| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/00299/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 293
2020/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Удвал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Я
Шүүгдэгч: С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Сгийн Ад холбогдох 2012003420308 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Э сумын ... дугаар сургуулийн гадаад хэлний багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр багийн Бн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Сгийн А /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 11 цагийн үед А аймгийн Эсумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Т худалдааны төвийн хойд талын засмал зам дээр 15-40 УББ улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинтай замын хөДд оролцож явахдаа Монгол улсын замын хөДий дүрмийн 12.3-т заасан хэсгийг зөрчиж, явган зорчигч Ч.Дийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Би 08 дугаар сарын 03-ны өдөр нөхрийгөө эмнэлэгт хэвтүүлчихээд гэр рүүгээ харих гээд “Т” худалдааны төвийн арын зам дээр явж байтал гэнэт хүүхэд гараад ирсэн. Би сандраад хажуу тийш нь дараад зогссон. Уг нь зам дээр ямар нэгэн зүйл харагдаагүй. Манай нөхөр элэгний хорт хавдартай. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Нөхөр маань байнгын эмчилгээтэй байдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Я мэдүүлэхдээ: 08 дугаар сарын 03-ны өдөр “Т" худалдааны төвд ажил дээрээ байхад хүүхэд чинь машинд дайруулсан байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиход тариа хийлгүүлээд байж байсан. Би машинд дайруулсныг нь хараагүй. Одоо гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012003420308 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Яын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Т” худалдааны төвд үйлчлэгч хийдэг юм. Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед 3 хүүхдийн хамт ажил дээрээ ирээд том, бага 3 хүүхдээ “Жаст Ойл”-ын зүүн талд байдаг жимс зардаг павильон дотор үлдээчихээд явах гэсэн чинь дунд хүү Д үлдэхгүй байхаар нь “Т” худалдааны төвийн урд хаалган дээр эмээ Дд нь үлдээгээд явсан. Манай хадам ээж Д “Т” худалдааны төвийн урд хаалган дээр жимс зардаг юм. Тэгээд ажил руугаа орсон. Би ажил руугаа ороод удаагүй байж байтал хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ гэсэн. Намайг “Т” худалдааны төвөөс гарч ирэхэд хүүг эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Тэр үед хүүгийн зүүн талын хөл өвдөгнийхөө дээр аймар халцарчихсан оёо тавьсан байсан. Би хүүгээ өмнө нь эмээ дээр нь үлдээчихээд явдаг байсан. Зүв зүгээр байж байдаг байсан. Манай нөхөр “Илч” ХХК-нд ажилладаг юм. Зун болохоор Өсөхөө дарга ажилчдаа Улаанбаатар хот руу аваад явчихдаг юм. Би 3 хүүхэдтэйгээ байдаг бөгөөд харах хүн байхгүй болохоор эмээ дээр нь үлдээсэн. Надад гомдол, санал гээд байхаар юм алга. Би хүүхдийнхээ эмчилгээг сайн хийлгэж эрүүл саруул болгож авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дын мэдүүлсэн: ...Би тэр машины жолооч А гэдэг хүнийг огт танихгүй. Ц.Д бол миний ач хүү байгаа юм. Манай бэр Я “Т” худалдааны төвд үйлчлэгч хийдэг. Би “Т" худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын хаалган дээр жимс, ногооны худалдаа эрхэлдэг юм. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг болж байхад манай бэр над дээр нэг нас хүрээгүй бага болон 5 настай, 10 настай 3 хүүхэдтэйгээ, дөрвүүлээ ирсэн юм. Манай бэр 3 хүүхдээ дагуулж яваад “Шунхлай” клонкийн хажууд байдаг контейнер дотор ой хүрээгүй бага хүүхдээ 10 настай хүүгээрээ харуулж үлдээчихээд надад Дийг авчирч өгчихөөд ажил руугаа орсон юм. Би ач хүү Дийг утсаар тогло гээд ардаа суулгасан чинь буцаагаад надад өгчихсөн. Тэгээд би нөхөртэйгээ утсаар яриад байж байтал надтай хамт худалдаа эрхэлдэг Ц эгч хүүе хүүхэд гээд орилохоор нь хартал хар машин орж ирээд цагаан зураасны тэнд явж байсан хүүхдийг зүүн урд хэсгээрээ мөргөөд зогсох юм байх гэсэн чинь зогсоогүй зүүн талын арын дугуйгаараа цээж хавьцаагаар гараад явчих шиг болсон. Би шууд гүйж очоод зүүн ар талын дугуйны араас нь хүүхдээ шүүрээд авсан. Би тухайн үед Ц.Дийг миний хажуугаас холдоод замын зорчих хэсэг рүү орсныг анзаараагүй. Би тэр үед зарж байгаа ногооныхоо нэрийг шилэн дээр нь бичээд сууж байсан. Тэгсэн чинь хамгийн зүүн талд суудаг Ц эгч хүүе хүүхэд гээд орилохоор нь харсан. Манай ач хүү уг нь байнга ээжтэйгээ эсхүл том хүнтэй хөДд ордог байсан. Тэр өдөр харах хүн байхгүй болохоор нь л ээж нь над дээр авчирч өгсөн юм. Би машины хурдыг анзаараагүй. Хүүхэд “Нийтийн худалдааны төв” талаас гарч ирсэн. Тэр машин зүүн талаараа хүүхдийг маань мөргөсөн. Би тэрийг огт анзаараагүй. Би тэр эмэгтэйд чи миний хүүхдийг алчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэр хүүхэн ч гэсэн би хүний хүүхэд алчихлаа гээд сөхрөөд суусан. Тэгтэл ардаас нэг хүн та хүүхдээ аваад ийшээ суу гэж хэлээд би тэр машинд хүүхдээ авч суугаад эмнэлэг дээр ирсэн. Тэр хүнийг архи уусан үгүйг анзаарах сөхөө ч байгаагүй. Би тэр залууг зүс л харж байснаас сайн танихгүй. Ногоон өнгийн суудлын машинтай байсан. Манай ач хүү Дий 8 хавирга, эгэм, зүүн талын хөлийг нарийн шилбэ хэсгээр хугарсан. Зүүн талын өвдөг дээр оёдол тавиулсан. Би хүүхдийнхээ эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэсний дараагаар гомдол, саналыг ярина...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цгийн мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Т" худалдааны төвийн үүдэнд худалдаа хийгээд сууж байсан. Өглөө худалдаа эхлэх үед Д дээр бэр нь 3 хүүхдээ дагуулаад ирсэн юм. Тэгээд хүүхдүүдээ дагуулаад Тэрхийн баруун талд контейнер руу явсан. Тэгээд хүүхэд нь хэзээ хүнсний захын тийшээ явчихсан юм мэдэхгүй замын талаас гүйж гарч ирээд машинд мөргүүлчихсэн. Ээж нь “Тэрх” худалдааны төвд саяхан ажилд орсон гэж байсан. Өглөөний 11 цагийн үед захын автомашины зогсоол талаас хүүхэд зам руу гүйж ирээд машинд мөргүүлсэн. Хүүхэд машинд мөргүүлээд унаад босоод ирсэн чинь жолооч нь машинаа зогсоож чадаагүй хүүхдийг дахиад дайраад унагаасан. Хүүхэд машины доогуур нь орчих шиг болсон. Би яг доогуур нь орж дайруулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Машин баруунаас зүүн тийш чиглэлтэй хурд багатай явж байсан. Жолооч хүүхдийг мөргөчихөөд хурдаа хасаад бүр аажуурснаа машинаа зогсоож чадахгүй хүүхдийг дахиад мөргөсөн. Тэр хүүхэд зам хөндлөн ганцаараа гүйгээд гарахад хүүхдийг хөтөлсөн, дагуулж яваа хүн байгаагүй. Тэр машины жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эмэгтэй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Аын мэдүүлсэн: ...Тухайн үед хүүхэд хажуугаас гараад ирсэн учраас тоормослох боломжгүй байсан. Намайг уруудаад орж ирэхэд зам дээр ямар ч хүн байгаагүй. Хүүхэд гэнэт гараад ирсэн юм. Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Д.Хыг эмнэлэгт хүргэж өгчихөөд гэр рүүгээ харих гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн “Тэрх” худалдааны төвийн арын зам дээр явж байтал зүүн талаас гэнэт хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би яанаа хүүхэд гээд баруун тал руугаа дараад зогссон. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь хүүхдийг аваад явчихсан байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс орилж, хашгираад, чи хүүхэд дайраад алчихлаа гээд тал талаас дайраад байсан. Би тэр үеэс эхлээд айж балмагдаад нэг хэсэг юу болсныг ойлгохгүй, шоконд орчихсон байсан. Би тэр үед захын уулзварын гэрэл дохиогоор нэвтрээд явж байсан болохоор 20 гаруй км/цагийн хурдтай л явсан. “Тэрх”-ийн явган хүний хаалганы ойролцоо явж байхад яг машины зүүн талаас гэнэт гүйгээд гараад ирсэн. Өмнө нь зам дээр ямар ч хүн байгаагүй. Хүүхдийг машины аль хэсгээр мөргөснийг би мэдэхгүй байна. Намайг явж байтал гэнэт гүйгээд гараад ирсэн. Надад анзаарах сөхөө ч болоогүй. Би 1977 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1995 онд тус аймгийн Цэцэрлэг хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1999 онд “Орхон” гадаад хэлний сургуулийг гадаад хэлний багш мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 2002 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байгаа. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр элэгний хавдартай группт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Дий биед зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавиргануудын өвчүүний хажуугийн шугамаарх болон суганы дунд, урд шугамаарх бага зэрэг зөрүүтэй болон зөрүүгүй хугарлууд, зүүн талын 4, 6-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх мөгөөрс хэсгээр /0,4см/ салсан хугарал болон өвчүүний хажуугийн шугамаарх бага зэрэг /0,5 см/ зөрүүтэй хугарал, баруун талын 6-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх зөрүүгүй хугарал, баруун эгэм ясны их бие хэсгийн далд зөрүүгүй хугарал, зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 07 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09, 18 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 18 хуу/
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 12-14 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 11 цагийн үед Ааймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн хойд талын засмал зам дээр зам тээврийн осол гарч, ослын улмаас явган зорчигч Ч.Дий эрүүл мэндэд хүндэвтэр учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ань дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.Ань 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 11 цагийн үед А аймгийн Эсумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Т худалдааны төвийн хойд талын засмал зам дээр 15-40 УББ улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинтай замын хөДд оролцож явахдаа Монгол улсын замын хөДий дүрмийн 12.3-т заасан хэсгийг зөрчиж, явган зорчигч Ч.Дийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Яын мэдүүлсэн “Би ажил руугаа ороод удаагүй байж байтал хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ гэсэн. Намайг “Тэрх” худалдааны төвөөс гарч ирэхэд хүүг эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Тэр үед хүүгийн зүүн талын хөл өвдөгнийхөө дээр аймар халцарчихсан оёо тавьсан байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дын мэдүүлсэн “Тэгээд би нөхөртэйгээ утсаар яриад байж байтал надтай хамт худалдаа эрхэлдэг Ц эгч хүүе хүүхэд гээд орилохоор нь хартал хар машин орж ирээд цагаан зураасны тэнд явж байсан хүүхдийг зүүн урд хэсгээрээ мөргөөд зогсох юм байх гэсэн чинь зогсоогүй зүүн талын арын дугуйгаараа цээж хавьцаагаар гараад явчих шиг болсон. Би шууд гүйж очоод зүүн ар талын дугуйны араас нь хүүхдээ шүүрээд авсан. Тэгсэн чинь хамгийн зүүн талд суудаг Ц эгч хүүе хүүхэд гээд орилохоор нь харсан. Тэр машин зүүн талаараа хүүхдийг маань мөргөсөн. Би тэр эмэгтэйд чи миний хүүхдийг алчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэр хүүхэн ч гэсэн би хүний хүүхэд алчихлаа гээд сөхрөөд суусан. Тэгтэл ардаас нэг хүн та хүүхдээ аваад ийшээ суу гэж хэлээд би тэр машинд хүүхдээ авч суугаад эмнэлэг дээр ирсэн. Манай ач хүү Дий 8 хавирга, эгэм, зүүн талын хөл нарийн шилбэ хэсгээр хугарсан. Зүүн талын өвдөг дээр оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цгийн мэдүүлсэн “Өглөөний 11 цагийн үед захын автомашины зогсоол талаас хүүхэд зам руу гүйж ирээд машинд мөргүүлсэн. Хүүхэд машинд мөргүүлээд унаад босоод ирсэн чинь жолооч нь машинаа зогсоож чадаагүй хүүхдийг дахиад дайраад унагаасан. Хүүхэд машины доогуур нь орчих шиг болсон. Машин баруунаас зүүн тийш чиглэлтэй хурд багатай явж байсан. Жолооч хүүхдийг мөргөчихөөд хурдаа хасаад бүр аажуурснаа машинаа зогсоож чадахгүй хүүхдийг дахиад мөргөсөн. Тэр хүүхэд зам хөндлөн ганцаараа гүйгээд гарахад хүүхдийг хөтөлсөн дагуулж яваа хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
мөрдөн байцаалтын шатанд С.Аын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тухайн үед хүүхэд хажуугаас гараад ирсэн учраас тоормослох боломжгүй байсан. Намайг уруудаад орж ирэхэд зам дээр ямар ч хүн байгаагүй. Хүүхэд гэнэт гараад ирсэн юм. Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Д.Хыг эмнэлэгт хүргэж өгчихөөд гэр рүүгээ харих гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн “Тэрх” худалдааны төвийн арын зам дээр явж байтал зүүн талаас гэнэт хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би яанаа хүүхэд гээд баруун тал руугаа дараад зогссон. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь хүүхдийг аваад явчихсан байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс орилж, хашгираад, чи хүүхэд дайраад алчихлаа гээд тал талаас дайраад байсан. Би тэр үеэс эхлээд айж балмагдаад нэг хэсэг юу болсныг ойлгохгүй шоконд орчихсон байсан. Би тэр үед захын уулзварын гэрэл дохиогоор нэвтрээд явж байсан болохоор 20 гаруй км/цагийн хурдтай л явсан. “Тэрх”-ийн явган хүний хаалганы ойролцоо явж байхад яг машины зүүн талаас гэнэт гүйгээд гараад ирсэн. Өмнө нь зам дээр ямар ч хүн байгаагүй. Хүүхдийг машины аль хэсгээр мөргөснийг би мэдэхгүй байна. Намайг явж байтал гэнэт гүйгээд гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69/,
хохирогч Ц.Дий биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 07/, ослын газрын схем зураг /хх-ийн 08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09, 18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ховогт Сгийн Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч С.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 129 тоот тогтоолоор прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг шүүгдэгч С.А зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Сгийн Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ