| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0145/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 152
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Н.Н,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Н-н Н-д холбогдох 2028002370167 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Ө аймгийн Д сумын тоотод Т.Э-той маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ оны 8, 9 сарын үед найзынхаа гэрт очиж хөзөр тоглож байгаад тоглож байсан хүнтэйгээ жоохон маргалдаад, гайгүй болж байсан чинь Н хажуунаас шууд хамар руу цохисон. Цусаа гоожуулаад зогсож байхад наад цусаа угаа гэж хэлсэн. Цусаа угаачихаад, найзтайгаа эмнэлэгт очсон чинь маргааш ир гэсэн. Маргааш нь хувийн эмнэлэг дээр ахтайгаа очиж хамраа тэгшлүүлсэн. Тэгшлүүлсний дараа гайгүй байсан. Хотод очиж ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд хамрын мэс засалд орох шаардлагатай гэсэн, одоо хамар жоохон битүүрээд хэлцүү байна. Хурдан хийлгэхгүй бол хатуураад мэс засалд ороход хэцүү болно. Хагалгаанд ороход 2.800.000 төгрөгийн төлбөр орохоор байгаа. Хотод очих бусад зардалтайгаа нийлээд 3 сая төгрөг хэрэгтэй. Мэс засалдаа хурдан орох хэрэгтэй тул хохирлыг барагдуулж өгнө үү. Эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө 30.000 төгрөг, мэс засалд орсны дараа 14 хоног эмчийн хяналтад байгаарай гэж хэлсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед би найз болох Г нартай хамт Их-Уулын 15-9 тоотод Гийн гэрт нь очиж хөзөр тоглосон. Тухайн үед Гийн эгч Отгоо, бас нэрийг нь мэдэхгүй 2 хүн Гийн хамаатнууд гэсэн хүмүүстэй нийлж 22 цаг хүртэл тоглосон. Тоглож байгаад нэг хүнтэй тоглоомоос болж нэг ахыг хожигдохоор нь би хохь чинь гээд хэлчихсэн чинь нөгөө ах уурлаад чи муу дургүй хүргээд байвал шууд цохино шүү, би их амархан уурладаг гэж хэлсэн. Тэр ах өөр юм яриагүй дахиад тоглох гэж байсан чинь бид нарын тоглохыг хараад хажууд зогсож байсан. Төгсөө гэдэг ах гэнэт миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхэд нь би арагшаа сандлаасаа унасан. Миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь Төгсөө ирээд дахиад миний нүүр рүү гараараа цохьсон. Би гэрээс нь гараад цусаа гоожуулж байсан чинь Төгсөө ирээд писда минь ороод наад цусаа угаа гэсэн. Би орж цусаа угааж байсан чинь Төгсөө гэдэг хүн нь гараад явчихсан. Би Гтэй хамт эмнэлэгт очиж үзүүлсэн чинь өглөө ирж үзүүлээрэй гээд явуулсан. Өнөөдөр өглөө эмнэлгээр үзүүлсэн чинь хамар чихэгдсэн байна гээд миний хамрыг тэгшилж өгсөн... Надад гомдолтой байна, хамранд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. /хх-08-09/,
Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрийнхэн хааяа цуглаж гэртээ хөзөр тоглоцгоодог юм. Тэгэхэд Э бас ирж тоглодог байсан. 08 сарын 17-ны өдөр бас бид нар гэрээрээ тоглохоор болоод Э оройхон ирсэн. Манай баруун талын хашаа болох Их-Уулын 15-8 тоотод байдаг. Манай ээжийн төрсөн дүү Отгонбаатарын гэрт Буянжаргал, Г, Отгонцэцэг, Э бид нар тоглосон. Н /Төгсөө/ ах тоглохгүй хажууд харж байсан. Нэлээн тоглож байсан чинь Мэндээ ах Э нар хоорондоо ам мурийсан. Мэндээ ах чи зүгээр байгаарай ах нь ууртай хүн шүү цохиод авч магадгүй шүү тоглож чадахгүй бол эндээс зайл гэж хэлсэн. Тэр хоёр чимээгүй болсон байсан чинь Н ах Эыг чи одоо өөрөөсөө ах хүнийг ингэж болохгүй эх захтай бай гээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгсэн чинь хажуугаас нь Отгонцэцэг, Нг хориод боль хүн аллаа гээд салгасан. Эын хамраас нь цус гарч байсан. Н миний дүү хамрын цусаа угаа дахиж ингэж болохгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахин муудалцаагүй. Эыг Г эмнэлэг рүү авч явсан гэж байсан. /хх-10-11/,
Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай ах, эгч нар нийлээд манай хажуу талын хашаа болох Их-Уулын 15-8 тоотод байрлах Отгонбаатарын гэрт Буянжаргал, Э, Г, Мэндээ бид нар тоглосон, хажууд Н, Отгонцэцэг нар тоглохгүй байж байсан. Тэгж байтал тоглоомны дундуур Мэндээ тоглоомон дээр хожигдсон чинь Э хохь чинь гэж хэлсэн. Мэндээ нь ахын дүү намайг битгий өдөөд бай ах нь ууртай хүн шүү гэж хэлсэн. Э та намайг амжих уу гэж хэлсэн. Н ах Эын нүүр рүү гараараа хоёр удаа цохиод ахын дүү даруулгатай байгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Эын хамраас цус гараад цусаа угаасан. Тэгээд дараа нь би Этой хамт эмнэлэг рүү очиж үзүүлэх гэсэн чинь эмч нь маргааш ирж үзүүлээрэй гэсэн. Тэгээд би гэр рүү Э бас гэр рүүгээ явсан. Тухайн үед Эын хамар хавдчихсан байсан. /хх-14-15/,
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Отгонбаатар гэдэг найзтайгаа хамт ажилладаг юм. 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой ажил тараад Отгонбаатар бид хоёр Отгонбаатарын гэрт ирж хоол унд идчихээд бид нар нийлээд хөзөр тоглоод сууж байхад гаднаас Э гэх залуу орж ирсэн. Тэгсэн тэр залуу бид нартай хамт тоглоё гээд хамт суугаад тоглосон. Хөзөр тоглож байгаад намайг пизда, дуракаар нь дуудаад байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаад чи ингэж болохгүй гэсэн чинь манай ах нар цагдаа, намайг цагдаа нар тоодоггүй юм би хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлсэн. Тэгж байхад хажууд байсан Н тэр Эын нүүрэнд нь 2 удаа цохиж авсан. Тэгсэн хамраас нь цус гараад Э цусаа угаагаад байж байх үед нь гараад явсан. /хх-16/
Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:Н миний төрсөн дүү байгаа юм. Н бид хоёр эцэг тусдаа. Би төрсөн дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-17/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 458 дугаартай дүгнэлтэд: Т.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-20/,
Шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1991 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуульд 1999 онд 1-р ангид ороод 4-р анги хүртэл сураад сургуулиас гараад хөдөө мал дээр мал маллаж байгаад 2006 онд албан бус сургуульд сурч байгаад 2007 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчин гоо сайхны ангид орж сураад 2009 онд төгссөн. 2009 онд сургууль төгсөөд хөдөө мал дээр мал маллаж байгаад 2010-2011 онд хилийн цэргийн 0168-р ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд эхнэрийн ах Гийн малыг маллаж байгаа... Миний эхнэр Наранцацрал хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг бөгөөд би эхнэр, хүүхэд дээрээ байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас Даланзадгад суманд эхнэр, хүүхдийн хамтаар ирсэн. Аймагт ирээд өөрийн төрсөн эгч М эгчийн гэрт ирээд байж байгаад орой 19 цагийн үед төрсөн ах Отгонбаатарын гэрт очсон. Тэнд очоод ах Отгонбаатар ахын эхнэр Буянжаргал, ахын найз Мэндээ, манай эгч М эгчийн хоёр хүү болох Г, Г нарын хамтаар хөзөр тоглосон. Бид нарыг тоглож байхад гаднаас Э гэдэг манай 2 дүү Г, Г нарын найз нь орж ирсэн. Э орж ирээд хэсэг харж байснаа би тоглоё гээд бид нартай хамт суугаад тоглосон. Э сууж тоглож байгаад өө би 2 идэх гэж байгаад 1 идчихлээ гөлөг, би хожих гэж байхад хожигдчихлоо пизда гэх мэтээр хараагаад байсан. Тэгсэн манай ах Отгонбаатар чи тэгвэл тоглохоо байчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь Э гэрээрээ боочих юм байна л даа гэсэн. Тэгсэн хажуугаас нь Мэндээ ах чи чинь яасан тоглож чаддаггүй хүүхэд вэ гэж хэлсэн. Тэгэхэд Э би та нараас айх юм уу, манай ах нар бүгдээрээ цагдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай ах нар цагдаа байхаараа яадаг юм бэ гэж хэлсэн чинь Э хөзрөө хаяад босоод ирэхээр нь нүүрэн тус газар нь 2 удаа цохиж авсан. Тэгсэн Эын хамраас цус гарсан. Манай ах Отгонбаатар больцгоо гээд загнасан. Тэгээд би гэрээс гараад эгч М эгчийн гэрт орж амарсан, ийм зүйл болсон. /хх-27-28/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/,
Мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-32/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/,
Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-40/,
Шүүхэд ирүүлсэн хохирогчийн хохирол төлбөрийн нотлох баримтууд /хх-65-66/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Нгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Н.Н-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Н 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 15-9 тоотод Т.Этой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-08-09/, гэрч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-10-11/, гэрч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Э.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-17/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 458 дугаартай “Т.Эын биед хамар ясны хугарал, хамрын зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хх-20/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.
Хохирогч Т.Э-ыг хөзөр тоглож байхад нь ах захтай бай гэх шаардлага тавьж бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ шүүгдэгч Н.Н хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Нгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Н.Н-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Н-гийн хувийн байдлын тухайд: тогтоогдсон.
Шүүх шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүх шүүгдэгч Н.Нгийн үлйдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг эрүүл мэндэд учирсан хохирол гэж үзэж үүнээс үүссэн эмчилгээ болон бусад хохирол төлбөр үр дагаврыг хор уршигт тооцож үзэхээр байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тодорхойлж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг дараах байдлаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Өмнөговь аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 31.000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр Өмнөговь аймгаас явсан, ирсэн замын зардал 116.000 төгрөг, Улаанбаатар хотод ЭМЖЖ эмнэлэгт чих, хамар, хоолойн зураг авахуулсан 140.000 төгрөг, тус эмнэлэгт чих, хамар, хоолойн үзлэг хийлгэсэн төлбөр 35.000 төгрөг, цаашид хамрын хагалгаа ЭМЖЖ эмнэлэгт хийлгэхэд 2.800.000 төгрөг, нотлох баримтгүйгээр Улаанбаатар хотод эмчлүүлэхэд гарах бусад зардалд 1.500.000 төгрөг тус тус /хх-53, 66/ нэхэмжилсэн байна.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлээс нотлох баримтгүй нэхэмжилсэн, Улаанбаатар хотод эмчлүүлэхэд зарцуулагдах 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эын шүүх хуралдаанд гаргасан “Улаанбаатар хотод 2.800.000 төгрөгөөр хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа “, гэх хүсэлтийг харгалзан үзэж хамрын мэс засалд орсныхоо дараагаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э нь Өмнөговь аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж 31.000 төгрөг төлсөн болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарт 31.000 төгрөг авсан гэх гарын үсэг зурагдсан /хх-49-50/, Улаанбаатар хотод очиж ЭМЖЖ эмнэлэгт 35.000 төгрөгөөр чих, хамар, хоолойн үзлэг хийлгэсэн, тус ЭМЖЖ эмнэлэгт чих, хамар, хоолойн зураг 140.000 төгрөгөөр авахуулсан, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод байрладаг эмнэлэгт очиж үзүүлэхэд нийтийн зорчигч тээврээр ээжтэйгээ хамт 1 хүний 29000 төгрөгөөр 4 удаагийн ирж, очсон тасалбар зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд хавтаст хэргийн 49-50, 53, 66 дугаар талд авагдаж нийт 322.000 төгрөгийн хохирол төлбөр гарсан байна.
Иймд шүүх дээрх хохирол төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж 322.000 төгрөгийг шүүгдэгч Н.Нгаас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эод олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсэн 322.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүх хуралдаанаас түр завсарлага авч хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эын Хаан банкны 5607016530 дугаартай дансаар 322.000 төгрөгийн шилжүүлэг хийж хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь “Хохирогч Т.Э миний бие өөрийн Хаан банкны 5607016530 дансаар хохирол төлбөр шүүгдэгч Н.Нгаас 322.000 төгрөг хүлээн авсан болно” гэх шүүгдэгч, хохирогч нарын гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Нг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Н өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Н.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э-од гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 322.000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э хамрын мэс засалтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ