Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 225

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00225

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 591 тоотод оршин суух, Омо овогт Тогтохын Мөнхжаргал /РД:ЧЛ40010404/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун Ард Аюуш 05-93 тоотод оршин суух, Боржигин овогт Доржгочоогийн Ганболд /РД:УУ66111233/

9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даржаагийн Доржгочоо нь 2016 оны 07 дугаар сарын 12-нд өвчний улмаас нас барсан. Бид хоёрын 32 жил хамт амьдрах хугацаанд цуглуулсан дундын 9.600.000 төгрөг байсныг оршуулгын ажилд хэрэглэхээ Төрийн банкнаас авах гэсэн боловч 1 жилийн дараа өгөх дүрэмтэй гэсэн. Гэтэл Д.Ганболд нь 2016 оны 10 дугаар сарын 17-нд Төрийн банкны “100 айл” салбараас залилж авсан байна. Өв залгамжлах бичиг баримт нь нотариатын танхимд бүртгэлгүй баримттай.

Д.Доржгочоо бид хоёрын 30 жил хамт амьдарч миний асрамжид байсан болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Иймд Д.Ганболдоос 9.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.       

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд бид харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мөнхжаргалд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгч, үлдэх 6.100.000 төгрөгийг хариуцагч Д.Ганболд авах, мөн талийгаач Д.Доржгочоогийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 591 тоот хаягт байрлах 588 м.кв талбайтай, /нэгж талбарын дугаар 18643327635859/ зуслангийн газрыг байшингийн хамт худалдан борлуулж орлогыг нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд нар тэнцүү хэмжээгээр /50/50 хувь/ хуваан авахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Мөнхжаргал нь хариуцагч Д.Ганболдод холбогдуулан 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд бид харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мөнхжаргалд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгч, үлдэх 6.100.000 төгрөгийг хариуцагч Д.Ганболд авах, мөн талийгаач Д.Доржгочоогийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 591 тоот хаягт байрлах 588 м.кв талбайтай, /нэгж талбарын дугаар 18643327635859/ зуслангийн газрыг байшингийн хамт худалдан борлуулж орлогыг нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд нар тэнцүү хэмжээгээр /50/50 хувь/ хуваан авахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 168550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 84275 төгрөг, хариуцагч Д.Ганболдоос 84275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мөнхжаргалд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд бид харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мөнхжаргалд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгч, үлдэх 6.100.000 төгрөгийг хариуцагч Д.Ганболд авах, мөн талийгаач Д.Доржгочоогийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 591 тоот хаягт байрлах 588 м.кв талбайтай, /нэгж талбарын дугаар 18643327635859/ зуслангийн газрыг байшингийн хамт худалдан борлуулж орлогыг нэхэмжлэгч Т.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганболд нар тэнцүү хэмжээгээр /50/50 хувь/ хуваан авахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 84275 төгрөг, хариуцагч Д.Ганболдоос 84275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мөнхжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА