| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0274/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 268
2020/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ш.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт Ш Цид холбогдох 2012003150276 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Займгийн Ц суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Мд сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт У хотын Х дүүргийн ... дүгээр хорооны .... дугаар хэсгийн Бын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Аовогт Ш Ц /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Сын давааны засмал зам дээр 40-65 УНД улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Ц.Ө эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012003150276 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас Улаанбаатар хот руу харихаар өөрсдийн эзэмшил, өмчлөлийн 40-65 УНД улсын дугаартай Аксио королла маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Ц жолоо бариад, урд талын суудал дээр би хүү Өыг өвөр дээрээ суулгаад, ард С, түүний охин Т, хадам дүү Б, хүү М нар суугаад явж байсан. Гэтэл Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын даваа уруудаад намайг унтаад явж байхад гэнэт л тээврийн хэрэгсэл онхолдоод байсан. Тэгээд осол болсны дараа миний өвөр дээр сууж байсан хүү Ө байхгүй байсан. Тэгтэл цонхоор шидэгдээд Ө хад чулуун дунд унасан орилоод, уйлаад хэвтэж байсан. Тэгээд би Өыг аваад Мын хамт Цахир сумын эмнэлэгт очсон. Дээрх тээврийн хэрэгслийг манай нөхөр Ц жолоодож явсан. Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөрт холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Цэцэн-Уул багаас Улаанбаатар хотын чиглэлд хүргэн Цийн Аксио королла маркийн 40-65 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б, Ө, Т, М, Б нарын хамт бид 7 явах болсон. Тэгээд унтаад явж байтал Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын давааны орчимд сууж явсан тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу онхолдож, гэнэт л машин 4 дугуйн дээрээ буусан. Тэгээд машинд байх хүмүүсээ бүртгэхэд урд суудал дээр Бын өвөр дээр сууж явсан Ө нь цонхоороо шидэгдэж чулуун дунд унасан байсан бөгөөд бусад нь сууж байсан байрандаа байсан. Манай хүргэн Ш.Ц жолоо бариад, арын суудал дээр баруун талаасаа би суугаад миний өвөр дээр манай охин Т суугаад, хажууд Б, М нар сууж явсан. Б урд талын суудал дээр Өыг өвөр дээрээ аваад сууж явсан. Ш.Ц эрүүл байсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний болон манай охин Тийн биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй бөгөөд биеийн байдлууд нь хэвийн байгаа болохоор бид шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Цэцэн-Уул багаас Улаанбаатар хотын чиглэлд нагац ах Цийн Аксио королла маркийн 40-65 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г.Б, Ө, Т, М, С нарын хамт бид 7 явах болсон. Тэгээд Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын даваа уруудаад тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байсан бөгөөд хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үедээ Ц ахыг даваа уруудаж байж яасан хурдтай явж байгаа юм бол гэж бодож байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалын далан руу ойртоход Ц ах машины хүрдийг хариулахад машин бөгсөө хаяад шарваж байснаа замын хажуу талын төмбийг мөргөөд замын хажуу тал руу 4 эргэн онхолдож дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд машинд байх хүмүүсээ бүртгэхэд урд суудал дээр Б эгчийн өвөр дээр сууж явсан Ө нь цонхоороо шидэгдэж том чулуун дунд унасан байсан, харин бусад нь сууж байсан байрандаа байсан. Манай нагац Ш.Ц жолоо бариад, арын суудал дээр баруун талаасаа С эгч суугаад түүний өвөр дээр охин Т нь суугаад, хажууд нь би, миний хажууд М нар сууж явсан. Б эгч урд талын суудал дээр Өыг өвөр дээрээ аваад сууж явсан. Ц ах эрүүл байсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа болохоор бид шүүх эмнэлэг үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гн мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгч З, шинжээч Ц.Б нарын хамтаар Завхан аймгийн нутгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан цагаан өнгийн Аксио королла маркийн автомашин Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваан дээр замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргасан дуудлага мэдээллийн дагуу замын зохицуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед нэг хүүхдийнх нь биед гэмтэл учирсан байсан санагдаж байна. Хэргийн газарт ажиллаж байхад жолооч Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан. Учир нь хэргийн газарт тормосны мөр гараагүй, шарвалтын мөр гараад замын хажуу руу онхолдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Цийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Ө биед дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, дух яснаас ухархай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, зүүн дунд чөмөг ясны доод төгсгөлийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Дух ясны цөмөрсөн хугарал, дух яснаас ухархай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмөг ясны доод төгсгөлийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 65 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 09 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 хуу/
2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-йн 117 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 127 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 132 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Сын давааны засмал зам дээр зам тээврийн осол гарч, ослын улмаас Ц.Ө эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ц нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ш.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Сын давааны засмал зам дээр 40-65 УНД улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Ц.Ө эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас Улаанбаатар хот руу харихаар өөрсдийн эзэмшил, өмчлөлийн 40-65 УНД улсын дугаартай Аксио королла маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Ц жолоо бариад, урд талын суудал дээр би хүү Өыг өвөр дээрээ суулгаад, ард С, түүний охин Т, хадам дүү Б, хүү М нар суугаад явж байсан. Гэтэл Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын даваа уруудаад намайг унтаад явж байхад гэнэт л тээврийн хэрэгсэл онхолдоод байсан. Тэгээд осол болсны дараа миний өвөр дээр сууж байсан хүү Ө байхгүй байсан. Тэгтэл цонхоор шидэгдээд Ө хад чулуун дунд унасан орилоод, уйлаад хэвтэж байсан. Тэгээд би Өыг аваад Мын хамт Цахир сумын эмнэлэгт очсон. Дээрх тээврийн хэрэгслийг манай нөхөр Ц жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сийн мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Цэцэн-Уул багаас Улаанбаатар хотын чиглэлд хүргэн Цийн Аксио королла маркийн 40-65 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б, Ө, Т, М, Б нарын хамт бид 7 явах болсон. Тэгээд унтаад явж байтал Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын давааны орчимд сууж явсан тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу онхолдож, гэнэт л машин 4 дугуйн дээрээ буусан. Тэгээд машинд байх хүмүүсээ бүртгэхэд урд суудал дээр Бын өвөр дээр сууж явсан Ө нь цонхоороо шидэгдэж чулуун дунд унасан байсан бөгөөд бусад нь сууж байсан байрандаа байсан. Манай хүргэн Ш.Ц жолоо бариад, арын суудал дээр баруун талаасаа би суугаад миний өвөр дээр манай охин Т суугаад, хажууд Б, М нар сууж явсан. Б урд талын суудал дээр Өыг өвөр дээрээ аваад сууж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бийн мэдүүлсэн “Архангай, Завхан аймгийн нутагт байх Солонготын даваа уруудаад тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байсан бөгөөд хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үедээ Ц ахыг даваа уруудаж байж яасан хурдтай явж байгаа юм бол гэж бодож байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалын далан руу ойртоход Ц ах машины хүрдийг хариулахад машин бөгсөө хаяад шарваж байснаа замын хажуу талын төмбийг мөргөөд замын хажуу тал руу 4 эргэн онхолдож дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд машинд байх хүмүүсээ бүртгэхэд урд суудал дээр Б эгчийн өвөр дээр сууж явсан Ө нь цонхоороо шидэгдэж том чулуун дунд унасан байсан, харин бусад нь сууж байсан байрандаа байсан. Манай нагац Ш.Ц жолоо бариад, арын суудал дээр баруун талаасаа С эгч суугаад түүний өвөр дээр охин Т нь суугаад, хажууд нь би, миний хажууд М нар сууж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гн мэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгч З, шинжээч Ц.Б нарын хамтаар Завхан аймгийн нутгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан цагаан өнгийн Аксио королла маркийн автомашин Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваан дээр замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргасан дуудлага мэдээллийн дагуу замын зохицуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед нэг хүүхдийнх нь биед гэмтэл учирсан байсан санагдаж байна. Хэргийн газарт ажиллаж байхад жолооч Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан. Учир нь хэргийн газарт тормосны мөр гараагүй, шарвалтын мөр гараад замын хажуу руу онхолдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144/,
мөрдөн байцаалтын шатанд Ш.Цийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 хуу/
хохирогч Ц.Ө биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08/, ослын газрын схем зураг /хх-ийн 09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Аовогт Ш Цийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ш.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Цийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 112 тоот тогтоолоор яллагдагч Ш.Цид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ш.Ц зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ш.Цид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан түүнд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аовогт Ш Цийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ш.Цийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ш.Цийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ