Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00459

 

Хариуцагч нарын  зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, Номин юнион ХЗХ-ны,

хариуцагч- Баянгол дүүрэг,8-р хороо, 4-р хороолол, 8-р байрны 165 тоотод оршин суух, эрэгтэй, РД-СЩ69112318, Боржигон овогт Лувсанжамъяны Ганхуяг, 

хариуцагч- Баянгол дүүрэг,8-р хороо, 4-р хороолол, 8-р байрны 165 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦЗ69120569, Боржигон овогт Ядамсүрэнгийн Дарьсүрэн нарт холбогдох

зээлийн төлбөрт 10 401 194 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 19 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 26 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ нь хариуцагч нараас  зээлийн төлбөрт 10 401 194 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Л.Ганхуяг, Я.Дарьсүрэн нартай NU/ЗГ076 тоот зээлийн гэрээг 2014-08-07 өдөр байгуулж, 54 600 000 төгрөгийг зээлдүүлсэн.

Гэтэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлийн гэрээний 4.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалсан.

Одоо зээлийн үлдэгдэл 10 025 271 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 353 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 899 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 10 401 194 төгрөгийг хариуцагч Л.Ганхуяг, Я.Дарьсүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ-ны нэхэмжилсэн 10 401 194 төгрөгийг хариуцагч Л.Ганхуяг, Я.Дарьсүрэн нар 5 200 597 төгрөгийг 2017-02-28 өдөр, 2 600 298,50 төгрөгийг 2017-03-15 өдөр, 2 600 298,50 төгрөгийг 2017-03-31 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагч нарын  зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 181 370 төгрөгөөс 90 685 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 90 685 төгрөгийг, хариуцагч нараас 90 685  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,