| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06977/И |
| Дугаар | 224 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 224
| 2017 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/00224 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо1-40 мянгат 22 дугаар байр 16 тоотод оршин суух, 1967 онд төрсөн 49 настай, Мянгад овогт Төмөртогоогийн Туул /РД-УГ67111209/
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 71 дүгээр байр 104 тоотод оршин суух, 1984 онд төрсөн 34 настай, Эзэн овогт Ганболдын Сайндүү /РД-ЦВ84040918/
Түрээсийн төлбөрт 10.714.800 төгрөг гаргуулах тухай, Г.Сайндүүгийн 53.123.513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, хариуцагч Г.Сайндүү, гэрч Д.Баттөр, Б.Мөнхзул, Л.Цэндхатан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Туул миний бие өөрийн өмчлөлийн “Гранд Плаза “ худалдаа үйлчилгээний цогцолборын 6 давхарт байрлах 157.58 м.кв талбайг иргэн Г.Сайндүүтэй 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч бусдад түрээслэлгүй өнөөг хүрлээ. Иймд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 10.714.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.700 төгрөгөөр багасгаж түрээсийн төлбөрт 7.091.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Сайндүү төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Сайндүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Туултай харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч тал 14 хоногийн түрээсийн төлбөрийг хасч, 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 15000 төгрөгөөр тооцох буюу нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.700 төгрөгөөр багасгаж, 3 сарын түрээсийн төлбөрт 7.091.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Сайндүү миний бие төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. Уг эвлэрэлтэй холбогдуулан хариуцагч Г.Сайндүү миний бие 53.123.513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Мөн Д.Баттөр, Б.Мөнхзул, Л.Цэндхатан нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзаж байна гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.700 төгрөгөөр багасгах буюу шаардлагын 14 хоногийн түрээсийн төлбөрийг хасч, 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 15000 төгрөгөөр тооцож 3 сарын түрээсийн төлбөрт 7.091.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Сайндүү төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв. Уг эвлэрэлтэй холбогдуулан хариуцагч Г.Сайндүү нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Туул нь хариуцагч Г.Сайндүүд холбогдуулан түрээсийн төлбөрт 10.714.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Г.Сайндүү нь 53.123.513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.700 төгрөгөөр багасгах буюу шаардлагын 14 хоногийн түрээсийн төлбөрийг хасч, 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 15000 төгрөгөөр тооцож 3 сарын түрээсийн төлбөрт 7.091.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Сайндүү төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Т.Туул, хариуцагч Г.Сайндүү нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Г.Сайндүү нь 53.123.513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, Д.Баттөр, Б.Мөнхзул, Л.Цэндхатан нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186387 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайндүүгээс 186387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493.770 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.700 төгрөгөөр багасгаж түрээсийн төлбөрт 7.091.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Сайндүү төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Г.Сайндүү нь 53.123.513 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, Д.Баттөр, Б.Мөнхзул, Л.Цэндхатан нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 186387 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайндүүгээс 186387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Туулд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493.770 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж хариуцагч Г.Сайндүүд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА