Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 290

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00290

Улаанбаатар хот

 

 

                                    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 5 байр, 53 тоотод оршин суух, Боржигон овогт Хундагын Наранчимэг /РД:УХ92032803/

            Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 гудамж, 108-а тоотод оршин суух, Бодон овогт Ганбаатарын Бямбапагма /РД:УЗ90092980/

Зээлийн гэрээний үүрэгт 1.884.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Наранчимэг би Г.Бямбапагматай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.360.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Бямбапагма нь зээлийн төлбөрөө төлөхгүй байсаар өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцсон ба 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нийт 31 хоногийн алданги 252.960 төгрөг, үндсэн зээлийн 1.360.000 төгрөг, түүний сүүлийн хоёр сарын хүү болох 272.000 төгрөгийн хамт нийт 1.884.960 төгрөгийг Г.Бямбапагмаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Х.Наранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Бямбапагма нь нэхэмжлэлийн шаардлага 1.884.960 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэх 884.960 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Г.Бямбапагма шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Бямбапагма миний бие Х.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 1.884.960 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 1.884.960 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэх 884.960 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Наранчимэг нь хариуцагч Г.Бямбапагмад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.884.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бямбапагма нь Х.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.884.960 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, үлдэх 884.960 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Бямбапагмын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Г.Бямбапагмаас 22555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Бямбапагма нь Х.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.884.960 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэх 884.960 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 45110 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22555 төгрөг, хариуцагч Г.Бямбапагмаас 22555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Наранчимэгт олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА