Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/00588/И |
Дугаар | 212/МА2017/00034 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2017/00034
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 778 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух А ХХК-ны захирал Б овогт Ш н Х ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, С овогт А ий Д т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч К.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мөнгө 4850000 төгрөг, махны үнэ 1436000 төгрөг, нийт 6276000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: А.Д тэй би А ХХК-ны эзэн Ш.Х тай нэг сумын иргэний хувьд мөн нөхөр Х тай жирийн сайн харьцаж явдгийн хувьд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр түүний гуйснаар ХААН банкин дахь А.Д ийн ************ тоот дансанд зээлдэж 4840000 төгрөгийг хийж өгч тусалсан юм. А.Д нь энэ 4840000 төгрөгийг тус компани нэрийн өмнөөс 2 сарын дотор өгнө гэж зээлдэж авсан бөгөөд энэ мөнгийг өнөө маргааш өгнө гэсээр бүтэн нэг жил өнгөрсөн тул нэхэмжилж байна. А.Д т 4850000 төгрөг хийсэн банкны мөнгөн шилжүүлэг үүнийг нотолно. А.Д нь 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн 100 хүүхдийн дотуур байрыг шинээр барьсан. Энэ үед А.Д нь надтай буюу миний А ХХК-иас барилга барьж буй барилгачид, мөн ажилчдын хүнсэнд мах өгч тусалж байхыг хүссэн юм. Тэрээр махыг надаас зээлж авч барилга дууссан үед тооцоог хийхээр болсон ба 1 кг малын махыг 6500 төгрөгөөр авч өгөхөөр болж тохирсон юм. Харин махыг өдөр бүр барилгачдын тогооч А, Х нярав, ахлах ажилтан Н нар авсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны хооронд надаас нийт 8 удаа 224 кг 300 грамм мах х 6500 төгрөгөөр бүгд 1436000 төгрөгийн хүнсний мөнгийг төлөх ёстой юм.А.Д надад нийт 6276000 төгрөг өгөх бөгөөд энэ мөнгийг өгнө гэсээр удаж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд 6276000 төгрөгийг А.Д ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие Н ХХК-ийн захирал А.Д нь А ХХК-ийн захирал Ш.Х ы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар тус аймгийн Баяннуур сумд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалтад оруулсан. Дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэх явцад улсаас барилгын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоогүйн улмаас санхүүгийн талаар нэлээн хүндрэлтэй ажилласан юм. 2015 оны 8 дугаар сарын сүүлээр барилгачдын цалин хөлс олгох мөнгөгүй байсан учраас сургуулийн захирал С.Г тай хувийн журмаар уулзаж учир байдлаа хэлж, мөнгө зээлж өгч туслахыг хүссэн. С.Г нь маргааш өдөр нь над руу утсаар ярьж хүнээс өөрөө хариуцах болж 5000000 төгрөг зэллэхээр боллоо, дансны дугаараа явуулаарай гэсэн. Би дансаа явуулсан. С.Г мөнгө шилжүүлэхдээ мөнгө зээлсэн хүн 5000000 төгрөгийн хүүг урьдчилан авч үлдсэн шүү гэж хэлсэн ба дансанд 4840000 төгрөг орсон, чухам ямар данснаас шилжүүлснийг сонирхоогүй. Тухайн үед С.Г надад мөнгийг Ш.Х гэдэг хүнээс авсан талаар хэлээгүй, би ч хэнээс авсныг асуугаагүй, Ш.Х аас авсан болохыг сүүлд мэдсэн. Би өөрөө мөнгө гуйж Ш.Х болон түүний нөхөр н.Х тай уулзаж байгаагүй, тэднийг нэг нутгийн хүмүүсийн хувьд л танина, бид ойр дотно харьцаатай хүмүүс биш. Манай компани санхүүжилт аваагүй мөнгөгүй байсан учраас уг мөнгийг эргүүлж өгч чадахгүй нэлээн удсан нь үнэн. Энэ хугацаанд С.Гад мөнгөний хүү төлж байсан. Улсаас дотуур байрны барилгын санхүүжилтийг 2016 оны 3 дугаар сарын 13-нд олгосон ба мөнгө орж ирсний маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Гын ХААН банкин дахь ************* тоот дансанд 5000000 төгрөг шилжүүлж өгсөн. С.Г нь уг мөнгийг мөнгө авсан хүндээ буцааж өгсөн гэж надад хэлсэн. 2015 оны хавар цаг агаар дулаарсан үед сургуулийн захирал С.Г надтай уулзаж дотуур байрны хүнсэнд бэлтгэсэн мах илүү гарч муудах гээд байна та барилгачдын хүнсэнд зээлээр аваад үнийг нь яаралгүй төлөөч гэж гуйсан. Би зөвшөөрөөд мах авсан. Махны мөнгөнөөс сургуулийн захирал С.Гад 600000 төгрөг, тухайн үеийн сургуулийн нярав н.Х н гуйснаар дүү А.Т т 900000 төгрөг бэлнээр өгсөн. Махны үнэд нарийн тооцоо хийхгүйгээр нийт 1500000 төгрөг төлж өгсөн. /74000 төгрөг илүү өгсөн байна/ Т д хэлэхэд би уг махыг сургуулиас авсан гэж ойлгож явж байсан. Ш.Х ыг тухайн үеийн сургуулийн нярав н.Х н эхнэр, дотуур байрны багш гэж л мэддэг байсан. Түүнийг А гэдэг ХХК-ийн захирал болохыг нэхэмжлэлийн хувийг авсан үед л мэдлээ. Тэрээр зээлээр өгсөн болон махны мөнгөний тооцоо дууссан байхад 6276000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А.Д ээс 4840000 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1436000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д ээс 92390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн А.Д нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161.1-д заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч А " ХХК-ийн захирал Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А.Д т сайн таньдаг хүний хувьд түүний гуйснаар 2015.08.21-ний өдөр түүний ХААН банкны ************ тоот дансанд 4840000 төгрөг гуйвуулж зээлээр өгсөн. Миний мөнгө шилжүүлсэн явдал банкны шилжүүлгээр нотлогдох тул төлүүлж өгнө үү гэжээ. Манай компани БСШУ-ны яамны захиалгаар тус аймгийн Баяннуур сумд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 10 сарын 16-ны өдөр ашиглалтад оруулсан, Дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэх явцад улсаас барилгын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоогүйн улмаас санхүүгийн талаар нэлээн хүндрэлтэй ажилласан юм. 2015 оны 8 дугаар сарын сүүлээр барилгачдын цалин хөлс олгох мөнгөгүй байсан учраас сургуулийн захирал С Гтай хувийн журмаар уулзаж учир байдлаа хэлж, мөнгө олж өгч туслахыг хэлсэн.С.Г нь маргааш өдөр нь над руу утсаар ярьж хүнээс өөрөө хариуцах болж 5000000 /таван сая/ төгрөг зээлэхээр боллоо, гэж дансны дугаар авч 4840000 төгрөг шилжүүлж өгсөн. Би мөнгийг чухам ямар данснаас шилжүүлснийг сонирхоогүй. Манай компани санхүүжилт аваагүй мөнгөгүй байсан учраас уг мөнгийг эргүүлж өгч чадахгүй нэлээн удсан нь үнэн. Энэ хугацаанд С.Г д мөнгөний хүү төлж байсан. Улсаас дотуур байрны барилгын санхүүжилтийг 2016 оны 3 дугаар сарын 13-нд олгосон ба мөнгө орж ирсний маргааш нь буюу 2016.3.14-ний өдөр С.Г ын Хаан банкны ************* тоот дансанд Гын мөнгийг өөрийн дансанд шилжүүлж өгөөрэй гэсэн хүсэлтийн дагуу 5 000 000 /таван сая/ төгрөгийг шилжүүлж өгч, зээлсэн мөнгөө бүрэн төлсөн гэж ойлгож явж байсан./Төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдсан./ Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1016.12.15-ны өдрийн 778 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримталж, надаас 4 840000 төгрөг гаргуулж өгнө үү. Ш.Х д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээ-г зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Х , хариуцагч А.Д бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсэж, буй болоогүй, амаар болон бичгийн хэлбэрийн гэрээ байгаа эсэх нь тогтоогдоогүй байхад тухайн зүйл ангийг баримталсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн болохыг илтгэж байна. Ш.Х аас 4840000 төгрөг зээлж аваад 2015.8.21-ний өдөр надад шилжүүлж, дараа нь зээлийн эргэн төлөлт болох 5 сая төгрөгийг Ш.Х д өгөлгүй, өөрийнхөө Ш.Х аас авах авлагын өрөнд барьцаалж байсан С.Гын үйлдэл холбогдол тогтоогдож, тухайн хэргийн жинхэнэ хариуцагч нь С.Г болох нь түүний шүүхэд өгсөн тодорхойлолт, банкны төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байхад миний С.Гыг хамтран хариуцагчаар татаж өгөх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх ИХШХШТХ-н 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг зөрчсөн байна. Нотлох баримтын хүрээнд тухайн хэргийн жинхэнэ хариуцагч нь С.Гын өөрийн тайлбар, гэрчээр өгсөн мэдүүлэг, банкны төлбөрийн баримт зэргээр нотлогдсоор байхад хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн хүсэлт болон зөвшөөрлийг лавласны эцэст жинхэнэ хариуцагчаар С.Гыг татан оролцуулах боломжтой байтал жинхэнэ хариуцагч биш болох надаас төлбөр хариуцуулсан нь ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтад шийдвэрийн үндэслэл нийцээгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.Учир нь гэрч С.Г нь 4840000 төгрөгийг би Ш.Х аас зээлж миний хувийн дансанд шилжүүлсэн гэх. 2016.3.14-ний өдөр зээлийн эргэн төлөлт байсан Д миний шилжүүлсэн гэх 5 сая төгрөгийг С.Г би өөрөө авсан, Ш.Х аас авах авлагад барьцаалсан. гэж мэдүүлсээр байхад миний бие А.Д зээлж авсан мөнгөө төлсөн тухай банкны гүйлгээний баримтыг нотлох баримтаар өгсөөр байтал анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлж судлаагүй байна. Мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана-гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд хариуцагч А.Д миний гаргаж байгаа энэхүү давж заалдах гомдлыг хянаж үзээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.15-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар шийдвэр зөв, шударга гаргасан тул хэвээр нь баталж өгнө үү. Би С.Гад мөнгө өгөөгүй, А.Д ийн дансанд мөнгө хийсэн түүний өөрөөс нь мөнгийг авах ёстой гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх зөв шийдэж өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Х хариуцагч А.Д т холбогдуулан зээлсэн мөнгө 4840000 төгрөг, махны үнэ 1436000 төгрөг, нийт 6276000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч нь А ХХК-иас мөнгө зээлээгүй С.Гаас мөнгө зээлж авч буцааж төлсөн, мах авах талаар А ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж эс зөвшөөрөн маргасан байна.
Нэхэмжлэгч Ш.Х нь А ХХК-ийн ************* дугаартай данснаас данс хоорондын шилжүүлгээр 4840000 төгрөгийг хариуцагч А.Д ийн ********** дугаартай дансанд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна. /хх-ийн 3 тал/ Хариуцагч А.Д нь А ХХК-иас мөнгө зээлээгүй С.Гаас мөнгө зээлж авч буцааж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Гад шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа С.Г тай уулзаж учир байдлаа хэлж мөнгө олж өгөхийг хүссэн ба С.Г нь маргааш над руу утсаар ярьж хүнээс өөрөө хариуцах болж 5000000 төгрөг зээлэхээр боллоо хүүг авч үлдсэн шүү гэж 4840000 төгрөг шилжүүлсэн гэж тусгасан байгаагаас үзэхэд хариуцагч нь уг мөнгийг өөр хүнээс авч өгөхийг мэдэж байсан ба А ХХК-иас шилжүүлсэн мөнгийг хүлээж авснаар гэрээ байгуулагдсан байх тул А ХХК болон А.Д нарын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй байна.
Хариуцагч А.Д нь А ХХК-ийн эзэн Ш.Х тай мөнгө зээлэх талаар тохиролцоогүй ба С.Гтай мөнгө зээлэх талаар ярилцаж С.Г нь Ш.Х аас мөнгө зээлж Ш.Х нь С.Гын хүсэлтээр хариуцагч А.Д т 4840000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, гэрч С.Гын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Х хариуцагч А.Д нарын хороонд зээлийн гэрээний үүрэг үссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч А.Д нь С.Гаас мөнгө зээлэх талаар ярилцаж С.Г нь нэхэмжлэгч Ш.Х тай тохиролцож мөнгийг А.Д т шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул А.Д , С.Г нарын хороонд зээлийн гэрээний үүрэг үүссэн ба хариуцагч А.Д нь уг үүргээ биелүүлж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Гад 5000000 төгрөг шилжүүлсэн нь Хас банкны төлбөрийн баримтаар нотлогдсон байна. /хх-ийн 18 тал/
Нэхэмжлэгч Ш.Х нь А.Д ээс махны үнэ 1436000 төгрөг нэхэмжилсэн боловч мах хүлээлгэн өгч байсан болон мах авч өгөх талаар ямар нэгэн хэлцэл хийгдсэн талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч Ш.Х ы хариуцагч А.Д т холбогдуулан гаргасан 6276000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын хариуцагч А.Д ээс 92390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай гэснийг хасаж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93390 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.Д т буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч А.Д т холбогдуулан гаргасан 6276000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...үлдээж, гэснийг ...үлдээсүгэй. гэж, мөн заалтын хариуцагч А.Д ээс 92390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай. гэснийг хасаж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93390 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.Д т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ