Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хаалттай хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10А байрны 43 тоотод оршин суух, эмэгтэй, РД-РФ70112063, Өндөрнөр овогт Түмэнбаярын Оюунжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10А байрны 43 тоотод оршин суух,  эрэгтэй, РД-ТЕ63090571, Боржигон овогт Хуягын Мөнхбатад холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдэд тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Оюунжаргал, хариуцагч Х.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсаныг  шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Бид 2010 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2011-08-19 өдөр хүү М.Наранхүү төрсөн. 2011-09-01 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ам бүл 4 бөгөөд гэрлэхээс өмнө би нэг охинтой байсан.  Охин А.Энхбулган одоо 18 настай. Гэрлэснээс хойшхи 6 жилийн хугацаанд гэр бүлийн амар тайван байдал алдагдсан. Нөхөр Х.Мөнхбат гэр бүлийн хүрээнд их дээрэлхүү,  байнга хардана, хавчина, доромжлоно. Үүнээс болж байнга хэрэлдэнэ. Хүчирхийлэл нь даамжирч, сүүлдээ гар хүрч, цохиж, зодож, жижиг гэмтэл учруулах болсон. Байнга хүч түрэмгийлнэ. Үүнээс болж хүүхдүүд тавгүй байх болж, охин маань намайг өмөөрч Х.Мөнхбаттай хэрэлдсээр өөрөөсөө ахмад хүмүүстэй харьцах, харьцаагаа алдаж, Х.Мөнхбат ч дутахгүй охиныг минь гутаан доромжлох болсон. Бага насны хүү маань түүний хэлдэг замбараагүй, бохир муухай үг хэлллэгийг дуурайж цэцэрлэг дээрээ хэрэглэх болсон тухай цэцэрлэгийн багш, хүүхдүүдийн эцэг эх ярих болсон. Х.Мөнхбат нь архи уудаг, заримдаа 14 хоногоор архи уудаг. Бас гэр бүлээс гадуур өөр бусадтай эр эмийн харилцаатай. Тэр түүний утаснаас явуулсан мессэжээс харагдана. Мөрийтэй тоглоно.Би хүүхдээ бодож, гэр бүлээ бүрэн бүтэн байлгахаар их тэвчсэн.

 Энэ байдлуудаас одоо би үнэхээр залхаж байна. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй, хүсэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүү М.Наранхүүд эцгээс нь тэтгэлэг гаргуулна.

Бид хамтран амьдрах хугацаандаа  үнийн 30 хувийг нь төлж, 70 хувь болох 62 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлж,  90 000 000 төгрөгөөр одоо амьдарч байгаа  орон сууцыг  худалдан авсан.

Одоо банкны зээлээс төлөгдөөгүй үлдэгдэл 56 000 000 төгрөг байгаа. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс Х.Мөнхбатад ногдох хэсгийг өгье гэв.

Хариуцагч  тайлбартаа: Гэр бүлийн таарамжгүй харилцаа зөвхөн надаас болоогүй. Би гэртээ дээрэлхүү зан гаргадаггүй. Харилцаа таарамжгүй болох, хардах шалтгаан Т.Оюунжаргалаас болдог. Хүүгээ бодоод гэрлэлтээ цуцлуулахгүй, гэр бүлээр  амьдрах хүсэлтэй байна. Намайг 2 настай байхад эцэг маань нас барсан, би эцгээ мэдэхгүй өссөн тул хүүгээ эцэгтэй өсгөмөөр байна. Байр авахад 40 000 000 төгрөгийг би Оюунжаргал өгсөн. Түүнийг чухам юунд зарцуулсныг би мэдэхгүй. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх хугацаа авах хүсэлттэй байна гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зохигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний гэрчилгээ, төрсний гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт, эмнэлгийн үзлэгийн хуудас, фото зургууд, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, хариуцагчийн гар утаснаас явуулсан мессэжүүд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                                                                                                   

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, гэр бүлээр амьдрахаар эвлэрэх хугацаа олгохыг хүссэн тайлбарыг гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагч нар 2010 оноос хамт амьдарч, 2011-09-01 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд 2011-08-19 өдөр гэрлэгчдийн хүү Мөнхбатын Наранхүүг төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүлээр ам бүл дөрвүүл, гэрлэлтээс өмнө нэхэмжлэгчээс төрсөн 18 настай охин А.Энхбулган, 6 настай хүү М.Наранхүү нарын хамт амьдарч иржээ.

Гэр бүлийн  харилцаа  эхнэр нөхрийн  тэгш эрхийн харилцаанд үндэслэж, гэр бүлийн дотор эхнэр нөхөр хэн аль нь тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээх, бие биедээ үнэнч байх, харилцан халамжтай байх, бие биеэ хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг  адил тэнцүү хүлээж байхыг Гэр бүлийн тухай хуульд хуульчилсан.

 Гэрлэгчид гэр бүлээр амьдрах хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хардаж сэтгэл санаагаар зовоох, зүй бус үг, хэллэг хэрэглэн  доромжлох, хүч хэрэглэж цохиж зодох,  үнэнч бус байдал гаргаж Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн  үүргээ  зөрчсөн  байна.

Мөн хариуцагч жилд 1-2 удаа архийг олон хоногоор хэрэглэж, өөрийнхээ эрүүл мэндийг хохироох, мөрийтэй тоглох  зэрэг үйлдлүүд гаргадаг байх бөгөөд  түүний дээрх үйлдлүүд гэр бүлийн бусад гишүүдийн хэвийн амьдрах нөхцөл боломж, амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд муугаар нөлөөлөх, гэр бүлийн эдийн засгийн байдлыг дордуулах байдлыг үүсгэж, гэр бүлийн бусад гишүүдийн эрхийг мөн адил  зөрчиж  байна. 

  Хариуцагчийн гаргасан эдгээр зүй бус үйлдлийн улмаас гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх,  гэр бүлээр  хамт амьдрах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч үзэж, эвлэрэх хугацаа шаардлагагүй гэж үзэж байгаа байх бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх нь нэхэмжлэгч болон хүүхдийн  эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байгаа  байх тул Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Наранхүүг нэхэмжлэгчийн  асрамжинд байлгахад  хариуцагчид  татгалзалгүй байгаа, мөн хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгах нь  хүүхдийн эрх ашигт нийцэхээр  байх тул  гэрлэгчдийн хүүг насанд хүртэл нь эхийн  асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдээ тэжээн тэтгэх  үүргийг шаардах эрхтэй юм.

Иймд  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахээр тогтоов.

 Баянгол дүүрэг, 6-р хороо, 10А байрны 43 тоот 2 өрөө  орон сууцыг зохигч  гэр бүлээр амьдрах хугацаандаа хуримтлуулсан мөнгө, орон сууцны зээл оролцуулан 90 000 000 төгрөгөөр худалдаж авч, орон сууцны өмчлөх эрхийг зөвхөн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлсэн байх боловч энэ орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлд хамаарах хөрөнгө байна.

 Уг орон сууцыг бусдаас худалдаж авахад 28 000 000 төгрөгийг хариуцагч төлж, 62 000 000 төгрөгийг нэхэмжлэгч орон сууцны зээл авч төлсөн, орон сууцны зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 56 975 032 төгрөг байгаа талаар зохигч маргаагүй,   нэхэмжлэгч орон сууцыг өөртөө шилжүүлэн авахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрч, орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан, орон сууцнаас өөрт ногдох хувиа шаардахгүй гэсэн болно. 

Иймд орон сууцны өмчлөх, түүнд ногдсон үүргийг хуваарилах асуудлыг шүүх хэлэлцэх шаардлагагүй байх тул Иргэний хуулийн  130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6-р хороо, 10А байрны 43 тоот орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ хариуцагч татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжид 31233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгохоор тогтоов.              

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132   дугаар  зүйлийн 132.4 дэх хэсгийг  удирдлага болгон,