| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0127/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/148 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/148
2020 оны 10 дугаар сарын 27 өдөр Дугаар 2020/ШЦТ/148 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Ж.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх хиа овгийн Жаалхүүгийн Золбаярт холбогдох эрүүгийн 2029001590112 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх хиа овгийн Жаалхүүгийн Золбаяр /РД:КЕ85040111/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Золбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, Хундаган ус гэх газар нутаглах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “хүний малтай мал нийлүүлсэн, 20 хоног ажилласнаас 10 хоногт нь ажил хийсэнгүй” гэх шалтгаанаас маргалдан улмаар зодож, Б.Эрдэнэбаярын биед тархины доргилт, хамар ясны хугарал, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Золбаяр нь мэдүүлэхдээ: “Айлын малтай мал нийлүүлснээс болж муудсан. Тухайн үед архи уусан байсан” гэв.
Хохирогч Б.Эрдэнэбаярын өгсөн: “...Тэр архинаас Золбаяр 2 татсан. Замдаа намайг хэл амаар доромжилж, өдөөн хатгасаар гэртээ шөнийн 22 цагийн үед ирээд намайг “нөгөө задалсан архиа аваад ир” гэсэн. Архи аягалаад өгсөн чинь өөдөөс аваад шууд шидсэн. Миний дээр гарч хоолойн тус газар багалзуурдан 2 гараараа ээлжлэн цохисон. Би өөрийг нь барьж аваад цааш нь түлхсэн чинь “чи намайг зодлоо, чи намайг багалзуурдлаа” гээд ахиад намайг 2 гараараа хоолойн тус газар боосон. Амьсгалж чадахгүй байсан. Золбаярыг өөрөөсөө холдуулж түлхтэл Золбаяр өнхөрч ойчсон. Босож ирээд над руу дайран “Чи яасан ахыгаа зоддог хулгайч вэ” гээд хэлтэл би гэрээс гарч зугтаасан. Тэгээд тэр хүнээс зугтаад бууцанд сууж байтал Золбаяр автомашины гэрэл тусган хорооны өмнө тулж ирэн зогсоод “Гараад ир пизда минь, гарч ирэхгүй бол дайрч ална шүү” гэсэн. Тэгж хэлэхээр нь хорооны баруун талаар гаран хойшоогоо зугтаасан. Тэгээд хойд овоон дээр гаран нуугдаж сууж байтал Золбаяр ява /мотоцикл/ унан гарч ирсэн. Тэгээд намайг хайж байгаа бололтой мотоциклоороо хороогоо тойрчхоод гэр лүүгээ орсон. Би 30 минутын турш сууж байгаад очиход Золбаяр утсаар ярьж байсан. Тэгээд би дэргэд нь очиход “чи хаагуур явав” гэж асуухад “овоон дээр байж байгаад ирлээ” гэсэн. Эхнэртэйгээ юм яриад байхаар нь би чингэлэг явсан. Тэгээд очоод сууж байтал гаднаас Золбаяр орж ирээд намайг эхлээд нэг цохисон. Хамраас цус гарахаар нь би гэрээс гараад цусаа тогтоогоод зогсож байтал шанаганд ус хийгээд наад цусаа угаа гэж хэлсэн.”, “...Тэгээд бид автомашинд сууж байтал юу ч хэлэхгүйгээр шууд миний үснээс зулгааж, миний толгойны хуйхнаас хазсан. Би хамгаалж чадахгүй байсан болохоор автомашинаас гаран гадаа зогсож байтал 2 мөрөн дээрээс бариад элэгдсэн. Биеэ холдуулан зугтаад гэрээс баруун тийш гаран зогссон. Цаг орчмын хугацаанд би гадаа зогсож буцаад гэртээ иртэл Золбаяр гайгүй болчихсон “маргааш өглөө чи яваарай” гээд “ороо засаан унт” гэсэн. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Ж.Золбаярын гэрчээр өгсөн: “...Бид хоёр очоод ява буулгасан, бензин, тос буулгаж, бусад зүйлийг буулгасан. Тэгээд бас Эрдэнэбаярыг хурдлаач гээд нүүр лүү нь гараараа шанаадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Б.Од-Эрдэнийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөөний 10 цагийн үед би хөдөө ээжийндээ байж байгаад гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд манай нөхөр болох Эрдэнэбаяр газар унтаж байсан. Тэгээд сэрээх гээд хартал өмссөн цамц нь цус болсон, толгой өвдөөд гээд байсан. Би толгойг нь хараад үзтэл толгойны баруун дээд хэсэгт шүдний мөр гарсан байсан. Мөн зүүн гаран дээрээ шалбарсан, зүүн өвдөг нь хөхрөөд шалбарсан байсан. Цээжний зүүн дээд хэсэгт нь хөхөрсөн байсан. Тэгээд нурууны баруун далны дээд хэсэгт шалбарсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр шууд Цогтцэций сумын Сум дундын эмнэлэгт үзүүлсэн. Эмч хэлэхдээ “Даланзадгад сум руу очиж толгойны зураг, цээжний зураг, хамарны зураг авхуулах хэрэгтэй юм байна.” гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргааш нь Даланзадгад сум очиж үзүүлж рентген зураг авхуулахад толгойны доргилттой, хамар ясны хугархай, бяцарсан байна. Нийт зардал 1 800 000 төгрөг болох юм байна Улаанбаатар хотод очиж яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би цагдаад өргөдөл гаргасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 435 дугаартай:
Яллагдагч Ж.Золбаярын хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Шүүгдэгч Ж.Золбаярын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ж.Золбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Золбаярын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-44-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Золбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Эрдэнэбаяр нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст гаргасан: “...Миний бие Ж.Золбаяраас 800 000 төгрөг авсан. Одоо санал гомдол байхгүй.” гэх хүсэлт /хх-ийн 28-р хуудас/ байх тул шүүгдэгч Ж.Золбаяр нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Ж.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ж.Золбаяр нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.