Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 319

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

Т.Тод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 4 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Тод холбогдох эрүүгийн 201701080038 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Оорцог овогт Телевжаны Т, 1991 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг, тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

 

Т.Т нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 37-79 БРА улсын дугаартай “Verna Accent” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 9.1 дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуугийн шон мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчин явсан Б.Бын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан,

мөн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүй 30 ширхэг нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 29-86 УБЭ улсын дугаартай “Hyundai Grace” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 662.245 төгрөг /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгзэс зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 1.986.735 төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд болон тайлбаруудаас үзэхэд Т.Тод холбогдох эрүүгийн 201701080038 тоот хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт заасан заалтууд зөрчсөн байх тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр түүний хэрэгт нотловол зохих асуудлуудыг гүйцэд шалгаж тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг зөвтгүүлэхээр Т.Тод холбогдох эрүүгийн 201701080038 тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заажээ. Гэтэл хэргийн 1 хавтасны 76 дугаар хуудсанд байх шинжээчийн №08шэ/141 дугаартай дүгнэлт, шинжилгээ хийлгэх тогтоолгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх хэсэгт заасан заалтыг зөрчин оролцогчдийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 15 дахь заалтуудад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотловол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй байна.

Үүнд: Шүүгдэгч Т.Тын “...Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ зодоон хийсэн гэж хэлээд үзүүлсэн. ...Би 2016 оны 9 дүгээр сард “Ургах наран”-гийн тэнд аваарт орж толгойдоо гэмтэл авч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлж цагдаагийн байгууллагаар явж байсан. Тиймээс дахин цагдаагийн байгууллагатай холбогдохыг хүсээгүй...” гэх,

хохирогч Б.Баярбатын “...Тухайн үед найзыгаа бодоод эмч нарт “морьноос унаад гэмтсэн” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 18-нд эмнэлэгт хэвтээд 2016 оны 12 дугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан. ...“Гэмтлийн эмнэлэг дээр очиход байцаагч нар юунаас болж гэмтсэн талаар асуухаар нь морьноос унасан” гэж хэлээрэй гэж Т хэлсэн...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Т.Тын биед “зүүн хөмсөг, хамрын нурууны уг, дээд урууланд сорви” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээс үзэхэд  Т.Т нь 2016 оны 9 дүгээр сар, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ослын альнаас нь ямар гэмтэл учирсан түүний 15-ны өдрийн ослоос авсан гэмтлээс ухаан алдах боломжтой эсэх, мөн ямар гэмтэл авсны улмаас Гэмтлийн эмнэлэг болон цагдаагийн бүртгэлд бүртэгдсэн эсэх, бүртэгдсэн бол хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг бүрэн шалгаагүй бөгөөд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан эсэх талаарх сэдэлт санаа зорилгыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн яллах дүгнэлтэд яллагдагч Т.Тыг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор түүнийг шууд хэрэг хариуцах чадвартай гэж хувийн байдлыг тогтоосон нь эргэлзээтэй гэж үзээд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080038 дугаартай хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол Т.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Шүүх өөрийн санаачлагаараа гэрч С.Бэрцэцэгийг шүүх хуралдаанд дуудан оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хуралдааны даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана”, 35.8 дугаар зүйлийн зүйлийн 7 дахь хэсэгт “гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавьж, шинжлэн судална”, 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Улсын яллагчаас гэрч С.Бэрцэцэгийг хэний хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулах болсныг тодруулж, шүүх өөрийн санаачлагаар гэрчийг дуудан оролцуулах эрх хэмжээ байхгүй, талуудаас оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүхийн танхимаас гаргах хүсэлтийг гаргахад уг хүсэлттэй холбогдуулан шүүх хуралдаанд оролцогч нарын тайлбар, дүгнэлт гаргах эрхийг эдлүүлэлгүй, түүнчлэн зөвлөлдөх тасалгаанд орж хүсэлтийг хэлэлцүүлэлгүй, амаараа шүүх өөрийн санаачлагаар гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах эрхтэй гэж тайлбар хийж санал хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй.

Мөн шүүхийн санаачилгаар оролцуулсан гэрч С.Бэрцэцэгийн мэдүүлэгтэй холбогдуулан улсын яллагчаас эхэлж асуулт тавиулахаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан нь санал гаргасан тал гэрчээс асуулт тавих зохицуулалтыг зөрчихөд хүргэсэн.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Бэрцэцэгийн дээрх хуулийн заалтуудыг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай улсын яллагчаас гаргасан санал, хүсэлтийг шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан С.Бэрцэцэгийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт үндэслэл болгосон байна.

Гэрчийг шүүгч өөрийн санаачлагаар шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэхээр байна.

Тэрчлэн прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, зам тээврийн ослын дүгнэлт гаргуулах шинжээч томилсон шинжээчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон байхад хүчингүй болгосон шинжээчийн дүгнэлттэй дараагийн дүгнэлтийг харьцуулж, дахин дүгнэлт гаргуулах, яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулаагүй, өөр, өөр үндэслэл дурдаж удаа, дараа Т.Тод холбогдох хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийг шийдвэрлэх сонирхолгүй, хувийн сонирхолтой байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Т.Тод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт буюу яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр гаргуулах хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн хурлаар шийдвэрлэхээр болж, Т.Тод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг хэлэлцээд зөрчөөгүй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атлаа оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчөөс гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилж зам тээврийн ослын дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлтийг хэлэлцэхээр зөвлөлдөөд хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ гарвал шинжээч томилж дүгнэлт гаргах эрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцсон шинжээч нар зам тээврийн осол дээр гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарласан, дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах эргэлзээтэй үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар шүүгчийн захирамжид шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах болсон үндэслэл тодорхойгүй байна. Зам тээврийн осол дээр гаргасан шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй, эргэлзээтэй тохиолдолд дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахаар хуулинд зохицуулжээ.

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч Т.Т нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаагаагүй, зам тээврийн ослын улмаас бие махбодид нь хөнгөн хохирол учирсан байх тул түүнд авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтооолд ослын улмаас тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд өөрөө гэмтсэн учраас осол гаргасан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй байсан бол түүнд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байна.

Т.Т нь зам тээврийн осол гаргаад биедээ гэмтэл авсан, ухаангүй гэртээ хүргэгдсэн, ослын талаар тухайн үед эрх бүхий байгууллагад мэдэгдэх боломжгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний “...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ зам тээврийн осолд орсоны улмаас үзүүлсэн, өмнө нь 2016 оны 9 дүгээр сард аваарт орж толгойдоо гэмтэл авсан энэ талаар үзүүлж байгаагүй, надад учирсан зүүн хөмсөг, хамрын нурууны уг, дээд урууланд сорви гэмтлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол гаргаад биедээ авсан гэмтэл шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн, хохирогч Баярбатад тэгж хэл ингэж хэл гэж зааж зөвлөөгүй..." гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

“...Гэмтлийн эмнэлэг дээр очиход байцаагч нар юунаас болж гэмтсэн талаар асуухаар нь морьноос унасан гэж хэлээрэй гэж Т хэлсэн” гэж шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярбатын мэдүүлсэн мэтээр шүүгчийн захирамжид бичигджээ. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн найзыгаа бодоод эмнэлэгт үзүүлэхдээ морьноос унаад гэмтсэн, Т болон түүний ээж, аав болон бусад хүмүүс ингэж хэл тэгж хэл гэж үг заасан зүйл байхгүй, би өөрөө найзыгаа бодоод тэгж хэлсэн” гэх мэдүүлгийг мушгиж бичжээ. Энэ талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэд хэдэн удаа дээрх асуудлыг тодруулж асуусан шүүх хуралдааны тэмдэглэл болон хуралдааны камерын бичлэгт тодорхой авагдсан байна.

Т.Тод холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтээр ялласан хэрэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдсан байх ба нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж хохирогч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрийг прокурорын газарт гардуулж өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацааг 3 хоногоор хэтрүүлж буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр прокурорт ирүүлсэн байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.     

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Т.Тыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 37-79 БРА улсын дугаартай “Verna Accent” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, замын хажуугийн шон мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчин явсан Б.Бын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи тэрэлжийн улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүй 30 ширхэг нойтон шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 29-86 УБЭ улсын дугаартай “Hyundai Grace” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 662.245 төгрөг /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 1.986.735 төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Т.Тод холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар дүгнэх боломжтой байна.

 

 Иймд шүүгдэгч Т.Тод холбогдох эрүүгийн хэрэгт шүүх цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: