Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 267

 

2020/ШЦТ/267

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Ө.Н, С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С П нарт холбогдох 2012000000251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Ө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, аавын хамт Ааймгийн Ө сумын З багийн Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ө Н /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 эгчийн хамт Ааймгийн Өсумын О багийн Ч гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт С П /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Н С.П нар нь бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд А аймгийн Ө сумын З багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Убиед хүч хэрэглэж, түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг нь хууль бусаар авсан, мөн шүүгдэгч Ө.Н нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ааймгийн Эсумын ... дугаар багийн Цын ... тоотын гадна хохирогч Ц.Бэд хөрөнгийг нь авч, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, түүний эрүүл мэндэд зүүн шанаа, хацар, зовхи, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эс-7 загварын гар утас зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авсан, 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн Н хорооллын З тоот хашааны гаднаас хохирогч Б.Аэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой Ааймгийн Ө сумын Збагийн Охорооллоос хохирогч Д.Дэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн  мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Н мэдүүлэхдээ: Би У гэх хүнийг зодоогүй. Мотоцикль нь эзэнгүй байхаар нь авч унасан. Би У гэх хүнтэй уулзаагүй. Бби зодоогүй. Тэр хүн өөрөө хашаандаа тасраад унасан байхаар нь би сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Хамт архи ууж байхад нь авгай нь араас нь очиж хэрүүл, зодоон хийсэн. Би байсан айл руугаа явах гэсэн чинь унаа байхгүй болохоор нь би мотоциклийг нь унаад явсан. Би маргааш нь шүүх дээр ажилтай байсан учраас байгаа айлдаа мотоциклийг нь үлдээгээд явсан гэв. 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.П мэдүүлэхдээ: У гэх хохирогч өөрөө согтуу байсан. Би сайн байна уу гэсэн чинь урдаас маргалдаад, би 2-3 удаа цохисон нь үнэн. Тэгээд Н У гэх хүний мотоциклийг нь унаад манай гэрт ирээд аймагт ажилтай гэхээр нь би мотоциклийнх ард нь суугаад явсан нь үнэн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000251 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Умэдүүлсэн: ...Манай ажлын газар сумын төвөөсөө баруун хойшоо 7 км зайтай байдаг. Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн оройны 19 цагийн үед ажлаасаа тараад мотоциклио унаад Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг буюу сумын төв орох гээд явж байгаад сумын төвийн баруун захад байрлах ноосны хашааны тэнд айлд очоод өөрийн мотоцикль руу очиж байхад Ө.Н, С.П хоёр хашааны гадаа мотоцикльтой ирсэн зогсож байсан. Тэгээд би очсон айлынхаа хашаанаас гараад ирсэн чинь намайг С.П нь үгийн зөрөөгүй унагаагаад толгой хэсэгт гурван удаа дэвсээд байсан. Тэгсэн чинь Ө.Н мотоциклийг нь авъя, наадхаа орхи гэсэн чинь С.П намайг зодохоо болихоор нь босоод нөгөө гарч ирсэн айлынхаа хашаа руу зугтаад явсан бөгөөд явах зураа хойшоо эргээд харахад миний мотоциклийг миний зөвшөөрөлгүй аккумляторын утсыг нь салгаж асаагаад Ө.Н унаад, харин С.П нь өөрийнхөө унаж явсан мотоциклийг унаад явсан. Би тэр хоёрт мотоциклио өгөөгүй. Ө.Н, С.П хоёр намайг зодоод миний мотоциклийг зөвшөөрөлгүй асааж унаад явсан. Толгой өвдсөн бөгөөд өвчин намдаагч ууж гайгүй болсон. Гэхдээ ил харагдах шарх, гэмтэл огт учраагүй. Ө.Н, С.П хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтуу байсан. Таньдаг нэг нутгийн хүмүүс. Гэхдээ төрөл садангийн холбоо байхгүй. Ө.Н, С.П хоёрт гэр орон гэхээр зүйл байхгүй бөгөөд нутгийн айлуудаар амьдардаг. Бид нарын хооронд ямар нэгэн урьд өмнөх өс хонзон, өр авлага байхгүй. Тэгсэн мөртлөө намайг зодсон. Тиймээс миний мотоциклийг дээрэмдэх гэж зодсон. Би маш их айсан. Тэгээд би тухайн асуудлаас хойш тэр хоёрыг хайгаад огт олоогүй. Мотоцикль хаана зарснаа хэлэхгүй, намайг согтуу байсан гэж худлаа яриад байна. Би маш их гомдолтой байна. Намайг зодоод мотоцикль дээрэмдэж авч яваад хүнд дамнуулаад өгсөн байна. Би өөрийн эзэмшлийн мотоциклийг хүлээн авсан бөгөөд бүрэн бүтэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нмэдүүлсэн: ...Надад талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр өөрийн мотоциклио авсан байсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амэдүүлсэн: ...Би Н гэх залууг сайн танихгүй. Манай найз Огэх залуу байдаг бөгөөд нэг орой мотоциклио өгчих, буцаагаад орой авчраад өгчихнө гэж хэлэхээр нь би өгөөд явуулсан. Тэгээд ирэхгүй болохоор нь гэрт нь өглөө яваад очтол гэртээ согтуу унтаж байсан. Би сэрээгээд хөөе мотоциклио авъя гэж хэлсэн чинь Н аваад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд Обид хоёр Н дээр очиж уулзтал Н чиний мотоциклийг ломбарданд тавьсан гэж хэлэхээр нь би чамайг цагдаад өгнө гэж хэлтэл ална шүү, пизда минь гээд чулуу шидэхээр нь би найздаа чи унаж явсан юм чинь миний мотоциклийг олж өг гэж хэлтэл Н би ломбарданд тавьсан, чи үхэх гээд байна уу банди минь гэж хэлэхээр нь би мотоциклио авъя гэж хэлтэл Н би хоёр хоногийн дараа аваад өгье, маргаашнаас данс руу мөнгө орчихно, тэгээд ломбарднаас аваад нүдэн дээр чинь өгнө гэж хэлэхээр нь хоёр хоног хартал мотоцикльгүй ирээд Н хэлэхдээ би Өгийнуур сум орж адуу алж ирээд махалж мотоциклийг чинь авч өгнө гээд явсан. Тэгээд 2 хоногийн дараа Пийн хамт улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирээд энийг ав, малд унаж байсан юм гэхээр нь би Нас чиний мотоцикль мөн юм уу гэж асуутал П миний мотоцикль байгаа юм, гаалийн бичиг нь надад байгаа, би удахгүй авчирч өгнө гэж хэлээд салсан. Тухайн мотоцикль хулгайн мотоцикль гэдгийг би мэдээгүй. Өөрийнх нь юм байх гэж бодоод авсан. Бас Н нь чиний мотоцикль жаахан хуучивтар байсан, энэ шинэ мотоцикль учраас 100.000 төгрөгийг зөрүүнд нь өгчих гэж хэлэхээр нь би ядаж 70.000 төгрөг өгье гээд өгсөн. Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед У нь манай гэрт айсан, сандарсан байдалтай амьсгаадсаар гүйж орж ирээд, хүйтэн юм байвал өгөөч гэж хэлж байсан. Тэгээд сандал дээр суух гээд суугаагүй байхад нь манай үүднээс 2 мотоцикль дуугараад яваад өгсөн. Тэгээд би Уд хүүе мотоциклийг чинь аваад явж байгаа юм биш үү гэхэд У түлхүүр нь надад байгаа юм чинь гээд түлхүүрээ барьсаар байгаа байлгүй дээ, юу гэж алга болох вэ гэж хэлж байсан. Тэгээд У манайхаас гараад мотоциклио харахад мотоцикль нь алга болчихсон байсан. Тухайн үед нь У хэлэхдээ би айж явна, айсандаа танайх руу ороод ирлээ гээд суугаад хүн намайг зодоод гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би яасан юм бол гэж гайхаад санаа зовоод асуухад хүн намайг дэвсээд, зодсон гэж хариулж байсан. Тухайн үед нь би дээрх асуудлыг эхнэрт нь хэлсэн. У М дуудаад Н, П хоёр намайг зодоод, мотоцикль дээрэмдээд аваад явчихлаа, ахыгаа хүргээд өгчих гэж хэлээд явах гэж байхдаа эхнэр рүүгээ залгахад эхнэр нь очиж явна гэж хэлэхэд М гэр рүүгээ явсны дараа Уэхнэр нь манайд ирж түүнийг аваад явсан. У манайд орж ирэхэд ямар нэгэн дуу чимээ гараагүй. Гэнэт л У манайд гүйгээд орж ирсэн. У архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл, их л айсан, сандарсан байсан. Бусдад дэвсүүлсэн гээд толгойгоо бариад, зодуулсан байдалтай уйлаад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед У ах бид хоёр ажлаасаа тарахад У ах өөрийн хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтойгоо сумын төв рүү орсон. Би суманд орж ирээд гэр рүүгээ явсан. Тэгтэл оройны 21 цагийн үед У ах над руу залгаад ахын дүү хүрээд ирээч, миний мотоциклийг хүн дээрэмдээд аваад явчихлаа, би айлд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би байгаа газар нь яваад очиход У ах манай сумын төвийн айл болох О эгчийнд хүнд зодуулсан байдалтай уйлсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар У ахаас асуухад Ө.Н, С.П хоёр намайг зодчихоод мотоцикль аваад явчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед О эгч, охинтойгоо, У ах гурав байсан. Тэгээд би нэг их удалгүй гэр рүүгээ явсан. У ах цагдаад хэлнэ гэж яриад үлдсэн. Ө.Н, С.П нар намайг зодчихоод мотоцикль аваад явчихлаа гэж хэлж байсан. Намайг очиход Б.У ахын мотоцикль байгаагүй. Тухайн өдөр би У ахтай хамт ажилласан бөгөөд ажиллаж байхдаа, ажлаас тарахдаа У ах эрүүл байсан. Мөн сүүлд нь хүнд дээрэмдүүлчихлээ гэж дуудахаар нь очиход архи уугаагүй, эрүүл, уйлаад сууж байсан. Бусдад зодуулсан байдалтай уйлаад сууж байсан. Би тус өдөр Н, П нартай уулзалдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ө.Н мэдүүлсэн: ...Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найз С.Птой уулзаж тэдний гэрт ”Хараа” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи уусан. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад ноосны хашааны урдхан талд явж байхад довон дунд хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн хажууд У ах унтаад өгсөн байсан. Тухайн өдөр намайг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан ажил хийлгэх ялтай байсан учир дуудуулсан байсан. Тухайн мотоциклийн түлхүүр толгойдоо зоолттой байхаар нь Пийг суулгаад У ахын мотоциклийг унаад аймгийн төв орохоор болоод тухайн шөнөө аймгийн төв рүү ороод бид хоёр манай ах Ө хоноод маргааш нь би шүүхийн ажлаа зохицуулчихаад А буюу Бгэж дууддаг найзынхаа мотоциклийг өмнө нь хүнд мөнгөний барьцаанд тавьж алдаж байсан учир тухайн мотоциклийнхоо оронд У ахын мотоциклийг Бөгч зөрүү 70.000 төгрөг авч байсан. У ахын мотоциклийг аваад явах үед 20 цаг болж байсан байх. П, У хоёр миний хажууд маргалдсан асуудал байхгүй. Би тухайн үед архи  уусан согтуу байсан. Тэгээд аймгийн төвөөс дуудуулаад байхаар нь согтуудаа У ахын мотоциклийг өөрт нь хэлэлгүй авч явах болсон. Аймгийн төв рүү явах унаа олдохгүй болохоор нь дээрэмдэх болсон. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Баянбулаг гэх газар өөрийнхөө малыг маллаж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Пийн мэдүүлсэн: ...Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б мэдүүлсэн: ...Тухайн шөнө би Н байсан айлд очоод түүнтэй уулзаад гэртээ хүргүүлсэн чинь чи мотоциклио надад зарчих гээд хоргоогоод байхаар нь би зарахгүй гэсэн чинь чи ганцхан мотоцикльтой нь юм уу, ална гээд намайг зодоод миний нүүр, толгой хэсэг рүү хөлөөрөө дэвсэж байгаад миний гар утас, мотоцикль хоёрыг авч яваад намайг зодож байгаад чи ингээд үх гэж хэлээд яваад өгсөн. Ямар шалтгааны улмаас намайг цохиж, зодсоныг мэдэхгүй. Өмнө миний унаж явсан мотоциклийг зарчих гээд хоргоогоод байхаар нь би зарахгүй, чи үнэ хөлсөө өгөөд ав гэсэн чинь мөнгөний оронд надад адуу егье гээд байхаар нь би авахгүй гэж хэлсэн байсан. Энэ асуудлаас болоод намайг мотоцикль зарсангүй гэх шалтгаанаар намайг цохиж, зодох болсон. Миний нүүр, толгой, шанаа хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа дэвсэлж, хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Н бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний зүүн талын шанаа, толгой, нүд хэсэг хөхөрч хавдсан, зүүн талын чих хэсэг хөндүүр байна, мөн баруун чихний мөгөөрслөг хавдсан. Эдгээр гэмтлийг учруулж, Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг мотоцикль зарахгүй байна гэх шалтгаанаар цохиж, зодох болсон. Тухайн үед бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёрыг зодоон хийх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Н найз Б тухайн үед байгаагүй бөгөөд энэ талаар мэдэхгүй гэртээ унтаад байж байсан. Миний гар утас S-7 маркийн шинэвтэр хэрэглэж байсан утас байсан бөгөөд би 2020 оны 03 дугаар сард гар утас зардаг дэлгүүрээс 370.000 төгрөгөөр худалдсан авч байсан. Миний унаж явсан мотоцикль манай ах Батбаяр гэх хүний эзэмшлийн мотоцикль бөгөөд манай ах 2019 оны 03 дугаар сард 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ мотоцикль ямар нэгэн баримт, бичиг байхгүй, улсын дугаар, номер байхгүй. Би гэртээ хүргүүлээд гэртээ орох гэсэн чинь би чиний мотоциклийг чинь унаад явна гэж хэлэхээр нь би маргааш хөдөө явна, чи худалдаж авах гэж байгаа бол мөнгөө өгөөд аваад яв гэсэн чинь би чамаас гуйж биш, чамайг алаад аваад явна гээд шууд намайг цохиж, зодоод өмсөж явсан хар өнгийн куртикний карманд байсан S-7 маркийн гар утас, шар өнгийн Даюун маркийн шинэвтэр мотоцикль зэргийг дээрэмдэж, аваад яваад өгсөн. Миний гар утас шинэвтэр бөгөөд хэрэглэж байсан. Би гар утсаа 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний унаж явсан мотоцикль шинэвтэр унаж байсан мотоцикль байсан бөгөөд би 1.700.000 төгрөгөөр үнэлж байна.  Би эмнэлгийн холбогдох баримт, материал гаргаж өгөхгүй. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал нэхэмжилнэ. Гэхдээ яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-100 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 25-08 тоот хашаанд амьдардаг. Энэ миний эзэмшлийн, өмчийн хашаа. Миний үндсэн хаяг Архангай аймгийн Хотонт сум юм. Манай хамтран амьдрагч бид хоёр манай гэр, эхнэрийн гэр хоёрын хооронд ирж очоод амьдардаг. Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 25-08 тоот хаяг дээр Ө.Н гэх залууд зодуулж, унаж явсан Даюун маркийн мотоцикль, Samsung S-7 маркийн гар утсаа дээрэмдүүлээд тэндээс алхаж явсаар Цагдаагийн газарт ирж цагдаад хэлж, эхнэр Ч.О руу утсаар болсон асуудлын талаар хэлсэн. Би Б гэх айлд өдөр очсон бөгөөд яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Надад ямар нэг санаа зорилго байгаагүй. Бид нар хамт архи ууцгаасан. Баттулгын гэрт хэн, хэн байсан талаар би санахгүй байна. Би тэр өдөр нилээн согтуу архи уучихсан байсан. Ямар ч байсан Ө.Н байсан, өөр хэн, хэн байсан талаар мэдэхгүй байна. Би Нтай нэг шил архи хувааж уугаад согтоод орой болоод гэртээ хүргүүлээд зодуулсан. Би Нтай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Би дээрэмдүүлсэн гар утсаа буцааж аваагүй, мотоциклио тэр шөнө цагдаад дуудлага өгөөд Баттулгын хашаанаас эхнэрийн хамт очиж буцааж авсан. Эхнэр бид хоёр албан ёсны гэр бүл биш бөгөөд хамтран амьдрагч юм. Бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоо хамтран амьдраад 3 жил орчим болж байна. Би бусдад зодуулж байх үед манай эхнэр өөрийн гэр болох Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 23-02 тоот гэртээ байсан. Би бусдад зодуулж, дээрэмдүүлээд алхсаар байгаад Цагдаагийн газарт ирж цагдаагийн утсаар болсон асуудлын талаар эхнэртээ хэлсэн. Би эмнэлгийн байгууллагад тэр шөнийн 01 цаг өнгөрөөгөөд өөрийн хамтран амьдрагчийн хамт очиж үзүүлсэн. Тухайн үед бид хоёр хоёулаа очиж үзүүлсэн. Өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Би гар утасны үнэ болох 370.000 төгрөг, эмчилгээний зардал 500.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Би ямар нэгэн баримт, материал гаргаж өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн: ...Тухайн шөнө би гэртээ байж байхад шөнө манай нөхөр Ц.Б нь Н гэх хүнд зодууллаа, хүрээд ир гээд намайг дуудахаар нь би ирээд түүнтэй уулзахад манай нөхөр хүнд зодуулсан байдалтай байсан. Манай нөхрийн зүүн талын нүд, шанаа хэсэг хөхөрч хавдсан, уруул хэсэг нь хавдсан, нүүр нь цус болсон байсан бөгөөд толгой хэсэг нь хэсэг газар жижиг, жижиг хэсэгт хавдсан байсан. Өөр ил харагдах шарх, сорив байгаагүй. Манай нөхөр тухайн өдөр Н гэх залуутай хамт архи уугаад гэртээ хүргүүлээд гэртээ орох гэсэн чинь мотоциклио зарчих гэхээр нь зарахгүй гэсэн чинь манай нөхрийг зодоод мотоцикль аваад явсан талаар надад хэлсэн. Тухайн үйл явдлыг би өөрийн нүдээр хараагүй. Тухайн үед би хажууд нь байгаагүй. Тийм зүйл байхгүй байх, манай нөхрийг зодож гэрийнх нь гадаа үлдээгээд Даюун маркийн мотоциклийг унаад өвөрт нь байсан S-7 маркийн гар утсыг нь аваад явсан байсан. Манай нөхөр S-7 маркийн гар утастай байсан бөгөөд энэ утсаа 2020 оны 04 дүгээр сард 360.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ утсыг хэрэглээд үйл ажиллагаа нь хэвийн ашиглагдаж байсан утас байгаа юм. Энэ мотоцикль манай нөхөр Ц.Б нэр дээр байгаа. Одоо өөрөө унаж яваа. Тухайн орой Н айлын хашаанд тавьсан байсан. Тэр орой айлын хашаанаас авсан бөгөөд эд анги нь бүрэн, бүтэн байгаа. Тухайн шөнө манай нөхөр Н гэх залуутай хамт архи уугаад гадуур явсан байсан. Өөр хаагуур явсан талаар би мэдэхгүй. Б, Н нар хаана архи уусан талаар би мэдэхгүй. Надад хэлэхдээ Н гэх залуутай архи уугаад зодуулсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 104-107 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний өглөөний 09 цагийн хооронд Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу эрүүгийн мөрдөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00 цагийн орчим Цагдаагийн газрын жижүүрийн 7033102 тоот утаснаас жижүүр дээр хүнд зодуулаад унаж явсан мотоциклио дээрэмдүүлсэн гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Түүний дагуу иргэн Ц.Б гэх хүнтэй уулзаж юу болсон талаар тодруулж эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, иргэн Ц.Б гэх хүний унаж явсан мотоцикль Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бор толгойд байдаг Б гэх айлын хашаанд байхад нь авч эзэнд нь хүлээлгэж өгсөн. Миний санаж байгаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойд байдаг Б гэдэг айлд унтаж байхад нь саатуулсан. Би хашааны тоот номер хаалганы дугаарыг нь санахгүй байна. Би дуудлагаар очиж иргэн Бэс болсон асуудлын талаар асууж, хаана, хэнтэй архи уусан талаар асуугаад Ө.Н гэх хүний байж болох хаягийг асуухад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойд байдаг хаяг хэлсэн бөгөөд хашааны дугаарыг санахгүй байна. Тухайн хаяг дээр очиход нилээн их согтолттой унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О мэдүүлсэн: ...Би Н гэх хүнийг танихгүй, Цагдаагийн газарт байцаагдаж байгаа, манай тэр хавьд байдаг гээд хааяа дэлгүүрт орж ирдэг болохоор нь Н гэж мэддэг болсон. Тухайн үед манай дэлгүүрт орж ирэхдээ өөрийгөө Н гэдэг гэж хэлж байсан. Харвал танина. Н гэх хүний зургийг харлаа, мөн байна. Улаан хацартай, улаан малгай өмссөн бор залуу байсан бөгөөд биеэр дунд зэрэг нуруутай, биерхүү талдаа байх. 2020 оны 06 дугаар сарын дунд үеэр байх, яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, манай дэлгүүрт Н орж ирээд миний утас байгаа юм, энэ утсыг тавиад юм авчихъя гээд тамхи, идэж уух юм аваад гарсан. Тухайн үед эрүүл байсан. Тэр утас нь Самсунг S-7 маркийн гар утас байсан. Сайн санахгүй байна, содон шинжийнх нь талаар мэдэхгүй байна. Маргааш авна гэхээр нь би бичиж тэмдэглээгүй. Н өөрөө маргааш нь 2 хүүхэд дагуулсан хүүхэн, залуутай хамт орж ирээд утсаа аваад явсан. Хамт явсан хүүхэн нь надад зээл тавьсан байсан 14.000 төгрөгийг өгөөд аваад явсан учир утас нь байхгүй. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа бас нэг танихгүй хүүхэн, залуу 2 орж ирээд эгчээ улаан малгайтай залуу утас тавьсан уу гэхээр нь тавьсан, тэгээд аваад явсан гэж хэлсэн чинь манай нөхрийг зодоод утсыг нь аваад явсан байна гэж ярьж байсан. Н утас тавихдаа ганцаараа орж ирээд гарсан. Өөр хүнтэй хамт яваагүй бөгөөд гадаа хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Манай дэлгүүр зээл өгөөд байдаггүй бөгөөд ойр дотно таньдаг тэр хавийнхаа хүмүүст бага зэрэг юм өгвөл бүртгэл хөтөлдөг. Харин Н маргааш нь авна гэсэн болохоор нь зээлийн дэвтэрт бүртгээгүй. Би тэр 2 хүнийг нь танихгүй. Харж байгаагүй хүмүүс байсан. Н ямар өнгө, содон шинжтэй утас тавьсныг би санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Б биед зүүн шанаа, хацар, зовхи, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн шанаа, хацар, зовхи, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, зүүн өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Амэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд М.О очиход найз нь гээд миний танихгүй нэг залуу байсан. Тэгээд би хойно айлд ажил явдал гарсан гээд явах гэхэд нөгөө танихгүй залуу нэг пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд бид гурав пиво өдөржингөө уугаад би М.О хоносон. Тухайн өдрийнх нь оройхон М.О түүний найз гэх миний танихгүй Өгийнуур сумын гаралтай Ө.Н гэх залуу ирж бид нар танилцаж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өглөө нь би М.Огийнхаас гэртээ харьсан. Тэр үед М.О, Ө.Н хоёр миний мотоциклиор намайг гэрт хүргэж өгөөд М.Онадаас миний мотоциклийг гуйгаад удахгүй эргэж ирнэ гэж хэлээд Ө.Н хамт яваад алга болсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр О очиход Огэртээ согтуу унтаж байхаар нь түүнээс мотоцикль яасан бэ гэхэд чи аваагүй юм уу гээд миний мотоциклийг яасан талаараа мэдэхгүй байсан. Тэгсэн чинь манай захирал надад хандаад чиний мотоциклийг зарна гээд зар тавьсан байна гэхээр нь би сандраад юу болсон талаар судалж байгаад Ө.Нтай уулзаад миний мотоциклийг чи яасан гээд шууд тулгаж асуусан чинь надад хандаад чиний мотоциклийг ломбарданд тавьсан, хоёр хоногоос аваад өгье гэж хэлээд сураггүй алга болсон. Түүнээс хойш 4 хоногийн дараа улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль авчирч өгсөн бөгөөд тэр нь бас хулгайн мотоцикль болж таарсан. Түүнээс хойш гудамжинд явж байгаад миний мотоциклийг нэг настай ах унасан явж байхтай таарсан. Тэгээд юу болсон талаар асуухад Батномгоны арын засвар дээрээс худалдаж авсан гэсэн бөгөөд тэр газар Ө.Н зарсан болохыг мэдээд цагдаад хандсан. Суудлын бүрээс нь их содон бөгөөд хээтэй бүрээстэй, 2 толины суурийг Иж-5 мотоциклийн толины сууриар сольж хийсэн, урд гарын хамгаалагчийг шүршдэг будгаар будсан зэргээр таньсан. Мөн дээрээс нь өөрийнхөө хэрэглэж байсан мотоциклийг хараад л таньсан. Ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай байсан тул 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би Отай найз учраас итгээд өгч явуулсан. Харин М.Огаас түүний найз Ө.Н нь яаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан Ө.Н авсан байсан. Тэгээд миний мотоциклийг хаана зарсан, хэнд өгсөн талаараа нуугаад огт хэлэхгүй байсан бөгөөд би өөрөө хайж явж байгаад мотоциклио олж авсан. Би өөрийн мотоциклийг олж авах хүсэлттэй байна. Тэгээд зүгээр байсан хүний ажил төрөл алдагдуулсанд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 158-160 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Адахин мэдүүлсэн: ...Би өөрийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклио Ө.Н зарсан байсан Б.НямБгэх залуугаас бүрэн, бүтэн хүлээж авсан. Би Б.Н миний Мустанг-5 маркийн, улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг хаанаас хулгайлсан талаар мэдэхгүй байна. Харин хаана байхад нь хулгайлсан талаар манай найз С.Онадаас зөвшөөрөл аваад унаж явсан болохоор мэдэж байгаа байх. Түүнийг тасраад унасан хойгуур нь Н хулгайлаад аваад явсан байсан. Ө.Н нь миний Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хулгайлан авч явчихаад намайг мотоциклио авъя гэж очиж уулзахад Н нь надад хэлэхдээ би Өгийнуур сум руу ороод нэг адуу гаргаж ирээд чиний мотоциклийг ломбарднаас аваад өгье гэж хэлээд 4 хоногийн дараа надтай ирж уулзсан. Тэгэхдээ нутгийнхаа залуу болох Пийн хамт ирээд Пийн мотоцикль юм, чи энэ мотоциклийг өөрийн мотоциклийнхоо оронд ав гээд улаан хүрэн өнгийн Мустанг маркийн мотоцикль авчирч өгсөн. Би тухайн мотоциклийг нь авахдаа Ө.Н, С.П нарт 70.000 төгрөг өгсөн болохоор 70.000 төгрөг нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...Өнгөрсөн жил миний худалдаж аваад унаж байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг манай дүү Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найзад өгсөн чинь манай дүү тухайн мотоциклио 2020 оны 07 дугаар сарын 25-ны үеэр яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгсэн чинь манай дүүгийн мотоциклийг зар дээр зарна гээд тавьсан байхыг захирал хараад манай дүүд хэлсэн байсан. Тэгсэн чинь харин манай дүүгийн мотоциклийг нэг залуу хүнд зарсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 168-169 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна, зар дээр мотоцикль зарна гэж тавьсан байхаар нь утсаар нь холбогдож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойд үйлчилгээ явуулдаг засварын газарт ирээд нэг залуутай уулзаж зарна гэсэн мотоциклийг нь үзэхэд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан ба хүнээс өрөндөө авсан юм, зарах хэрэг байна гэж ярьж байсан. Тэгээд би тухайн залуутай ярьж тохироод 270.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн чинь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэг танихгүй хүүхэд миний худалдаж авсан мотоциклийг миний алдсан мотоцикль байна гэсэн. Тэгээд л цагдаад хандсан юм. Мотоцикль худалдаж авсан мөнгөө гаргуулж авах л хүсэлттэй байна. Түүнээс өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 175-177 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б дахин мэдүүлсэн: ...Би Б.Наас өөрийн мөнгөө бүрэн буцааж авсан. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 178 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 25-ны үеэр шиг санаж байна, нэг танихгүй залуу ганцаараа ирээд намайг Ө.Н гэдэг гэж хэлээд мөнгөний хэрэг гарчихлаа унаж яваа мотоциклио 40.000 төгрөгийн барьцаанд тавих хэрэг байна гэж гуйгаад байхаар 40.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Тэгсэн чинь маргааш нь ирээд би мотоциклио авмаар байна, барьцаанд тавьсан мотоциклио авъя гэхээр нь мөнгөө гэсэн чинь надад мөнгө алга, мотоциклио авч яваад зараад мөнгийг чинь өгье гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Ө.Н чи өөрөө худалдаад авчихаач гээд байхаар нь түүнтэй үнийг нь тохирч 200.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд худалдаж авсан мотоциклио зарын группт зарна гэж тавьсан чинь нэг танихгүй ах надтай холбогдоод 270.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгсэн чинь цагдаа сэргийлэх болсон учраас би нөгөө зарсан мотоциклио худалдаж авсан ахаас мөнгийг нь өгөөд буцааж авсан бөгөөд одоо мотоцикль надад байгаа. Нэгэнт л хүний мотоцикль учраас би тухайн мотоциклийг эзэнд нь өгөх хүсэлттэй байна. Харин өөрт учирсан 200.000 төгрөгийн хохирлыг Ө.Нас нэхэмжилж байна. Би Н гэх залуугийнх л гэж бодсон учир нь анх худалдаж авахдаа түүнээс хэний мотоцикль болох талаар асуухад би Өгийнуураас унаж ирсэн, хулгайнх бол биш гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 180-182 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 24-ний үеэр шиг санаж байна, манай гэрт Б.А, Ө.Н нар ирж архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид гурав манайхаас хамт гараад Б.Аыг гэрт нь хүргэж өгөөд, би Б.Ааас мотоциклийг нь гуйж унаад Ө.Н бид хоёр явсан. Тэгээд манайд ирээд архи уусан бөгөөд би тасраад унтаад өгсөн байсан. Намайг унтахаас өмнө мотоцикль байсан бөгөөд сэрсэн чинь мотоцикль байхгүй болсон байсан. Харин Ө.Н сууж байхаар нь би түүнээс мотоциклио яасан бэ гэж асуухад Ө.Н надад хандаад ах унаад явсан, удахгүй ирнэ гэж худлаа хэлсэн. Тэгээд Ө.Н явсан бөгөөд түүний дараа дахиж Ө.Нтай уулзсан чинь хөгшин нь ломбарданд тавьсан, маргааш аваад өгье гэж хэлээд сураггүй алга болсон. Намайг тасраад унтсан байх хойгуур л мотоцикль байхгүй болсон байсан. Харин би Ө.Нд өөрийн унаж явсан мотоциклийг унаж явахыг бол зөвшөөрөөгүй. Би Ө.Н мотоцикль авч явсан талаар сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 183-185 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ө.Н мэдүүлсэн: ...Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би тухайн мотоциклийг Огийн хашааны гаднаас буюу Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 35-01 тоот хашааны үүднээс хулгайлан авч явсан. Тухайн үед Огэртээ тасраад унтаж байсан. Би мөнгөний хэрэг гараад мотоцикль хулгайлах болсон. Би хохирол төлбөрөө барагдуулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 196-200 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дмэдүүлсэн: ...Архангай аймгийн Өгийнуур сумын төвд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Дойт багаас өөрийн эзэмшлийн үзмэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой өөрийн эхнэр Г.Ө хамтаар сумын төвд ирээд иргэн С.М хашааны гадаа Мустанг-5 маркийн үзмэн ягаан өнгийн мотоциклио данхраадаж тавиад уг айлын гэрт орж С.Мтай хууч хөөрөөд сууж байхад гаднаас Ө.Н орж ирээд ахаа мотоциклио түр өгөөч, би хөдөө ойрхон яваад хүнээс хонь авах гэсэн юм, та надад мотоциклио түр өгөөч гэж гуйсан. Энэ үед би Ө.Нд хандан ах нь яг одоо хөдөө гэр рүүгээ эхнэрийн хамт гарах гэж байна, мал эзгүй байгаа, түргэн гэртээ харихгүй бол болохгүй учир чамд мотоциклио өгч чадахгүй гэж хэлсэн. Ө.Н С.М гэрээс гараад явсан. Удалгүй хашааны гаднаас мотоцикль асаад хөдлөөд явсан. Энэ үед миний бие С.М гэрээс гараад хашааны гадаа данхраадаж тавьсан мотоциклио үзтэл миний мотоцикль байхгүй, хулгай авсан байсан. Миний мотоциклийг хулгай хийсэн гэмт этгээд мотоциклийг минь цахилгааны утсаар нь холбож асаагаад унаад явсан байсан. Учир нь миний мотоциклийн түлхүүр надад байсан. Гэмт этгээд Өгийнуур сумаас баруун урд зүг рүү наадмын талбай чиглээд явсан ул мөр шороон дээр байсан бөгөөд машин зам руу ороод мотоциклийн мөр мэдэгдэхээ больсон. Тэгээд эхнэр бид хоёр Өгийнуур сумын гудамж хороолол, наадмын талбайгаар хулгайд алдсан мотоциклио эрж хайсан боловч олоогүй. Маргааш өглөө нь Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрээр хулгайд алдсан мотоциклио хайгаад явж байгаад Дойт багийн харъяат Д.Бтэй таараад мотоциклио хулгайд алдсан талаараа хэлтэл Д.Б эхнэр бид хоёрт хэлэхдээ танай мотоцикль хулгайд алдагдсан өдрийн цагаар Ө.Н танай үзмэн ягаан өнгийн мотоцикльтой адилхан мотоцикль унаад ганцаараа явж байгаад надтай Ө.Н наадмын талбайн дэргэдүүр зөрж өнгөрсөн, танай мотоцикльтой ижил өнгийн мотоцикль Өгийнуур суманд байхгүй, Ө.Н хулгайлаад унаж явсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Ө.Н Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрээр хайсан боловч олдоогүй. Мотоциклио хулгайд алдсанаас хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Г.Ө Ө.Н очдог, орж гардаг айлуудаар мотоциклио хайгаад явж байтал Өгийнуур сумын төвд байдаг С.П гэх айлын хашаанд манай хулгайд алдсан мотоциклийг Ө.Н унаж аваачаад оруулж тавьсан байхад нь эхнэр Г.Ө олж аваад уг айлд байсан Ө.Нас чи яагаад манай мотоциклийг хулгайлж байгаа юм гэж хэлэхэд Н юу ч дуугараагүй гэсэн. Миний хувьд дээрх мотоциклио 2020 оны 04 дүгээр сард Өгийнуур сумын иргэн З.Болор-Чулуун гэх хүнээс 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний эзэмшлийн Мустанг-5 маркийн үзмэн ягаан өнгийн мотоциклийн бензиний банкийг нь хөшиж, эвдсэн байсан. Урд рулийн хоёр талын толь байхгүй байсан. Бусад эд анги бүрэн, бүтэн байсан. Миний хулгайд алдсан мотоциклийн банканд бензин бага байсан. Нэг литр орчим бензин байсан. Би сумын төвөөс гарахдаа мотоцикльдоо колонкоос бензин авах байсан юм. Миний хувьд гомдолтой байна. Ө.Н архи их уудаг, гэр орон байхгүй, айл айлаар явж хонож өнждөг, гэгээн цагаан өдрөөр хүний мотоцикль хулгай хийж байгаа хүнд бусдын эд зүйлийг хулгай хийвэл ямар ял шийтгэл оногдуулдаг талаар хуульд заасан шийтгэлийг хүлээлгэхгүй бол энэ хүн засрахгүй. Харин надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ нөхөрт ямар ч эд хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 40-42 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ө мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Өгийнуур сумын төвд орж ирээд иргэн С.М гадаа өөрийн нөхөр болох Д.Дхамтаар үзмэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирээд мотоциклио С.М хашааны гадна данхраадаж тавиад Д.Д бид хоёр С.М гэрт хууч хөөрөөд сууж байтал уг айлд гаднаас Ө.Н орж ирээд манай нөхөр Д.Даас ахаа мотоциклио надад түр өгчих, би ойрхон хөдөө гараад таны мотоциклиор хонинд яваад ирье, би хүнээс нэг тооны хонь авах ёстой юм тэрийгээ аваад ирье гэж хэлсэн. Манай нөхөр Д.Д ах нь чамд мотоциклио өгч чадахгүй, хөдөө мал эзгүй байгаа эхнэр бид хоёр яг одоо хөдөө гэр рүүгээ гарах гэж байна гэж хэлсэн. Удалгүй Ө.Н С.М гэрээс гараад явсан. Тэгтэл гэнэт хашааны гадаа мотоцикль асаад хөдлөх чимээ гарсан. Энэ үед манай нөхөр Д.Д С.М гэрээс гараад мотоциклио хартал хашааны гадаа байсан мотоцикль байхгүй байна, хулгайч авчихлаа гэсээр манай нөхөр Д.Д С.М гэрт орж ирсэн. Хулгайд алдсан Мустанг-5 маркийн мотоциклийг гэмт этгээд Өгийнуур сумын төвөөс баруун урд зүг рүү унаж явсан мөр байсан ба уг мотоциклийн мөр машин зам руу ороод алга болоод мөр нь мэдэгдэхээ больсон байсан. Хулгайд алдсан мотоциклио Өгийнуур сумын төвөөр, хөдөөний Дойт багаар хайгаад олоогүй. Тэгтэл Өгийнуур сумын Дойт багт байдаг Б гэх эмэгтэй 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өдрийн цагаар танай үзмэн ягаан өнгийн мотоцикльтой ижил өнгийн мотоциклийг Ө.Н унаад ганцаараа Өгийнуур сумаас гараад наадмын талбайн хажуугаар явж байгаад надтай зөрсөн гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Д.Д бид хоёр Ө.Н эрж хайсан чинь Ө.Н Архангай аймгийн Цагдаагийн газарт бусдын мотоциклийг дээрэмдэж авсан хэргээр шалгагдаж байгаа талаар сураг сонссон. Мотоциклио хулгайд алдсанаас хоёр хоногийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өгийнуур сумын төвд байдаг С.П гэдэг айлын хашаан дотор Ө.Н оруулж тавиад Ө.Н С.Птой хамт гэрт нь архи ууж байхад нь би очиж хулгайд алдсан мотоциклио Ө.Нас аваад чи яагаад манай мотоциклийг хулгайлаад авч байгаа юм гэж асуухад миний урдаас юу ч дуугараагүй. Манай хулгайд алдсан Мустанг-5 маркийн үзмэн ягаан өнгийн мотоциклийн бензиний банкийг хөшиж, эвдсэн байсан. Хоёр толь байхгүй байсан. Бусад эд ангиуд бүрэн байсан. Манай хулгайд алдсан мотоцикль хулгайд алдах үед бензин их бага байсан. Хол явахааргүй бензинтэй байсан. Н манай мотоциклийг хулгайлаад хол унаж явахдаа банкийг нь эвдэж бензин хийсэн байх. Хулгайд алдахаас өмнө бензиний банк, хоёр толь бүгд байсан бөгөөд эвдэрсэн эд анги байхгүй байсан. Манайх дээрх мотоциклийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн З.Болорчулуун гэх хүнээс 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад нэмж мэдүүлэх зүйл гэвэл манай мотоциклийг санаатай хулгай хийсэн Ө.Нд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Энэ хүн Архангай аймгийн Цагдаагийн газарт хүн зодсон хэргээр, хүний мотоцикль дээрэмдсэн хэргээр шалгагдаж байгаа. Ө.Н архи байнга уудаг бөгөөд гэр орон байхгүй, тэнэмэл нөхөр...гэх мэдүүлэг /2хх-ийн 43-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын эхээр Өгийнуур сумын Дойт багт оршин суудаг Д.Д надаас цоо шинэ Мустанг-5 маркийн мотоциклийг 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх мотоциклийн өнгө их содон бөгөөд үзмэн ягаан өнгөтэй мотоцикль авсан. Миний хувьд дээрх мотоциклийг хайрцагнаас нь задлаад Д.Дд гаалийн дагалдах бичгийн хамтаар өгч байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.М мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг гэрт хөдөөнөөс Д.Д, эхнэр Г.Ө хамтаар орж ирээд хууч хөөрөөд сууж байтал гаднаас Ө.Н манай гэрт орж ирээд Д.Даас мотоциклио түр өгөөч, хөдөө яваад ирье гэж гуйсан чинь Д.Д би одоо хөдөө гарах гэж байна, чамд мотоциклио өгч чадахгүй гэж хэлсэн. Удалгүй Ө.Н манай гэрээс гараад явсан. Гэнэт хашааны гаднаас мотоцикль асаад хөдлөх чимээ гарсан тул Д.Д манай гэрээс удалгүй гараад буцаж орж ирээд танай хашааны гадаа данхраадаад орхисон байсан миний мотоцикль алга болсон байна гээд гэрт орж ирээд өөрийн эхнэр Г.Өыг дагуулаад гарсан. Д.Дманай хашааны гадаа тавьсан гэх 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр унаж ирсэн гэх мотоциклийг би хараагүй. Тухайн үед би гэртээ байсан. Н манай гэрт ганцаараа орж ирсэн...гэх мэдүүлэг /2хх-ийн 48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Өгийнуур сумын төв орохоор Дойт багаас гараад Өгийнуур сумын наадмын талбайн баруун талаар машин замаар явж байхад Н хөх цэнхэр өнгийн дээлтэй үзмэн ягаан өнгийн мотоцикль жолоодоод ганцаараа Өгийнуур сумаас баруун урагш зүг рүү машин замаар мотоцикльтой давхиж явсан. Н үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикль унаад ганцаараа Өгийнуур сумаас гараад явж байсан талаар мотоциклио хулгайд алдаад эрж хайж явсан Д.Д болон түүний эхнэр Г.Ө нарт харсан зүйлээ хэлсэн. Миний жолоодож явсан Приус машинтай их ойрхон зөрсөн. Нтай зөрсөн машин зам яг зөрсөн газар их донсолгоотой, борооны ус тогтсон газар байсан бөгөөд тэр газар надтай Н үзмэн ягаан мотоцикль жолоодож яваад зөрсөн. Н жолоодож явсан үзмэн ягаан өнгийн мотоциклийн урд рулийн хоёр хос толь рул дээрээ байсан. Учир нь Н мотоцикльтой миний жолоодож явсан машинтай зөрөхдөө зам дээр тогтсон борооны ус тойрч гарахдаа миний машиныг шүргэх шахаад гарсан. Цаанаас ирэхдээ их хурдтай ирээд борооны тогтсон усыг тойрохдоо хурдаа хасч удаан гарсан. Хоёр толь мотоцикльд байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ө.Н мэдүүлсэн: ...Би уг мотоциклийг хонинд явж ирээд буцаагаад өгчихье гэж бодож байсан юм. Би наадмын талбайн хажуугаар явсан. Тухайн үед надтай жижиг тэрэг зөрж байсан. Би хэн гэдгийг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 70-72 хуу/

Хохирогч Б.УЦагдаагийн байгууллагад ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-06 хуу/ 

Иргэн Ө.Н хүнд өгсөн гэх мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07, 155 хуу/

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 33 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 13-14, 156, 188, 2хх-ийн 34-37 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 09-12 хуу/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06, 07 хуу/

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 хуу/

“Хас үнэлгээ“ ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 607 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 133 хуу/

“Хас үнэлгээ“ ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 676 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 187 хуу/

“Хас үнэлгээ“ ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 702 тоот хохирлын үнэлгээ /2хх-ийн 58 хуу/

“Хас үнэлгээ“ ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 703 тоот хохирлын үнэлгээ /2хх-ийн 59 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Ааймгийн Ө сумын З багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Убиед хүч хэрэглэж, түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг нь хууль бусаар авсан, 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн Цын ... тоотын гадна хохирогч Ц.Бэд хөрөнгийг нь авч, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эс-7 загварын гар утас зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авсан, 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн Н хорооллын Зтоот хашааны гаднаас хохирогч Б.Аэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой А аймгийн Ө сумын З багийн О хорооллоос хохирогч Д.Дэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ө.Н, С.П нар нь дээрх гэмт хэргүүдэд тус тус гэм буруутай, шүүгдэгч Ө.Н С.П нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд А аймгийн Өсумын З багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Убиед хүч хэрэглэж, түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг нь хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Умэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн оройны 19 цагийн үед ажлаасаа тараад мотоциклио унаад Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг буюу сумын төв орох гээд явж байгаад сумын төвийн баруун захад байрлах ноосны хашааны тэнд айлд очоод өөрийн мотоцикль руу очиж байхад Ө.Н, С.П хоёр нь хашааны гадаа мотоцикльтой ирсэн зогсож байсан. Тэгээд би очсон айлынхаа хашаанаас гараад ирсэн чинь намайг С.П нь үгийн зөрөөгүй унагаагаад толгой хэсэгт гурван удаа дэвсээд байсан. Тэгсэн чинь Ө.Н мотоциклийг нь авъя, наадхаа орхи гэсэн чинь С.П намайг зодохоо болихоор нь босоод нөгөө гарч ирсэн айлынхаа хашаа руу зугтаад явсан бөгөөд явах зураа хойшоо эргээд харахад миний мотоциклийг миний зөвшөөрөлгүй аккумляторын утсыг нь салгаж асаагаад Ө.Н унаад, харин С.П нь өөрийнхөө унаж явсан мотоциклийг унаад явсан. Би тэр хоёрт мотоциклио өгөөгүй. Ө.Н, С.П хоёр намайг зодоод миний мотоциклийг зөвшөөрөлгүй асааж унаад явсан. Толгой өвдсөн бөгөөд өвчин намдаагч ууж гайгүй болсон. Гэхдээ ил харагдах шарх, гэмтэл огт учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/, 

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нмэдүүлсэн “Манай нөхөр өөрийн мотоциклио авсан байсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амэдүүлсэн “2 хоногийн дараа Пийн хамт улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирээд энийг ав, малд унаж байсан юм гэхээр нь би Нас чиний мотоцикль мөн юм уу гэж асуутал П миний мотоцикль байгаа юм, гаалийн бичиг нь надад байгаа, би удахгүй авчирч өгнө гэж хэлээд салсан. Бас Н чиний мотоцикль жаахан хуучивтар байсан, энэ шинэ мотоцикль учраас 100.000 төгрөгийн зөрүүнд нь өгчих гэж хэлэхээр нь би ядаж 70.000 төгрөг өгье гээд өгсөн. Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед У нь манай гэрт айсан, сандарсан байдалтай амьсгаадсаар гүйж орж ирээд, хүйтэн юм байвал өгөөч гэж хэлж байсан. Тэгээд сандал дээр суух гээд суугаагүй байхад нь манай үүднээс 2 мотоцикль дуугараад яваад өгсөн. Тэгээд би Уд хүүе мотоциклийг чинь аваад явж байгаа юм биш үү гэхэд У түлхүүр нь надад байгаа юм чинь гээд түлхүүрээ барьсаар байгаа байлгүй дээ, юу гэж алга болох вэ гэж хэлж байсан. Тэгээд У манайхаас гараад мотоциклио харахад мотоцикль нь алга болчихсон байсан. Тухайн үед нь У нь хэлэхдээ би айж явна, айсандаа танайх руу ороод ирлээ гээд суугаад хүн намайг зодоод гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би яасан юм бол гэж гайхаад санаа зовоод асуухад хүн намайг дэвсээд, зодсон гэж хариулж байсан. У М дуудаад Н, П хоёр намайг зодоод, мотоцикль дээрэмдээд аваад явчихлаа, ахыгаа хүргээд өгчих гэж хэлээд явах гэж байхдаа эхнэр рүүгээ залгахад эхнэр нь очиж явна гэж хэлээд Уэхнэр нь манайд ирж түүнийг аваад явсан. У архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл, их л айсан, сандарсан байсан. Бусдад дэвсүүлсэн гээд толгойгоо бариад зодуулсан байдалтай уйлаад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед У ах бид хоёр ажлаасаа тарахад У ах өөрийн хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтойгоо сумын төв рүү орсон. Би суманд орж ирээд гэр рүүгээ явсан. Тэгтэл оройны 21 цагийн үед У ах над руу залгаад ахын дүү хүрээд ирээч, миний мотоциклийг хүн дээрэмдээд аваад явчихлаа, би айлд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би байгаа газар нь яваад очиход У ах манай сумын төвийн айл болох О эгчийнд хүнд зодуулсан байдалтай уйлсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар У ахаас асуухад Ө.Н, С.П хоёр намайг зодчихоод мотоцикль аваад явчихлаа гэж хэлж байсан. Намайг очиход Б.У ахын мотоцикль байгаагүй. Тухайн өдөр би У ахтай хамт ажилласан бөгөөд ажиллаж байхдаа, ажлаас тарахдаа У ах эрүүл байсан. Мөн сүүлд нь хүнд дээрэмдүүлчихлээ гэж дуудахаар нь очиход архи уугаагүй, эрүүл, уйлаад сууж байсан. Бусдад зодуулсан байдалтай уйлаад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, 

мөрдөн байцаалтын шатанд Ө.Н яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад ноосны хашааны урдхан талд явж байхад довон дунд хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн хажууд У ах унтаад өгсөн байсан. Тухайн өдөр намайг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан ажил хийлгэх ялтай байсан учир дуудуулсан байсан. Тухайн мотоциклийн түлхүүр толгойдоо зоолттой байхаар нь Пийг суулгаад У ахын мотоциклийг унаад аймгийн төв орохоор болоод тухайн шөнөө аймгийн төв рүү ороод бид хоёр манай ах Ө хоноод маргааш нь би шүүхийн ажлаа зохицуулчихаад А буюу Бгэж дууддаг найзынхаа мотоциклийг өмнө нь хүнд мөнгөний барьцаанд тавьж алдаж байсан учир тухайн мотоциклийнхоо оронд У ахын мотоциклийг Бөгч зөрүү 70.000 төгрөг авч байсан. У ахын мотоциклийг аваад явах үед 20 цаг болж байсан байх. Аймгийн төвөөс дуудуулаад байхаар нь согтуудаа У ахын мотоциклийг өөрт нь хэлэлгүй авч явах болсон. Аймгийн төв рүү явах унаа олдохгүй болохоор нь дээрэмдэх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76/, 

мөрдөн байцаалтын шатанд С.Пийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84/ 

хохирогч Б.УЦагдаагийн байгууллагад ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-06/, 

Ө.Н хүнд өгсөн гэх мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08, 13-14/, т

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 09-12/ зэрэг нотлох баримтуудаар,    

шүүгдэгч Ө.Н нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ааймгийн Эсумын ... дугаар багийн Цын ... тоотын гадна хохирогч Ц.Бэд хөрөнгийг нь авч, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар түүний 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эс-7 загварын гар утас зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б мэдүүлсэн “Тухайн шөнө би Н байсан айлд очоод түүнтэй уулзаад гэртээ хүргүүлсэн чинь чи мотоциклио надад зарчих гээд хоргоогоод байхаар нь би зарахгүй гэсэн чинь чи ганцхан мотоцикльтой нь юм уу, ална гээд намайг зодоод, миний нүүр, толгой хэсэг рүү хөлөөрөө дэвсэж байгаад миний гар утас, мотоцикль хоёрыг авч яваад намайг зодож байгаад чи ингээд үх гэж хэлээд яваад өгсөн. Өмнө нь миний унаж явсан мотоциклийг зарчих гээд хоргоогоод байхаар нь би зарахгүй, чи үнэ хөлсөө өгөөд ав гэсэн чинь мөнгөний оронд надад адуу өгье гээд байхаар нь би авахгүй гэж хэлсэн байсан. Энэ асуудлаас болоод намайг мотоцикль зарсангүй гэх шалтгаанаар цохиж, зодох болсон. Миний нүүр, толгой, шанаа хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа дэвсэлж, хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Н бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний зүүн талын шанаа, толгой, нүд хэсэг хөхөрч хавдсан, зүүн талын чих хэсэг хөндүүр байна, мөн баруун чихний мөгөөрслөг хавдсан. Эдгээр гэмтлийг учруулж, Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг мотоцикль зарахгүй байна гэх шалтгаанаар цохиж, зодох болсон. Би гэртээ хүргүүлээд гэртээ орох гэсэн чинь би чиний мотоциклийг чинь унаад явна гэж хэлэхээр нь би маргааш хөдөө явна, чи худалдаж авах гэж байгаа бол мөнгөө өгөөд аваад яв гэсэн чинь би чамаас гуйж биш, чамайг алаад аваад явна гээд шууд намайг цохиж, зодоод өмсөж явсан хар өнгийн куртикний карманд байсан S-7 маркийн гар утас, шар өнгийн Даюун маркийн шинэвтэр мотоцикль зэргийг дээрэмдэж, аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 96-100, 101-103/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн “Тухайн шөнө би гэртээ байж байхад манай нөхөр Ц.Б нь Н гэх хүнд зодууллаа, хүрээд ир гээд намайг дуудахаар нь би ирээд түүнтэй уулзахад манай нөхөр хүнд зодуулсан байдалтай байсан. Манай нөхрийн зүүн талын нүд, шанаа хэсэг хөхөрч хавдсан, уруул хэсэг нь хавдсан, нүүр нь цус болсон байсан бөгөөд толгой хэсэг нь хэсэг газар жижиг, жижиг хэсэгт хавдсан байсан. Өөр ил харагдах шарх, сорив байгаагүй. Манай нөхөр тухайн өдөр Н гэх залуутай хамт архи уугаад гэртээ хүргүүлээд гэртээ орох гэсэн чинь мотоциклио зарчих гэхээр нь зарахгүй гэсэн чинь манай нөхрийг зодоод мотоцикль аваад явсан талаараа хэлсэн. Манай нөхрийг зодож гэрийнх нь гадаа үлдээгээд Даюун маркийн мотоциклийг унаад өвөрт нь байсан S-7 маркийн гар утсыг нь аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104-107/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б мэдүүлсэн “Би 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний өглөөний 09 цагийн хооронд Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу эрүүгийн мөрдөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00 цагийн орчим Цагдаагийн газрын жижүүрийн 7033102 тоот утаснаас жижүүр дээр хүнд зодуулаад унаж явсан мотоциклио дээрэмдүүлсэн гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Түүний дагуу иргэн Ц.Б гэх хүнтэй уулзаж юу болсон талаар тодруулж эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, иргэн Ц.Б гэх хүний унаж явсан мотоцикль Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бор толгойд байдаг Б гэх айлын хашаанд байхад нь авч эзэнд нь хүлээлгэж өгсөн. Миний санаж байгаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойд байдаг Б гэдэг айлд унтаж байхад нь саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О мэдүүлсэн “2020 оны 06 дугаар сарын дунд үеэр байх, яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, манай дэлгүүрт Н орж ирээд миний утас байгаа юм, энэ утсыг тавиад юм авчихъя гээд тамхи, идэж уух юм аваад гарсан. Тэр утас нь Самсунг S-7 маркийн гар утас байсан. Н өөрөө маргааш нь 2 хүүхэд дагуулсан хүүхэн, залуутай хамт орж ирээд утсаа аваад явсан. Хамт явсан хүүхэн нь надад зээл тавьсан байсан 14.000 төгрөгийг өгөөд аваад явсан учир утас нь байхгүй. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа бас нэг танихгүй хүүхэн, залуу 2 орж ирээд эгчээ улаан малгайтай залуу утас тавьсан уу гэхээр нь тавьсан, тэгээд аваад явсан гэж хэлсэн чинь манай нөхрийг зодоод утсыг нь аваад явсан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/,  

хохирогч Ц.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125/, 

Ө.Н хүнд өгсөн гэх мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 155/, Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 156/, зэрэг нотлох баримтуудаар, 

шүүгдэгч Ө.Н нь ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн Н хорооллын З тоот хашааны гаднаас хохирогч Б.Аэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Амэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд М.О очиход найз нь гээд миний танихгүй нэг залуу байсан. Тэгээд би хойно айлд ажил явдал гарсан гээд явах гэхэд нөгөө танихгүй залуу нэг пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд бид гурав пиво өдөржингөө уугаад би М.О хоносон. Тухайн өдрийнх нь оройхон М.О түүний найз гэх миний танихгүй Өгийнуур сумын гаралтай Ө.Н гэх залуу ирж бид нар танилцаж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өглөө нь би М.Огийнхаас гэртээ харьсан. Тэр үед М.О, Ө.Н хоёр миний мотоциклиор намайг гэрт хүргэж өгөөд М.Онадаас миний мотоциклийг гуйгаад удахгүй эргэж ирнэ гэж хэлээд Ө.Н хамт яваад алга болсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр О очиход Огэртээ согтуу унтаж байхаар нь түүнээс мотоцикль яасан бэ гэхэд чи аваагүй юм уу гээд миний мотоциклийг яасан талаараа мэдэхгүй байсан. Тэгсэн чинь манай захирал надад хандаад чиний мотоциклийг зарна гээд зар тавьсан байна гэхээр нь би сандраад юу болсон талаар судалж байгаад Ө.Нтай уулзаад миний мотоциклийг чи яасан гээд шууд тулгаж асуусан чинь надад хандаад чиний мотоциклийг ломбарданд тавьсан, хоёр хоногоос аваад өгье гэж хэлээд сураггүй алга болсон. Түүнээс хойш 4 хоногийн дараа улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль авчирч өгсөн бөгөөд тэр нь бас хулгайн мотоцикль болж таарсан. Түүнээс хойш гудамжинд явж байгаад миний мотоциклийг нэг настай ах унасан явж байхтай таарсан. Тэгээд юу болсон талаар асуухад Батномгоны арын засвар дээрээс худалдаж авсан гэсэн бөгөөд тэр газар Ө.Н зарсан болохыг мэдээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 158-160, 161-163/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “Өнгөрсөн жил миний худалдаж аваад унаж байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг манай дүү Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найздаа өгсөн чинь манай дүү тухайн мотоциклио 2020 оны 07 дугаар сарын 25-ны үеэр яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгсэн чинь манай дүүгийн мотоциклийг зар дээр зарна гээд тавьсан байхыг захирал хараад манай дүүд хэлсэн байсан. Тэгсэн чинь харин манай дүүгийн мотоциклийг нэг залуу хүнд зарсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна, зар дээр мотоцикль зарна гэж тавьсан байхаар нь утсаар нь холбогдож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойд үйлчилгээ явуулдаг засварын газарт ирээд нэг залуутай уулзаж зарна гэсэн мотоциклийг нь үзэхэд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан ба хүнээс өрөндөө авсан юм, зарах хэрэг байна гэж ярьж байсан. Тэгээд би тухайн залуутай ярьж тохироод 270.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн чинь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэг танихгүй хүүхэд миний худалдаж авсан мотоциклийг миний алдсан мотоцикль байна гэсэн. Тэгээд л цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177, 178/

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 25-ны үеэр шиг санаж байна, нэг танихгүй залуу ганцаараа ирээд намайг Ө.Н гэдэг гэж хэлээд мөнгөний хэрэг гарчихлаа унаж яваа мотоциклио 40.000 төгрөгийн барьцаанд тавих хэрэг байна гэж гуйгаад байхаар нь 40.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Тэгсэн чинь маргааш нь ирээд би мотоциклио авмаар байна, барьцаанд тавьсан мотоциклио авъя гэхээр нь мөнгөө гэсэн чинь надад мөнгө алга, мотоциклио авч яваад зараад мөнгийг чинь өгье гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Ө.Н чи өөрөө худалдаад авчихаач гээд байхаар нь түүнтэй үнийг нь тохирч 200.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд худалдаж авсан мотоциклио зарын группт зарна гэж тавьсан чинь нэг танихгүй ах надтай холбогдоод 270.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгсэн чинь цагдаа сэргийлэх болсон учраас би нөгөө зарсан мотоциклио худалдаж авсан ахаас мөнгийг нь өгөөд буцааж авсан бөгөөд одоо мотоцикль надад байгаа. Би Н гэх залуугийнх гэж бодсон учир нь би анх худалдаж авахдаа түүнээс хэний мотоцикль болох талаар асуухад би Өгийнуураас унаж ирсэн, хулгайнх бол биш гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 180-182/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 24-ний үеэр шиг санаж байна, манай гэрт Б.А, Ө.Н нар ирж архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид гурав манайхаас хамт гараад Б.Аыг гэрт нь хүргэж өгөөд, би Б.Ааас мотоциклийг нь гуйж унаад Ө.Н бид хоёр явсан. Манайд ирээд архи уусан бөгөөд би тасраад унтаад өгсөн байсан. Намайг унтахаас өмнө мотоцикль байсан бөгөөд сэрэхэд мотоцикль байхгүй болсон байсан. Харин Ө.Н сууж байхаар нь би түүнээс 1 мотоциклио яасан бэ гэж асуухад Ө.Н надад хандаад ах унаад явсан, удахгүй ирнэ гэж худлаа хэлсэн. Тэгээд Ө.Н явсан бөгөөд түүний дараа дахиж Ө.Нтай уулзсан чинь хөгшин нь ломбардад тавьсан, маргааш аваад өгье гэж хэлээд сураггүй алга болсон. Намайг тасраад унтсан байх хойгуур л мотоцикль байхгүй болсон байсан. Харин би Ө.Нд өөрийн унаж явсан мотоциклийг унаж явахыг бол зөвшөөрөөгүй. Би ч Ө.Н авч явсан талаар сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 183-185/, 

мөрдөн байцаалтын шатанд Ө.Н яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Би тухайн мотоциклийг Огийн хашааны гаднаас буюу Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 35-01 тоот хашааны үүднээс хулгайлан авч явсан. Тухайн үед Огэртээ тасраад унтаж байсан. Би мөнгөний хэрэг гараад мотоцикль хулгайлах болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 196-200 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Ө.Н нь ганцаараа 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой А аймгийн Өсумын Збагийн Охорооллоос хохирогч Д.Дэзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дмэдүүлсэн “Архангай аймгийн Өгийнуур сумын төвд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Дойт багаас өөрийн эзэмшлийн үзмэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой өөрийн эхнэр Г.Ө хамтаар сумын төвд орж ирээд иргэн С.М хашааны гадаа мотоциклио данхраадаж тавиад уг айлын гэрт орж С.Мтай хууч хөөрөөд сууж байхад гаднаас Ө.Н орж ирээд ахаа мотоциклио түр өгөөч, би хөдөө ойрхон яваад хүнээс хонь авах гэсэн юм гэж гуйсан. Энэ үед би Ө.Нд хандан ах нь яг одоо хөдөө гэр рүүгээ эхнэрийн хамт гарах гэж байна, мал эзгүй байгаа, түргэн гэртээ харихгүй бол болохгүй учир чамд мотоциклио өгч чадахгүй гэж хэлсэн. Ө.Н С.М гэрээс гараад явсан. Удалгүй хашааны гаднаас мотоцикль асаад хөдлөөд явсан. Энэ үед миний бие С.М гэрээс гараад хашааны гадаа данхраадаж тавьсан мотоциклио үзтэл миний мотоцикль байхгүй байсан. Миний мотоциклийг хулгай хийсэн гэмт этгээд мотоциклийг минь цахилгааны утсаар нь холбож асаагаад унаад явсан байсан. Учир нь миний мотоциклийн түлхүүр надад байсан. Гэмт этгээд Өгийнуур сумаас баруун урд зүг рүү наадмын талбай чиглээд явсан ул мөр шороон дээр байсан бөгөөд машин зам руу ороод мотоциклийн мөр мэдэгдэхээ больсон. Тэгээд эхнэр бид хоёр Өгийнуур сумын гудамж хороолол, наадмын талбайгаар хулгайд алдсан мотоциклио эрж хайсан боловч олоогүй. Маргааш өглөө нь Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрээр мотоциклио хайгаад явж байгаад Дойт багийн харъяат Д.Бтэй таараад мотоциклио хулгайд алдсан талаараа хэлж ярьтал Д.Б эхнэр бид хоёрт танай мотоцикль хулгайд алдагдсан өдрийн цагаар Ө.Н танай үзмэн ягаан өнгийн мотоцикльтой адилхан мотоцикль унаад ганцаараа наадмын талбайн дэргэдүүр зөрж өнгөрсөн, танай мотоцикльтой ижил өнгийн мотоцикль Өгийнуур суманд байхгүй, Ө.Н хулгайлаад унаж явсан байна гэж хэлсэн. Тэгээд Ө.Н Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрээр хайсан боловч олдоогүй. Мотоциклио хулгайд алдсанаас хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Г.Ө Ө.Н очдог, орж гардаг айлуудаараа мотоциклио хайгаад явж байтал Өгийнуур сумын төвд байдаг С.П гэх айлын хашаанд манай хулгайд алдсан мотоциклийг Ө.Н оруулж тавьсан байхад нь эхнэр Г.Ө маань олж аваад уг айлд байсан Ө.Нас чи яагаад манай мотоциклийг хулгайлж байгаа юм гэж хэлэхэд Н юу ч дуугараагүй гэсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 40-42/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ө мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Өгийнуур сумын төвд орж ирээд иргэн С.М гадаа өөрийн нөхөр болох Д.Дхамтаар үзмэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирээд мотоциклио С.М хашааны гадна данхраадаж тавиад Д.Д бид хоёр С.М гэрт хууч хөөрөөд сууж байтал уг айлд гаднаас Ө.Н орж ирээд манай нөхөр Д.Даас ахаа мотоциклио надад түр өгчих, би ойрхон хөдөө гараад таны мотоциклиор хонинд яваад ирье, би хүнээс нэг тооны хонь авах ёстой юм тэрийгээ аваад ирье гэж хэлсэн. Манай нөхөр Д.Д ах нь чамд мотоциклио өгч чадахгүй, хөдөө мал эзгүй байгаа эхнэр бид хоёр яг одоо хөдөө гэр рүүгээ гарах гэж байна гэж хэлсэн. Удалгүй Ө.Н С.М гэрээс гараад явсан. Тэгтэл гэнэт хашааны гадаа мотоцикль асаад хөдлөх чимээ гарсан. Энэ үед манай нөхөр Д.Д С.М гэрээс гараад мотоциклио хартал хашааны гадаа байсан мотоцикль байхгүй байна, хулгайч авчихлаа гэсээр манай нөхөр Д.Д С.М гэрт орж ирсэн. Мотоциклио Өгийнуур сумын төвөөр, хөдөөний Дойт багаар хайгаад олоогүй. Тэгтэл Өгийнуур сумын Дойт багт байдаг Б гэх эмэгтэй 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цагаар танай үзмэн ягаан өнгийн мотоцикльтой ижил өнгийн мотоциклийг Ө.Н унаад ганцаараа Өгийнуур сумаас гараад наадмын талбайн хажуугаар явж байгаад надтай зөрсөн гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Д.Д бид хоёр Ө.Н эрж хайсан чинь Ө.Н Архангай аймгийн Цагдаагийн газар бусдын мотоциклийг дээрэмдэж авсан хэргээр шалгагдаж байгаа талаар сураг сонссон. Мотоциклио хулгайд алдсанаас хоёр хоногийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өгийнуур сумын төвд байдаг С.П гэдэг айлын хашаан дотор Ө.Н оруулж тавиад Ө.Н С.Птой хамт гэрт нь архи ууж байхад нь би очиж хулгайд алдсан мотоциклио Ө.Нас аваад чи яагаад манай мотоциклийг хулгайлаад авч байгаа юм гэж асуухад миний урдаас юу ч дуугараагүй. Манай хулгайд алдсан Мустанг-5 маркийн үзмэн ягаан өнгийн мотоциклийн бензиний банкийг хөшиж, эвдсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 43-45/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.М мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг гэрт хөдөөнөөс Д.Д, эхнэр Г.Ө хамтаар орж ирээд хууч хөөрөөд сууж байтал гаднаас Ө.Н манай гэрт орж ирээд Д.Даас мотоциклио түр өгөөч, хөдөө яваад ирье гэж гуйсан чинь Д.Д би одоо хөдөө гарах гэж байна, чамд мотоциклио өгч чадахгүй гэж хэлсэн. Удалгүй Ө.Н манай гэрээс гараад явсан. Гэнэт хашааны гаднаас мотоцикль асаад хөдлөх чимээ гарсан тул Д.Д манай гэрээс удалгүй гараад буцаж орж ирээд танай хашааны гадаа данхраадаад орхисон байсан миний мотоцикль алга болсон байна гээд гэрт орж ирээд өөрийн эхнэр Г.Өыг дагуулаад гарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 48/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Өгийнуур сумын төвд орохоор Дойт багаас гараад Өгийнуур сумын наадмын талбайн баруун талаар машин замаар явж байхад Н хөх цэнхэр өнгийн дээлтэй үзмэн ягаан өнгийн мотоцикль жолоодоод ганцаараа Өгийнуур сумаас баруун урагш зүг рүү машин замаар мотоцикльтой давхиж явсан. Н үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикль унаад ганцаараа Өгийнуур сумаас гараад явж байсан талаар мотоциклио хулгайд алдаад эрж хайж явсан Д.Д болон түүний эхнэр Г.Ө нарт харсан зүйлээ хэлж ярьсан. Миний жолоодож явсан Приус машинтай их ойрхон зөрсөн. Нтай зөрсөн машин зам яг зөрсөн газар их донсолгоотой борооны ус тогтсон газар байсан бөгөөд тэр газар надтай Н үзмэн ягаан мотоцикль жолоодож яваад зөрсөн. Н жолоодож явсан үзмэн ягаан өнгийн мотоциклийн урд рулийн хоёр хос толь рул дээрээ байсан. Учир нь Н мотоцикльтой миний жолоодож явсан машинтай зөрөхдөө зам дээр тогтсон борооны ус тойрч гарахдаа миний машиныг шүргэх шахаад гарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 49-50/, 

мөрдөн байцаалтын шатанд Ө.Н яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг мотоциклийг хонинд явж ирээд буцаагаад өгчихье гэж бодож байсан юм. Би наадмын талбайн хажуугаар явсан. Тухайн үед надтай жижиг тэрэг зөрж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 70-72/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б овогт Ө Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт С Пийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заанаар, шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Ө.Н, С.П нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлсөнд төлсөн 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хөөвөр гэх газар оршин суух хохирогч Б овогт Ц Б /РД:АМ85021817/-д олгож, шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ө.Н, С.П нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Н үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 /зургаан зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцож 80 /ная/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн эдлүүлэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч С.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзэв. 

Гэмт хэргийн хор уршиг, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Нд оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сар 20/ хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт С Пийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 80 /ная/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ жил 9 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Нд оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сар 20/ хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулан Ааймгийн Х сумын Б багийн Х гэх газар оршин суух хохирогч Б овогт Ц Б /РД:.../-д олгосугай.

7. Шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ө.Н, С.П нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Ө.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ