| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0249/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 294
2020/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Сгийн Бт холбогдох 2012002350218 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Эсуманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Б багийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Сгийн Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ааймгийн Эсумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бын биед баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй ил хугарал, шарх, баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012002350218 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн: ...Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үхэр малаа гаргачихаад 1 найзынхаа хамт Ш гэдэг айлд очсон бөгөөд найз маань цаашаа ажилтай гээд яваад өгсөн. Шгийн хашааны ойрхон С.Б, О.Н, Л.Л, бас танихгүй 2 хүнтэй явж байхад нь энэ 5 хүнтэй тааралдсан. Тэгээд Шгийн хашаанд ороод зургуулаа 1 шил 0.5 литрийн архи, дахиад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэндээсээ Б зээлийн барилгаас цааш Доной руу айлд очно гээд явсан. Бид нар бүгдээрээ хамт явсан. Тэгсэн чинь Зээлийн барилгын ойролцоо Онцгой байдалд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Мгэдэг хүнтэй тааралдаад Мах бид нарт 1 шил 0.75 литрийн архи авч өгсөн. Тэгсэн чинь Б би хурдхан айл руу очоод ирье гээд Махтай хамт машинтай Доной руу явчихаад буцаад ирсэн бөгөөд ирэхэд нь би нөгөө 4 хүнтэй хамт Махын авч өгсөн архийг ууж байсан. Б ирээд тэр архинаас уусан. Тэр архийг ууж дуусаад Л нөгөө 2 хүнтэйгээ яваад өгсөн. О.Н бид хоёр Зээлийн барилгын хойно байдаг Эрчимийн дээд станцын тийшээ явж байсан чинь Н нь Б буцаад ирээрэй гэсэн гээд байж байсан чинь Б бид хоёрыг дуудахаар нь Н бид хоёр буцаад Б дээр ирсэн чинь Б 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд нөгөө архийг нь Н, Б бид гурав талд нь ортол уусан байх. Тэгсэн чинь Б би атаман байсан, би том байсан гээд агсрах шинжтэй болохоор нь би босоод зогссон чинь миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн бөгөөд би хойшоо уначихаад босоод ирсэн чинь миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугараад яс нь гараад ирчихсэн цус гарч байсан. Би Нийг оймсоо тайлаад өгөөдөх чангалуур тавъя гээд оймсоор нь тавьж боосон. Тухайн үед Б би өмнө нь цагдаа сэргийлэхээр явж байсан, айгаад байна, чи өөрөө унаад хугалчихсан гээд хэлчих гээд гуйгаад байсан. Тухайн үед Б өөрөө эмнэлэг, цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. Би гайгүй бол яах вэ гэж бодож байсан чинь Улаанбаатар хот руу явж хадуул гэхээр нь яалт ч үгүй Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед хэрэлдэж маргалдаагүй. Би том явсан, атаман явсан гээд томроод байхаар нь би босоод ирсэн чинь Б миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөөд хугалчихсан. Баруун хөлийн шилбэ шагайны дээд хэсгээр хугараад яс нь арьсаа цоолоод гараад ирсэн, өвдөгний доод хэсгээр гадна талдаа савх яс хугарсан байна гэсэн. Рентген зураг авахуулахад зурган дээр тэгж гарсан гэсэн. Нөгөө 3 хүнийг явуулчихаад О.Н, С.Б, бид 3 С.Бийн дүүгийн хашаанаас хойд талд газар заасан дугуйнууд дээр сууж байгаад архиа ууж байсан. Тэгээд архи дундаа л орж байсан. Би атаман байхад Б би том байсан гэхээр нь би юм яриагүй босоод зогссон чинь миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөөд миний хөлийг хугалсан. Хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Өр, авлага, өс, хонзонгийн асуудал байхгүй. Б юм бодож явдаггүй юм бол надад янз бүрийн санаа байхгүй. Өөрөө ирээд уучлалт гуйгаад ойлголцвол надад татгалзах юм байхгүй. Гэхдээ би Улаанбаатар хот руу явсан зардал эмчилгээний мөнгө, төгрөгөө нэхэмжилнэ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хүнтэй барьцалдаж байгаад зүүн талын хөлөө шагайнаас дээгүүр хугалж байсан. Баруун талын хөлдөө ямар нэгэн бэртэл, гэмтэл авч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын дахин мэдүүлсэн: ...Би болсон асуудлын талаар эмч Бад үнэн зөвөөр хэлсэн. Ганболдод мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Харин Ба эмч миний хүргэн ах бөгөөд миний эгч Бт хэлж, мөн ээж Т хэргийн талаар мэдсэн. Тухайн үед Н, Б, бид 3 байсан учир хэргийн талаар бид гурваас өөр сайн мэдэх хүн байхгүй. Н нь Б надаас гуйгаад өөрөө унасан гээд хэлчих гээд байхаар нь би анх тэгж мэдүүлэг өгсөн бөгөөд Н тэрийг сонссон болохоор унасан гэж мэдүүлэг өгсөн байх. Б миний шагайны дээд хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би өшиглүүлээд арагшаа савж унасан. Өшиглүүлэх үед шагайны дээд хэсгээр шилбэ хугарч савж унах үед савх яс хугарсан байх гэж бодож байна. Өшиглүүлэхэд бол шилбэ хугарч яс нь ил гарч, цус гарсан байсан. Эмчилгээний зардал төлөх юм бол гомдол, санал гээд байхгүй. Бүх баримтаа бүрдүүлсэн байгаа. Би баримтаар эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Дын мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, аймгийн төв орчихоод Зээлд байдаг дүүгийндээ орчихоод цаашаа Доной руу харих гээд Бор толгойн урд байдаг хот тохижуулахын урд талд засмал замын урдуур явж байтал манай дүүгийн эхнэрийн хүүхэд болох С.Б намайг дуудахаар нь яваад очсон чинь С.Б надад бид гурав хамт явж байсан чинь энэ хүн хөлөө хугалчихлаа түргэн дуудах гэсэн чинь надад нэгж байдаггүй, та нэгжтэй бол түргэн дуудаад өгөөч гэхээр нь би түргэн дуудсан чинь түргэний машин наана чинь ойрхон явж байгаа, одоо яваад очно гэхээр нь хүлээгээд зогсож байтал цагдаагийн машин ирэхээр нь энэ хүн хөлөө хугалчихсан байна, түргэн дуудчихаад байж байна гэсэн чинь түргэн дуудсан бол ирэх байлгүй гээд яваад өгсөн. Түргэний машин ирснээ энэ хүн чинь согтуу байна авч явахгүй гэхээр нь наад хүн чинь танай эмнэлгийн мэс заслын Ба эмчийн эхнэрийнх нь дүү ш дээ гэсэн чинь аваад явсан. Ба эмчийн хадам ээж, бид хоёр нэг ангид хамт сурч байсан болохоор би сайн таньдаг юм. Намайг очиход хөлөө хугалсан хүн нь газар хэвтсэн, Б хөлийг нь барьчихсан, нөгөө хүн нь хөлөө хугалсан хүний цээжийг нь түшээд сууж байсан. Намайг очиход хэрэлдэж маргалдсан зүйл ажиглагдаагүй. Хэрэлдэж, маргалдсан гэхээр шинж байгаагүй. Тухайн хүмүүс нилээн согтуу байсан. Би түргэн дуудчихаад хүлээж байгаад түргэн ирээд согтуу байна, авч явахгүй гэхээр нь наад хүн чинь танай мэс заслын тасгийн Ба эмчийн эхнэрийнх нь дүү байгаа юм гэсэн чинь авч явахаар болсон. Би ч тэнд нэг их удаагүй яваад өгсөн. Түргэн ирээд хөлөө хугалсан гэх хүнийг аваад явсан. Би дүүгийнх рүүгээ яваад өгсөн. Нөгөө хоёр нь хаашаа явсныг мэдэхгүй. Юунаас болж хөлөө хугалсан талаар надад яриагүй. Б бид гурав явж байгаад энэ хүн хөлөө хугалчихлаа гэж ярьж байсан. Намайг очиход ойр хавьд ямар нэгэн хүмүүс байгаагүй. Би хөлөө хугалсан гэх хүнийг үзэж хараагүй. Намайг очиход Б өмднийх нь гаднаас шилбийг нь атгачихсан нөгөө хүн нь цээжийг нь түшчихсэн газар сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрээс “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлага өгөхөөр нь жолооч а/а.С.Пийн хамт уг дуудлага дээр очиход эмнэлгийн машин ирчихсэн тухайн хүнийг машиндаа суулгаж байсан. Би юу болсон талаар асуухад газар зоосон дугуйн дээр зогсож байгаад халтираад хадаастай хөлөө хугалсан гэнэ гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Би жолоочийн хамт дахиад өөр газар руу дуудлага ирээд явсан. Намайг очиход түргэний эмч очсон байсан. Эмчээс гадна 3 хүн байсан бөгөөд нэг хүн нь хөлөө хугалсан хүн, нөгөө хоёр нь хоёулаа хар болон эрээн хувцастай хүмүүс байсан. Гурвуулаа архи уусан, согтуу байсан. Нэг их согтуу байгаагүй. Дунд зэргийн согтуу байсан. Манай жолооч надад өндөр биерхүү хүнийг нь урьд өмнө нь баривчлах байранд баривчлагдаж байсан гэж ярьж байсан. Хэрэлдэж, маргалдсан болон зодоон хийсэн зүйл байгаагүй. Хамт байсан хоёр хүн нь манай энэ хүн хөлөө хугалчихлаа, эмнэлэг, цагдаа дуудсан чинь эмнэлэг ирээд авч явах гэж байна гэж ярьж байсан. Тэнд байсан гурван хүн гурвуулаа хувцас нь шороо тоос болсон байсан. Яагаад шороо тоос болсон талаар асуухад хөл нь хугарсан найзыгаа машинд суулгах гэж байгаад хувцас шороо болсон гэж ярьж байсан. Намайг очиход хөл нь хугарсан хүнийг нөгөө хоёр хүн нь машинд суулгаж байсан. Би өмнө нь өндөр биерхүү гээд байгаа хүнийг нь Цагдаагийн газрын ойролцоо харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага аваад жолооч Пийн хамт очиход эмнэлгийн машин очсон, хөлөө хугалуулсан хүнийг аваад эмнэлэг рүү явах гэж байсан. Юу болсон талаар хамт байсан 2 хүнээс нь асуухад хамт архи ууж байгаад газар шигтгэсэн дугуйн дээрээс унаад хөлийнхөө хуучин бороог салгасан гэж хэлж байсан. П ах тэр хүмүүсийг таньж байсан учир асууж лавласан. Хөлөө хугалуулсан хүн нь ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд эмнэлгийн машин дотор хэвтэж байсан учир эмнэлгийн машин шууд аваад явсан. Хөлийг нь цагаан юмаар ороож байсан учир хараагүй, ямар гэмтэлтэй байсан гэдгийг мэдэхгүй, ил харагдах зүйл байгаагүй, хөл нь хугарсан талаар эмч хэлж байсан. Яг эмнэлэг рүү аваад явах гэж байсан. Би машинаас буумагцаа жолооч Поос түрүүлж Ба гэх хүн дээр очоод яасан юм, юу болсон юм гэж асуухад тэр хүн өөрөө дугуйн дээрээс хальтирч унаад хөлөө гэмтээсэн гэж хэлсэн. Тэгж хэлэхийг нь П ах сүүлд нь машинаас бууж ирсэн учир сонсоогүй. Тэр газрын орчимд зодоон хийсэн гэхээр нөхцөл байдал анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 148-150 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 162 дугаартай дүгнэлтийг би гаргасан нь үнэн. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Хохирогч Б.Бын баруун шилбэний рентген зураг болон хариуг Улаанбаатар хот руу явахаас өмнө харсан бөгөөд баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй ил хугарал, баруун тахилзуур ясны дээд хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал байсан. Энэ нь ямар газар яаж унахаас хамаарч явганаас хөлөө эвгүй гишгэж унаж ойчих үед үүсэх боломжтой. Энэ нь шаант ясны доод хэсэг, тахилзуур ясны дээд хэсэг ташуу хугарснаас харагдаж байна. Хэрэв өшиглөхөд хугарсан бол тухайн хүч үйлчилсэн хэсэгт ясны хугарал үүсч орчны эдэд хөхрөлт, зөөлөн эдийн няцрал, хавдар үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дүү Ба хөлөө хугалуулж эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаар манай нөхөр Ба надад утсаар хэлээд, би ээж Тт утсаар хэлсэн. Би тухайн үед эмнэлэг ороогүй. Нөхөр Ба байсан болохоор очоогүй. Харин дараа нь болсон асуудлын талаар дүү Баас асуухад 2-3 хүнтэй архи уугаад хамт архи уусан хүн нь хөл рүү нь өшиглөсөн талаар хэлсэн. Би хараагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй. Дүү Ба өөрөө надад дэлгэрэнгүй зүйл хэлээгүй. Хамт архи уусан хүн нь өшиглөсөн гэж л хэлсэн бөгөөд хэн гэдэг хүн болохыг нь мэдэхгүй, бас яагаад өшиглүүлсэн талаар нь ч мэдэхгүй байна. Манай дүү архи хааяа уучихдаг, уусан ч хүнтэй хэрүүл, маргаан, зодоон хийгээд, муудалцаад байдаггүй, төлөв, даруу зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тийн мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ба 11-12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Тэгээд 14 цагийн үед Бор толгой дээр гадаа сууж байсан чинь охин Б над руу утсаар яриад хүү Быг хөлөө хугалсан байна гэж хэлсэн. Би хөл муутай учир очиж чадаагүй. Харин хүргэн хүү болох мэс заслын эмч Ба үзсэн гэсэн. Хөл нь хугарч яс нь гарсан сураг байсан. Архи ууж байгаад хамт архи уусан хүн нь өшиглөсөн гэж хүргэн Ба эмчид хэлсэн байсан. Ер нь яаж хугалсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Хүү Ба надад юу ч ярьж хэлээгүй. Зөвхөн надад хүнд өшиглүүлсэн гэж хэлсэн. Надад нарийн ширийн зүйлээ хэлээгүй болохоор мэдэхгүй байна. Нөгөө хамт архи уусан хүн нь өшиглөөгүй гээд байна гэсэн. Миний хүү хааяа архи уучихдаг бөгөөд архи уусан үедээ агсан тавиад байдаггүй. Ер нь жаахан омголон зантай ч хэрүүл, маргаан, зодоон хийгээд байдаггүй, хүнтэй эвсэг зантай, хүнд тусархуу, хүмүүжил сайтай хүү байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед согтолт ихтэй, гуйвж байсан. Гэхдээ болсон асуудлын талаар нэг бүрчлэн мэдэж байгаа бөгөөд ухаан алдталаа тасарсан асуудал байгаагүй. Бид нар архи ууж байгаад намайг гуйваад байсан болохоор Б намайг сугадаад явж байтал ард явж байсан Ба ёолохоор нь эргээд хартал хөл болохоо байсан гэхээр нь Б хөлийг нь үзтэл цус гарсан байхаар нь миний оймсоор чангалж боож өгөөд эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн, бас цагдаад дуудлага өгсөн. Эмч нар Быг аваад явсны дараа цагдаа нар очсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Цагдаа нарт болсон асуудлыг хэлсэн чинь эргээд явсан. Хэн, хэн гэдэг цагдаа нар байсан гэдгийг мэдэхгүй. Ба Бт өшиглүүлсэн зүйл огт болоогүй. Тэр худал мэдүүлэг өгч байна. Ба өөрөө их согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Хэрэг болох үед бид нараас өөр хүн байхгүй байсан. Гэхдээ тэр хавиар хянагчийн дагуулсан шүүхээс албадан ажил хийх ял авсан хүмүүс ажил хийж байсан. Тэр хүмүүс ямар ч зодоон болоогүй гэдгийг харах боломжтой байсан. Гэхдээ нэг эмэгтэй хүн хариуцаж байх шиг байсан. Би ажил хийж байсан хүмүүсийг огт танихгүй. Хариуцаж байсан эмэгтэй хүн нь нилээн залуухан эмэгтэй байсан. Согтуу байсан болохоор тэнд байсан хүмүүсийг хараад танихгүй. Быг хэн нэгэн хүн түлхэж унагаасан асуудал байхгүй. Ирээдүй сургуулиас төв рүү орох зам дээр хүмүүс ажиллаж байсан. Харин бид нар под станцын баруун талд замын урд талд ойролцоогоор 50 метр зайтай байсан байх гэж бодож байна. Тухайн газарт ямар нэгэн хэрүүл, маргаан огт болоогүй. Ба, Б нар барьцалдаж аваагүй. Быг Б бид хоёр нийлж зодсон асуудал байхгүй. Хараагүй байх боломж байхгүй, ил харагдаж байсан, ойрхон байсан. Гэхдээ бид нар чанга яриагүй, орилж, хашгираагүй. Б Бын хөл хугарахаас өмнө ажил хийж байсан хүмүүсийн нэгэнд нь ундаа аваачиж өгсөн. Тэр хүнийг нь танихгүй гэж байсан. Ажил хийж байгаа хүн ам нь цангаж байгаа байх гэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нийн дахин мэдүүлсэн: ...Би өшиглөж авахыг нь хараагүй учир өшиглөөгүй гэж хэлсэн бөгөөд өшиглөсөн эсэхийг мэдэхгүй. Өшиглөсөн бол би мэдэх байсан. Ба, Б, бид 3 зэрэгцээд сууж байсан. Бид нар зэрэгцэж сууж байгаад босоод явах гэтэл Ба ард ёолсон бөгөөд эргээд харахад хөл болохгүй байна гэж хэлсэн. Урд зогсож байгаагүй. Б Бын хөл рүү өшиглөхийг харахгүй, мэдээгүй байх боломж байж болно. Өөр тийш харж байхад хоромхон зуур өшиглөхийг нь хараагүй байж болно. Маргалдаж, муудалцаж, барьцалдаж, зодоон хийсэн асуудал байхгүй. Бын хөл хугарах үед байсан байж магадгүй. Гэхдээ эмнэлэг, цагдаа удаж ирсэн бөгөөд эмнэлэг, цагдаа ирэхэд зам дээр ажиллаж байсан хүмүүс явсан байж магадгүй. Би гурав зэрэгцэж сууж байгаад хамгийн түрүүнд би босоод алхтал араас Б, Ба 2 зэрэгцээд босож байсан. Тэгээд ёолохоор нь эргээд хартал Ба унасан бөгөөд хөл болохгүй байна гэж байсан. Хөл нь хугарсан байсан. Эмнэлэг, цагдаа ирэх хүртэл би хамт байсан. Бүгд адилхан согтуу байсан. Гэхдээ яахаа алдтал тасарсан хүн байгаагүй. Би болсон асуудлыг нэг бүрчлэн мэдэж байгаа. Ба ямар нэгэн зүйл хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлээгүй ёолсон. Ёо хөл болохоо байчихлаа гэж л хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр өдрөөр жижүүртэй байсан. Бор толгойд хөлөө гэмтээсэн гэх хүний дуудлаганд очиж байсан. Тэр хүнийг аваад эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж хүлээлгэж өгсөн. Мэс заслын эмч Ба хүлээж аваад эмчилгээ хийсэн. Хүлээлгэж өгснөөс хойш би мэдэхгүй. Ба гэх хүний баруун талын шилбэ ясны доод 1/3 хэсэгт ил хугаралтай, цус гарсан байдалтай, орчин нь улайсан байсан. Шархыг цэвэрлээд чиг тавьж, боолт хийгээд эмнэлэгт хүргэсэн. Хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Яагаад гэвэл хугарал үүсээд удаагүй, хугарлын эхэн үед хавдаж хөхрөөгүй байж болно. Гэхдээ хугарсан үед хэсэг хугацааны дараа хавдаж, хөхөрдөг. Ба өшиглүүлж, цохиулсан гэхээр зүйл ажиглагдаагүй. Намайг анх очоод юу болсон, яагаад хөл нь хугарсан талаар асуухад согтуу байсан мөртлөө дугуйн дээрээс ойчоод, төмөрт нь цохигдоод хөлөө хугалчихлаа гэж хэлж байсан. Өөрөө унаад гэмтээсэн гэж хэлсэн нь үнэн эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 145-147 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр Бор толгойн станцын баруун талд хүмүүс зодоон хийгээд байна гэсэн дуудлага ирсэн санагдаж байна, яг ямар утгатай дуудлага ирсэн талаар мэдэхгүй байна. Дуудлаганд яваарай гээд хаяг өгөхөөр нь яваад очтол хаяг нь буруу байсан учир хаягийг нь лавлаж байгаад яваад очиход Бор толгойн 43 дугаар гудамжны баруун үзүүрт Ба гэх залуу хөлөө боолгосон, эмнэлгийн машин очсон, эмнэлгийн машинд суусан байсан. Юу болсон талаар Боос асуухад хамт архи ууж байгаад газар шигтгэсэн дугуйн дээр сууж байгаад унаад хуучин хугарсан байсан хөлийнхөө бороог салгачихсан гэж хэлсэн. Ба өөрөө ямар нэгэн зүйл яриагүй. Б үнэн хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн үед цагдаа Гтэй хамт явж байсан. Тэгээд намайг яваад очмогц эмнэлгийн машин Быг аваад явсан. Яг дуудлагаар очиход ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд эмнэлгийн машин дотор доош нь харуулаад хэвтүүлсэн байсан. Н нь бас ямар нэгэн зүйл яриагүй. Би Боос та 2 энэ хүнийг зодоод хөлийг нь хугалчихсан юм уу гэж асуухад дугуйн дээрээс унаад хуучин бороогоо салгасан, зодсон асуудал байхгүй гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тухайн газарт зодоон хийсэн гэхээр нөхцөл байдал анзаарагдаагүй. Барьцалдаж, зууралдаж, ноцолдсон гэхээр зүйл анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 151-153 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Гын мэдүүлсэн: ...Би өөрөө биечлэн хариуцаж, тасралтгүй хяналт тавьж дагаж ажил хийлгэдэг. Тухайн өдөр төв замаас Ирээдүй сургууль хүртэлх хатуу хучилттай замын цэвэрлэгээ буюу тэр замыг шүүрдүүлэх ажил хийлгэсэн. Тухайн үед нилээн олон согтуу хүмүүс бөөгнөрч нааш, цааш яваад байсан. Гэхдээ хэдэн хүн байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Мөн тэнд байсан хүмүүсийг танихгүй. Архи уусан хүмүүстэй тулж уулзаагүй. Бид нарыг ажиллаж байх хугацаанд ямар ч хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл мэдэгдээгүй. Орилж, хашгирсан, зодолдсон зүйл гарсан бол бид нарт мэдэгдэх байсан. Яагаад гэвэл бид нар тухайн үед нүдэн дээр нь ил харагдахаар ажиллаж байсан. Бид нарыг ажиллаж байхад эмнэлэг, цагдаа ч ирээгүй. Бид нарыг тарсан цагаас хойш тийм асуудал болсон байж магадгүй. Бид нар тухайн үед өглөө 09 цагаас өдөр 13 цаг хүртэл ажилласан. Үдээс хойш бол ажиллаагүй. Тэр өдөр ундаа, талх аваачиж өгч байсан байж магадгүй. Нарийн сайн санахгүй байна. Ер нь бол зам дээр ажиллаж байгаа хүмүүст замаар яваа хүмүүс ундаа, идэх юм өгөх тохиолдол байдаг. Гэхдээ тэр үед ямар ч хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Одоо ажиллаж байгаа хүн байхгүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн талаарх мэдээлэл надад байхгүй байна. Хөдөөний хүмүүс байсан санагдаж байна. Би ажил хийж байсан хүмүүсээс салаагүй учир тэр талаар би мэдээгүй байхад надтай хамт ажилласан хүмүүс мэдсэн байх учиргүй. Мөн тэд нар мэдсэн бол би ч мөн мэдэх байсан. Яагаад гэвэл огт салаагүй, хяналт тавьж ажиллуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 154-456 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бийн дахин мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татаж буй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн өдөр хамт архи уусан тухайн цаг хугацаанд хамт байсан Ба, Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад энэ хоёр хүн худал мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед уусан архи, хамт явсан газар маршрут зөрөөтэй худал мэдүүлэг өгсөн байна. Би хэн нэгний биед халдаж гэмтэл учруулаагүй. Хохирогч Б.Ба нь өөрөө архи согтууруулах ундаа уусан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр гудамжны үзүүрт архи ууж, сууж байгаад өөрөө замын хажуу тал руу унаж өөрөө өөртөө гэмтэл учруулсан. Би энэ хүнийг цохиж, хөл рүү нь санаатай өшиглөж, гэмтэл учруулаагүй. Өөрөө өөртөө гэмтэл учруулсан. Би түүний хөл рүү өшиглөж, хүнд гэмтэл учруулаагүй. Яагаад намайг өшиглөж гэмтэл учруулсан гэж хэлээд байгааг мэдэхгүй байна. Би энэ хүнийг өшиглөөгүй. Санаатай хэл амаар доромжилж, муудалцаагүй байхад ямар учраас намайг хөл хугалж, хүнд гэмтэл учруулсан талаар яриад байгаа талаар мэдэхгүй. Би энэ хүнийг өшиглөөгүй байхад яагаад эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаад, хохирогч Ба ямар учраас намайг өөрийг нь гэмтээсэн, хөлийг нь өшиглөж хугалсан талаар гүтгээд байгааг мэдэхгүй. Бид нар таарсан үедээ хамт архи согтууруулах ундаа хувааж уудаг хуурай ах дүүс. Д.Ба нь ах, дүү, хамаатан, саднаасаа айгаад намайг хөл хуга өшиглөж, гэмтээсэн гэж хэлээд байгаа. Би энэ хүний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би Ба гэх хүний биед учирсан хүнд зэргийн гэмтлийг учруулаагүй. Ямар учраас намайг учруулсан талаар өөрөө мэдүүлэг өгч намайг гүтгээд байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн үед Ба өөрөө явган явж байгаад замын хажуу тал руу газар унаад өөрөө өөртөө гэмтлээ учруулсан. Энэ хүнд учирсан гэмтлийг хэн нэгэн хүн учруулаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, таарамжгүй харьцаа байхгүй. Тухайн өдөр би хэрүүл маргаан хийгээгүй. Би энэ хүнтэй зодоон хийгээгүй. Ба бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 100-103 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бийн дахин мэдүүлсэн: ...Ер Бын хөлийг нь хугалах санаа, зорилго надад байгаагүй. Би санаандгүй хөл рүү нь хавсарсан чинь газарт унасан бөгөөд хавсарчихаад намайг явахад араас хөл болохгүй байна, хугарчихлаа гэж байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Н харсан эсэхийг мэдэхгүй. Хоромхон зуур болоод өнгөрсөн асуудал байгаа юм. Н бид нар угаасаа хамт архи уусан бөгөөд нилээн халсан байсан. Тэнд хэрүүл, маргаан болоогүй. Хэрүүл, маргаан огт болоогүй. Би санаатай хавсарч өшиглөөгүй учир шалтгаан гээд байх зүйл байхгүй. Санаандгүй л хавсарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 217-219 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бын биед баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу, зөрөөтэй ил хугарал, шарх, баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу, зөрөөтэй ил хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. -Баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 07, 166-169 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 170 хуу/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл /хх-ийн 82-85 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 109 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Эсумын ...дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ааймгийн Эсумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бын биед баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй ил хугарал, шарх, баруун тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн “Тэгсэн чинь Б би атаман байсан, би том байсан гээд агсрах шинжтэй болохоор нь би босоод зогссон чинь миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн бөгөөд би хойшоо уначихаад босоод ирсэн чинь миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугараад яс нь гараад ирчихсэн цус гарч байсан. Би Нийг оймсоо тайлаад өгөөдөх, чангалуур тавъя гээд оймсоор нь тавьж боосон. Тухайн үед Б би өмнө нь цагдаа сэргийлэхээр явж байсан, айгаад байна, чи өөрөө унаад хугалчихсан гээд хэлчих гээд гуйгаад байсан. Тухайн үед Б өөрөө эмнэлэг, цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. Би гайгүй бол яах вэ гэж бодож байсан чинь Улаанбаатар хот руу явж хадуул гэхээр нь яалт ч үгүй Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би том явсан, атаман явсан гээд томроод байхаар нь би босоод ирсэн чинь Б миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөөд хугалчихсан. Баруун хөлийн шилбэ шагайны дээд хэсгээр хугараад яс нь арьсаа цоолоод гараад ирсэн, өвдөгний доод хэсгээр гадна талдаа савх яс хугарсан байна гэсэн. Би атаман байхад Б би том байсан гэхээр нь би юм яриагүй босоод зогссон чинь миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөөд миний хөлийг хугалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14, 51-54/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Дын мэдүүлсэн “Хэдэн сарын, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, аймгийн төв орчихоод Зээлд байдаг дүүгийндээ орчихоод цаашаа Доной руу харих гээд Бор толгойн урд байдаг хот тохижуулахын урд талд засмал замын урдуур явж байтал манай дүүгийн эхнэрийн хүүхэд болох С.Б намайг дуудахаар нь яваад очсон чинь С.Б надад бид гурав хамт явж байсан чинь энэ хүн хөлөө хугалчихлаа, түргэн дуудах гэсэн чинь надад нэгж байдаггүй, та нэгжтэй бол түргэн дуудаад өгөөч гэхээр нь би түргэн дуудсан чинь түргэний машин наана чинь ойрхон явж байгаа, одоо яваад очно гэхээр нь хүлээгээд зогсож байтал цагдаагийн машин ирэхээр нь энэ хүн хөлөө хугалчихсан байна, түргэн дуудчихаад байж байна гэсэн чинь түргэн дуудсан бол ирэх байлгүй гээд яваад өгсөн. Түргэний машин ирснээ энэ хүн чинь согтуу байна, авч явахгүй гэхээр нь наад хүн чинь танай эмнэлгийн мэс заслын Ба эмчийн эхнэрийнх нь дүү ш дээ гэсэн чинь аваад явсан. Намайг очиход хөлөө хугалсан хүн нь газар хэвтсэн, Б хөлийг нь барьчихсан, нөгөө хүн нь хөлөө хугалсан хүний цээжийг нь түшээд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гийн мэдүүлсэн “Би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрээс “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлага өгөхөөр нь би жолооч а/а.С.Пийн хамт уг дуудлага дээр очиход эмнэлгийн машин ирчихсэн тухайн хүнийг машиндаа суулгаж байсан. Би юу болсон талаар асуухад газар зоосон дугуйн дээр зогсож байгаад халтираад хадаастай хөлөө хугалсан гэнэ гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Хамт байсан хоёр хүн нь манай энэ хүн хөлөө хугалчихлаа, эмнэлэг, цагдаа дуудсан чинь эмнэлэг ирээд авч явах гэж байна гэж ярьж байсан. Тэнд байсан гурван хүн гурвуулаа хувцас нь шороо тоос болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 148-150/,
мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 162 дугаартай дүгнэлтийг би гаргасан нь үнэн. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Хохирогч Б.Бын баруун шилбэний рентген зураг болон хариуг Улаанбаатар хот руу явахаас өмнө харсан бөгөөд баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй ил хугарал, баруун тахилзуур ясны дээд хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дүү Ба хөлөө хугалуулж эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаар манай нөхөр Ба надад утсаар хэлээд, би ээж Тт утсаар хэлсэн. Би тухайн үед эмнэлэг ороогүй. Харин дараа нь болсон асуудлын талаар дүү Баас асуухад 2-3 хүнтэй архи уугаад хамт архи уусан хүн нь хөл рүү нь өшиглөсөн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тийн мэдүүлсэн “14 цагийн үед Бор толгой дээр гадаа сууж байсан чинь охин Б над руу утсаар яриад хүү Быг хөлөө хугалсан байна гэж хэлсэн. Хөл нь хугарч яс нь гарсан сураг байсан. Архи ууж байгаад хамт архи уусан хүн нь өшиглөсөн гэж хүргэн Ба эмчид хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нийн дахин мэдүүлсэн “Бид нар архи ууж байгаад намайг гуйваад байсан болохоор Б намайг сугадаад явж байтал ард явж байсан Ба ёолохоор нь эргээд хартал хөл болохоо байсан гэхээр нь Б хөлийг нь үзтэл цус гарсан байхаар нь миний оймсоор чангалж боож өгөөд эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн, бас цагдаад дуудлага өгсөн. Эмч нар Быг аваад явсны дараа цагдаа нар очсон”, “Би өшиглөж авахыг нь хараагүй учир өшиглөөгүй гэж хэлсэн бөгөөд өшиглөсөн эсэхийг мэдэхгүй. Ба, Б бид 3 зэрэгцээд сууж байсан. Бид нар зэрэгцэж сууж байгаад босоод явах гэтэл Ба ард ёолсон бөгөөд эргээд харахад хөл болохгүй байна гэж хэлсэн. Б Бын хөл рүү өшиглөхийг харахгүй, мэдээгүй байх боломж байж болно. Өөр тийш харж байхад хоромхон зуур өшиглөхийг нь хараагүй байж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81, 157-158/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нын мэдүүлсэн “Би тухайн өдөр өдрөөр жижүүртэй байсан. Бор толгойд хөлөө гэмтээсэн гэх хүний дуудлаганд очиж байсан. Тэр хүнийг аваад эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж хүлээлгэж өгсөн. Мэс заслын эмч Ба хүлээж аваад эмчилгээ хийсэн. Хүлээлгэж өгснөөс хойш би мэдэхгүй. Ба гэх хүний баруун талын шилбэ ясны доод 1/3 хэсэгт ил хугаралтай, цус гарсан байдалтай, орчин нь улайсан байсан. Шархыг цэвэрлээд чиг тавьж, боолт хийгээд эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 145-147/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пийн мэдүүлсэн “Би тухайн өдөр жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр Бор толгойн станцын баруун талд хүмүүс зодоон хийгээд байна гэсэн дуудлага ирсэн санагдаж байна, яг ямар утгатай дуудлага ирсэн талаар мэдэхгүй байна. Дуудлаганд яваарай гээд хаяг өгөхөөр нь яваад очтол хаяг нь буруу байсан учир хаягийг нь лавлаж байгаад яваад очиход Бор толгойн 43 дугаар гудамжны баруун үзүүрт Ба гэх залуу хөлөө боолгосон, эмнэлгийн машин очсон, эмнэлгийн машинд суусан байсан. Юу болсон талаар Боос асуухад хамт архи ууж байгаад газар шигтгэсэн дугуйн дээр сууж байгаад унаад хуучин хугарсан байсан хөлийнхөө бороог салгачихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 151-153/
Мөрдөн байцаалтын шатанд С.Бийн яллагдагчаар дахин мэдүүлсэн “Ер Бын хөлийг нь хугалах санаа, зорилго надад байгаагүй. Би санаандгүй хөл рүү нь хавсарсан чинь газарт унасан бөгөөд хавсарчихаад намайг явахад араас хөл болохгүй байна, хугарчихлаа гэж байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би санаатай хавсарч өшиглөөгүй учир шалтгаан гээд байх зүйл байхгүй. Санаандгүй л хавсарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 217-219/
хохирогч Д.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ховогт Сгийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй болсон тухай хүсэлтийг гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 94/а тоот тогтоолоор яллагдагч С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.Б зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, хөрөнгийн байдлыг харгалзаж торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэх боломжтой байх ба түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Сгийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ