Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 259

 

2020/ШЦТ/259

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх 

Шүүгдэгч: Г.Д Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г Б, Т овогт Г Д нарт холбогдох 2012000000292 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Ж суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ж сумын Х багийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Г Б /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Жсуманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ааймгийн Жсумын Хбагийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Г Д /РД: .../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь бүлэглэж А аймгийн Ж сумын Хбагийн нутаг дэвсгэр “Э” гэх газар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Энд хадлан хадлаа” гэх шалтгаанаар Л.Ж маргалдан улмаар Г.Б нь баруун хавирга орчим нь өвдөглөж, Г.Д нь гарын бугуй хэсэгт нь гишүү модоор цохиж, Л.Ж эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хавирганы хажуу доод хэсэг, баруун гарын бугуйнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000292 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ж мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед  Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Эх элгэт” гэх газар би хадлангаа хадаад байж байтал над дээр манай нутгийн ах дүү гурван залуу болох Г.Б, Г.Бнар эхлээд Ланд-80 маркийн автомашинтай ирээд намайг энэ газраас хадлан хадуулахгүй гээд бид нар маргалдахад тэр 2 зэрэг над руу дайраад боож унагаасан бөгөөд Бминий зүүн шанаа руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд нилээн удаан ноцолдож байтал Г.Д сүүлд нь мотоцикльтой ирээд гишүүгээр /мод/ манай хүүхэд болон намайг цохиод байхаар нь машин руугаа ороод дотроосоо цоожилсон чинь гаднаас машин тэрэг цохиод Г.Д машинтай чинь шатаана гээд бензин бариад гүйгээд байсан. Мөн Б чамайг модноос өлгөөд хаячихна шүү гэх мэтээр сүрдүүлсэн. Машинаас буусны дараа ч гэсэн намайг зөндөө цохиж, зодсон. Тэгээд манай хүүхэд болон тэд нартай явсан жаахан хүүхдүүд салгаж болиулсан. Миний баруун хавирга тэр чигтээ хөндүүр өвчтэй байгаа. Мөн толгой үе, үе өвдөөд, даралт ихсээд байгаа. Миний цээж хэвлий хэсгийн хавирга руу Б нэг удаа хүчтэй өвдөглөсөн. Өөр хүн яг тэр хэсэг рүү цохиогүй. Өөр газар руу нөгөө хоёр нь цохисон. Миний биед гэмтлийн хөнгөн зэрэг гарсан хэсэгт Б гэдэг хүн халдсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Гэхдээ Улаанбаатар хотод очиж дахин эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байгаа. Тэр 3 гурвуулаа намайг цохиж, зодсон. Би амиа хамгаалах зорилгоор эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн. Гэхдээ би тэгж цохиж, зодсон асуудал байхгүй. Би гомдолтой байна. Тэр 3 хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Намайг 2016 оноос хойш малын бэлчээр, хадлангийн талбайгаас болж байнга дарамталж, доромжилдог байсан. Мөн заамдаж аваад дээрэлхэх тохиолдол зөндөө байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ж дахин мэдүүлсэн: Миний өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэг үнэн, зөв. Миний баруун бугуй руу Д гишүүгээр нэг удаа цохиход миний гарт гэмтэл учирсан.  Миний автомашины хаалганы бариулыг Д хугалж, гэмтээсэн. Миний автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо тэр асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний автомашиныг хүн унаад Улаанбаатар хот руу явсан. Хэргийн газарт намайг цохисон мод байхгүй, би өөрөө аваад ирсэн байгаа. Намайг гишүүгээр бугуй руу цохихыг миний хүү Д, Б нар мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бмэдүүлсэн: ...Тухайн өдөр 11 цагийн үед би өөрийн ах Бын хамт машинтайгаа тэр газар очиход  Ж гэдэг хүн тэр газар хадлан хадаж байсан. Тэгээд би наад газарт чинь мал нисэж үхээд байхад чинь яагаад өвсийг нь хадаад байгаа юм гэж хэлсэн чинь Ж энийг хадахад яадаг юм, энийг та нарт өмчлөөд өгчихсөн газар биш гээд урдаас хашгичаад орилоод байсан. Тэгээд тэр хүнтэй муудалцаад нэгнийгээ заамдалцаад ах Б салгасан. Тэгээд байж байтал хүү нь ирээд та нар битгий маргалд гээд бид нарыг салгасан. Бид 2 Ж гуайгаас салаад явж байтал миний ар нуруу, толгой руу хавсраад модоор цохичихсон бөгөөд би ухаан алдсан байсан. Түүний хүү бид хоёрын хажууд явж байсан бөгөөд энэ асуудлыг мэдэж байгаа. Мөн ах Быг модоор цохисон гэсэн. Тэр үед манай ах Д мотоцикльтой ирээд бид нарыг яагаад маргалдаад байгаа юм гэж хэлсэн. Түүнээс биш манай ах Д тэр асуудалд ерөөсөө оролцоогүй. Би ухаан ороод дахиад жаахан маргалдаж байгаад бид нар салаад явсан. Би яг цохиж, зодсон асуудал байхгүй. Зүгээр зууралдаж, заамдалцсан нь үнэн. Ж гуайн хавирга, хэвлий хэсэгт хэн гэмтэл учруулсныг би сайн мэдэхгүй байна. Б ах гэдэс рүү нь өвдөглөсөн байж магадгүй гэж бодож байна. Би ухаан алдаад тэр үеийн зүйлээ санахгүй байна. Тухайн газар налуу газар байдаг учраас өвсийг нь хадчихаар өвөл тэр газарт мал хальтарч үхээд байдаг болохоор нь битгий хадаарай гэж хэлэх зорилготой л очсон. Түүнээс өөр хар буруу санаж, цохиж, зодох гэж очоогүй. Миний хувьд тэр хүнд гэмтэл учруулахаар цохиж, зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр 10 цагийн үед би өөрийн аав Ж, хамаатны залуу болох Б нарын хамт тэр газарт хадлан хадаад Б бид 2 ааваас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү 2 залуу болох Б, Бнар ирчихсэн манай аавтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү Д гэх залуу ирээд бас зодолдсон. Мөн гишүүгээр миний гар, нуруу хоёрыг хавсраад цохисон. Манай аав машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод хаалганых нь бариулыг салгаад хаячихсан. Тэр бариулаа над руу шидээд тэр нь миний толгой руу оносон. Манай аав Ж дух нь халцарчихсан байсан. Нөгөө 2 хүн зүгээр байсан. Тэр 3 залуу гурвуулаа тодорхой хэмжээнд гар хүрч зодсон. Б ах манай аавын хавирга руу өвдөглөсөн.  Б аавыг өвдөглөх үедээ ганцаараа байсан. Дүү Бнь барьчихсан байсан. Аав хамгийн бага дүүгийнх нь хүзүү рүү нарийхан гишүүгээр цохисон. Гэхдээ ухаан алдаж унасан асуудал байхгүй. Сүүлд нь зүгээр байсан. Сүүлд нь тэр хагарсан гэх толгойг нь харах гэтэл зүгээр байсан. Б ах манай аавыг боож унагахад нь аав эсэргүүцээд нүүрийг нь жаахан урчихсан бөгөөд өөрөөр тэд нарт гар хүрээгүй. Жил болгон л ийм асуудал гарчих гээд байдаг. Тэр Д гэх залуу байнга дарамталдаг байсан. Малын бэлчээрээс болж хэдэн жилийн өмнө нь манай ах Төрбатыг хүртэл зодож байсан. Ер нь их дээрэлхүү хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дгийн  дахин мэдүүлсэн: ...Тухайн өдөр 10 цагийн үед би өөрийн аав Ж, хамаатны залуу болох Б нарын хамт тэр газарт хадлан хадаад Б бид 2 ааваас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү залуучууд болох Б, Бнар ирчихсэн манай аавтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад, нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү нь болох Д гэх залуу ирээд бас зодолдсон. Мөн гишүүгээр миний гар, нуруу хоёрыг хавсраад цохисон. Тэгээд манай аав машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад нь Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод хаалганых нь бариулыг салгаад хаячихсан. Тэр бариулаа над руу шидээд миний толгой руу оносон. Манай аав Ж дух нь халцарчихсан байсан. Нөгөө 2 хүн зүгээр байсан. Тэр 3 залуу гурвуулаа аавын биед тодорхой хэмжээнд гар хүрч, зодсон. Б ах манай аавын хавирга руу өвдөглөсөн. Б ах манай аавыг өвдөглөх үедээ ганцаараа байсан. Дүү Бнь би барьчихсан байсан. Хамгийн бага дүүгийнх нь хүзүү рүү нарийхан гишүүгээр цохисон. Гэхдээ ухаан алдаж унасан асуудал байхгүй. Сүүлд нь зүгээр байсан. Сүүлд нь тэр хагарсан гэх толгойг нь харах гэтэл зүгээр байсан. Мөн Б ах манай аавыг боож унагаахад аав эсэргүүцээд нүүрийг нь жаахан урчихсан байсан. Өөрөөр тэд нарт гар хүрээгүй. Д ах манай аавын бугуй руу гишүүгээр цохиж гэмтэл учруулсан. Тухайн гишүү одоо ч гэсэн надад байгаа. Хэрэг болсон газар юу ч байхгүй. Аав бид 2 тэр модыг аваад хүрээд ирсэн байгаа. Аавын бугуй руу модоор цохисон болохыг Ц.Б харсан бөгөөд Г.Б, Г.Д, Г.Бнар ч мэдэж байгаа. Жил болгон л ийм асуудал гарчих гээд байдаг. Тэр Д гэх залуу байнга дарамталдаг байсан. Малын бэлчээрээс болж хэдэн жилийн өмнө манай ах Төрбатыг хүртэл зодож байсан. Ер нь их дээрэлхүү хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр 10 цагийн үед хамаатан болох Л.Ж ах, түүний хүү Д нарын хамт би тэр газарт хадлан хадаад Д бид 2 Ж ахаас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү 2 буюу Б, Бнар ирчихсэн Ж ахтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү Д гэх залуу ирээд бас зодолдсон. Ж ах машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад нь Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод байсан. Намайг очиход Ж ахын дух нь халцарчихсан байсан. Тэр 3 залуу гурвуулаа Ж ахын биед тодорхой хэмжээнд гар хүрч зодсон. Хамгийн бага дүүгийнх нь хүзүү рүү нарийхан гишүүгээр цохисон. Гэхдээ ухаан алдаж унасан асуудал байхгүй. Сүүлд нь зүгээр байсан. Мөн Б нь Ж ахыг боож унагаахад эсэргүүцээд нүүрийг нь жаахан урчихсан байсан бөгөөд өөрөөр тэд нарт гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бгийн дахин мэдүүлсэн: ...Тухайн өдөр 10 цагийн үед хамаатан болох Л.Ж ах, түүний хүү Д нарын хамт би тэр газарт хадлан хадаад Д бид 2 Ж ахаас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү 2 буюу Б, Бнар ирчихсэн Ж ахтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү нь болох Д гэх залуу ирээд бас зодолдсон. Ж ах машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад нь Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод байсан. Д ах Ж ахын бугуй руу гишүүгээр цохиж гэмтэл учруулсан. Тухайн гишүү мод нь Ж ахад байгаа тэр мод мөн. Хэрэг болсон газар одоо юу ч байхгүй. Ж ах, Д нар тэр модыг гэртээ аваад ирсэн бөгөөд цагдаад өгнө гээд байсан. Ж ахын бугуй руу модоор цохихыг Б, Бямба-Очир, Д нар уг нь харсан. Бас Д бид хоёр мэдэж байгаа. Өөр хүн хараагүй. Ж ахын дух нь халцарчихсан байсан. Тэр гурван залуу гурвуулаа тодорхой хэмжээнд гарч хүрч Ж ахыг зодсон. Хамгийн бага дүүгийнх нь хүзүү рүү нарийхан гишүүгээр цохисон. Гэхдээ ухаан алдаж унасан асуудал байхгүй. Сүүлд нь зүгээр байсан. Мөн Б нь Ж ахыг боож унагаахад эсэргүүцээд нүүрийг нь жаахан урчихсан байсан бөгөөд өөрөөр тэд нарт гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бын мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дүү Бхамт нутгийн ах Ж гэдэг хүн хадлангаа хадаж байгаа бололтой хадуураа янзлаад сууж байхаар нь очоод манай дүү Бта өмнө жил наад газраа хадахгүй гэж хэлчихээд яагаад хадаад байгаа юм гэхэд энэ газрыг хадахад яадаг юм, та нарт өмчлөөд өгчихсөн юм уу гээд тэр хоёр маргалдаад барьцалдаад авахаар нь би салгахад над руу бас дайрсан. Тэгээд байж байтал түүний хүү Д ирээд бид нарыг салгасан. Тэгээд бид хоёр түүний хүүтэй салаад явж байтал манай дүү Бар нуруу, дагз руу нь хавсраад модоор цохиод унагаасан. Тэр үед манай дүү Д ирээд бид нарыг салгасан. Тэр хооронд би тэр хүнтэй зууралдаж дээр доороо орсон нь үнэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан тухайн хадлангийн талбайгаас болсон. Тэр газрын өвсийг нь хадчихаар өвөл мал халтирч үхээд байдаг байсан юм. Тэрийг хэлэх гэж л очоод маргасан .Өөр шалтгаан байхгүй. 2016 онд зуд болж байхад манай өвөлжөөн дээр нүүж ирээд тэрнээс болж  жаахан маргаж байсан. Өөрөөр маргаж байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй бөгөөд айл саахалт хүмүүс байгаа юм. Намайг модоор хөл рүү цохисон. Дараа нь бид хоёр маргалдаж, зууралдаж байхад миний нүүрийг урсан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би Жтай ноцолдож байхад баруун гарын бугуй хэсэгт нь зөөлөн эдийн няцрал үүсчихсэн байсан. Яагаад ийм болсныг сайн мэдэхгүй байна. Би хавирга, хэвлий хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Надаас өөр Жадамбыг цохиж, зодсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 109-113 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бын мэдүүлсэн: ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нэмж өөрчилж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дгийн мэдүүлсэн: ... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүнтэй ганц нэг удаа маргалдаж байсан. Тухайн үед уурандаа би ам мурийж байсан бөгөөд тэр асуудалд өс санаад ингээд байгаа байх гэж бодож байна. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 512 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Ж биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хавирганы хажуу доод хэсэг, баруун гарын бугуйнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шилбэний урд хэсэгт цус хуралт, духны гол хэсэг, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы дотор дунд хэсэг, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хавирганы хажуу доод хэсэг, баруун гарын бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 80-81 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 138 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 134 хуу зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Ж сумын Хбагийн нутаг дэвсгэр Л.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь бүлэглэж Ааймгийн Ж сумын Х багийн нутаг дэвсгэр “Э” гэх газар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Л.Ж маргалдан улмаар Л.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:                                

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ж мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед  Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Эх элгэт” гэх газар би хадлангаа хадаад байж байтал над дээр манай нутгийн ах дүү гурван залуу болох Г.Б, Г.Бнар эхлээд Ланд-80 маркийн автомашинтай ирээд намайг энэ газраас хадлан хадуулахгүй гээд бид нар маргалдахад тэр 2 зэрэг над руу дайраад боож унагаасан бөгөөд Бминий зүүн шанаа руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд нилээн удаан ноцолдож байтал Г.Д сүүлд нь мотоцикльтой ирээд гишүүгээр /мод/ манай хүүхэд болон намайг цохиод байхаар нь машин руугаа ороод дотроосоо цоожилсон чинь гаднаас машин тэрэг цохиод Г.Д машинтай чинь шатаана гээд бензин бариад гүйгээд байсан. Мөн Б чамайг модноос өлгөөд хаячихна шүү гэх мэтээр намайг сүрдүүлсэн. Машинаас буусны дараа ч гэсэн намайг зөндөө цохиж, зодсон. Тэгээд манай хүүхэд болон тэд нартай явсан жаахан хүүхдүүд салгаж болиулсан. Миний баруун хавирга тэр чигтээ хөндүүр өвчтэй байгаа. Мөн толгой үе, үе өвдөөд, даралт ихсээд байгаа. Миний цээж хэвлий хэсгийн хавирга руу Б нэг удаа хүчтэй өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 22-24/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бмэдүүлсэн “Тэгээд би наад газарт чинь мал нисэж үхээд байхад чинь яагаад өвсийг нь хадаад байгаа юм гэж хэлсэн чинь Ж энийг хадахад яадаг юм, энийг та нарт өмчлөөд өгчихсөн газар биш гээд урдаас хашгичаад орилоод байсан. Тэгээд тэр хүнтэй муудалцаад нэгнийгээ заамдалцаад ах Б салгасан. Тэгээд байж байтал хүү нь ирээд та нар битгий маргалд гээд бид нарыг салгасан. Зууралдаж, заамдалцсан нь үнэн. Ж гуайн хавирга, хэвлий хэсэгт хэн гэмтэл учруулсныг би сайн мэдэхгүй байна. Б ах гэдэс рүү нь өвдөглөсөн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дгийн мэдүүлсэн “Тухайн өдөр 10 цагийн үед би өөрийн аав Ж, хамаатны залуу болох Б нарын хамт тэр газарт хадлан хадаад Б бид 2 ааваас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү 2 залуу болох Б, Бнар ирчихсэн манай аавтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү нь болох Д гэх залуу ирээд бас зодолдсон. Мөн гишүүгээр миний гар, нуруу хоёрыг хавсраад цохисон. Манай аав машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод хаалганых нь бариулыг салгаад хаячихсан. Манай аав Ж дух нь халцарчихсан байсан. Б ах манай аавын хавирга руу өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 55-58/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Бгийн мэдүүлсэн “Тухайн өдөр 10 цагийн үед хамаатан болох Л.Ж ах, түүний хүү Д нарын хамт би тэр газарт хадлан хадаад Д бид 2 Ж ахаас жаахан зайтай хол байж байтал нэг жаахан хүүхэд гүйж ирээд тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь бид 2 очтол манай нутгийн ах, дүү 2 болох Б, Бнар ирчихсэн Ж ахтай хадлангийн талбайгаас болоод маргалдаад нэг, нэг гишүү /мод/ барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 тэд нарыг салгасан. Удалгүй тэдний бас нэг дүү нь болох Д гэх залуу ирээд бас зодолдсон. Ж ах машин руугаа ороод дотроос нь түгжчихсэн байхад нь Д гэх залуу тэнд өвс хадах гээд тавьчихсан байсан бензинийг аваад шатаана, энийг шатаачихсан байхад надад хууль үйлчлэхгүй гээд орилоод байсан. Намайг очиход Ж ахын дух нь халцарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 59-61/, 

мөрдөн байцаалтын шатанд Г.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дүү Бхамт нутгийн ах Ж гэдэг хүн хадлангаа хадаж байгаа бололтой хадуураа янзлаад сууж байхаар нь очоод манай дүү Бта өмнө жил наад газраа хадахгүй гэж хэлчихээд яагаад хадаад байгаа юм гэхэд энэ газрыг хадахад яадаг юм, та нарт өмчлөөд өгчихсөн юм уу гээд тэр хоёр маргалдаад барьцалдаад авахаар нь би салгахад над руу бас дайрсан. Тэр хооронд би тэр хүнтэй зууралдаж дээр доороо орсон нь үнэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хавирга, хэвлий хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 109-113, 120-122/, 

мөрдөн байцаалтын шатанд Г.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125/, 

хохирогч Л.Ж биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 512 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Т овогт Г Б, Т овогт Г Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь Г.Б, Г.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Б, Г.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гишүү /хугарч 2 хэсэг болсон/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тогтоолоор яллагдагч Г.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Г.Б, Г.Д нар зөвшөөрсөн байна. 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

             Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г Б, Т овогт Г Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Дг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч Г.Дд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гишүү 1 ширхгийг /хугарч 2 хэсэг болсон/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Б, Г.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ