| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0293/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 288
2020/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Бд холбогдох 2012003090342 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Б суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, “Х” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр багийн Бор толгойн 58-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сгийн Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ааймгийн Эсумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, ...н уулзвар дээр Приус-20 маркийн 83-85 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган тухайн мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Гийн эрүүл мэндэд зүүн далны бага зэрэг зөрөөтэй хугарал, зүүн 5, 7-р хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012003090342 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Гийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээрээ зүүн талаас баруун чиглэлд 12 дугаар дэлгүүрийн уулзварыг гараад явж байхад эсрэг талын эгнээнд явж байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрсөн байдалтай явахад манай эхнэр О наад тээврийн хэрэгсэл чинь яах гээд байна гэж хэлэхээр нь харин тийм ээ гээд тормосоо гишгээд зогсох гэтэл миний жолоодож явсан хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж унагаасан. Тэгээд удалгүй эмнэлгийн байгууллага ирж намайг болон миний ард сууж явсан эхнэр О бид хоёрыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би мотоцикль жолоодож явсан. Надад жолооны үнэмлэх байгаа. Би В, С, Е ангилалтай. Хувийн ажил гараад жолоодох болсон. Би өөрийн тээврийн хэрэгслийнхээ жанамыг янзлуулахаар мотоциклио унаж явсан. Миний биеийн зүүн талын дал, 2 хавирга хугарсан, бөөрөнд доргилт үүссэн зэрэг бэртэл учирсан. Миний өөрийн өмчийн мотоцикль байгаа юм. Би мотоциклио Нямдоржоос хүлээж авсан. Миний мотоцикль хуучин мотоцикль учраас эвдрэл, зулгаралт үүссэн байсан. Харин тухайн ослын улмаас урд амортизатор гажиж, гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Гийн дахин мэдүүлсэн: ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дахин дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Огийн мэдүүлсэн: ...Надад дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Огийн мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө нөхрийн хамт машинаа янзлуулах гээд зүүн дэнж гарч аваачиж өгсөн. Буцаад гэр рүүгээ явж байтал урдаас цагаан машин цагаан зураас даваад ороод ирсэн /хөндлөн/. Манай хүн тормослоод зогсоход машин ирээд мөргөсөн. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. 12 дугаар дэлгүүрийн арын уулзварыг өнгөрөөд ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад осол гарсан. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Осол болох үед мотоциклийг манай нөхөр Г жолоодож явсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байгаа. Нэхэмжлэх зүйлээ дараа нь бичгээр гаргаж өгч болно...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагийн үед найз С.Бгээр Архангай аймгийн Булган сум руу хүргүүлэх зорилгоор Жы хамт түүний Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар дэлгүүрийн уулзварын баруун талын музей руу явах уулзвар руу эргэх гэж байтал гэнэт л мотоцикль унасан 2 хүн гарч ирэхэд Б тээврийн хэрэгслээрээ тулж, мөргөсөн. Тэгээд өөрөө хашгираад машинаас буусан. Араас нь буугаад хартал хөх өнгийн мотоцикль замын хажууд унасан, түүний хажууд эмэгтэй хүн орилоод, эрэгтэй хүн нь газар унасан байхад нь Б тухайн хүнийг босгож ирээд замын боржуур дээр суулгаж байсан. Тухайн эрэгтэйгийнх нь нүүр, ам нь цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт мэдэгдэхэд удалгүй ирж, араас нь цагдаагийн байгууллагынхан ирсэн. С.Б жолоо бариад, Ж ард талын суудал дээр, би урд нь суугаад явж байсан. Нар гялбаад юу ч харагдахгүй байсан болохоор би хараагүй. Гэнэт л тулаад ороод ирсэн. С.Б эрүүл байсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Миний биеийн байдал хэвийн байгаа болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жы мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагийн үед найз С.Бгээр Архангай аймгийн Булган сум руу хүргүүлэх зорилгоор Мгийн хамт түүний Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар дэлгүүрийн уулзварын баруун талын музей руу явах уулзвар орчимд явж байтал гэнэт л Б юм мөргөх шиг болоод орилж, хашгираад буусан. Тэгээд араас нь буугаад хартал хөх өнгийн мотоцикль замын хажууд унасан, түүний хажууд замын боржуур дээр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн суусан, Б эрэгтэйг нь түшээд сууж байсан. Тухайн эрэгтэйгийнх нь нүүр, ам нь цус болчихсон байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийн байгууллага ирсэн. С.Б жолоо бариад, М урд талын суудал дээр, би ард нь суугаад явж байсан. С.Б эрүүл байсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Миний биеийн байдал хэвийн байгаа болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тийн мэдүүлсэн: ...Дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Сгийн Б юм. Манайд дээрх тээврийн хэрэгслийг барьцаалуулан зээл гаргуулан авч тухайн зээлээ зохих журмын төлж байгаа болно. Тухайн асуудлын талаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ зэргийн хариуцлага хэсэгт тодорхой дурдсан бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч Сгийн Б нь өөрөө хариуцах, шийдвэрлэх асуудал юм. Гэрээ баримт болох 4 хуудас материалыг хуулбарлан өгч байна. Манай байгууллагын зүгээс дээрх тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гын мэдүүлсэн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөгч Зуунтай, шинжээч С.Мөнхбат нарын хамтаар Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 12 дугаар дэлгүүрийн уулзвар дээр Приус-20 маркийн 83-85 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан дуудлага мэдээлэлд замын зохицуулагчаар ажиллаж байсан. Хэргийн газарт ажиллаж байхад жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 117-119 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бгийн мэдүүлсэн: ... Надад прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 157-160 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 324 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Гийн биед зүүн далны бага зэрэг зөрөөтэй хугарал, зүүн 5, 7-р хавирганы хоёрлосон хугарал, тархи доргилт, нүүр болон зүүн шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Зүүн далны бага зэрэг зөрөөтэй хугарал, зүүн 5, 7-р хавирганы хоёрлосон хугарал гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт, нүүр болон зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ар НЭ-ийн № 4030 тоот өвчний түүхийн бичлэгүүдээс харахад, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид уг гэмтлүүд нь гоо сайхан, эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд 15-30% алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэнэ. Тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 74-75 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 13 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 18 хуу/
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 108-110 хуу/
“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 874 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 130 хуу/
Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 732 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 143 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 166 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр 12-ын уулзвар дээр зам тээврийн осол гарч, ослын улмаас иргэн Ч.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ...-ын уулзвар дээр Приус-20 маркийн 83-85 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган тухайн мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Гийн мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчимд А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээрээ зүүн талаас баруун чиглэлд 12 дугаар дэлгүүрийн уулзварыг гараад явж байхад эсрэг талын эгнээнд явж байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрсөн байдалтай явахад манай эхнэр О наад тээврийн хэрэгсэл чинь яах гээд байна гэж хэлэхээр нь харин тийм ээ гээд тормосоо гишгээд зогсох гэтэл миний жолоодож явсан хөх өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж унагаасан. Тэгээд удалгүй эмнэлгийн байгууллага ирж намайг болон миний ард сууж явсан эхнэр О бид хоёрыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-43, 44-46/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Огийн мэдүүлсэн “Буцаад гэр рүүгээ явж байтал урдаас цагаан машин цагаан зураас даваад ороод ирсэн /хөндлөн/. Манай хүн тормослоод зогсоход машин ирээд мөргөсөн. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. 12 дугаар дэлгүүрийн арын уулзварыг өнгөрөөд ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад осол гарсан. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Осол болох үед мотоциклийг манай нөхөр Г жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагийн үед найз С.Бгээр Архангай аймгийн Булган сум руу хүргүүлэх зорилгоор Жы хамт түүний Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дэлгүүрийн уулзварын баруун талын музей руу явах уулзвар руу эргэх гэж байтал гэнэт л мотоцикль унасан 2 хүн гарч ирэхэд Б тээврийн хэрэгслээрээ тулж, мөргөсөн. Тэгээд өөрөө хашгираад машинаас буусан. Араас нь буугаад хартал хөх өнгийн мотоцикль замын хажууд унасан, түүний хажууд эмэгтэй хүн орилоод, эрэгтэй хүн нь газар унасан байхад нь Б тухайн хүнийг босгож ирээд замын боржуур дээр суулгаж байсан. Тухайн эрэгтэйгийнх нь нүүр, ам нь цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт мэдэгдэхэд удалгүй ирж, араас нь Цагдаагийн байгууллагынхан ирсэн. С.Б жолоо бариад, Ж ард талын суудал дээр, би урд нь суугаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жы мэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагийн үед найз С.Бгээр Архангай аймгийн Булган сум руу хүргүүлэх зорилгоор Мгийн хамт түүний Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар дэлгүүрийн уулзварын баруун талын музей руу явах уулзвар орчимд явж байтал гэнэт л Б юм мөргөх шиг болоод орилж хашгираад буусан. Тэгээд араас нь буугаад хартал хөх өнгийн мотоцикль замын хажууд унасан, түүний хажууд замын боржуур дээр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн суусан, Б эрэгтэйг нь түшээд сууж байсан. Тухайн эрэгтэйгийнх нь нүүр, ам нь цус болчихсон байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийн байгууллага ирсэн. С.Б жолоо бариад, М урд талын суудал дээр, би ард нь суугаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гын мэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөгч Зуунтай, шинжээч С.Мөнхбат нарын хамтаар Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 12 дугаар дэлгүүрийн уулзвар дээр Приус-20 маркийн 83-85 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан дуудлага мэдээлэлд замын зохицуулагчаар ажиллаж байсан. Хэргийн газарт ажиллаж байхад жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-119/,
мөрдөн байцаалтын шатанд С.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 157-160/,
хохирогч Ч.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 324 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12/, ослын газрын схем зураг /хх-ийн 13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Сгийн Бг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 123 тоот тогтоолоор яллагдагч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.Б зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Бг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ