Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 299

 

2020/ШЦТ/299

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Повогт Тгийн От холбогдох 2012000000330 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Өсуманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Эсумын Т хорооллын Б гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Повогт Тгийн О /РД: ../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө А аймгийн Эсумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ..  дугаар байрны орчим иргэн Б.Бын эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг дээрэмдэхдээ, дэлгэцийг нь хагалж, Glordani Gold гэсэн бичигтэй үнэртэй ус, VDL гэсэн бичигтэй крем 2 ширхэг, NOVO гэсэн бичигтэй тень, ТНЕ ONE гэсэн бичигтэй уруулын будаг бүхий гар цүнхийг хүч хэрэглэж, дээрэмдэн 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000330 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар байрны орчим гэр рүүгээ орох гээд явж байтал миний араас нэг үл таних хүн үсдэж, газар унагааж, миний толгой хэсэг рүү цохисон. Мөн бэлхүүс хэсэг рүү өшиглөж миний хар өнгийн цүнхийг авч зугтаасан. Тухайн үед цагдаагийн албан хаагч нар эргүүл хийж явж таараад тухайн хүнийг барьж авсан. Би тухайн үед ганцаараа гэр рүүгээ орох гээд явж байсан. Миний хар өнгийн цүнхийг авч зугтаасан. Цүнхэнд үнэртэй ус, нүүрний будаг, уруулын будаг, түлхүүр, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан. Мөн гар утсаар ярьж явахад миний барьж байсан А50 маркийн гар утсыг авч явсан. Миний цүнхэнд байсан эд зүйлс бүрэн бүтэн байна лээ. Намайг зодож, цохисон. Толгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Яг аль гараараа цохисныг нь би мэдэхгүй байна. Мөн бөгс рүү 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд яг аль хөлөөрөө өшиглөснийг нь би мэдэхгүй. Би тухайн хүнийг харж амжаагүй. Тухайн хүн намайг газар унагааж, цүнхийг аваад шууд зугтаасан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би тухайн хүнийг зодож, цохиогүй. Би эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирсон болохоор гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хар өнгийн жижиг цүнх барьж явсан. Тухайн цүнхэнд нүүрний пудр, үнэртэй ус, тень, уруулын будаг зэрэг эд зүйлс байсан. Мөн миний барьж байсан Самсунг А50 маркийн хөх цэнхэр өнгийн гар утсыг авч явсан. Би хар өнгийн цүнхээ 30.000 төгрөгөөр, нүүрний пудрээ 48.000 төгрөгөөр, үнэртэй усаа 45.000 төгрөгөөр, уруулын будгаа 8.500 төгрөгөөр, тень 8.500 төгрөгөөр, Самсунг А50 маркийн гар утсаа 840.000 төгрөгөөр, мөн тухайн гар утасны дэлгэц хагарсан бөгөөд түүнийг 250.000 төгрөгөөр тус тус үнэлүүлнэ. Тухайн залуу намайг хүч хэрэглэж хүчиндэх оролдлого хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Эын мэдүүлсэн: ...Тухайн шөнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө томилгоот эргүүлийн үүргийг Оын хамт гүйцэтгэж явахад 00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 28 дугаар байрны орчим эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Эргэн тойрноо харахад тойргийн баруун хойд талын дөрвөн давхар цагаан өнгийн байрны урд талд байрлах явган хүний зам дээр хар хувцастай эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг газар унагаасан байдалтай ноцолдож байхыг олж харсан. Ахлах ахлагч Омашинаа тухайн хоёр хүний харалдаа зам дээр байрлуулаад би машинаас буугаад ноцолдож байсан хоёр хүн дээр очиход хар хувцастай эрэгтэй хүн намайг хараад зугтаахаар нь би араас нь хөөгөөд цагаан өнгийн байр тойроод гүйцээд барьж авсан. Тэгээд юу болсон, ямар шалтгаанаар зугтаасан, яагаад тэр эмэгтэй хүнтэй ноцолдож байсан талаар тухайн эмэгтэй хүнээс асуухад намайг сая гудамжаар гэртээ орох гээд явж байхад энэ залуу ирээд үсдэж дараад, газарт унагаагаад, миний цүнхийг аваад зугтаасан гэж тайлбарласан. Хар өнгийн жижиг хэмжээтэй гар цүнх бариад зугтааж байсан. Би тухайн залууг араас нь хөөгөөд саатуулах үедээ цүнхийг нь харсан. Надад баригдахдаа тэр залуу цүнхээ гартаа барьсан байсан. Хар хувцастай эрэгтэй хүн тухайн газарт унасан байсан эмэгтэйг үснээс нь зулгаасан байдалтай дээрээс нь барьж аваад, ноцолдож байсан. Ямар ч байсан газар унагаасан, үснээс нь зулгааж байсан бөгөөд цохисон, өшиглөсөн эсэхийг би тодорхой харж амжаагүй. Тухайн үед шөнийн 00 цаг 10 минут орчим болж байсан учраас харагдах орчин хязгаарлагдмал байсан. Тухайн хүн 100-120 орчим метр газар зугтсан. Би өөрийгөө эргүүлийн цагдаа байна, зогсоод шалгуулна уу гэж шаардсан бөгөөд араас нь гүйж байхдаа орилоод хэлж байсан ч тэр эрэгтэй хүн зогсоогүй, харин би өөрөө гүйцээд барьж аваад зогсоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аийн мэдүүлсэн: ...Би Оыг яг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж талаар мэдэх зүйл байхгүй. Өөрөөс нь сүүлд сонсоход дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж дуулсан. О нь 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Т гэх айлын отгон хүүхэд болон мэндэлсэн бөгөөд бага насандаа аав, ээжийн гар дээр хөдөө мал маллаж өссөн. Оыг 5 настай байхад нь аав маань нас барсан. Миний дүү О нь сургууль, цэцэрлэгт огт суугаагүй бөгөөд хөдөө ээжид тус болж мал малласан юм. Тэрээр эхнэр, хүүхэд аваагүй надтай хамт амьдардаг юм. О нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө мал маллаж байгаад Архангай аймгийн төв рүү явж барилгын материалын дэлгүүрт ачаа буулгах гэх мэт ойр зуурын ажил хийдэг юм. О өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Сүүлийн үед архи уух болсон байна лээ. Түүнээс өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Манай дүү хулгайн болон өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Манай удамд тийм хүн огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би Оыг танина. Миний ажиллуулдаг барилгын дэлгүүрт ойр зуурын юм хийгээд, манай хашаанд байдаг хүн байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Оыг яг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад О ямар нэгэн зүйл огт яриагүй. Би Оыг яг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр төрсөн талаар мэдэхгүй. О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа юм шиг харагдсан. Мөн хүнд амархан уруу татагдана. Түүнээс хүний үгнээс гарахгүй, хар бор ажилд их сайн, мөн хэл ярианы хөгжил их муу, хүнтэй ойлголцож чаддаггүй, дүүгүй, биеийн хөгжил муу, гар, хөл муутай хүн байгаа юм. О нь тодорхой эрхэлсэн ажилгүй. О нь очих газаргүй, өөрийн гэсэн гэр оронгүй, хамаатан садан гэхээр хүн байхгүй болохоор нь би тухайн хүнийг тус болж хашаандаа буулгаж, хажуугаар нь өөрт нь тохирсон ойр зуурын юм хийлгэж, хоол унд болон хувцас зэрэг эд зүйлсийг авч өгдөг юм. О одоо бол ганцаараа манай хашаанд байх өөрийн монгол гэртээ амьдарч байгаа. О өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаар би мэдэхгүй. О хүнд уруу татагдаад архи уучихаад байгаа юм шиг байна лээ. Түүнээс миний нүдэнд архи ууж байгаа харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим олон нийтийн цагдаа Эын хамт томилгоот эргүүлийг гүйцэтгэж байх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр 28 дугаар байрны орчим явж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгсэн чинь 2 хүн ноцолдож байсан бөгөөд эмэгтэй хүний дээр эрэгтэй хүн дарсан байдалтай байсан. Э бид хоёрыг машинтай очиход эмэгтэй хүний дээр байсан эрэгтэй хүн зугтаасан бөгөөд араас нь Э гүйгээд 28 дугаар байрыг тойроод Э барьж авсан. Тухайн үед нөгөө эмэгтэй хүн бид хоёрт хандаж миний цүнхийг сая зугтаасан хүн аваад явчихсан гэж хэлсэн. Түргэн шуурхай ажилласны улмаас эмэгтэй хүнийг дээрэмдэж байсан эрэгтэй хүнийг барьж цагдаагийн байгууллага дээр авчирч өгсөн. Бид хоёрыг очиход тухайн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодож, цохиж байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан эмэгтэй хүн орилж, чарлаад байсан. Нөгөө эмэгтэй хүн надад хэлэхдээ миний араас үснээс зулгааж, газар унагааж чирээд байсан гэж хэлсэн. Тухайн эмэгтэй хүнийг дээрэмдэж, цүнхийг нь аваад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Оын мэдүүлсэн: ...Би гар утас барьдаггүй. Тийм учир би мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж чадаагүй юм. Түүнээс надад өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Одоо би мөрдөгчийн дуудсан цагт бэлэн ирж байна. Харин ирээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авхуулахад надад татгалзах зүйл байхгүй. Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Мөн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/ 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 59 хуу/ 

Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 60 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ааймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орчим иргэн Б.Бын эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг дээрэмдэхдээ, дэлгэцийг нь хагалж, Glordani Gold гэсэн бичигтэй үнэртэй ус, VDL гэсэн бичигтэй крем 2 ширхэг, NOVO гэсэн бичигтэй тень, ТНЕ ONE гэсэн бичигтэй уруулын будаг бүхий гар цүнхийг хүч хэрэглэж, дээрэмдэн 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Т.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.О нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны орчим иргэн Б.Бын эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг дээрэмдэхдээ, дэлгэцийг нь хагалж, Glordani Gold гэсэн бичигтэй үнэртэй ус, VDL гэсэн бичигтэй крем 2 ширхэг, NOVO гэсэн бичигтэй тень, ТНЕ ONE гэсэн бичигтэй уруулын будаг бүхий гар цүнхийг хүч хэрэглэж, дээрэмдэн 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар байрны орчим гэр рүүгээ орох гээд явж байтал миний араас нэг үл таних хүн үсдэж, газар унагааж, миний толгой хэсэг рүү цохисон. Мөн бэлхүүс хэсэг рүү өшиглөж, миний хар өнгийн цүнхийг авч зугтаасан юм. Тухайн үед цагдаагийн албан хаагч нар эргүүл хийж явж таараад тухайн хүнийг барьж авсан. Би тухайн үед ганцаараа гэр рүүгээ орох гээд явж байсан. Миний хар өнгийн цүнхийг авч зугтаасан. Цүнхэнд үнэртэй ус, нүүрний будаг, уруулын будаг, түлхүүр, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан. Мөн гар утсаар ярьж явахад миний барьж байсан А50 маркийн гар утсыг авч явсан. Миний цүнхэнд байсан эд зүйлс бүрэн бүтэн байна лээ. Намайг зодож, цохисон. Толгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Яг аль гараараа цохисныг нь би мэдэхгүй байна. Мөн бөгс рүү 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд яг аль хөлөөрөө өшиглөснийг нь би мэдэхгүй. Тухайн хүн намайг газар унагааж цүнхийг аваад шууд зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 14-16/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Эын мэдүүлсэн “Тухайн шөнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө томилгоот эргүүлийн үүргийг Оын хамт гүйцэтгэж явахад 00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 28 дугаар байрны орчим эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Эргэн тойрноо харахад тойргийн баруун хойд талын дөрвөн давхар цагаан өнгийн байрны урд талд байрлах явган хүний зам дээр хар хувцастай эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг газар унагаасан байдалтай ноцолдож байхыг олж харсан. Ахлах ахлагч Омашинаа тухайн хоёр хүний харалдаа зам дээр байрлуулаад би машинаас буугаад ноцолдож байсан хоёр хүн дээр очиход хар хувцастай эрэгтэй хүн намайг хараад зугтаахаар нь би араас нь хөөгөөд цагаан өнгийн байр тойроод гүйцээд барьж авсан. Тэгээд юу болсон, ямар шалтгаанаар зугтаасан, яагаад тэр эмэгтэй хүнтэй ноцолдож байсан талаар тухайн эмэгтэй хүнээс асуухад намайг сая гудамжаар гэртээ орох гээд явж байхад энэ залуу ирээд үсдэж дараад газарт унагаагаад миний цүнхийг аваад зугтаасан гэж тайлбарласан. Хар өнгийн жижиг хэмжээтэй гар цүнх бариад зугтааж байсан. Би тухайн залууг араас нь хөөгөөд саатуулах үедээ цүнхийг нь харсан. Надад баригдахдаа тэр залуу цүнхээ гартаа барьсан байсан. Хар хувцастай эрэгтэй хүн тухайн газарт унасан байсан эмэгтэйг үснээс нь зулгаасан байдалтай дээрээс нь барьж аваад, ноцолдож байсан. Би өөрийгөө эргүүлийн цагдаа байна, зогсоод шалгуулна уу гэж шаардсан бөгөөд араас нь гүйж байхдаа орилоод хэлж байсан ч тэр эрэгтэй хүн зогсоогүй, харин би өөрөө гүйцээд барьж аваад зогсоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аийн мэдүүлсэн “Өөрөөс нь сүүлд нь сонсоход дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж дуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим олон нийтийн цагдаа Эын хамт томилгоот эргүүлийг гүйцэтгэж байх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр 28 дугаар байрны орчим явж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгсэн чинь 2 хүн ноцолдож байсан бөгөөд эмэгтэй хүний дээр эрэгтэй хүн дарсан байдалтай байсан. Э бид хоёрыг машинтай очиход эмэгтэй хүний дээр байсан эрэгтэй хүн зугтаасан бөгөөд араас нь Э гүйгээд 28 дугаар байрыг тойроод Э барьж авсан. Тухайн үед нөгөө эмэгтэй хүн бид хоёрт хандаж миний цүнхийг сая зугтаасан хүн аваад явчихсан гэж хэлсэн. Түргэн шуурхай ажилласны улмаас эмэгтэй хүнийг дээрэмдэж байсан эрэгтэй хүнийг барьж цагдаагийн байгууллага дээр авчирч өгсөн. Нөгөө эмэгтэй хүн надад хэлэхдээ миний араас үснээс зулгааж, газар унагааж чирээд байсан гэж хэлсэн. Тухайн эмэгтэй хүнийг дээрэмдэж цүнхийг нь аваад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 хуу/

мөрдөн байцаалтын шатанд Т.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Повогт Тгийн Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн хор уршиг, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Повогт Тгийн Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ