| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00179/И |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 18-р хороо,4-р хороолол, 49-р байрны 16 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТЕ81030779, Боржигон овогт Тунгалагийн Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УД66033013, Боржигин овогт Шагдарсүрэнгийн Батнасан,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ64040401, Боржигин овогт Данхын Баянхүү,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УС96122712, Боржигин овогт Батнасангийн Дөлгөөнзул нарт холбогдох,
60 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаалсан хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зоригоо, хариуцагч Ш.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөгийг, алдангид 20 000 000 төгрөгийг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаалсан хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нар нь Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод байрлах, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох 30 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2014-05-08 өдөр 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш зээлдэгч нар нь зээлийн хүүг төлж байсан бөгөөд 2015 оны 03 сараас эхлэн төлөлт хийгдээгүй. Иймд зээл, алдангид нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?
Зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарын барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод байрлах, 30 м.кв, 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Ш.Батнасан тайлбартаа: Би Т.Бямбасүрэнгээс 40 000 000 төгрөгийг богино хугацаанд төлөхөөр зээлсэн боловч хүү тохироогүй.
Зээлийн төлөлтөнд 20 000 000 төгрөгийг төлсөн. Тус зээлийг би өөрийн найздаа авч өгч, зээлдээ өөрийн орон сууцыг барьцаалуулсан.
Зээл авсан найз маань Т.Бямбасүрэнтэй уулзаж, зээлд 20 000 000 төгрөгийг төлж байсан тул нэхэмжлэгч өдий хугацаа хүртэл хүлээсэн юм Иймд зээлсэн 40 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. 40 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс бус, мөнгөөр төлөх болно гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нар нэг гэр бүлд хамт амьдардаг байх тул шүүх хуралдааны товыг шүүх хариуцагч нарын оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч хуралдаанд хариуцагч Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нар ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд эдгээр хариуцагч нар хуралдаанд биечлэн оролцох шаарадлагагүй гэж үзсэн болох нь хариуцагч Ш.Батнасангийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хариуцагч нарын эзгүйд, хариуцагч Ш.Батнасанг оролцуулж, хэргийг хэлэлцсэн болно.
Хариуцагч Ш.Батнасан шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлтгүй гэдгээ мэдэгдсэн учир хэргийн хэлэлцүүлэг явагдаж, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарыг хэлэлцэж байх үед шүүхэд гаргасан нотлох баримтдаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ хавсаргасан байсан тул уг хүсэлтээ дэмжих эсэхийг лавлахад дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн тул шүүх түүнийг хүсэлт гаргаагүй гэж үзэж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардаж, зээлд 40 000 000 төгрөгийг, алдангид 20 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаалсан хөрөнгөөр эдгээр үүргийг хангуулахаар шаардсныг хариуцагч татгалзсан байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохирч, 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулан, гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нарт 40 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар зохигч маргахгүй байна.
Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод байрлах, дундаа хамтран өмчлөх эрхтэй, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалуулсан байх бөгөөд зохигчийн байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт бичгээр хийх, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан байх тул хүчин төгөлдөр байна.
Хариуцагч зээлийг хүүгүй авсан гэж тайлбарласан боловч зээлийн гэрээнд зээлийг сард 5 хувийн хүүтэй байхаар тохирсон байх тул хариуцагчийн энэ тухай тайлбар үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 сарын 08 өдөр дууссан байна.Зээлийн гэрээний хугацааг зохигч сунгасан нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний хугацаанд сар бүр төлөх зээлийн хүүг төлсөн, гэрээний хугацааг хэтрүүлж, 2014 оны 09 сараас 2015 оны 3 сар хүртэл сар бүр 2 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн зохигчийн гарын үсгээр баталгаажсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд 6 000 000 төгрөгийг, гэрээний хугацаа дууссанаас хойш 14 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг төлсөн хариуцагчийн тайлбар нотлогдсон байна.
Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул нэхэмжлэгч зөвхөн зээлийн гэрээний хугацаанд тохирсон хүүг шаардах эрх эдлэх боломжтой тул гэрээний хугацаа хэтрүүлж хариуцагч төлсөн 14 000 000 төгрөгийг хариуцагчийн зээл төлөх үүрэгт тооцох үндэстэй.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлд 26 000 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзлээ.
Зээлдэгч нар 26 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги хариуцагч нараар төлүүлэхээр шаардах эрх үүссэн байна.
Нийт төлөх алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алдангид хариуцагч нараас 13 000 000 төгрөгийг гаргуулахаар тогтоох хуулийн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 39 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар тогтоов.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу биелүүлбэл зохих дээрх үүргийг сайн дураараа биелүүлэхгүй бол нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 12-р байрны 30 тоотод байрлах, хариуцагч нар дундаа хамтран өмчлөх эрх бүхий, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдуулж, үнээс 39 000 000 төгрөгийг төлүүлэхээр шаардах эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад төлөгдөх тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэмж улсын орлогод төлүүлэх, хариуцагчаас 423 150 / 352 950+70200/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон