Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 260

 

2020/ШЦТ/260

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С Дад холбогдох 2012000000313 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Ухотын С дүүргийн .. дугаар хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт С Д /РД: ../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ааймгийн Эсумын .. дугаар багийн Т хорооллыг .. тоотод байх хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч сүх, повер банк, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 170.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод байх хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000313 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 84 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 2 удаа хулгай орж, эд зүйлс алдагдсан. Түүний талаар дэлгэрэнгүй яривал 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө би ажилдаа явсан бөгөөд тэр үед гэр эзэнгүй үлдсэн. Тэгээд орой гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хөшиж, онгойлгож ороод гэр дотроос даран сүх, гар утас цэнэглэдэг повер банк, зурагтын хүлээн авагч зэрэг зүйлсийг авсан байсан. Би тэр үедээ цагдаад хэлээгүй. Тухайн өдөр их бороо орсон учраас гэрийн гадуур мөр харагдаагүй. Миний бодлоор тэр өдөр бороон дундуур л хулгайч манайд орсон байх гэж бодож байна. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагт гэрээсээ гараад 13 цаг 30 минутад гэртээ ирээд, гэртээ ороход гэрийн хойморт байсан 32 инчийн “Монел” маркийн зурагт алга болсон байхаар нь гайхаад хартал зуухан дээр гутлын мөр үүссэн, тоононд хийсэн байсан гялгар цаас урагдсан байсан. Тиймээс цагдаад хандах болсон. Тус өдрөө зурагт авсан хүнээ хайсаар байгаад нэг ах олж уулзахад түүнийг С.Д гэсэн. Тэгээд түүнтэй ярилцахад манай зурагтыг хулгай хийсэн бөгөөд айлд зарсан, харин сүх, повер банк, зурагтын хүлээн авагч станцыг хулгай хийж авсан боловч хаана зарсан талаараа санахгүй байна гэж надад хэлсэн. Угаасаа тухайн хүнийг манайх руу явж байхыг нь манай тэр хавийн хүн харсан байсан учраас би тэр хүнийг хувцсаар нь хайж байгаад олж уулзаж чадсан. Би 32 инчийн “Монел” маркийн, эвдрэл гэмтэлгүй, худалдаж аваад 6 сар болсон зурагтаа 550.000 төгрөгөөр, зурагтын хүлээн авагч, 6 сарын өмнө худалдаж авч байсан станцаа 78.000 төгрөгөөр, шинэ, даран сүхээ 54.000 төгрөгөөр, 15 хоногийн өмнө худалдаж авсан гар утас цэнэглэх зориулалт бүхий повер банкаа 38.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Алдсан зүйлсээ хараад содон шинж тэмдгээр нь таньж чадна. С.Д гэх хүнийг сэжиглэж байна. Учир нь энэ хүн надад манай гэрээс хулгай хийсэн талаараа ярьсан. Тэгээд би цагдаад хандах болсон. Би өөрийн алдсан эд зүйлсээ олж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б дахин мэдүүлсэн: ...Манай гэрээс хулгай хийсэн хүн нь хэргээ хүлээж, манайхаас хулгай хийсэн эд зүйлсийнхээ төлбөрийг бүрэн барагдуулсан. Алдагдсан эд зүйлс манай гэрт байсан бөгөөд гэр цоожтой байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б дахин мэдүүлсэн: ...Би зурагтаа алдаад хулгай хийсэн хүнээс нь зурагтаа буцааж авсан учраас надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би зурагтыг өөрөө хэрэглэж байсан учраас хараад л шууд таньсан. Манай зурагтын ажиллагаа хэвийн, зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад манай найз болох Ж.Б нь над руу утсаар яриад манай гэрт хоёр удаа хулгай ороод сүх, повер банк, зурагтын хүлээн авагч станц, зурагт зэрэг зүйлс хулгайд алдаад байна гэж ярьж байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Найз Ж.Б гэр орноор гарч ордог учраас тэдний гэрт юу байдаг талаар би сайн мэднэ. Алга болсон гэх зүйлс бүгд тэдний гэрт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ё мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд аавындаа очих гээд явж байхад Ж.Б гэрийн зүг орчмоос манай аавын хашааг өнгөрөөд гудамжинд улаан өнгийн саравчтай малгайтай, цоохор өнгийн гэмээр дээлтэй, 45-50 орчим насны, жартгар нүдтэй, бор царайтай, дунд зэргийн нуруутай, танихгүй эрэгтэй хүн бороон дундуур хар өнгийн даавуун куртик гэмээр зүйлд бөөрөнхий жижиг зүйлс боосон бололтой явж байсан. Тэр үед би нэг их зүйл бодоогүй. Тэгсэн чинь түүнээс 2 хоногийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг 58 минутад манай аавын гудамж өнгөрөөд ДДишийн гудамжинд хоёр хоногийн өмнө тааралдсан эрэгтэй хүн явж байсан ба тухайн үед шар өнгийн шуудайнд хар өнгийн зурагт хийсэн баруун талынхаа сугандаа хавчуулсан явж байсан. Тэгээд би дотроо хар төрсөн. Тэгсэн чинь төд удалгүй цагдаагаас хүн ирж зурагт сураглахаар нь би өөрийн харсан зүйлийг ярьсан. Шуудайнд нь зурагт бүрэн ороогүй, тал нь харагдаж байсан. Тиймээс тод, ил харагдаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авч байсан зүйлс нь ямар зүйл байсан талаар сайн мэдэгдээгүй бөгөөд овор хэмжээ багатай зүйл барьсан авч явсан. Тухайн эд зүйлсийг авч явсан хүнийг би таньж чадна. Түүний царай, өмссөн хувцас зэргийг хараад таньж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг өнгөрөөд усанд явах гээд гарах үед манай хөрш Ж.Б хашааны гаднаас урд зүгт яваад далан дээр байрлах гүүрээр гараад нэг хүн явсан бөгөөд тухайн хүн нь гартаа нэг зүйл барьсан явсныг нь холоос харсан учраас ямар зүйл болох талаар нь сайн ажиглаж харж чадаагүй. Харин тухайн хүн нь улаан өнгийн саравчтай малгайтай, цоохордуу дээлтэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, хагас түрүүтэй гуталтай хүн байсан. Тэгсэн чинь харин мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирэх үед нөгөө хүн яг дүрээрээ Цагдаагийн газарт байж байсан тул би хараад шууд таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Дын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд 8 дугаар ангийг төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/ 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-56 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 11-13, 57, 62-63 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 07-10, 58-61 хуу/

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Тхорооллын .. тоотод хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрээс сүх, повер банк, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 170.000 төгрөгийн хохирол учирсан, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод байх хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрээс 32 инчийн зурагт хулгайд алдагдаж, түүнд 550.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч С.Д нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч С.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 11 -ний өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод байх хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч сүх, повер банк, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 170.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод байх хохирогч Ж.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б мэдүүлсэн “Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 84 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 2 удаа хулгай орж, эд зүйлс алдагдсан. Түүний талаар дэлгэрэнгүй яривал 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө би ажилдаа явсан бөгөөд тэр үед гэр эзэнгүй үлдсэн. Тэгээд орой гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хөшиж, онгойлгож ороод гэр дотроос даран сүх, гар утас цэнэглэдэг повер банк, зурагтын хүлээн авагч зэрэг зүйлсийг авсан байсан. Би тэр үедээ цагдаад хэлээгүй. Тухайн өдөр их бороо орсон учраас гэрийн гадуур мөр харагдаагүй. Миний бодлоор тэр өдөр бороон дундуур л хулгайч манайд орсон байх гэж бодож байна. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагт гэрээсээ гараад 13 цаг 30 минутад гэртээ ирээд гэртээ ороход гэрийн хойморт байсан 32 инчийн “Монел” маркийн зурагт алга болсон байхаар нь гайхаад хартал зуухан дээр гутлын мөр үүссэн, тоононд хийсэн байсан гялгар цаас урагдсан байсан. Тиймээс цагдаад хандах болсон. Тус өдрөө зурагт авсан хүнээ хайсаар байгаад нэг ах олж уулзахад түүнийг С.Д гэсэн бөгөөд түүнтэй ярилцахад манай зурагтыг хулгай хийсэн бөгөөд айлд зарсан, харин сүх, повер банк, зурагтын хүлээн авагч станцыг хулгай хийж авсан боловч хаана зарсан талаараа санахгүй байна гэж надад хэлсэн. Угаасаа тухайн хүнийг манайх руу явж байхыг нь манай тэр хавийн хүн харсан байсан учраас би тэр хүнийг хувцсаар нь хайж байгаад олж уулзаж чадсан. Би 32 инчийн “Монел” маркийн, эвдрэл гэмтэлгүй, худалдаж аваад 6 сар болсон зурагтаа 550.000 төгрөгөөр, зурагтын хүлээн авагч, 6 сарын өмнө худалдаж авч байсан станцаа 78.000 төгрөгөөр, шинэ, даран сүхээ 54.000 төгрөгөөр, 15 хоногийн өмнө худалдаж авсан гар утас цэнэглэх зориулалт бүхий повер банкаа 38.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Алдсан зүйлсээ хараад содон шинж тэмдгээр нь таньж чадна. С.Д гэх хүнийг сэжиглэж байна. Учир нь энэ хүн надад манай гэрээс хулгай хийсэн талаар ярьсан. Тэгээд би цагдаад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19, 69-71/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад манай найз болох Ж.Б нь над руу утсаар яриад манай гэрт хоёр удаа хулгай ороод сүх, повер банк, зурагтын хүлээн авагч станц, зурагт зэрэг зүйлс хулгайд алдаад байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ё мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд аавындаа очих гээд явж байхад Ж.Б гэрийн зүг орчмоос манай аавын хашааг өнгөрөөд гудамжинд улаан өнгийн саравчтай малгайтай, цоохор өнгийн гэмээр дээлтэй, 45-50 орчим насны, жартгар нүдтэй, бор царайтай, дунд зэргийн нуруутай, танихгүй эрэгтэй хүн бороон дундуур хар өнгийн даавуун куртик гэмээр зүйлд бөөрөнхий жижиг зүйлс боосон бололтой явж байсан. Тэгсэн чинь түүнээс 2 хоногийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг 58 минутад манай аавын гудамж өнгөрөөд ДДишийн гудамжинд хоёр хоногийн өмнө тааралдсан эрэгтэй хүн явж байсан ба тухайн үед шар өнгийн шуудайнд хар өнгийн зурагт хийсэн баруун талынхаа сугандаа хавчуулсан явж байсан. Тэгээд би дотроо хар төрсөн. Тэгсэн чинь төд удалгүй цагдаагаас хүн ирж зурагт сураглахаар нь би өөрийн харсан зүйлийг ярьсан. Шуудайнд нь зурагт бүрэн ороогүй, тал нь харагдаж байсан. Тиймээс тод, ил харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг өнгөрөөд усанд явах гээд гарах үед манай хөрш Ж.Б хашааны гаднаас урд зүгт яваад далан дээр байрлах гүүрээр гараад нэг хүн явсан бөгөөд тухайн хүн нь гартаа нэг зүйл барьсан явсан бөгөөд түүнийг нь холоос харсан учраас ямар зүйл болох талаар нь сайн ажиглаж харж чадаагүй. Харин тухайн хүн нь улаан өнгийн саравчтай малгайтай, цоохордуу дээлтэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, хагас түрүүтэй гуталтай хүн байсан. Тэгсэн чинь харин мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирэх үед нөгөө хүн яг дүрээрээ Цагдаагийн газарт байж байсан тул би хараад шууд таньсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/, 

мөрдөн байцаалтын шатанд С.Дын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-56/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 11-13, 57, 62-63/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 07-10, 58-61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С овогт С Дыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Дын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэг зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч С.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102 тоот тогтоолоор яллагдагч С.Дад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.Д зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар ирүүлсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Дад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж гарсан боловч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цагдан хорих байранд очсон болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт С Дыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ