| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/00391/И |
| Дугаар | 524 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 524
| 2017 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2017/00524 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45 өөрийн байранд байрлах Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат компани Хан-Уул Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 120-р цэргийн ангийн баруун хойно байрлах /РД:2068478/ “Сонсголон бармат” ХК-д холбогдох,
Цахилгаан эрчим хүчний төлбөрт 16.024.082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат компани Хан-Уул Хэрэглэгчдэд Үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хэрэглэгчийн 1021814 кодтой 106582 дугаар бүхий “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-тэй Сонсголон бармат ХК нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргийн 2.2.3, 2.2.11, 4.9-р зүйлүүдийг зохих ёсоор биелүүлээгүй ирсэний улмаас төлбөр, алданги нь хоног тутам нэмэгдсээр байна. Сонсголон бармат ХХК нь 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 28 хүртэлх нийт төлбөр 16.024.082 төгрөгийг төлөхгүй хохирол учруулж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон Монгол улсын “Эрчим хүчний тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтанд заасан үүргээ биелүүлээгүй Сонсголон бармат ХХК-иас цахилгааны эрчим хүчний төлбөр болох 16.024.082 төгрөгийн төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Сонсголон бармат” ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Сонсголон бармат” ХК 2068478 регистртэй, хэрэглэгчийн код нь 1021814 хэрэглэгч билээ. Тус компанийн Шувуу 35/6-н под станцаас Эх дэлгэр мөрөн, Элит гурван багана хоёр аж ахуйн нэгж нь цахилгааны эх үүсвэрээр тэжээгддэг. Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч, төлөөгүй нь үнэн болно. Цахилгааны төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат компани Хан-Уул Хэрэглэгчдэд Үйлчлэх төв нь хариуцагч “Сонсголон бармат” ХК-иас цахилгаан эрчим хүчний төлбөрт 16.024.082 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч “Сонсголон бармат” ХК ньнэхэмжлэгчийн нэхэмжилсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт 16.024.082 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат компани Хан-Уул Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй “Сонсголон бармат” ХК-д холбогдохцахилгаан эрчим хүчний төлбөрт 16.024.082 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Сонсголон бармат” ХК нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.071 төгрөгнөөс 119.035 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч “Сонсголон бармат” ХК-иас 119.035 төгрөггаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, 119.035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.САНСАРМАА