай хар морь барьж авсан байхаар нь машиных нь бичиг баримтыг аваад дагуулаад ирлээ гэсэн. Тэгээд А, С ах, бид гурав уг авто машиныг шалгаж үзэхэд хойд тээшинд нь 2 ширхэг эмээл, ногт, хазаар, 2 ширхэг “Боргио” нэртэй пиво байсан. Тэгээд тэр 3 залуу бид нарыг уучлаарай, дахиж тэгэхгүй, бид нарын бичиг баримтыг өгчих гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ хамт явсан. Уг 3 залуу цагаан саарал өнгийн машинтай хамт явж байсан бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, 

 

Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд Г.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна, эмээлээ хүнээр янзлуулах санаатай аймгийн төвд байх гэрээсээ гараад явж байгаад найз Птой буюу /Сгэж дууддаг/ таараад пиво уугаад тарваганы мах идэх санаатай Батцэнгэл сум руу саарал өнгийн Аллион маркийн машинтай Цэнхэр сум руу гарсан. Цэнхэр сумын төвөөс төрсөн ах болох Аийг гэрээс нь аваад гурвуулаа Батцэнгэл сумын Цац багийн нутагт очсон чинь нэг мотоцикльтой хүн тарвага сахиж байхаар нь буу дуугарахаар нь очъё гээд хүлээнгээ ойролцоо байсан малын хашаан дээр очиход олон тооны адуу хашаанд дотор орчихсон байсан. Тэгээд байж байтал мотоцикльтой хүн ирээд та нар юу хийж байгаа юм, адуу хулгай хийх гэлээ, машиныхаа багажийг онгойлго, та нарыг буудна шүү гэж айлгасан. Машины багаж онгойлгоход эмээл, ногт 2 байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47/, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, 

 

Ж.Пийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Малын хашааны гадаа очиход адуунууд сүүдэрлээд зогсож байсан. Тэгээд удалгүй байж байтал тарвага сахиж байсан хүн бид 3 дээр хүрч ирээд та нар мал хулгай хийх гэлээ, та нарыг буудна гэж хэлээд бид нарыг дагуулж яваад танихгүй айлын гадаа очоод машиныхаа арыг онгойлго гэж хэлээд онгойлгоход задарсан эмээл, богино мяндас байсан. Тэгээд буцаагаад машиндаа хийгээд аймаг руу хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 60-64/, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, 

 

 

 

Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэгээд тэр айлын гаднаас хөдлөөд явж байсан бөгөөд замд нь тарвага сахисан хүн байхаар нь бид нар тарвага алахыг нь хүлээгээд ойролцоо байсан малын хашаан дээр очоод байж байсан чинь мотоцикльтой хүн ирээд малын хашаан дээр ирээд хүний малаас хулгай хийх гэлээ гээд бид нарыг айлын гадаа дагуулж ирсэн. Айлын гадаа очоод машины ар талаа онгойлго гэхэд нь тээшээ шалгуулсан. Тухайн машины ард хэмхэрсэн эмээл, дундуураа салсан бололтой хуучин эмээл, ногт харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98-101/,  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 09, 12, 15/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 07-08, 10-11, 13-14/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт Г Б, Б овогт ЖП, Б овогт Г А нарыг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.А, Ж.П, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.А, Ж.П нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.А, Ж.П, Г.Б нар нь 2017 оны 10 дугаар сард бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.А, Ж.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 09 /ес/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу гэрч Д.А шүүх хуралдаанд 4 удаа ирж, буцсан 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулсныг шүүгдэгч нар нь шүүх хуралдаанаар завсарлага авч нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г Б, Б овогт ЖП, Б овогт Г А нарыг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Пийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.П, Г.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Бийн тэнссэн хугацаанд, шүүгдэгч Ж.П, Г.А нарын нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Г.А нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

8. Шүүгдэгч Г.А, Ж.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 09 /ес/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу гэрч Д.А шүүх хуралдаанд 4 удаа ирж, буцсан 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн зардлыг шүүгдэгч нар нь шүүх хуралдаанаар завсарлага авч нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.П, Г.А, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ